Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвжавын САЙНЗОРИГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 4-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУУЛЬЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлХуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 3.1.7 дахь заалт нэмсүгэй:
“3.1.7.“хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа” гэж шүүгч, прокурор, шүүгчийн туслахаар ажиллах, нотариатчийн, өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд хуульч ажиллахаар заасан ажил, албан тушаал эрхлэхийг.”
2 дугаар зүйлХуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 57, 58 дугаар зүйлийг доор дурдсан агуулгаар өөрчлөн найруулсугай:
“57 дугаар зүйл.Эрх зүйн бакалаврын сургалтын хөтөлбөр
57.1Эрх зүйч бэлтгэх дээд боловсролын сургалтын байгууллага нь үндсэн ангийн сургалтын хөтөлбөрөөр эрх зүйч бэлтгэхэд бакалавар, эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцагчид дэд бакалавр зэрэг олгоно.
57.2Эрх зүйн бакалаврын хөтөлбөр нь суралцагчаас Дээд боловсролын тухай хуульд заасан багц цагийн хүрээнд судлах ерөнхий суурь хичээлээс гадна хууль зүйн мэргэжлийн боловсролыг эзэмшүүлэхэд чиглэсэн хичээлийг 90-ээс доошгүй багц цаг судлахыг шаардана.
57.3Суралцагч энэ хуулийн 57.2-т заасан хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх хичээлийг хууль зүйн сургуульд гурваас доошгүй жил судална.
57.4Эчнээ, оройн сургалтын хөтөлбөрөөр суралцаж дэд бакалаврын зэрэг авсан этгээд нь үргэлжлүүлэн суралцаж, энэ хуульд заасан шаардлагыг хангасны үндсэн дээр бакалаврын зэрэг авч болно.
57.5Энэ хуулийн 57.3-т заасан хөтөлбөрийн багц цагийн заавал судлах болон сонгон судлах хичээлийн 40 хувь нь хувийн эрх зүйн чиглэлийн хичээл байна.
57.6Суралцагч энэ хуулийн 57.3-т заасны дагуу хууль зүйн мэргэжлийн боловсрол эзэмшиж төгсөхдөө судалсан нийт багц цагийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлийн хичээл байна.
58 дугаар зүйлДээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл
58.1Дээд боловсролын сургалтын байгууллагын эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь энэ хуульд заасны дагуу магадлан итгэмжлэгдсэн байна.
58.2Энэ хуулийн 58.1-д заасан магадлан итгэмжлэлийг Хуульчдын холбооноос магадлан итгэмжлэх ажлын хэсэг байгуулах замаар хэрэгжүүлнэ. Магадлан итгэмжлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хуульч эрдэмтэд, магадлан итгэмжлэгдсэн сургалтын хөтөлбөр бүхий хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл ажиллана.
58.3Магадлан итгэмжлэх ажлын хэсгийн ажиллах журам, сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, хууль зүйн сургуулийг магадлан итгэмжлэх журам, магадлан итгэмжлэлийн төлбөрийн хэмжээг Хуульчдын холбооны саналыг үндэслэн хууль зүйн болон боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
58.4Сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийг 5 жил тутамд хийлгэнэ.
58.5Магадлан итгэмжлэл хийлгэхээр хүсэлт гаргасан хууль зүйн сургууль энэ хуулийн 58.2-т заасан сургалтын хөтөлбөрт тавих шаардлагын дийлэнх шаардлагыг хангасан бөгөөд цаашид хоёр жилээс ихгүй хугацаанд шаардлагыг бүрэн хангах талаар үндэслэл бүхий төлөвлөгөө, хүсэлт ирүүлсэн тохиолдолд тухайн хөтөлбөрийг тодорхой болзолтойгоор магадлан итгэмжилж болно.”


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(Танилцуулга.docx)