Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 10-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСАД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭХ ГАДААД АЖИЛТНЫ ТОО, ХУВЬ ХЭМЖЭЭ ТОГТООХГҮЙ БАЙХ, ГАДААД АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРНЫ ТӨЛБӨРӨӨС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Уул уурхай, газрын тос олборлох үйл ажиллагаанаас бусад эдийн засгийн үйл ажиллагааны салбарт 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй бөгөөд энэ хугацаанд ажил олгогчийг гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлсүгэй.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2025 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
