Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хувийн нэмэлт тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх, тэтгэврийн хуримтлал үүсгэх, тэтгэврийн хуримтлалаас хөрөнгө оруулалт хийх, тэтгэвэр олгох, өвлүүлэх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, төрийн эрх бүхий байгууллагаас зохицуулах, хяналт тавих, гишүүний эрх ашгийг хамгаалахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлХувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль тогтоомж
2.1Хувийн нэмэлт тэтгэврийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Иргэний хууль , Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль , Үнэт цаасны зах зээлийн тухай хууль , Даатгалын тухай хууль , Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль , Татварын ерөнхий хууль , Хувь хүний орлогын албан татварын тухай хууль , Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль , Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль , Компанийн тухай хууль , Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль , Хөдөлмөрийн тухай хууль , Нийгмийн даатгалын ерөнхий хууль , Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль , энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч болон гишүүн, өвлөгч нарын хооронд үүсэх харилцааг энэ хууль болон Даатгалын тухай хууль, Иргэний хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.
3дугаар зүйл.2Ажил олгогч, ажилтны хооронд үүсэх хувийн нэмэлт тэтгэврийн шимтгэл төлөхтэй холбогдсон харилцааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна.
3дугаар зүйл.3Хувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаанд төрөөс тавих хяналт, зохицуулалттай холбогдсон харилцааг энэ хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль, холбогдох бусад хуулиар зохицуулна.
3дугаар зүйл.4Хувийн нэмэлт тэтгэврийн харилцаатай холбогдсон кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагааг энэ хууль болон Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар тус тус зохицуулна.
3дугаар зүйл.5Хувийн нэмэлт тэтгэвэртэй холбогдох татварын харилцааг татварын хууль тогтоомжоор зохицуулна.
3дугаар зүйл.6Энэ хууль Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлд заасан даатгалын харилцаанд үйлчлэхгүй.
4дүгээр зүйлХувийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаанд баримтлах зарчим
4дүгээр зүйл.1Хувийн нэмэлт тэтгэвэр (цаашид “нэмэлт тэтгэвэр” гэх)-ийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
4.1.1сайн дурын байх;
4.1.2шимтгэлд суурилсан, бүрэн хуримтлалын байх;
4.1.3үйл ажиллагаа, засаглал ил тод байх;
4.1.4санхүүгийн тогтвортой, бие даасан, найдвартай байдлыг хангасан байх;
4.1.5өвлөгддөг байх;
4.1.6төрөөс тусдаа хувийн менежменттэй байх;
4.1.7төр хуримтлал, өгөөжид баталгаа гаргах үүрэг хүлээхгүй байх.
4дүгээр зүйл.2Нийгмийн даатгалд албан журмаар, эсхүл сайн дураар даатгуулагч нь хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт сайн дурын үндсэн дээр хамрагдаж болно.
5дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
5дугаар зүйл.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1“ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж ажил олгогч, ажилтан хамтран шимтгэл төлж хамрагдах энэ хуулийн 5.1.3-т заасан үйлчилгээг;
5.1.2“хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувь хүн шимтгэл төлж хамрагдах энэ хуулийн 5.1.3-т заасан үйлчилгээг;
5.1.3“хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүнд хувийн нэмэлт тэтгэвэр олгох зорилгоор хувь хүн, ажил олгогчтой тохиролцсоны дагуу тэдгээрт үзүүлэх үйлчилгээг;
5.1.4“шимтгэл” гэж нэмэлт тэтгэвэр авах зорилгоор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүний нэр дээр төлж, хуримтлуулсан мөнгөн хөрөнгийг;
5.1.5“хувийн тэтгэврийн сан” гэж энэ хуулийн 5.1.3-т заасан үйлчилгээг эрхлэх этгээдийг;
5.1.6“урт хугацааны даатгагч” гэж энэ хуулийн 5.1.3-т заасан үйлчилгээ эрхлэх урт хугацааны даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компанийг;
5.1.7“гишүүн" гэж энэ хуулийн 6.2-т заасан хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан хүнийг;
5.1.8“өвлөгч” гэж Иргэний хуулийн 520, 522 дугаар зүйлд заасан этгээдийг;
5.1.9“хадгалагдсан эрх” гэж шилжүүлэх, барьцаалах, хурааж авах, хүчингүй болгох эрхгүй, гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгө эзэмших хөрөнгийг өмчлөх эрхийг;
5.1.10“хувийн нэмэлт тэтгэвэр” гэж хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн дагуу гишүүнд олгох мөнгөн хөрөнгийг;
5.1.11“нэмэлт тэтгэврийн хөрөнгө” гэж гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан нийт мөнгөн хөрөнгийг;
5.1.12“нэмэлт тэтгэврийн журам” гэж шимтгэл төлөх, өгөөж тооцох, олгох, захиргааны болон хөрөнгө оруулалтын зардал, ангилал, хэмжээний мэдээлэл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хооронд шилжих, гишүүний эрх, үүрэг болон тэтгэвэр авах нөхцөл, болзлыг тодорхойлсон баримт бичгийг;
5.1.13“нэмэлт тэтгэврийн нэрийн данс” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүний нэр дээр бүртгэсэн нийт шимтгэл, баталгаат өгөөж, баталгаат өгөөжөөс давсан өгөөж, зарлагыг тусгасан мөнгөн хуримтлалын бүртгэлийг;
5.1.14“баталгаат өгөөж” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансны нийт үлдэгдлийг гэрээнд заасан хугацаанд нэмэгдүүлэх хамгийн бага хувь, хэмжээг;
5.1.15итгэмжлэгдсэн өмчлөгч” гэж хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, татан буулгах комиссыг;
5.1.16“кастодиан” гэж Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1.12-т заасан хуулийн этгээдийг;
5.1.17“хөрөнгө оруулалтын менежментийн компани” гэж Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 4.1.11-д заасан хуулийн этгээдийг;
5.1.18“нөлөө бүхий хувьцаа эзэмшигч” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.29-д заасан иргэн, хуулийн этгээдийг;
5.1.19“холбогдох этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 4.1.30-д заасан этгээдийг;
5.1.20“тохиромжтой этгээд” гэж Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 68.1-д заасан шалгуурыг хангасан этгээдийг;
5.1.21“эрх бүхий албан тушаалтан” гэж Компанийн тухай хуулийн 84.1-д заасан этгээдийг.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР, НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ГЭРЭЭ, ШИМТГЭЛ ТӨЛӨХ, НЭРИЙН ДАНС
6дугаар зүйлХувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр
6дугаар зүйл.1Хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр (цаашид “нэмэлт тэтгэврийн хөтөлбөр” гэх) нь хугацаагүй байх бөгөөд гишүүн нэмэлт тэтгэвэр авахад зориулагдана.
6дугаар зүйл.2Нэмэлт тэтгэврийн хөтөлбөр нь дараах төрөлтэй байна:
6.2.1хувь хүний;
6.2.2ажил олгогчийн.
6дугаар зүйл.3Ажилтан, хувь хүн нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулснаар нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн болно.
6дугаар зүйл.4Ажил олгогч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг ажилтанд санал болгож болно.
6дугаар зүйл.5Ажил олгогч ажилтанд нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг санал болгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангана.
6дугаар зүйл.6Ажилтан, хувь хүн нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн гишүүн болсноос хойш хуримтлал үүсгэж эхлэх хүртэл хугацаанд нэмэлт тэтгэврийн гэрээнээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд гэрээг хүчингүйд тооцно.
6дугаар зүйл.7Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдахаас татгалзсан ажилтан нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулах хүсэлт дахин гаргах эрхтэй.
7дугаар зүйлНэмэлт тэтгэврийн гэрээ
7дугаар зүйл.1Энэ хуулийн 6.3-т заасан нэмэлт тэтгэврийн гэрээнд дараах зүйлийг заавал тусгана:
7.1.1гишүүнээр элсэх нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн нөхцөл;
7.1.2шимтгэлийн хувь, мөнгөн дүн, төлөх хугацаа;
7.1.3өвлөгчийн тухай;
7.1.4баталгаат өгөөж;
7.1.5гишүүнд баталгаат өгөөжөөс давсан өгөөжийг олгох нөхцөл;
7.1.6нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хадгалалт, удирдлагын талаар;
7.1.7холбогдох мэдээллийг гишүүнд хүргэх хугацаа, арга хэлбэр;
7.1.8нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хооронд шилжих, хөтөлбөрийг дуусгавар болгох нөхцөл;
7.1.9гишүүн нэмэлт тэтгэврийн хөрөнгөөс зарцуулах үндэслэл, торгуулийн хувь хэмжээ;
7.1.10хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч болон бусад этгээдэд төлөх үйлчилгээний хураамжийн хэмжээ, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл.
7дугаар зүйл.2Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг ажилтантай тохиролцон сонгож, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай холбогдох гэрээ байгуулна.
7дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь ажилтан, хувь хүнтэй нэмэлт тэтгэврийн гэрээг цаасаар эсхүл цахимаар, хугацаагүй байгуулах бөгөөд талуудын зөвшөөрөлгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно.
7дугаар зүйл.4Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн гэрээгээр хүлээсэн үүрэг нь гишүүн, өвлөгч нэмэлт тэтгэвэр авч дуусах хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр байна.
7дугаар зүйл.5Нэмэлт тэтгэврийн хөтөлбөртэй холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт шинээр батлагдсан, нэмэлт, өөрчлөлт оруулсан нь гишүүнд давуу байдал бий болгохоор бол гишүүн санал гаргасан эсэхээс үл хамааран гэрээнд нэмэлт, өөрчлөлт орсонд тооцно.
7дугаар зүйл.6Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж байсан гишүүн Монгол Улсын харьяатаас гарсан, эсхүл гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн явах тохиолдолд нэмэлт тэтгэврийн гэрээг цуцалж, энэ хуулийн 11.1-д заасан нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгийг түүнд олгоно.
