Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2020 ОНЫ 12-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

ЗАХИРГААНЫ ЕРӨНХИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЗахиргааны ерөнхий хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт, тайлбар нэмсүгэй:
1/27 дугаар зүйлийн 27.2.3 дахь заалт:
“27.2.3.энэ хуулийн 27.2.1-д зааснаар мэдэгдлийг хүргүүлэх боломжгүй бол утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.”
2/59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсгийн тайлбар:
“Тайлбар: Гадагш чиглэсэн гэж тухайн байгууллагын дотоод зохицуулалтын шинжийг агуулаагүй иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн үр дагавар үүсгэснийг ойлгоно.”
3/60 дугаар зүйлийн 60.3, 60.4, 60.5, 60.6 дахь хэсэг:
“60.3.Захиргааны хэм хэмжээний актыг шинэчлэн батлах эсхүл, өөрчлөлт оруулах тохиолдолд тухайн захиргааны хэм хэмжээний актын дагуу эрх, үүрэг үүссэн этгээдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор шаардлагатай гэж үзвэл шилжилтийн үеийн зохицуулалтыг тусгаж болно.
60.4.Хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг буцаан хэрэглэхгүй.
60.5.Захиргааны хэм хэмжээний актад өөрчлөлт оруулахдаа уг захиргааны хэм хэмжээний актын анхдагч эх бичвэрт оруулна.
60.6.Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон хуулийг хүчингүй болгох, шинэчлэн найруулах, эрх олгосон заалтад агуулгын өөрчлөлт оруулах тохиолдолд Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын төслийг хамтад нь боловсруулна.”
4/64 дүгээр зүйлийн 64.6 дахь хэсэг:
“64.6.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баталсан захиргааны хэм хэмжээний актыг хуульд заасан Засаг дарга хориг тавих хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор эрх бүхий байгууллагад хянуулж, бүртгүүлэхээр хүргүүлнэ.“
5/67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт тайлбар:
“Тайлбар: “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д 40 хүртэл хуудастай захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь, 40-өөс дээш хуудастай захиргааны хэм хэмжээний актын тухайд зөвхөн захиргааны хэм хэмжээний актыг баталсан шийдвэрийг, цахим холбоос /эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан/-ын хамт нийтлэнэ. 40-өөс дээш хуудастай захиргааны хэмжээний актыг баталсан захиргааны байгууллага хүсэлт гаргасан тохиолдолд тухайн байгууллагын зардлаар “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д бүрэн эхээр нь нийтэлж болно.”
6/67 дугаар зүйлийн 67.7 дахь хэсэг:
“67.7.Энэ хуулийн 67.1-д заасан “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн санд байршуулсан захиргааны хэм хэмжээний акт цаасан эх хувьтай адил байна. Нийтэлсэн хувь болон цахим хувь зөрвөл цаасан эх хувийг баримтална.”
7/92 дугаар зүйлийн 92.3 - 92.7 дахь хэсэг:
“92.3.Гомдлын үнэн зөвийг гомдол гаргагч хариуцна.
92.4.Гомдлыг төрийн албан ёсны хэлээр бичгээр, амаар, эсхүл тухайн захиргааны байгууллагын албан ёсны цахим хаягт цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно.
92.5.Бичгээр болон цахим хаягт гаргасан гомдолд овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хуулийн этгээдийн оноосон нэр, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, холбоо барих утасны дугаараа бичиж, гарын үсэг зурах буюу баталгаажуулна. Хүндэтгэн үзэх шалтгаанаар гарын үсэг зурах боломжгүй бол бусдаар төлөөлүүлэн зуруулж болно.
92.6.Гомдлыг хоёр, түүнээс дээш тооны иргэд хамтран гаргасан бол түүнд бүгд гарын үсэг зурах, эсхүл тэдгээрийн төлөөлөгч гарын үсэг зурж, төлөөлөх эрхээ нотлох баримт бичгийг хавсаргана.
92.7.Амаар гаргах гомдлыг тухайн захиргааны байгууллагын гомдол гаргагчийг хүлээн авах байранд очиж гаргана.”
