Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Одонгийн ЦОГТГЭРЭЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 12-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

1 дүгээр зүйлАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/4 дугаар зүйлийн 4.1 дах хэсэг
“4.1.13 “Аж ахуйн нэгжийн дундаж цалин” гэж тухайн байгууллагын тайлант жилийн цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогыг уг татвар төлөгчийн тоонд харьцуулсан дүнг;
2/22 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэг:
“22.5.11 Тухайн аж ахуйн нэгжийн цалингийн сан нь өмнөх жилийнхээс буураагүй бөгөөд жилийн дундаж цалингийн өсөлтийн хувь нь инфляцийн түвшингээс багагүй бөгөөд арваас илүү хувийн өсөлттэй бол энэхүү хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татвараас нийт цалингийн сангийн өсөлтийн дүнгээр хөнгөлнө. Энэхүү хөнгөлөлтийн дээд хэмжээ нь энэхүү хуулийн 20.1-д заасны дагуу ногдуулсан албан татварын 20 хувиас хэтрэхгүй байна.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай
(хуулийн төсөл.docx)