8дугаар зүйлШимтгэл төлөх
8дугаар зүйл.1Хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүн шимтгэлийг нэмэлт тэтгэврийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу төлнө.
8дугаар зүйл.2Нэмэлт тэтгэврийн гэрээний дагуу хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний төлөх шимтгэлийг хувь хүн, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний төлөх шимтгэлийг ажил олгогч, ажилтан гэрээгээр харилцан тохиролцож хамтран төлнө.
8дугаар зүйл.3Ажил олгогч, ажилтны төлөх шимтгэлийг цалин хөлсний тодорхой хувиар эсхүл, мөнгөн дүнгээр тооцно.
8дугаар зүйл.4Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны сард төлөх нийт шимтгэлийн 50-аас доошгүй хувийг ажил олгогч, үлдэх хэсгийг ажилтан төлнө.
8дугаар зүйл.5Ажил олгогч нь ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан ажилтны төлөх шимтгэлийг тухайн ажилтны цалин хөлснөөс суутгаж, ажил олгогчоос төлөх шимтгэлийн хамт хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид тухайн сард нь багтааж бэлэн бусаар төлнө.
8дугаар зүйл.6Ажил олгогч нь шимтгэл төлөлтийн тайланг дараа сарын 05-ны өдрийн дотор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, ажилтанд цахим хэлбэрээр хүргүүлнэ.
8дугаар зүйл.7Ажил олгогч нь өөрийн болон ажилтны төлөх шимтгэлийг энэ хуулийн 8.5-д заасан хугацаанд төлөх үүрэгтэй.
8дугаар зүйл.8Гишүүн, өвлөгч, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь ажил олгогчоос төлөгдөөгүй шимтгэлийг төлүүлэхээр шүүхэд гомдол гаргах эрхтэй.
9дүгээр зүйлНэмэлт тэтгэврийн нэрийн данс
9дүгээр зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдах гэрээ байгуулснаас хойш ажлын гурван өдөрт багтаан гишүүн бүрд нэмэлт тэтгэврийн нэрийн данс нээж, дансны мэдээллийг цахим хэлбэрээр хянах боломжтой нэвтрэх эрх олгоно.
9дүгээр зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүн, ажил олгогчийн төлсөн шимтгэл, баталгаат өгөөж, баталгаат өгөөжөөс давсан өгөөжийг гишүүний нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хөтөлбөрийн нөхцөлийн дагуу бүртгэнэ.
9дүгээр зүйл.3Ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдсан гишүүний нэр дээр ажил олгогч, ажилтны төлсөн шимтгэлийг тус тусад нь бүртгэнэ.
9дүгээр зүйл.4Баталгаат өгөөжийн хэмжээг Төв банк (Монгол банк)-ны бодлогын хүү, инфляцын түвшин, Засгийн газрын дотоод үнэт цаасны хүү зэргийг харгалзан хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч жил бүр өөрөө тогтооно.
9дүгээр зүйл.5Гишүүнд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч гишүүний нэрийн дансанд байгаа мөнгөн хөрөнгийг удирдаж, энэ хуулийн 9.4-т заасан баталгаат өгөөжийг гэрээнд заасны дагуу төлнө.
9дүгээр зүйл.6Ажил олгогч төлөөгүй шимтгэлийг төлсөн буюу хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид шилжүүлсэн өдрөөс хойш аливаа өгөөж бодогдоно.
9дүгээр зүйл.7Нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд төлсөн шимтгэлийг бүртгэх, гишүүнд мэдээлэх аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороо (цаашид “Хороо” гэх) батална.
10дугаар зүйлЗардлын ангилал
10дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг захиргааны болон хөрөнгө оруулалтын гэж ангилна.
10дугаар зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь захиргааны болон хөрөнгө оруулалтын зардал, ангилал, хэмжээ зэрэг мэдээллийг нэмэлт тэтгэврийн журамд тусгана.
11дүгээр зүйлНэмэлт тэтгэврийн хөрөнгийн эрх
11дүгээр зүйл.1Нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд хуримтлагдсан мөнгөн хөрөнгө нь тухайн хуримтлал үүсгэсэн гишүүний өмч байна.
11дүгээр зүйл.2Гишүүнд нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хэмжээгээр хадгалагдсан эрх үүснэ.
11дүгээр зүйл.3Дараах тохиолдолд гишүүн, өвлөгч энэ хуулийн 11.1-д заасан хөрөнгийг захиран зарцуулах эрх үүснэ:
11.3.1гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн;
11.3.2гишүүн хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдсан /цаашид "хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан" гэх/;
11.3.3гишүүн нас барсан тохиолдолд өвлөгчид;
11.3.4энэ хуулийн 7.6, 11.5 дахь хэсэгт заасан тохиолдолд.
11дүгээр зүйл.4Гишүүний хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасан Эрүүл мэндийн магадлалын зөвлөл тогтооно.
11дүгээр зүйл.4.1
11дүгээр зүйл.5Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид 10 ба түүнээс дээш жил хамрагдсан гишүүн энэ хуулийн 11.3-т заасан эрх үүсэхээс өмнө нэмэлт тэтгэврийн хөрөнгийн 30 хүртэл хувийг энэ хуулийн 11.6-т заасан нөхцөлөөр зарцуулах хүсэлтийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид нэг удаа гаргаж болно.
11дүгээр зүйл.6Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 11.5-д заасан хүсэлтийг 30 хоногийн дотор шийдвэрлэж, зардал, төлбөрийг тухайн эрүүл мэнд, боловсролын байгууллага, орон сууц худалдагчийн дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.
11дүгээр зүйл.7Гишүүн нэмэлт тэтгэврийн хөрөнгөөс дараах зардлыг төлүүлэхээр хүсэлт гаргаж болно:
11.7.1Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцахгүй, даатгуулагч өөрөө хариуцан төлөх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт;
11.7.2Монгол Улсад дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчийн тухайн жилийн сургалтын төлбөрийг бүрэн төлөхөөр бол дээд боловсролын сургалтын төлбөрт;
11.7.3орон сууц худалдан авах зориулалтаар.
11дүгээр зүйл.8Энэ хуулийн 11.7-д заасан гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгийг зарцуулах хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх, шилжүүлэх, бүртгэх, тайлагнах журмыг Хороо батална.
11дүгээр зүйл.9Гишүүн, ажил олгогч, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн болон бусад этгээдийн эсрэг үүссэн шаардах эрхийг хангах зорилгоор гишүүний нэмэлт тэтгэврийн хөрөнгийг барьцаалах, битүүмжлэх, суутган авах, шилжүүлэх болон бусад байдлаар захиран зарцуулахгүй.
11дүгээр зүйл.10Нэмэлт тэтгэврийн нэрийн данс дахь нэмэлт тэтгэврийн хөрөнгө нь гишүүн, ажил олгогч, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани болон бусад этгээдтэй холбоотой аливаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хэрэг, эвлэрэл, түүнтэй адилтгах бусад ажиллагаанд хамаарахгүй.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХУВИЙН ТЭТГЭВРИЙН САН, УРТ ХУГАЦААНЫ ДААТГАГЧ
12 дугаар зүйлХувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулах, нэр, дүрэм
12 дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан нь Компанийн тухай хуулийн дагуу Монгол Улсад үүсгэн байгуулагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компани байна.
12 дугаар зүйл.2Хувийн тэтгэврийн санг Компанийн тухай хуульд заасан хэд хэдэн хуулийн этгээд хувь нийлүүлэн үүсгэн байгуулах бөгөөд нэг үүсгэн байгуулагчийн эзэмших хувь 20 хувиас ихгүй байна.
12 дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн санг үүсгэн байгуулагч Зөвшөөрлийн тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шаардлагыг хангасан байна:
12.3.1санхүүгийн тайланг холбогдох хууль тогтоомжийн дагуу тайлагнадаг байх;
12.3.2санхүүгийн тайланг Монгол Улсад аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар жилд нэгээс доошгүй удаа баталгаажуулдаг байх;
12.3.3хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөд оруулах мөнгөн хөрөнгө нь тухайн этгээд, түүнтэй холбогдох этгээдийн санхүүгийн тайлангаар тодорхойлогдсон, хууль ёсны хөрөнгө байх;
12.3.4хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийг зээлийн хөрөнгөөр бүрдүүлээгүй байх;
12.3.5хувь нийлүүлсэн хөрөнгийг Банкны тухай хуулийн 3.1.20-д заасан банканд байршуулсан байх;
12.3.6зээлийн мэдээллийн санд чанаргүй зээлдэгчээр бүртгэгдэж байгаагүй;
12.3.7татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөргүй, шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөрийн өргүй байх.
12 дугаар зүйл.4Хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 15 тэрбум төгрөг байна. Энэхүү хэмжээг эдийн засгийн байдал, мөнгөний ханшны өөрчлөлт, хувийн тэтгэврийн санд төвлөрүүлсэн нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хэмжээ, төлбөрийн чадварын эрсдэлийг харгалзан Хороо тухай бүрд нэмэгдүүлэн тогтооно.
12 дугаар зүйл.5Энэ хуулийн 12.1-д заасан этгээд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанаас өөр чиглэлийн үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно
12 дугаар зүйл.6Хувийн тэтгэврийн сангийн нэр нь түүний оноосон нэр болон “Хувийн тэтгэврийн сан” гэсэн дэлгэрэнгүй тэмдэглэгээ, “ХТС” гэсэн товчилсон тэмдэглэгээнээс бүрдэнэ.
12 дугаар зүйл.7Энэ хуулийн 12.1-д зааснаас бусад этгээд хувийн тэтгэврийн сангийн дэлгэрэнгүй болон товчилсон тэмдэглэгээг хэрэглэхийг хориглоно.
