Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 5-Р САРЫН 21 ӨДӨР
УЛААНБААТАР
БАНКНЫ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Банкны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.9 дэх заалтын “үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах” гэсний дараа “үүнд, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 21.17-д заасан төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлдэг аймгийн гаргасан үнэт цаас хамаарна” гэж нэмсүгэй.
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
