Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Гончигдоржийн УЯНГАХИШИГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 21 ӨДӨР
УЛААНБААТАР

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлХөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/ 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь заалт:
“8.2.3.энэ хуулийн 24 1 .1-д заасан үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалтын сан /цаашид “үл хөдлөх хөрөнгийн сан” гэх/-д мөнгөн хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө болон үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших эрхээр.”
2/ 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг:
“12.2.Үл хөдлөх хөрөнгийн сан нь цэвэр ашгийн 90-ээс доошгүй хувийг ногдол ашиг байдлаар энэ хуульд заасны дагуу нэгж эрх эзэмшигчдэд хуваарилна.”
3/ 19 дүгээр зүйлийн 19.13.7 дахь заалт:
“19.13.7.үл хөдлөх хөрөнгийн сангийн хувьд энэ хуульд заасны дагуу нэгж эрх эзэмшигчид ногдол ашиг хуваарилаагүй.”
4/ 24 1 дүгээр зүйл:
“24 1 дүгээр зүйл.Үл хөдлөх хөрөнгийн сангийн үйл ажиллагаа
24 1 .1Энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулж, түүнийг түрээслүүлэх, хөлслүүлэх болон бусад хэлбэрээр ашиглуулах, худалдан борлуулах замаар үйл ажиллагааны орлого олж, ногдол ашиг хуваарилдаг санг үл хөдлөх хөрөнгийн сан гэнэ.
24 1 .2Үл хөдлөх хөрөнгийн сан нь энэ хуульд заасан хамтын хаалттай хөрөнгө оруулалтын сангийн төрөлтэй байх бөгөөд нэгж эрхээ үнэт цаасны арилжаа эрхлэх байгууллагад бүртгүүлж, арилжаална.
24 1 .3Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь энэ хуульд заасны дагуу хөрөнгө итгэмжлэн удирдах гэрээний хүрээнд тухайн үл хөдлөх хөрөнгийн сангийн активын удирдлагыг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтын бодлогын шийдвэрийг гаргана.
24 1 .4Хөрөнгө хадгалах гэрээний хүрээнд кастодиан нь тухайн үл хөдлөх хөрөнгийн сангийн хөрөнгийн хадгалалт болон нэгж эрх эзэмшигчийн тухайлсан бүртгэлийг хөтөлж, энэ хуулийн 49.3-т заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.
24 1 .5Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь тухайн сангийн эзэмшиж буй хөрөнгийн бүрэн бүтэн байдал, ашиглалт, засвар үйлчилгээг өөрөө, эсхүл гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно.
24 1 .6Үл хөдлөх хөрөнгийн сан нь үйл ажиллагаандаа шаардлагатай санхүүжилтийг арилжааны банкны зээлээр бүрдүүлж болно. Зээлээр бүрдүүлэх нийт санхүүжилтийн хэмжээ нь нийт активын 50 хувиас хэтрэхгүй байна.
24 1 .7Үл хөдлөх хөрөнгийн сан нь энэ хуулийн 12.2-д заасан ногдол ашгийг санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор хуваарилж, ногдол ашиг хуваарилалтын тайланг ногдол ашиг хуваарилж дууссан өдрөөс хойш ажлын 15 өдрийн дотор Хороонд ирүүлнэ.”
5/ 25 дугаар зүйлийн 25.1.13 дахь заалт:
“25.1.13.үл хөдлөх хөрөнгийн сангийн хувьд үл хөдлөх эд хөрөнгийн активын удирдлага болон үл хөдлөх эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээг гүйцэтгэх журам.”
6/ 26 1 дүгээр зүйл:
26 1 дүгээр зүйлҮл хөдлөх хөрөнгийн сангийн актив
26 1 .1Үл хөдлөх хөрөнгийн сангийн нийт активын 80 буюу түүнээс дээш хувийг энэ хуульд заасан үл хөдлөх эд хөрөнгөд хөрөнгө оруулах бөгөөд үүний 20 хүртэлх хувийг дуусаагүй барилга, түүний газар, үл хөдлөх эд хөрөнгийн дагалдах зүйлд хөрөнгө оруулж болно.
26 1 .2Энэ хуулийн 26 1 .1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө нь эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэгдсэн, барьцаалах зэргээр аливаа этгээдийн шаардлагаас ангид, гуравдагч этгээдийн эрх үүсээгүй хөрөнгө байна.