12 дугаар зүйл.8Хувийн тэтгэврийн сангийн дүрэмд Компанийн тухай хуулийн 16.2-т зааснаас гадна дараах зүйлийг тусгана:
12.8.1хувийн тэтгэврийн сан хугацаагүй үүсгэн байгуулагдсан тухай;
12.8.2удирдлага, зохион байгуулалтын бүтэц;
12.8.3хөрөнгө оруулалтын өгөөж баталгаат өгөөжөөс бага бол үүсгэн байгуулагч өөрийн хөрөнгөөс нөхөж олгохтой холбогдсон зохицуулалт.
12 дугаар зүйл.9Хувийн тэтгэврийн сан дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
12.9.1нэмэлт тэтгэврийн хөтөлбөр боловсруулж, Хороонд бүртгүүлэх;
12.9.2нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг олон нийтэд эрх тэгш санал болгож нэмэлт тэтгэврийн журмыг нээлттэй, ил тод байршуулах;
12.9.3нэмэлт тэтгэврийн гэрээ байгуулах, шимтгэл хүлээн авах;
12.9.4нэмэлт тэтгэврийн нэрийн данс хөтлөх;
12.9.5нэмэлт тэтгэврийн хөрөнгийг удирдах хөрөнгө оруулалтын менежментийн компанитай гэрээ байгуулах;
12.9.6нэмэлт тэтгэврийн нэрийн данс, хөрөнгийг бүртгэх, хадгалах кастодиантай гэрээ байгуулах;
12.9.7нэмэлт тэтгэвэр олгох;
12.9.8үйл ажиллагааг эрх бүхий байгууллага, гишүүдэд ил тод тайлагнах;
12.9.9нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагааг Хороо болон гишүүдэд ил тод тайлагнах;
12.9.10гишүүний эрх ашгийг хамгаалах, сангийн төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, үйл ажиллагааны эрсдэлийг бууруулах хороонд Хорооноос тогтоосон бусад шаардлага.
13дугаар зүйлХувийн тэтгэврийн сангийн удирдлага, зохион байгуулалт
13дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан төлөөлөн удирдах зөвлөлтэй байна.
13дугаар зүйл.2Төлөөлөн удирдах зөвлөл нь ес буюу түүнээс дээш гишүүнтэй байх бөгөөд тэдгээрийн олонх нь хараат бус гишүүн байна. Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга нь хараат бус гишүүн байна.
13дугаар зүйл.3Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүнийг сонгох, томилох, бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг энэ хууль болон Компанийн тухай хууль, хувийн тэтгэврийн сангийн дүрэмд заасны дагуу шийдвэрлэнэ.
13дугаар зүйл.4Хувийн тэтгэврийн сангийн төлөөлөн удирдах зөвлөл нь дотоод аудитын хороотой байх бөгөөд уг хорооны дарга нь удирдах зөвлөлийн хараат бус гишүүн байна. Гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүдээс бүрдэнэ.
13дугаар зүйл.5Энэ хуулийн 5.1.7-д заасан гишүүний төлөөлөл төлөөлөн удирдах зөвлөлийн гуравны нэгээс доошгүй хувь байх бөгөөд олонхын саналыг үндэслэн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгоно.
13дугаар зүйл.6Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн энэ хууль болон Компанийн тухай хуульд заасан эрх, үүргийг эдэлнэ.
13дугаар зүйл.7Хувийн тэтгэврийн сангийн эрх бүхий албан тушаалтан Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлд зааснаас гадна дараах шалгуурыг хангасан байна. Үүнд:
13.7.1зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
13.7.2эдийн засгийн гэмт хэрэгт холбогдоогүй, ял шийтгэлгүй байх;
13.7.3ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаанд харшлахгүй байх;
13.7.4санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан хуулийн этгээдийг удирдаж байсан бөгөөд өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас тухайн хуулийн этгээдийг дампууруулаагүй байх;
13.7.5энэ хуулийн 13.4-т зааснаас бусад төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь санхүү, эдийн засаг, хууль, эрх зүй, мэдээллийн технологийн чиглэлээр дээд боловсролтой, уг мэргэжлээр 3-аас доошгүй жил ажилласан байх;
13.7.6Хорооноос тогтоосон тохиромжтой этгээдийн шалгуурыг хангасан байх.
13дугаар зүйл.8Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуульд заасан бүрэн эрхээс гадна дараах эрхтэй байна:
13.8.1хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианыг сонгох;
13.8.2хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, нягтлан бодох, аудит, хууль зүйн үйлчилгээ үзүүлэгч болон хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээдтэй гэрээ байгуулах зөвшөөрлийг гүйцэтгэх удирдлагад олгох;
13.8.3хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, бусад үйлчилгээ үзүүлэгчээс хувийн тэтгэврийн сангийн нэрийн өмнөөс хийсэн бүх хэлцэл болон хувийн тэтгэврийн сангийн эзэмшиж байгаа хувьцааны санал өгөх эрхийг хэрэгжүүлсэнтэй холбогдох мэдээлэлтэй танилцах, хяналт тавих;
13.8.4нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлогыг батлах;
13.8.5хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, хувийн тэтгэврийн санд үйлчилгээ үзүүлж байгаа бусад этгээдийн үйлчилгээг дуусгавар болгох, өөрчлөх;
13.8.6гүйцэтгэх удирдлагын бүтцийг батлах, томилох, цалин хөлс олгох журмыг батлах;
13.8.7нэмэлт тэтгэврийн журам батлах;
13.8.8хувийн тэтгэврийн сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох.
14дүгээр зүйлХувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох
14дүгээр зүйл.1Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэх, үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих чиг үүргийг Хороо хэрэгжүүлнэ.
14дүгээр зүйл.2Зөвшөөрөл хүсэгч хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг дараах баримт бичгийн хамт Хороонд цаасан, эсхүл цахим хэлбэрээр гаргана:
14.2.1хуулийн этгээдийн гэрчилгээ, дүрэм, хувийн тэтгэврийн сангийн дүрэм;
14.2.2хувийн тэтгэврийн сангийн холбогдох этгээд, хувьцаа эзэмшигчийн мэдээлэл;
14.2.3хувийн тэтгэврийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүд, тэдгээрийн холбогдох этгээдийн мэдээлэл;
14.2.4Удирдах зөвлөлийн гишүүдээс итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүрэг гүйцэтгэхээ хүлээн зөвшөөрсөн мэдэгдэл;
14.2.5хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааны төлөвлөгөө;
14.2.6нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлого;
14.2.7хуульд заасан бусад.
14дүгээр зүйл.3Энэ хуулийн 14.2.2, 14.2.3-т заасан мэдээлэлд өөрчлөлт орох бүрд Хороонд ажлын 5 өдрийн дотор мэдэгдэж, энэ хуульд заасан шаардлагыг биелүүлнэ.
14дүгээр зүйл.4Хороо нь энэ хуулийн 14.2-т заасан хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор шаардлагатай нэмэлт мэдээлэл, баримт бичгийг ирүүлэхийг шаардах, тодруулга, тайлбар авах эрхтэй.
14дүгээр зүйл.5Хороо зөвшөөрөл хүсэгчээс ирүүлсэн хүсэлт болон бусад баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 30 өдрийн дотор хянаж, Хорооноос тогтоосон шаардлагыг хангасан гэж үзвэл тусгай зөвшөөрөл олгох, эсхүл татгалзсан үндэслэл бүхий шийдвэрийн аль нэгийг гаргах бөгөөд хугацааг зохих шаардлага хангасан, бүрдэл бүрэн хүсэлтийг хүлээн авсан өдрөөс эхлэн тооцно.
14дүгээр зүйл.6Хороо Зөвшөөрлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хугацаагүй олгоно.
14дүгээр зүйл.7Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн үйл ажиллагаанд тавигдах нөхцөл, шаардлагыг Хороо батална.
14дүгээр зүйл.8Хороо дараах тохиолдолд хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана:
14.8.1бүрдүүлсэн баримт бичиг нь энэ хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн шаардлага хангаагүй;
14.8.2бүрдүүлсэн баримт бичигт гишүүн, өвлөгчийн ашиг сонирхлыг зөрчих зохицуулалтыг тусгасан, эсхүл ашиг сонирхлыг хамгаалах зохицуулалтыг тусгаагүй.
14дүгээр зүйл.9Хороо энэ хуулийн 14.8-д заасны дагуу хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан тохиолдолд үндэслэлийг тусгасан хариуг зөвшөөрөл хүсэгчид Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан хугацаанд бичгээр хүргүүлнэ.
15дугаар зүйлХувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх
15дугаар зүйл.1Хороо дараах тохиолдолд тусгай зөвшөөрлийг 3 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ:
15.1.1эрх бүхий байгууллагаас өгсөн үүрэг даалгаврыг хоёр ба түүнээс дээш удаа зөрчсөн;
15.1.2баталгаат өгөөж, эсхүл гэрээгээр тохирсон баталгаат өгөөжөөс давсан дүнг төлөөгүй;
15.1.3хуульд заасан мэдээ, тайланг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл худал мэдүүлж тайлагнасан;
15.1.4нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулаагүй нь тогтоогдсон;
15.1.5зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
15.1.6зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын хугацаанд үйл ажиллагаа эрхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон.
15.1.7татварын хууль тогтоомжид заасан тайлан тушаах, татвар төлөх үүргээ хоёр ба түүнээс дээш удаа биелүүлээгүй тухай холбогдох байгууллагын дүгнэлт.
15дугаар зүйл.2Хороо энэ хуулийн 15.1-д заасан үндэслэл байгаа тухай тусгай зөвшөөрөл эзэмшигчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн он, сар, өдрийг тэмдэглэлд тусгана.
