Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Ширнэнбаньдын АДЬШАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 6-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 10.20 дахь хэсэг нэмсүгэй:
“10.20. Энэ хуулийн 10.19-д заасан жороо морины уралдаанд морь нь түрүүлсэн, айрагдсан уяачид энэ хуулийн 10.4, 10.5, 10.6-д заасан цол, чимэг олгоно.”
2 дугаар зүйл.Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9 дэх хэсгийн “10.7-д” гэснийг “10.7, 10.20-д” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(Үндэсний_их_баяр_наадмын_тухай_хуульд_нэмэлт,_өөрчлөлт_оруулах_тухай.docx)