26 1 .3Үл хөдлөх хөрөнгийн сан нь нийт активын 20 хүртэлх хувийг энэ хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.5, 26.1.6, 26.1.7, 26.1.8, 26.1.10, 26.1.13-т заасан санхүүгийн хэрэгслээр бүрдүүлж болно.
26 1 .4Үл хөдлөх хөрөнгийн сангийн орлогын 75 ба түүнээс дээш хувийг үл хөдлөх хөрөнгийг түрээслүүлэх, хөлслүүлэх болон бусад хэлбэрээр ашиглуулснаас олсон орлогоор бүрдүүлнэ.
26 1 .5Үл хөдлөх хөрөнгийн сангийн тав болон түүнээс доош нэгж эрх эзэмшигч нь дангаар, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран сангийн нийт нэгж эрхийн 50-аас дээш хувийг эзэмшихийг хориглоно.
26 1 .6Үл хөдлөх хөрөнгийн сангийн тав болон түүнээс доош нэгж эрх эзэмшигчийн дангаар, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран эзэмшиж буй нэгж эрхийн хэмжээ энэ хуулийн 26 1 .5-д заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд хэтэрсэн хэсэгт хамаарах нэгж эрх нь уг шаардлагад нийцүүлэх хүртэл саналын эрх болон ногдол ашиг авах эрхгүй байна.
26 1 .7Сангийн нэгж эрх эзэмшигч энэ хуулийн 26 1 .5-д заасан хэмжээнээс хэтрүүлэн нэгж эрх эзэмшсэн тохиолдолд тухайн илүү эзэмшсэн хэсгийг буцаан худалдах замаар энэ хуулийн 26 1 .5-д заасан шаардлагад нийцүүлнэ.
26 1 .8Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан нь сангийн нэгж эрх эзэмшигчийн эзэмшиж буй нэгж эрхийн хэмжээ энэ хуулийн 26 1 .5-д заасан хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд нэгж эрх эзэмшигчид нэн даруй мэдэгдэж, энэ талаарх мэдээллийг Хороонд ажлын 3 өдрийн дотор хүргүүлнэ.
26 1 .9Үл хөдлөх хөрөнгийн сан дараах хөрөнгө оруулалтын хэрэгсэлд хөрөнгө оруулахыг хориглоно:
26 1 .9.1нийт хөрөнгийн 20 буюу түүнээс дээш хувийг дуусаагүй барилгад;
26 1 .9.2сангийн өмчлөл дэх үл хөдлөх эд хөрөнгийн доорх газраас бусад газар эзэмших, эсхүл ашиглах эрх.
26 1 .10Энэ хуулийн 26 1 .9.1-т заасан дуусаагүй барилга нь дараах шаардлага хангасан байна:
26 1 .10.1барьцаа, баталгаа, батлан даалт зэрэг аливаа этгээдийн шаардлагаас ангид, гуравдагч этгээдийн эрх үүсээгүй байх;
26 1 .10.2гуравдагч этгээдэд давхар худалдагдах, түрээслэх зэргээр тухайн хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлэх нөхцөл бүрдээгүй байх;
26 1 .10.3дуусаагүй барилгад хамаарах газрын өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь хүчин төгөлдөр, барьцаа, баталгаа, батлан даалт зэрэг аливаа этгээдийн шаардлагаас ангид, гуравдагч этгээдийн эрх үүсээгүй байх.
26 1 .11Энэ хуулийн 26 1 .10-д заасан шаардлагыг хангасан эсэхийг Хороонд бүртгэлтэй хууль зүйн зөвлөгөө үзүүлэх үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулж болно.
26 1 .12Үл хөдлөх хөрөнгийн сангийн хөрөнгө оруулсан үл хөдлөх эд хөрөнгө нь заавал даатгагдсан байна.
26 1 .13Үл хөдлөх хөрөнгийн сан нь сангийн үндсэн үйл ажиллагаанаас олох орлого тасалдлын даатгал болон гуравдагч этгээдийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагыг даатгуулж болно.”
2 дугаар зүйлХөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “жил” гэсний дараа “, үл хөдлөх хөрөнгийн сангийн хувьд үйл ажиллагаа эрхлэх хугацаа 50 хүртэл жил” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг ... оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ХОСтХ-ийн үзэл баримтлал 2026.05.18.docx)