15дугаар зүйл.3Энэ хуулийн 15.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш тусгай зөвшөөрөл эзэмшигч ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг Хороонд ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ.
15дугаар зүйл.4Хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийн талаар тусгай зөвшөөрөл эзэмшигч болон харьяалах татварын алба, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажлын 2 өдрийн дотор бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
15дугаар зүйл.5Энэ хуулийн 15.1-д заасан үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд Хороо хувийн тэтгэврийн сангийн хүсэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг сэргээж, тухайн шийдвэрийн талаар хувийн тэтгэврийн сан, харьяалах татварын алба, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанид бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэж, мэдэгдсэн огноог тэмдэглэнэ.
16дугаар зүйлХувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох
16дугаар зүйл.1Хороо дараах үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно:
16.1.1хувийн тэтгэврийн сангийн Удирдах зөвлөл уг сангийн үйл ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг энэ хуулийн 5.1.7-д заасан гишүүн болон Хороонд ажлын 90 өдрийн өмнө бичгээр, эсхүл цахимаар хүргүүлсэн;
16.1.2нэмэлт тэтгэврийн бүх хөтөлбөр Хорооны бүртгэлээс хасагдсан;
16.1.3энэ хууль болон бусад хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа эрхэлсэн;
16.1.4зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаанд зөрчлөө арилгаж, сэргээлгэх тухай хүсэлтийг ирүүлээгүй.
16.1.5Компанийн тухай хуулийн 31.3-д заасан нөхцөл байдал тогтоогдсоноос хойш 90 хоногийн дотор дахин хөрөнгөжүүлээгүй;
16.1.6тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан;
16.1.7тусгай зөвшөөрөл эзэмшигч дампуурсан, эсхүл татан буугдсан;
16дугаар зүйл.2Хороо зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай хувийн тэтгэврийн санд ажлын 5 өдрийн дотор бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
16дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сан энэ хуулийн 16.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбар, холбогдох баримт бичгийг Хороонд ирүүлээгүй, гомдол гаргаагүй, ирүүлсэн тайлбар баримт бичиг шаардлага хангаагүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор Хороо зөвшөөрлийг хүчингүй болгоно.
16дугаар зүйл.4Хороо энэ хуулийн 16.3-т хэсэгт заасан шийдвэрийг хувийн тэтгэврийн сан, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, харьяалах татварын албанд ажлын 1 өдрийн дотор бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
16дугаар зүйл.5Тусгай зөвшөөрөлгүй этгээд нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаа эрхлэх, сурталчлахыг хориглоно.
16дугаар зүйл.6Тусгай зөвшөөрөл эзэмшигч Хороонд бүртгүүлээгүй нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт гишүүн элсүүлэх, шимтгэл цуглуулах, нэмэлт тэтгэвэр амлах, олгох, сурталчлахыг хориглоно.
17дугаар зүйлУрт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр
17дугаар зүйл.1Урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлж болно.
17дугаар зүйл.2Урт хугацааны даатгагч нь энэ хуулийн 17.1-д заасан үйл ажиллагааг энэ хууль, Даатгалын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу эрхэлнэ.
17дугаар зүйл.3Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрд нэмэлт тэтгэврийн журам батална.
17дугаар зүйл.4Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөр бүрийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бусад хөрөнгөөс тусгаарлаж, тусдаа дансанд байршуулж, бүртгэнэ.
17дугаар зүйл.5Энэ хуулийн 17.4-т заасан хөрөнгийг урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хэрэгжүүлэх үйл ажиллагаанаас бусад байдлаар болон хөтөлбөрт холбогдохгүй өр төлбөрийг барагдуулахад зарцуулах, батлан даалт гаргах, барьцаалахыг хориглоно.
17дугаар зүйл.6Урт хугацааны даатгагч энэ хуулийн 17.4-т заасан хөрөнгийг өөрийн хөрөнгөөр бүрэн хариуцаж гишүүн, өвлөгчийн эрх ашгийг хамгаална.
17дугаар зүйл.7Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг олон нийтэд эрх тэгш санал болгож, нэмэлт тэтгэврийн журмыг нээлттэй, ил тод байршуулна.
17дугаар зүйл.8Урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын болон эрсдэлийн удирдлагын бодлого батална.
18дугаар зүйлНэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгүүлэх
18дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай хүсэлтийг дараах баримт бичгийн хамт Хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүргүүлнэ:
18.1.1энэ хуулийн 5.1.13-т заасан нэмэлт тэтгэврийн журам;
18.1.2кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулсан гэрээ;
18.1.3гишүүнтэй байгуулах нэмэлт тэтгэврийн гэрээний загвар.
18дугаар зүйл.2Хороо нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгүүлэх тухай хүсэлт, баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 20 өдрийн дотор хянан шийдвэрлэж, шийдвэрийг ажлын 5 өдрийн дотор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид бичгээр хүргүүлнэ.
18дугаар зүйл.3Хороо дор дурдсан тохиолдолд нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэхээс татгалзана:
18.3.1хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичигт худал, төөрөгдүүлсэн, алдаатай, дутуу, зөрүүтэй мэдээлэл тусгасан эсхүл хууль болон Хорооноос тогтоосон шаардлагатай мэдээллийг тусгаагүй;
18.3.2шаардлагатай нэмэлт мэдээллийг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй;
18.3.3нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэх нь хөрөнгө оруулагчийн эрх ашигт сөргөөр нөлөөлөхөөр байна гэж Хороо үзсэн.
19дүгээр зүйлНэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түр зогсоох, сэргээх, бүртгэлээс хасах
19дүгээр зүйл.1Хороо дараах тохиолдолд нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг түдгэлзүүлнэ:
19.1.1баталгаат өгөөж, эсхүл баталгаат өгөөжөөс давсан гэрээгээр тохирсон дүнг төлөөгүй;
19.1.2энэ хуульд заасан зар сурталчилгааны шаардлагыг зөрчсөн, худал төөрөгдүүлсэн зар сурталчилгаа түгээсэн;
19.1.3нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн дагуу явуулаагүй зөрчил гаргасан нь тогтоогдсон;
19.1.4тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн.
19дүгээр зүйл.2Энэ хуулийн 19.1-д заасан үндэслэл байгаа тухай Хороо тогтоосноос хойш хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажлын 5 өдрийн дотор албан бичгээр мэдэгдэнэ.
19дүгээр зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хариу тайлбарыг Хороонд хүргүүлнэ.
19дүгээр зүйл.4Хороо тайлбарыг үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд түдгэлзүүлэхгүй тухай албан бичгийг ажлын 5 өдрийн дотор хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид хүргүүлнэ.
19дүгээр зүйл.5Хороо үндэслэлгүй гэж үзсэн, эсхүл тайлбар ирүүлээгүй бол нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг нэг сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх шийдвэр гаргаж, хөтөлбөрийг түдгэлзүүлсэн тухай шийдвэрийн талаар хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанид ажлын 2 өдрийн дотор бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэнэ.
19дүгээр зүйл.6Энэ хуулийн 19.1-д заасан үндэслэл арилсан тохиолдолд Хороо хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хүсэлтийг үндэслэн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийг сэргээнэ.
19дүгээр зүйл.7Энэ хуулийн 19.1-д заасан шаардлагыг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Хороо нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэлээс хасна.
19дүгээр зүйл.8Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэх, түдгэлзүүлэх, сэргээх, бүртгэлээс хасах журмыг Хороо батална.
20дугаар зүйлХувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг хүчингүй болгох, бүртгэлээс хасах дуусгавар болгох үед авах арга хэмжээ
20дугаар зүйл.1Тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийг түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, бүртгэлээс хассан, дуусгавар болгосон мэдэгдлийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь хүлээн авснаас хойш шимтгэл авах, гишүүн элсүүлэхийг хориглоно.
20дугаар зүйл.2Хороо энэ хуулийн 20.1-д заасан мэдэгдлийг кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанид мэдэгдэж, нэмэлт тэтгэврийн хөрөнгийн шилжүүлгийг даруй зогсооно.
20дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч үйл ажиллагаа, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох шийдвэр гаргасан бол дараах арга хэмжээг авна:
20.3.1хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөтөлбөрийг дуусгавар болгох тухай мэдэгдэл өгснөөс хойш ажлын 30 өдрийн дотор нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн санхүүгийн тайланг Хороонд хүргүүлж, бүх гишүүдэд мэдэгдэx;
20.3.2гишүүний хадгалагдсан эрхийн төлбөрийг барагдуулах хөрөнгө хангалттай тохиолдолд нэмэлт тэтгэврийн бусад хөтөлбөрт шилжих боломжийг гишүүнд олгох;
20.3.3хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөрөнгөнд аудит, актуарын тайлан, дүгнэлт гаргуулах, хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдээр үнэлгээ хийлгүүлэх;
20.3.4гишүүдийн хадгалагдсан эрхийн төлбөрийг барагдуулах хөрөнгө хүрэлцэхгүй тохиолдолд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч өөрийн хөрөнгөөр барагдуулах тухай хүсэлтийг санхүүгийн тайлангийн хамт Хороонд хүргүүлж, энэ тухай гишүүнд мэдэгдэx;
20.3.5татан буулгах шийдвэрт ажил олгогчоос төлөгдөөгүй шимтгэлийг энэ хуульд заасны дагуу татан төвлөрүүлэхэд авч хэрэгжүүлсэн бүх арга хэмжээний дэлгэрэнгүй тайланг тусгасан байх;
20.3.6Хорооноос зөвшөөрсөн тохиолдолд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн зарим үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх
20.3.7нийгмийн даатгалын болон татварын өр төлбөрийг бүрэн барагдуулсан байх;
20дугаар зүйл.4Энэ хуулийн 20.3.6-д заасан үйл ажиллагаа татан буулгах явц бүрэн дуусах хүртэл эсхүл актив, пассив нь бусад хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид шилжих хүртэл үргэлжилнэ.
