Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн дараах зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйл:
"3 дугаар зүйл.Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 2,466,700.2   1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 1,140,709.0   1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 353,036.7   1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 923,123.0   1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 49,831.5 Нийт орлого 2,466,700.2
2/5 дугаар зүйл:
"5 дугаар зүйл.2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 2,246,711.5   1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт 963,729.3   1.2 Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 1,097,494.5   1.3 Эмийн үнийн хөнгөлөлт 171,485.3   1.4 Үйл ажиллагааны урсгал зардал 14,002.4 Нийт зарлага 2,246,711.5
2 дугаар зүйлЭнэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(4. Law-HSF 1.docx)