Хууль санаачлагч нар
 Шүүхийн ерөнхий зөвлөл
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2023 ОНЫ 10-Р САРЫН 16 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшин”-г 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.
2.Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсвийн төсөлд тусгаж байхыг Монгол Улсын Засгийн газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай.
3.Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулж, явцын тайланг таван жил тутам Монгол Улсын Их Хуралд танилцуулахыг Шүүхийн ерөнхий зөвлөл /Р.Онончимэг/-д даалгасугай.
4.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, дэмжлэг үзүүлж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо /....................../-нд даалгасугай.
1Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ УИХ-ын тогтоолын төсөл /хавсралт/
(УИХ-ын тогтоолын төсөл & I хавсралт-final.docx)