20дугаар зүйл.5Тусгай зөвшөөрөл, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн бүртгэлийг Хороо түдгэлзүүлсэн, хүчингүй болгосон, бүртгэлээс хассан тохиолдолд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь энэ хуулийн 20.3-д заасан арга хэмжээг авна.
20дугаар зүйл.6Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэлээс хассан тохиолдолд энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
20дугаар зүйл.7Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хөрөнгийг буцаан төвлөрүүлэх үйл ажиллагааг зохицуулах журмыг Хороо батална.
21дүгээр зүйлТатан буулгах комисс
21дүгээр зүйл.1Хороо хувийн тэтгэврийн сангийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэлээс хассан тохиолдолд татан буулгах комисс томилно.
21дүгээр зүйл.2Энэ хуулийн 21.1-д заасан комиссын бүрэлдэхүүнд дараах этгээдийг томилохгүй:
21.2.1хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн удирдах зөвлөлийн гишүүн, бусад эрх бүхий албан тушаалтан;
21.2.2хөрөнгө оруулалтын менежментийн компанийн удирдлага, эрх бүхий албан тушаалтан.
21дүгээр зүйл.3Татан буулгах комисс нь гишүүн, өвлөгчийн өмнө хариуцлага хүлээсэн итгэмжлэгдсэн өмчлөгч байна.
21дүгээр зүйл.4Татан буулгах комисс, хувийн тэтгэврийн сан Хорооноос урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн актив, пассивыг бусад хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид шилжүүлж болно.
21дүгээр зүйл.5Энэ хуулийн 21.4-т заасан тохиолдолд гишүүдэд 30 хоногийн өмнө мэдэгдлийг бичгээр болон цахимаар хүргүүлж биечлэн уулзалт зохион байгуулж саналыг авна.
21дүгээр зүйл.6Татан буулгах комисс өр төлбөрийг барагдуулахдаа дараах дарааллыг баримтална:
21.6.1татан буулгах комиссын үйл ажиллагааны зардал;
21.6.2гишүүдэд олгох бүх өр төлбөр;
21.6.3хувийн тэтгэврийн сангийн эрх бүхий албан тушаалтнаас бусад ажилтны хуульд заасан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй цалин хөлс, төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл;
21.6.4албан татвар;
21.6.5астодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээний төлбөр;.
21дүгээр зүйл.7Энэ хуулийн 21.6-д заасан өр төлбөрийг бүрэн барагдуулсны дараа хувийн тэтгэврийн сан, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хөрөнгө үлдсэн бол татан буулгах комисс хөрөнгө хуваарилах төлөвлөгөө боловсруулж, Хороонд батлуулахаар хүргүүлнэ.
21дүгээр зүйл.8Гишүүн, өвлөгч нь буруутай үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн бол татан буулгах комисс, хувийн тэтгэврийн сан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, тэдгээрийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн эсрэг нэхэмжлэл, гомдол гаргах эрхтэй.
21дүгээр зүйл.9Татан буулгах комиссын бүрэлдэхүүнд тавигдах шаардлага, сонгон шалгаруулах, өр төлбөр барагдуулах, урамшуулах, бусад харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
21дүгээр зүйл.10Урт хугацааны даатгагчийг татан буулгахтай холбогдсон харилцааг Даатгалын тухай хуулийн дагуу, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг бүртгэлээс хассан тохиолдолд энэ хуулийн дагуу зохицуулна.
21дүгээр зүйл.11Хувийн тэтгэврийн санг татан буулгахтай холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй харилцааг Иргэний хууль, Дампуурлын тухай хууль, Компанийн тухай хуулийн дагуу зохицуулна.
22дугаар зүйлНэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн зар сурталчилгаа
22дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг олон нийтэд үнэн зөв, ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр сурталчилна.
22дугаар зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүнд зориулан санхүүгийн боловсрол олгох сургалт, мэдээллийг жилд нэг удаа цахим болон биечилсэн хэлбэрээр зохион байгуулна.
22дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь Хорооноос тусгай зөвшөөрөл аваагүй, хороонд нэмэлт тэтгэврийн хөтөлбөрөө бүртгүүлээгүй тохиолдолд “хувийн тэтгэврийн сан”, “нэмэлт тэтгэвэр”, “хувийн тэтгэвэр” гэсэн агуулга бүхий үг хэллэг, эсхүл ижил төстэй бүтээгдэхүүнийг зах зээлд олон нийтэд санал болгох, сурталчлахыг хориглоно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, КАСТОДИАН, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН МЕНЕЖМЕНТИЙН КОМПАНИ
23дугаар зүйлХөрөнгө оруулалт хийх
23дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор энэ хуульд заасан нөхцөл, шаардлагын дагуу хөрөнгө оруулалт хийнэ.
23дугаар зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөрөнгө оруулалт болон бусад асуудлаас үүдэлтэй алдагдлыг өөрийн хөрөнгөөр хариуцаж, гишүүн, өвлөгчийн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг хамгаална.
23дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сангийн хувь нийлүүлсэн хөрөнгөөр энэ хуулийн 24.1-д заасан зарчмыг баримтлан Хорооноос баталсан журмын дагуу хөрөнгө оруулна.
23дугаар зүйл.4Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хөрөнгө оруулалтад тавих нийтлэг шаардлага, зохистой харьцаа, эрсдэлийн удирдлага, төлбөрийн чадварын шалгуур үзүүлэлт, түүнд хяналт тавих журмыг Хороо батална.
23дугаар зүйл.5Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь хөрөнгө оруулалтын, эрсдэлийн удирдлагын, дотоод хяналтын бие даасан нэгжтэй байна.
24дүгээр зүйлХөрөнгө оруулалт хийхэд баримтлах зарчим
24дүгээр зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь хөрөнгө оруулалт хийхэд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 13.1-т зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
24.1.1хөрөнгийн аюулгүй байдлыг хангах;
24.1.2хөрөнгө оруулалтыг төрөлжүүлэх,
24.1.3боломжит өгөөж, ашгийн дээд хэмжээг эрэлхийлэх;
24.1.4хөрөнгө оруулалтын багцын зохистой харьцааг хангах.
25дугаар зүйлХөрөнгө оруулалтын бодлогын баримт бичиг
25дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 24.1-д заасан зарчим, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн дараах агуулгыг тусгасан хөрөнгө оруулалтын бодлогын баримт бичгийг боловсруулна:
25.1.1энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангах хөрөнгө оруулалтын арга хэрэгсэл;
25.1.2энэ хуулийн 26.1-д заасан хөрөнгийн ангилал бүрд болон нэг этгээд, эсхүл хэд хэдэн этгээдэд хөрөнгө оруулалт хийх дээд хязгаар;
25.1.3хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах журам;
25.1.4хөрөнгө оруулалтын эрсдэлийг үнэлэх, удирдах, хянах журам;
25.1.5хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт оруулах аргачлал.
25дугаар зүйл.2Хорооноос тогтоосон журмын дагуу хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хөрөнгө оруулалтын бодлого болон эрсдэлийн удирдлагын бодлогыг нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт хамрагдаж байгаа гишүүнд танилцуулна. Бодлогод оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Хороо болон гишүүнд тухай бүрд мэдэгдэнэ.
25дугаар зүйл.3Хороо хөрөнгө оруулалттай холбоотой зөрчил илэрсэн өдөр, хөрөнгө оруулалтын ангилал бүрд хөрөнгийн үнэлгээ хийж тухайн зөрчил илэрснийг тогтоосон өдрөөс хойш гурван сар хүртэл хугацааны дотор энэ хуульд нийцүүлэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд өөрчлөлт оруулна.
26дугаар зүйлХөрөнгө оруулалтын ангилал
26дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөрөнгийг энэ хуулийн 24.1-т заасныг баримтлан эрсдэлгүй, эсхүл бага эрдэлтэй дараах санхүүгийн хэрэглэлүүдэд хөрөнгө оруулна:
26.1.1Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26.1.1, 26.1.2, 26.1.3, 26.1.5, 26.1.7, 26.1.8, 26.1.13-т заасан санхүүгийн хэрэгсэл;
26.1.2Эрсдэлийг удирдах зорилгоор Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 26.1.9, 26.1.10-т заасан санхүүгийн хэрэгсэл.
26дугаар зүйл.2Хороо нэг үнэт цаас гаргагч, түүний холбогдох хуулийн этгээд болон нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн нийт гаргасан үнэт цаас, банкны хадгаламж, хадгаламжийн сертификатад хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн эзэмшиж болох дээд хязгаарыг тогтооно.
26дугаар зүйл.3Энэ хуулийн 26.1-д зааснаас бусад санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхийг хориглоно.
26дугаар зүйл.4Нэмэлт тэтгэврийн хөрөнгө, хувь нийлүүлсэн хөрөнгөөр зээл, барьцаа, баталгаа, батлан даалт гаргахыг хориглоно.
27дугаар зүйлАшиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
27дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь дараах этгээдийн гаргасан санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийхийг хязгаарлана:
27.1.1тухайн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч болон тэдгээрийн толгой, охин, хараат, зэргэлдээ компани;
27.1.2тухайн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан болон тэдгээрийн холбогдох этгээдийн дангаар, эсхүл хамтдаа эзэмших хувьцааны хяналтын багц эзэмшдэг компани, хөрөнгө оруулалтын сан болон хуулийн этгээд;
27.1.3тухайн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид үйлчилгээ үзүүлж байгаа хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодианы нөлөө бүхий хувьцаа эзэмшигч болон тэдгээрийн холбогдох этгээдийн дангаар, эсхүл хамтдаа эзэмших хувьцааны хяналтын багц эзэмшдэг компани, хөрөнгө оруулалтын сан болон хуулийн этгээд.
