Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 9-Р САРЫН 1 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2026 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж
2.1Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
З дугаар зүйлҮндэсний баялгийн санд 2026 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Ерөнхий сайд 372,901.0   Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 372,901.0   Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашиг                       372,901.0   Үүнээс: Хуримтлалын санд 372,901.0 2 Сангийн сайд 2,427,193.1   Татварын ерөнхий газар 2,186,915.9   Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 65 хувь 2,186,915.9   Үүнээс: Ирээдүйн өв санд 2,186,915.9   Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого 240,277.2   Үүнээс: Ирээдүйн өв санд 240,277.2 3 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 156,028.9   Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10.3-т заасан Хуримтлалын сангийн хөрөнгө оруулалтын орлого 156,028.9   Үүнээс: Хуримтлалын санд 156,028.9 Нийт орлого 2,956,123.0
4 дүгээр зүйлИрээдүйн өв сангийн үлдэгдэл 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 4,706,102.4 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2026 оны төсвийн жилд 2,427,193.1 сая төгрөгийг хуримтлуулна.
5 дугаар зүйлХуримтлалын сангийн үлдэгдэл 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 654,424.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2026 оны төсвийн жилд 528,929.9 сая төгрөг хуримтлуулна.
6 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төсөл
(Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай.docx)