8/93 дугаар зүйлийн 93.3 - 93.5 дахь хэсэг:
“93.3.Гомдол хянан шийдвэрлэх захиргааны байгууллага, албан тушаалтан дараах нийтлэг үүргийг хүлээнэ:
93.3.1.иргэн, хуулийн этгээдээс гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг бүрэн хангах;
93.3.2.харьяаллын дагуу ирсэн гомдлыг заавал хүлээн авах, эрх хэмжээний хүрээнд хянан үзэж үндэслэлтэйгээр шийдвэрлэх;
93.3.3.гомдлыг хуульд заасан хугацаанд нь шийдвэрлэх, гомдолд дурдсан төрийн болон албаны, байгууллагын, хувь хүний нууцыг хадгалах;
93.3.4.гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг тогтмол хугацаанд гаргаж, холбогдох байгууллагад хүргүүлэх, жил бүр нийтэд тайлагнах.
93.4.Гомдол болон энэ хуулийн Ес1дүгээр бүлэгт заасан өргөдлийг хүлээн авч, бүртгэх, шийдвэрлэлтэд хяналт тавих, шийдвэрлэлтийн талаарх тайлан мэдээ гаргах, холбогдох байгууллагад хүргүүлэх журмыг Засгийн газар батална.
93.5.Энэ хуулийн 93.3 дахь хэсэг нь энэ хуулийн 991 дүгээр зүйлд заасан өргөдөлд нэгэн адил хамаарна.”
9/93 1 дүгээр зүйл:
“93 1 дүгээр зүйл.Гомдлыг хүлээн авах, бүртгэх
93 1 .1.Захиргааны байгууллага гомдол гаргагчийг хүлээн авч уулзах байр, гомдол хүлээн авах албан тушаалтан ажиллуулна. Гомдлыг захиргааны байгууллагын ажиллах цагийн хуваарийн дагуу хүлээн авна.
93 1 .2.Гомдол гаргагчийг хүлээн авах байранд ирж амаар гаргасан гомдлыг түүнийг хүлээн авах үүрэг бүхий албан тушаалтан тэмдэглэн авч, тусгай бүртгэлд бүртгэнэ.
93 1 .3.Бичгээр болон цахим сүлжээгээр ирүүлсэн гомдлыг энэ хуулийн 931.2 дахь хэсэгт заасан албан тушаалтан хүлээн авч, дарааллын дагуу бүртгэнэ.
93 1 .4.Гомдлыг хүлээн авсан албан тушаалтан шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтанд ажлын нэг өдөрт багтаан шилжүүлнэ. Гомдлыг түүнд холбогдож байгаа албан тушаалтанд өөрт нь шилжүүлэхийг хориглоно.”
10/93 2 дугаар зүйл:
“93 2 дугаар зүйл.Гомдлыг хянан шийдвэрлэхгүй байх
93 2 .1Дараах үндэслэл байвал захиргааны байгууллага гомдлыг хянан шийдвэрлэхгүй байж болно:
93 2 .1.1гомдол нь тодорхой нэр, хаяггүй бол;
93 2 .1.2эрх зүйн чадамжгүй, эсхүл шүүхийн шийдвэрээр эрх зүйн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол;
93 2 .1.3тухайн захиргааны байгууллагад гомдол гаргагч этгээд уг асуудлаар өмнө хандаж байсан бөгөөд түүнийг шийдвэрлэсэн бол;
93 2 .1.4гомдолд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа бол;
93 2 .1.5гомдол нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй бол;
93 2 .2Энэ хуулийн 93 2 .1 дэх хэсэгт заасан үндэслэл бий болвол захиргааны байгууллага энэ талаар гомдол гаргагчид мэдэгдэж, гомдлын бүртгэлд бүртгэнэ.”
11/ЕС 1 ДҮГЭЭР БҮЛЭГ:
“ЕС 1 ДҮГЭЭР БҮЛЭГ ӨРГӨДӨЛ ГАРГАХ ЖУРАМ
99 1 дүгээр зүйлӨргөдөл гаргах эрх
99 1 .1Монгол Улсын иргэн, хуулийн этгээд дангаараа буюу хамтарч энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагад өргөдөл гаргах эрхтэй.
99 1 .2Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын нутаг дэвсгэрт байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүн өргөдөл гаргах талаар Монгол Улсын иргэний адил эрх эдэлнэ.