27дугаар зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид шууд үйлчилгээ үзүүлэх кастодиан болон хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн холбогдох этгээд байхыг хориглоно.
27дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани нь сонирхлын зөрчил бүхий гэрээ, хэлцлийг Компанийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид заасны дагуу байгуулна.
28дугаар зүйлКастодиан
28дугаар зүйл.1Кастодиан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон нэмэлт тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой дараах үйл ажиллагааг эрхэлнэ:
28.1.1нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр хөрөнгө оруулсан үнэт цаас, хадгаламжийн сертификатыг хадгалах, гүйлгээг бүртгэх;
28.1.2нэмэлт тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой мэдээллийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид цахим, эсхүл цаасан хэлбэрээр өгөх;
28.1.3нэмэлт тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой хийсэн гэрээ, хэлцэл нь энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын бодлогод нийцэж байгаа эсэхэд хяналт тавих;
28.1.4хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас өгсөн үүрэг даалгаврыг энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын бодлого болон гэрээнд нийцүүлэн биелүүлэх;
28.1.5нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр энэ хууль болон холбогдох хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын бодлогод нийцүүлэн хөрөнгө оруулалт хийсэн эсэхэд хяналт тавих, зөрчил гарсан тохиолдолд Хороо, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид мэдэгдэх;
28.1.6хөрөнгө оруулалтын менежментийн компанийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;
28.1.7кастодианы гэрээнд заасан үүрэг болон Хорооноос баталсан бусад дүрэм, журмын хэрэгжилтийг хангах.
28дугаар зүйл.2Кастодиан нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчтай Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 50.1-д заасны дагуу гэрээ байгуулна
28дугаар зүйл.3Гэрээ байгуулсан кастодиан энэ хууль болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан эрх, үүргийг эдлэх бөгөөд энэ хуульд заасан итгэмжлэгдсэн өмчлөгч байна.
28дугаар зүйл.4Кастодиан нь нэгээс дээш тооны хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид үйлчилгээ үзүүлж болно. Энэ тохиолдолд нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хөрөнгө, үйл ажиллагаа, бүртгэл мэдээллийг тус тусад нь бүртгэнэ.
28дугаар зүйл.5Кастодиан нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, холбогдох хууль тогтоомжид заасан нөхцөл шаардлагыг хангасан хуулийн этгээд байна.
28дугаар зүйл.6Кастодиантай байгуулсан гэрээгээр энэ хуульд заасан кастодианы үүрэг хариуцлагыг хязгаарлахыг хориглоно.
28дугаар зүйл.7Кастодиан нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, гишүүн, өвлөгчийн өмнө хүлээсэн өөрийн итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүргийг зөрчвөл энэ хууль, бусад хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээнэ.
28дугаар зүйл.8Нэмэлт тэтгэврийн хөрөнгийг кастодианы хөрөнгөөс тусгаарласан байна.
29дүгээр зүйлКастодианд хориглох зүйл
29дүгээр зүйл.1Кастодиан нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр үйл ажиллагаа эрхлэхэд Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд зааснаас гадна дараах зүйлийг хориглоно:
29.1.1хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйлчилгээ үзүүлэх;
29.1.2хөрөнгө оруулалтын менежментийн компани, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, тэдгээрийн нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээд байх;
29.1.3хөрөнгө оруулалтын менежментийн компани, түүний холбогдох этгээд, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчид зээл олгох, зээл авах.
29дүгээр зүйл.2Кастодианы холбогдох этгээдэд энэ хуулийн 29.1.1 дэх заалт мөн адил хамаарна.
30дугаар зүйлКастодианы үйл ажиллагаанд тавих хяналт
30дугаар зүйл.1Эрх бүхий байгууллагаас кастодианы үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, кастодиан гэрээний үүргийг зөрчсөн дампуурсан эсхүл татан буугдсан бол хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч дараах арга хэмжээг авна:
30.1.1кастодианд гэрээ цуцлах тухай мэдэгдлийг ажлын 2 өдрийн дотор хүргүүлж Хороонд энэ тухай мэдэгдэх;
30.1.2шинэ кастодианыг ажлын 2 өдрийн дотор томилох.
30дугаар зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 30.1.1, 30.1.2-т заасан хугацаанд арга хэмжээ аваагүй бол Хорооноос кастодианыг өөрчлөхийг үүрэг болгоно.
30дугаар зүйл.3Хороо кастодианы бүтэц болон санхүүжилтийн доголдол үүссэн талаар хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, Төв банк (Монголбанк)-анд ажлын 1 өдрийн дотор мэдэгдэнэ.
30дугаар зүйл.4Төв банк (Монголбанк) кастодианы төлбөрийн чадварт эрсдэл үүссэн талаар Хороо, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид ажлын 2 өдрийн дотор мэдэгдэнэ.
30дугаар зүйл.5Кастодианыг өөрчлөхдөө нэмэлт тэтгэврийн хөрөнгөтэй холбоотой кастодианы үйл ажиллагаа тасралтгүй үргэлжлэхээр тооцож хэрэгжүүлнэ.
30дугаар зүйл.6Кастодиантай байгуулсан гэрээ дуусгавар болсон бол кастодиан өөрийн хадгалалт хамгаалалтад байсан үйлчилгээтэй холбоотой нэмэлт тэтгэврийн хөрөнгө болон бүх баримт бичгийг шинээр томилогдсон кастодианд анх байгуулсан кастодианы үйлчилгээний гэрээнд заасан хугацаанд эсхүл талуудын харилцан тохиролцсон хугацааны дотор хүлээлгэн өгнө.
30дугаар зүйл.7Энэхүү хуулийн 30.6-д заасан баримт бичиг болон нэмэлт тэтгэврийн хөрөнгө бүрэн шилжих хүртэл кастодиан үүрэг хариуцлагаа үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
30дугаар зүйл.8Кастодиан нь энэ хууль, бусад хууль тогтоомж зөрчсөн эсхүл зөрчих боломжтой гэж үзсэн, эсхүл гишүүний ашиг сонирхолд эрсдэл үүсгэсэн үйлдэл, эс үйлдлийг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, Хороонд ажлын 1 өдрийн дотор мэдэгдэнэ.
30дугаар зүйл.9Энэ хуульд заасны дагуу кастодиан үйлчилгээнд байршуулсан нэмэлт тэтгэврийн хөрөнгө нь кастодианы хөрөнгөд тооцогдохгүй бөгөөд кастодиантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хэрэг, эвлэрэл түүнтэй адилтгах бусад ажиллагаанд хамаарахгүй.
31дүгээр зүйлХөрөнгө оруулалтын менежментийн компани
31дүгээр зүйл.1Хувийн тэтгэврийн сан нь нэмэлт тэтгэврийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компаниар удирдуулна. Урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөрөнгийг хөрөнгө оруулалтын менежментийн компаниар итгэмжлэн удирдуулж болно.
31дүгээр зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэг болон хэд хэдэн хөрөнгө оруулалтын менежментийн компанийг сонгож болно.
31дүгээр зүйл.3Нэмэлт тэтгэврийн хөрөнгийг энэ хуулийн 26.1.1, 26.1.2-т заасан хөрөнгийн ангилалд Хорооноос тогтоосон дээд хязгаарт багтаан хувийн тэтгэврийн сан нь хөрөнгө оруулж итгэмжлэн удирдаж болно.
31дүгээр зүйл.4Итгэмжлэн удирдах нэмэлт тэтгэврийн хөрөнгө нь хөрөнгө оруулалтын менежментийн компанийн хөрөнгөд тооцогдохгүй бөгөөд хөрөнгө оруулалтын менежментийн компанитай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шийдвэр гүйцэтгэл, дампуурлын хэрэг, эвлэрэл түүнтэй адилтгах бусад ажиллагаанд хамаарахгүй.
31дүгээр зүйл.5Хөрөнгө оруулалтын менежментийн компани хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн өмнөөс хувьцаанд ногдох саналын эрхийг хэрэгжүүлэхдээ зөвхөн гишүүн, өвлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилготой байна.
31дүгээр зүйл.6Хөрөнгө оруулалтын менежментийн компани энэ хуулийн 31.5-д зааснаар санал өгөхдөө хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид мэдэгдэх ба өгсөн саналаа үндэслэлтэй болохыг нотолно.
32дугаар зүйлХөрөнгө оруулалтын менежментийн компанид тавигдах шалгуур
32дугаар зүйл.1Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь дараах шалгуурыг хангасан байна:
32.1.1албадлагын ямар нэгэн арга хэмжээ авагдаагүй, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, хүчингүй болгоогүй байх;
32.1.2кастодиан, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд тухайн ажил олгогчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч эсхүл холбогдох этгээд биш байх.
32.1.3сүүлийн нэг жилээс доошгүй хугацаанд сангийн хөрөнгийг холбогдох хууль тогтоомжийн дагуу удирдсан байх
32.1.4мэргэжлийн удирдлагын баг, олон жилийн хөрөнгө оруулалтын туршлагатай байх;
32.1.5засаглал нь олон улсын зарчимтай нийцэж байх;
32.1.6хөрөнгө оруулагчид зориулсан мэдээллийн ил тод, шуурхай системтэй байх.
32дугаар зүйл.2Хөрөнгө оруулалтын менежментийн компани нь кастодиан, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, тэдгээрийн холбогдох этгээд, ажил олгогчийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд ажил олгогчид зээл олгох, тэдгээрээс зээл авахыг хориглоно.
