Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Пүрэвжавын САЙНЗОРИГ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨРИЙН АЛБАНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 39.1.18 дахь заалт нэмсүгэй:
“39.1.18.Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшиж хуулиар зөвшөөрөгдсөн сурталчилгааны хугацаанд болон гэмт хэрэг, зөрчил, гамшгаас хамгаалахаас бусад тохиолдолд өөрийн нийгмийн сүлжээний хэрэгсэлд оруулсан контент, мэдээ, мэдээллээ төлбөртэйгөөр идэвхжүүлэн түгээх, энэ зорилгоор төрийн байгууллагын нийгмийн сүлжээний цахим хуудсыг ашиглах;
Тайлбар: -Энэ хуульд заасан “контент" гэж олон нийтийн сүлжээгээр дамжиж байгаа үг, дуу, тэмдэг, дохио, текст, зураг, график, хөдөлгөөнт дүрс бүхий бүх төрлийн мэдээ, мэдээллийг электрон хэлбэрт хувиргасныг;
-“нийгмийн сүлжээний хэрэгсэл” гэж цахим орчинд хэрэглэгч контент үүсгэх, түүнийг бусад хэрэглэгч, нийтэд түгээх, ил болгох болон устгах боломжтой, бусадтай харилцах, мэдээлэл харилцан солилцох зориулалт бүхий, хэрэглэгчийн үүсгэсэн контентод суурилсан сүлжээг;
-“түгээх” гэж хэрэглэгч контент, мэдээ, мэдээллийг олон нийтийн сүлжээний тодорхойгүй хүрээний хэрэглэгчид болон нийтэд нээлттэй хүргэхийг;”
2 дугаар зүйл. Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 39.1.18 дахь заалтын дугаарыг “39.1.19” гэж өөрчилсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Хуулийн төсөл.docx)