99 1 .3Өргөдөл нь төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар саналын шинжтэй, Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан өөрийн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийн шинжтэй байна.
99 2 дугаар зүйлӨргөдөл гаргагчийн эрх
99 .1Өргөдөл гаргагч иргэн, хуулийн этгээд нь дараах эрх эдэлнэ:
99 2 .1.1гаргасан өргөдлийнхөө хариуг авах;
99 2 .1.2гаргасан өргөдөлтэй холбогдуулж нэмэлт мэдээ, баримт гаргах;
99 2 .1.3өргөдлөөсөө татгалзаж буцаан авах;
99 2 .1.4өгсөн хариуг зөвшөөрөөгүй тохиолдолд зохих дээд шатны албан тушаалтанд энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан журмын дагуу гомдол гаргах;
99 2 .1.5захиргааны байгууллага, албан тушаалтнаар өргөдлөө шийдвэрлүүлэх.
99 3 дугаар зүйлӨргөдөл гаргах
99 3 .1Иргэн, хуулийн этгээд нь захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг сайжруулах, шинэчлэх талаар саналын шинжтэй өргөдлийг бичгээр, амаар, тухайн байгууллагын албан ёсны цахим хуудаст хандан цахим сүлжээгээр дамжуулан гаргаж болно.
99 3 .2Иргэн, хуулийн этгээд радио, телевизээр явуулж байгаа шууд нэвтрүүлгээр болон тусгайлан ажиллуулсан утсаар дамжуулан саналын шинжтэй өргөдөл гаргаж болно.
99 3 .3Иргэн, хуулийн этгээд нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан өөрийн эрхийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар хүсэлтийн шинжтэй өргөдлийг захиргааны байгууллагад гаргах эрхтэй.
99 3 .4Хүсэлтийн шинжтэй өргөдлийг тухайн асуудал эрхэлсэн байгууллагад хандан бичгээр, эсхүл холбогдох хууль тогтоомжид заасан тохиолдолд цахимаар гаргана. Хүсэлтийн шинжтэй өргөдөл нь энэ хуулийн 92 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлага, тухайлсан хуулиар тогтоосон тусгай шаардлагыг хангасан байна.
99 3 .5Захиргааны байгуулага энэ хуулийн 931 дүгээр зүйлд заасан журмын дагуу иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг хүлээн авч, бүртгэнэ. Энэ хуулийн 932 дугаар зүйлд заасан үндэслэл өргөдөлд нэгэн адил хамаарна.
99 4 дүгээр зүйлӨргөдөл шийдвэрлэх
99 4 .1Захиргааны байгууллага нь саналын шинжтэй өргөдлийг хүлээн авч, хэрэгжүүлэх боломжтой эсэхийг судалсны үндсэн дээр зохих арга хэмжээ авах, эсхүл зохих хариуг 60 хоногт багтаан өгнө.
99 4 .2Хүсэлтийн шинжтэй өргөдлийг хуульд өөрөөр заагаагүй бол шууд шийдвэрлэх боломжтой тохиолдолд захиргааны байгууллага энэ хуулийн 94.3 дахь хэсэгт заасан хугацаанд зохих шийдвэрийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэн, хариуг албан ёсоор хүргүүлнэ.
99 4 .3Шууд шийдвэрлэх боломжгүй бөгөөд удаан хугацаанд шийдвэрлэгдэх асуудлаар гаргасан хүсэлтийн шинжтэй өргөдлийг тусгай бүртгэлд бүртгэж, шийдвэрлэлтэд хяналт тавина.
99 5 дугаар зүйлӨргөдлийн талаархи шийдвэрийг биелүүлэх
99 5 .1Өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийн биелэлтийг түүнийг шийдвэрлэсэн буюу эрх бүхий бусад албан тушаалтан хариуцна.
99 6 дугаар зүйлШийдвэрт гомдол гаргах
99 6 .1Хүсэлтийн шинжтэй өргөдөл гаргагч өргөдлийг шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд энэ хуулийн Есдүгээр бүлэгт заасан журмаар гомдол гаргах эрхтэй.
99 6 .2Гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллага, албан тушаалтны дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд, дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй бол тухайн захиргааны актыг гаргасан байгууллагад, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.”