33дугаар зүйлНэмэлт тэтгэврийн хөрөнгийн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулах гэрээ
33дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн хөрөнгө оруулалтын менежментийн компанитай байгуулах хөрөнгө оруулалтын менежментийн гэрээнд дараах агуулгыг тусгасан байна:
33.1.1хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;хөрөнгө оруулалтын менежментийн компанийн эрх, үүрэг, хариуцлага;
33.1.2хувьцааны саналын эрхийг хэрэгжүүлэх зааварчилгаа;
33.1.3хөрөнгө оруулалтын менежментийн компанид төлөх хөлсийг тогтоож, түүний зардал, төлбөрийг хөрөнгө оруулалтын менежментийн удирдаж буй нэмэлт тэтгэврийн хөрөнгийн хэдэн хувиар тооцоолох аргачлал.
33дугаар зүйл.2Энэ хуулийн 33.1-д заасан гэрээнд хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг гэрээ байгуулсан кастодианаар дамжуулан хэрэгжүүлэхээр заана.
ТАВДУГААР БҮЛЭГ
ГИШҮҮН НЭМЭЛТ ТЭТГЭВРИЙН ХӨТӨЛБӨР ХООРОНД ШИЛЖИХ, ХӨТӨЛБӨРИЙГ ДУУСГАВАР БОЛГОХ
34дүгээр зүйлГишүүн хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хооронд шилжих
34дүгээр зүйл.1Гишүүн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хооронд шилжиж болно.
34дүгээр зүйл.2Нэмэлт тэтгэврийн гэрээ, журамд нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх нөхцөл, шаардлагыг тусгана.
34дүгээр зүйл.3Гишүүн хөтөлбөр хооронд шилжих хүсэлтээ хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид бичгээр болон цахимаар гаргана.
34дүгээр зүйл.4Хувь хүний нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн хувьд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 34.3-т заасны дагуу мэдэгдсэнээс хойш ажлын 10 өдрийн дотор гишүүний нэрийн дансны хөрөнгийг холбогдох зардлыг суутгаж, шилжүүлнэ.
34дүгээр зүйл.5Гишүүн нэмэлт тэтгэврийн хөрөнгөө өөр хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид шилжүүлэхэд татвар ногдуулахгүй.
34дүгээр зүйл.6Гишүүн нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хооронд шилжихтэй холбогдсон журмыг Хороо батална.
35дугаар зүйлНэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг дуусгавар болгох
35дугаар зүйл.1Нэмэлт тэтгэврийн хөтөлбөр дараах тохиолдолд дуусгавар болно:
35.1.1энэ хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу шилжсэн;
35.1.2энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан төрлөөр авч дууссан;
35.1.3гишүүн, өвлөгч нас барсан.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
НЭМЭЛТ ТЭТГЭВЭР ОЛГОХ
36дугаар зүйлНэмэлт тэтгэврийн эрх үүсэх, төрөл, олгох нөхцөл
36дугаар зүйл.1Гишүүн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэврийн насанд хүрсэн, хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан тохиолдолд нэмэлт тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.
36дугаар зүйл.2Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрөөс тэтгэвэр тогтоолгох эрхтэй гишүүн дараах төрлийн нэмэлт тэтгэврийн аль нэгийг, эсхүл хослуулан зөвхөн 1 удаа сонгоно:
36.2.1нэг удаагийн тэтгэвэр;
36.2.2хугацаат тэтгэвэр;
36.2.3насан туршийн тэтгэвэр.
36дугаар зүйл.3Нэг удаагийн тэтгэврийн дээд хязгаарыг нэмэлт тэтгэврийн журам, гэрээнд тусгасан байх бөгөөд нийт дүнгээр эсхүл гишүүний нэмэлт тэтгэврийн хуримтлалын тодорхой хувиар тогтооно. Тайлбар: “нэг удаагийн тэтгэвэр” гэж нэмэлт тэтгэврийн хөрөнгийг тэтгэврийн нэрийн данснаас гишүүнд нэг удаа олгох мөнгөн дүнг хэлнэ.
36дугаар зүйл.436.4.Гишүүнд хуваарьт тэтгэврийг 5-10 хүртэл жилийн хугацаанд олгох бөгөөд аргачлалыг нэмэлт тэтгэврийн гэрээ, журамд заана. Тайлбар: “хугацаат тэтгэвэр” гэж гишүүнд нэмэлт тэтгэврийн хөрөнгийг тодорхой хугацаанд хуваарийн дагуу тогтсон дүнгээр тэнцүү олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.
36дугаар зүйл.536.5.Насан туршийн тэтгэвэрт хамрагдахад шаардагдах тэтгэврийн нэрийн дансны хадгалагдсан эрхийн доод хязгаарыг нэмэлт тэтгэврийн журам, гэрээгээр тогтооно. Тайлбар: “насан туршийн тэтгэвэр” гэж гишүүний тэтгэврийн наснаас хойш нэмэлт тэтгэвэр авах хугацааны илэрхийлэлд үндэслэн тооцож, нас барах хүртэл хугацаанд сар бүр олгох мөнгөн хөрөнгийг хэлнэ.
36дугаар зүйл.6Гишүүн энэ хуулийн 36.2.2, 36.2.3-т заасны дагуу тэтгэвэр авах бол урт хугацааны даатгагчтай гэрээ байгуулна. Гэрээнд олгох тэтгэврийн хэмжээ, хугацаа, нас барсны дараа үүсэх өвийн зохицуулалтыг заавал тусгана.
36дугаар зүйл.7Гишүүн энэ хуулийн 36.2.2, 36.2.3-т заасны дагуу тэтгэвэр авах бол хувийн тэтгэврийн сан урт хугацааны даатгагчтай гэрээ байгуулж нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлнэ.
37
38дугаар зүйлНэмэлт тэтгэвэр тогтоолгоход бүрдүүлэх баримт бичиг
38дугаар зүйл.1Гишүүн, өвлөгч нэмэлт тэтгэвэр тогтоолгоход дараах баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гаргана:
38.1.1тэтгэврийн төрлийг сонгож, хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн баталсан маягтын дагуу гаргасан хүсэлт;
38.1.2тэтгэвэр хүлээн авах банкны нэр, дансны дугаар;
38.1.3шаардлагатай тохиолдолд гишүүний хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг нотлох баримт бичиг.
39дүгээр зүйлНэмэлт тэтгэвэр тогтоох, олгох, өргөдөл шийдвэрлэх хугацаа
39дүгээр зүйл.1Гишүүн, өвлөгч баримт бичиг бүрдүүлж, хүсэлт гаргаснаас хойш хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч ажлын 10 өдрийн дотор нэмэлт тэтгэврийн хэмжээг тогтоож, сонгосон арилжааны банкны дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.
39дүгээр зүйл.2Гишүүн насан туршийн тэтгэвэр авахаар тохирсон, тэтгэврийн асуудлыг шийдвэрлэхэд нэмэлт хугацаа шаардлагатай бол хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч энэ хуулийн 39.1-д заасан хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, энэ тухай гишүүн, өвлөгчид мэдэгдэнэ.
39дүгээр зүйл.3Энэ хуульд заасан хугацаанд хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч шийдвэр гаргаагүй бол гишүүн, өвлөгч нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гомдол гаргах эрхтэй. Хэрэв шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд энэ хуульд заасны дагуу гомдол гаргах эрхтэй.
39дүгээр зүйл.4Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчаас гишүүн, өвлөгчид нэмэлт тэтгэвэр тогтоох, олгох, баримт бичиг бүрдүүлэх, хянах, өргөдөл, гомдол шийдвэрлэх, үлдэгдэл хөрөнгийг шилжүүлэх харилцааг зохицуулсан журмыг Хороо батална.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
НЯГТЛАН БОДОХ БҮРТГЭЛ, АУДИТ, ТАЙЛАГНАЛ
40дүгээр зүйлНягтлан бодох бүртгэл
40дүгээр зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэнэ.
41дүгээр зүйлАудит, актуарын тайлан
41дүгээр зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэнэ.
41дүгээр зүйл.2Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч аудитаар баталгаажсан жилийн эцсийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан олон нийтэд мэдээлж, Хороонд хүргүүлнэ.
41дүгээр зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нэмэлт тэтгэврийн хөрөнгөд актуарын тайлан, дүгнэлт гаргуулж, Хороонд хүргүүлнэ.
41дүгээр зүйл.4Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч хувийн нэмэлт тэтгэврийн хөтөлбөрт актуарын хяналт шалгалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа актуарчаар хийлгэх бөгөөд актуарын хяналт шалгалтын тайланг Хороонд хүргүүлнэ.
41дүгээр зүйл.5Хороо актуарын хяналт шалгалтыг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн томилсон, эсхүл өөрийн томилсон актуарчаар гүйцэтгүүлж болно.
42 дугаар зүйлХувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч үйл ажиллагаагаа тайлагнах
42 дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүнд дараах мэдээллийг тайлагнана:
42.1.1нэмэлт тэтгэврийн хөрөнгийн бүх гүйлгээ, хөрөнгө оруулалтын өгөөжийг тооцоолж, тэтгэврийн нэрийн дансанд улирал тутам оруулан бүртгэж, тэтгэврийн нэрийн дансны нийт үлдэгдлийг илтгэсэн тайлан;
42.1.2гишүүн бүрд хөрөнгө оруулалтын бодлого, захиран зарцуулж байгаа тэтгэврийн нийт хөрөнгө, хөрөнгө оруулалтын үр дүн, тэтгэврийн нэрийн дансны дэлгэрэнгүй мэдээллийг дараа жилийн эхний улиралд багтаан цаасан, эсхүл цахим хэлбэрээр.
42 дугаар зүйл.2Энэ хуулийн 42.1-д заасан мэдээлэлтэй цахим хэлбэрээр танилцах, хянах боломжийг бүрдүүлж, гишүүнийг нэвтрэх эрхээр хангана.
42 дугаар зүйл.3Хөрөнгө оруулалтын шийдвэр гаргах ажилтан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан өөрчлөгдсөн, хөрөнгө оруулалтын бодлогод өөрчлөлт орсон тохиолдолд гишүүнд тухай бүр мэдэгдэнэ.