2 дугаар зүйлЗахиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтын “хуульд заасан” гэсний дараа “төрийн болон албаны” гэж, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсгийн “Захиргааны байгууллага” гэсний дараа “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж, 27 дугаар зүйлийн 27.2.1 дэх заалтын “шууд хүргүүлэх” гэсний дараа “, эсхүл шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах” гэж,
33 дугаар зүйлийн 33.14 дэх хэсгийн “Захиргааны хэрэг” гэсний дараа “шүүхэд” гэж, 60 дугаар зүйлийн 60.1.6 дахь заалтын “хуулиар хориглоогүй” гэсний өмнө “эрх олгосноос бусад тохиолдолд” гэж, 61 дүгээр зүйлийн 61.4.4 дэх заалтын “нийгмийн” гэсний дараа “харилцаанд” гэж, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсгийн “Засгийн газраас” гэсний өмнө “Ерөнхийлөгч,” гэж, мөн зүйлийн 64.4 дэх хэсгийн “баталснаас хойш” гэсний дараа “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж,
66 дугаар зүйлийн 66.8 дахь хэсгийн “дүгнэлтийг үндэслэн” гэсний дараа “гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас баталсан” гэж, 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсгийн “актын жагсаалтыг” гэсний дараа “ангилал, системчлэлтэйгээр” гэж, 93 дугаар зүйлийн гарчгийн “захиргааны байгууллага” гэсний дараа “, түүний нийтлэг үүрэг” гэж, 98 дугаар зүйлийн 98.1.3 дахь заалтын “захиргааны байгууллагын” гэсний дараа “татгалзсан шийдвэр” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлЗахиргааны ерөнхий хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/3 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэг:
“3.4.Захиргааны байгууллагын үйл ажиллагааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.”
2/41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэг:
“41.2.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдээс шаардвал, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан үүсвэл захиргааны байгууллага бичмэл бус хэлбэрээр гаргасан захиргааны актыг бичгээр баталгаажуулна.”
2/47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалт:
“47.1.6.захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”
3/67 дугаар зүйлийн 67.2 дахь хэсэг:
“67.2.Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно. Захиргааны хэм хэмжээний актад дагаж мөрдөх хугацааг өөрөөр зааж болно.”
4/92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэг:
“92.2.Гомдол гаргагч гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэхдээ Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг зөрчих, бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалахыг хориглоно.”
5/94 дүгээр зүйлийн 94.3 дахь хэсэг:
“94.3.Гомдлыг хүлээн авч, хуульд өөрөөр заагаагүй бол 21 хоногийн дотор хянан шийдвэрлэж хариу өгнө.”
4 дүгээр зүйлЗахиргааны ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Хамтын удирдлагатай” гэснийг “Хуульд өөрөөр заагаагүй бол хамтын удирдлагатай” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “11.1.1, 11.1.2-т” гэснийг “11.1-д” гэж, мөн хэсгийн “шийдвэртэй холбогдсон” гэснийг “шийдвэр гаргах” гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн “болгоно” гэснийг “болгож болно” гэж, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсгийн “журамд” гэснийг “бүлэгт” гэж, 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсгийн “амьдралд” гэснийг “харилцаанд” гэж,
64 дүгээр зүйлийн 64.3 дахь хэсгийн “Захиргааны хэм хэмжээний” гэснийг “Энэ хуулийн 64.2 дахь хэсэгт зааснаас бусад захиргааны хэм хэмжээний” гэж, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсгийн “санг” гэснийг “сан, түүний ангилал, системчлэлийг” гэж, 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсгийн “гомдлыг” гэснийг “гомдлоо” гэж, 94 дүгээр зүйлийн 94.4 дэх хэсгийн “30” гэснийг “21” гэж, 103 дугаар зүйлийн 103.1, 103.2, 103.3, 103.4 дэх хэсгийн “албан тушаалтнаар” гэснийг “этгээдээр” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйлЗахиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.5 дахь заалтын “өөрөөр” гэснийг, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсгийн “бүрэн эхээр нь” гэснийг, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн “Төрийн албаны тухай хуулийн 4.2.7,” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйлЗахиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4 дэх заалт, 62 дугаар зүйлийн 62.3.1 дэх заалт, 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
(Захиргаа-дагах төсөл.docx)