НАЙМДУГААР БҮЛЭГ
МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН
43дугаар зүйлМэдээллийн нэгдсэн сан
43дугаар зүйл.1Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь гишүүн, өвлөгч, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компани, нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагаатай холбогдсон цахим мэдээллийн нэгдсэн сантай байна.
43дугаар зүйл.2Мэдээллийн сан нь гишүүний дараах мэдээллийг агуулсан байна:
43.2.1гишүүний төлсөн шимтгэлийн мэдээлэл;
43.2.2баталгаат өгөөж, хөрөнгө оруулалтын бодит болон тооцоолсон өгөөж;
43.2.3нэмэлт тэтгэврийн хөрөнгийг шилжүүлэх, өвлүүлэхээр гаргасан хүсэлтийн мэдээлэл;
43.2.4олгосон тэтгэвэр;
43.2.5хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр хоорондын шилжилт;
43.2.6гишүүний өвлөгчийн мэдээлэл, тэдгээрт төлөгдсөн мөнгөн дүн;
43.2.7хөдөлмөрийн чадвар алдалтын талаар;
43.2.8суутгасан татвар, татвар төлөлт;
43.2.9кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн мэдээлэл.
43дугаар зүйл.3Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь мэдээллийн сангийн аюулгүй байдлыг хангах бөгөөд сангийн мэдээллийг 70 ба түүнээс дээш жил хадгална.
43дугаар зүйл.4Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн мэдээллийн сангийн нууцлалыг хадгалах бөгөөд зөвхөн гишүүн нэвтрэх эрхтэй байна.
43дугаар зүйл.5Эрх бүхий байгууллага нь зөвхөн хяналт тавих, шалгалт хийх, гишүүний гомдлыг барагдуулах зорилгоор мэдээллийн сангаас мэдээлэл гаргуулан авах эрхтэй.
43дугаар зүйл.6Хороо энэ хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, шалгалт хийх, тайлагнах, судалгаа хийх зорилгоор мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж ашиглана.
43дугаар зүйл.7Нэмэлт тэтгэврийн хөтөлбөр болон тэтгэврийн нэрийн дансны мэдээллийн нэгдсэн сангийн бүрдүүлэлт, ашиглалт, хамгаалалт, мэдээлэл сэргээх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангахтай холбоотой дүрмийг Хороо батална.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
44дүгээр зүйлИтгэмжлэгдсэн өмчлөгч үүрэг зөрчих, хариуцлага хүлээлгэх
44дүгээр зүйл.1Итгэмжлэгдсэн өмчлөгч нэмэлт тэтгэврийн хөрөнгийг итгэмжлэлийн хүрээнд зөвхөн гишүүн, өвлөгчийн ашиг сонирхолд нийцүүлэн итгэмжлэн удирдана. Бусад зорилгоор үйл ажиллагаа явуулсан бол итгэмжлэгдсэн өмчлөгчийг үүргээ зөрчсөнд тооцно.
44дүгээр зүйл.2Итгэмжлэгдсэн өмчлөгч өөртөө, өөрийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох бусад этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэн нэмэлт тэтгэврийн хөрөнгийг захиран зарцуулсан бол итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүргээ зөрчсөнд тооцно.
44дүгээр зүйл.3Энэ хуульд тусгайлан зөвшөөрснөөс бусад тохиолдолд нөгөө этгээд нь итгэмжлэгдсэн өмчлөгчийн холбогдох этгээд, нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, холбогдох этгээд байхад тэдгээртэй нэмэлт тэтгэврийн хөрөнгөөр гүйлгээ хийсэн бол итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүргээ зөрчсөнд тооцно.
44дүгээр зүйл.4Итгэмжлэгдсэн өмчлөгч нөгөө итгэмжлэгдсэн өмчлөгч зөрчил гаргасныг мэдсэн эсхүл мэдэх боломжтой байсан бол итгэмжлэгдсэн өмчлөгчийн зөрчилд мөн адил хариуцлага хүлээнэ.
44дүгээр зүйл.5Итгэмжлэгдсэн өмчлөгчийн үүрэг хариуцлагыг зөрчсөн ажилтны зөрчилд ажил олгогч мөн хариуцлага хүлээнэ.
44дүгээр зүйл.6Итгэмжлэгдсэн өмчлөгчийн зөрчилд хүлээлгэх хариуцлагыг энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.
44дүгээр зүйл.7Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагаа эрхэлж буй хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодиан, бусад итгэмжлэгдсэн өмчлөгчид нь хууль тогтоомж, гэрээ зөрчсөн тохиолдолд гишүүн, өвлөгчийн итгэмжилсэн хөрөнгөд хариуцлага хүлээнэ.
44дүгээр зүйл.8Нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн итгэмжлэгдсэн өмчлөгчтэй холбогдсон иргэний маргааныг шийдвэрлэхдээ энэ хууль, бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хохирлыг төлүүлнэ.
44дүгээр зүйл.9Итгэмжлэгдсэн өмчлөгчийн хууль бус үйл ажиллагаанаас учирсан хохирлыг төлүүлэхээр гишүүн, өвлөгч нь дараах шаардлагыг итгэмжлэгдсэн өмчлөгчөөс хариу хүлээн авснаас хойш 60 хоногийн дотор Хороонд гаргах бөгөөд Хорооны шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гаргаж болно.
44.9.1гишүүн, өвлөгчид ногдох нэмэлт тэтгэврийн хөрөнгийг бүхэлд нь олгуулах;
44.9.2гишүүн, өвлөгчийн бусад хохирлыг барагдуулах.
44дүгээр зүйл.10Хороо энэ хуулийн 44.9 дэх хэсэгт заасан шаардлагыг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай тохиолдолд энэ хугацааг 60 хүртэл хоногоор сунгаж болно.
44дүгээр зүйл.11Итгэмжлэгдсэн өмчлөгч хүлээсэн үүрэг хариуцлагаа зөрчсөнөөс үүссэн бүх хохирлыг холбогдох гишүүн, өвлөгчийн нэмэлт тэтгэврийн нэрийн дансанд төлж барагдуулна.
45дугаар зүйлНэмэлт тэтгэврийн хөтөлбөртэй холбоотой маргаан шийдвэрлэх
45дугаар зүйл.1Нэмэлт тэтгэврийн журамд гишүүн, өвлөгчийн гомдлыг хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч шийдвэрлэх үйл ажиллагааг тусгана.
45дугаар зүйл.2Хороо нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийн үйл ажиллагаа бүртгэх журамд гомдол шийдвэрлэх нэгжийг бүрдүүлсэн эсэхийг хянана.
45дугаар зүйл.3Гомдол шийдвэрлэх нэгж нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид гишүүнээс гаргасан гомдлыг ажлын 10 хоногийн дотор шийдвэрлэнэ.
45дугаар зүйл.4Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчийн гомдол шийдвэрлэх нэгжид гомдол гаргасан гишүүн, өвлөгч нь гарсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Хороонд 30 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
45дугаар зүйл.5Хороо нь хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, нэмэлт тэтгэврийн хөтөлбөртэй холбоотой гомдол шийдвэрлэх журмыг батална.
45дугаар зүйл.6Хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч нь Хорооны гаргасан шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.
45дугаар зүйл.7Хорооны маргаан шийдвэрлэсэн шийдвэрийг эс зөвшөөрсөн гишүүн, өвлөгч нь шүүхэд хандах эрхтэй.
45дугаар зүйл.8Гишүүн урт хугацааны даатгагчийн төлөх насан туршийн тэтгэвэртэй холбоотой гомдлоо урт хугацааны даатгагч болон Хороонд гаргаж холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
АРАВДУГААР БҮЛЭГ
ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ
46дугаар зүйлХорооны чиг үүрэг
46дугаар зүйл.1Хороо энэ хуулийн хэрэгжилтийг хангах, нэмэлт тэтгэврийн үйл ажиллагаанд хяналт тавих, хяналт шалгалт хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах, гишүүн, өвлөгчийн эрх ашгийг хамгаалах, багц дүрэм, журам, заавар, аргачлал, удирдамж, маягт баталж мөрдүүлэх нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
46дугаар зүйл.2Хороо хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагч, нэмэлт тэтгэврийн хөтөлбөр, кастодиан, хөрөнгө оруулалтын менежментийн компанийн үйл ажиллагаанд энэ хууль болон бусад хууль тогтоомжийн дагуу хяналт шалгалт хийнэ.
46дугаар зүйл.3Хороо нэмэлт тэтгэврийн хөтөлбөрийг тайлагнах журам, маягтыг батална.
47
48дугаар зүйлНийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
48дугаар зүйл.1Нийгмийн даатгалын байгууллага нийгмийн даатгалд даатгуулагчийн мэдээллийг эрх бүхий байгууллагаар дамжуулан хувийн тэтгэврийн сан, урт хугацааны даатгагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
48дугаар зүйл.2
АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
49дүгээр зүйлШилжилтийн үеийн зохицуулалт
49дүгээр зүйл.1Монгол Улсад нэмэлт тэтгэврийн хөтөлбөртэй ижил төрлийн үйл ажиллагаа эрхэлж байсан этгээд нь энэ хууль хүчин төгөлдөр болсноос хойш нэг жил хүртэлх хугацаанд үйл ажиллагаагаа энэ хуульд нийцүүлнэ.
49дүгээр зүйл.2Хороо энэ хуульд заасан дүрэм, журам, бусад шаардагдах бичиг баримтыг энэ хууль батлагдсанаас хойш зургаан сар хүртэлх хугацаанд боловсруулж батална.
50дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
50дугаар зүйл.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
50дугаар зүйл.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
51дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
51дүгээр зүйл.1Энэ хуулийг 2027 оны 01 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

()