Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 8-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР
МОНГОЛ УЛСЫН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
1 дүгээр зүйл. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн дараахь зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/1 дүгээр зүйл:
1.1. Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, орлого төвлөрүүлэх байгууллага, орон нутгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг, Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг, орон нутгийн төсвөөс улсын төсөвт төвлөрүүлэх орлого, төсвийн ерөнхийлөн захирагчид төсөв зарцуулах эрх олгох, Төсвийн тогтворжуулалтын санд хуримтлуулах хөрөнгийн хэмжээ, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэр, мөнгөн гүйлгээтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2/3 дугаар зүйл:
3 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч, түүний харьяа болон бусад байгууллага доор дурдсан орлого төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 185.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 185.0 2 Монгол Улсын Их Хурлын дарга 100.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 100.0 3 Монгол Улсын Ерөнхий сайд 105,629.2 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 101,200.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,429.2 4 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 510.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 510.0 5 Санхүүгийн зохицуулах хорооны дарга 2,737.7 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 2,737.7 6 Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 2,472.9 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 2,472.9 7 Монгол Улсын Шадар сайд 16,099.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 16,099.0 8 Монгол Улсын Шадар сайд 25.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 25.0 9 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 175.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 175.0 10 Гадаад харилцааны сайд 6,000.0 Дипломат төлөөлөгчийн газрууд 5,100.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 900.0 11 Сангийн сайд 18,784,694.9 Татварын ерөнхий газар 11,143,087.7 үүнээс: Төсвийн тогтворжуулалтын санд 478,553.6 Гаалийн ерөнхий газар 6,792,915.6 Сангийн яам 281,474.0 Гадаад тусламжийн орлогоос санхүүжих 558,000.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 9,217.6 12 Хууль зүй, дотоод хэргийн сайд 81,276.1 Улсын бүртгэлийн ерөнхий газар 45,000.0 Цагдаагийн ерөнхий газар 2,700.0 Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлого 1,552.9 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 32,023.2 13 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 360,261.8 Ашигт малтмал, газрын тосны газар 355,971.6 Үндэсний геологийн алба 130.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 4,160.2 14 Батлан хамгаалахын сайд 38,185.4 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 38,185.4 15 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 1,485.5 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 1,485.5 16 Боловсролын сайд 5,857.9 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 5,857.9 17 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 39,034.4 Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар 850.0 Эрүүл мэндийн даатгалын сангаас улсын эмнэлэгт олгох санхүүжилтийн орлого 2,535.1 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 35,649.3 18 Зам, тээврийн сайд 105,656.0 Иргэний нисэхийн ерөнхий газар 80,000.0 Зам, тээврийн хөгжлийн яам 300.0 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 25,356.0 19 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 54,588.5 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 54,588.5 20 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд 8,665.5 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 8,665.5 21 Эрүүл мэндийн сайд 5,555.4 Харьяа төсөвт байгууллагын өөрийн орлого 5,555.4
3/5 дугаар зүйл:
5 дугаар зүйл.Монгол Улсын төсөвт 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх үндсэн төлбөр төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Сангийн сайд 487,311.2 Үүнээс: УБТЗ-ХНН-ийн дүрмийн санд 83,673.5 2 Хууль зүй, дотоод хэргийн сайд 20,600.7 3 Боловсролын сайд 30,000.0 4 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 10,286.9 5 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 22,758.8
4/6 дугаар зүйл:
6 дугаар зүйл.Монгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан төсөв зарцуулна:
6.1.Монгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчийн зарцуулах зардал доор дурдсан хэмжээтэй байна:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга 30,283.9 Урсгал зардал 30,283.9 2 Монгол Улсын Их Хурлын дарга 142,182.7 Урсгал зардал 120,093.1 Хөрөнгийн зардал 22,089.6 3 Монгол Улсын Ерөнхий сайд 384,831.7 Урсгал зардал 311,552.3 Хөрөнгийн зардал 73,279.5 4 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга 4,510.2 Урсгал зардал 4,510.2 5 Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч 29,070.1 Урсгал зардал 17,541.3 Хөрөнгийн зардал 11,528.8 6 Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга 166,192.6 Урсгал зардал 146,367.6 Хөрөнгийн зардал 19,825.0 7 Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга 5,571.7 Урсгал зардал 5,571.7 8 Улсын ерөнхий прокурор 110,621.1 Урсгал зардал 99,272.8 Хөрөнгийн зардал 11,348.3 9 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга 18,849.9 Урсгал зардал 18,849.9 10 Монгол Улсын Ерөнхий аудитор 44,294.5 Урсгал зардал 43,413.4 Хөрөнгийн зардал 881.1 11 Авлигатай тэмцэх газрын дарга 48,006.0 Урсгал зардал 45,347.9 Хөрөнгийн зардал 2,658.2 12 Санхүүгийн зохицуулах хорооны дарга 14,727.6 Урсгал зардал 13,835.1 Хөрөнгийн зардал 892.5 13 Төрийн албаны зөвлөлийн дарга 7,554.9 Урсгал зардал 7,554.9 14 Үндэсний статистикийн хорооны дарга 21,784.5 Урсгал зардал 21,784.5 15 Сонгуулийн ерөнхий хорооны дарга 73,210.6 Урсгал зардал 73,210.6 16 Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга 8,314.6 Урсгал зардал 8,314.6 17 Шүүхийн сахилгын хорооны дарга 4,862.1 Урсгал зардал 4,862.1 18 Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд 183,147.5 Урсгал зардал 90,681.7 Хөрөнгийн зардал 92,465.9 19 Монгол Улсын Шадар сайд 363,931.8 Урсгал зардал 255,364.4 Хөрөнгийн зардал 108,567.4 20 Монгол Улсын Шадар сайд 5,143.1 Урсгал зардал 5,143.1 21 Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга 235,939.8 Урсгал зардал 82,748.4 Хөрөнгийн зардал 153,191.4 22 Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга 14,506.6 Урсгал зардал 14,506.6 23 Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга 116,229.2 Хөрөнгийн зардал 116,229.2 24 Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга 11,176.3 Урсгал зардал 5,713.2 Хөрөнгийн зардал 5,463.1 25 Гадаад харилцааны сайд 207,047.1 Урсгал зардал 193,347.1 Хөрөнгийн зардал 13,700.0 26 Сангийн сайд 5,594,295.3 Урсгал зардал 2,533,689.1 үүнээс: Зээлийн хүүгийн төлбөрт 1,173,620.2 Хөрөнгийн зардал 293,606.2 Гадаад зээл, тусламжаас санхүүжих зардал 2,767,000.0 27 Хууль зүй, дотоод хэргийн сайд 1,406,724.4 Урсгал зардал 1,279,536.7 Хөрөнгийн зардал 127,187.7 28 Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд 61,794.3 Урсгал зардал 21,794.3 Хөрөнгийн зардал 40,000.0 29 Батлан хамгаалахын сайд 617,877.5 Урсгал зардал 557,285.9 Хөрөнгийн зардал 60,591.7 30 Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд 240,267.2 Урсгал зардал 219,729.5 Хөрөнгийн зардал 20,537.7 31 Боловсролын сайд 4,144,822.6 Урсгал зардал 3,427,417.7 Хөрөнгийн зардал 717,404.9 32 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 3,966,463.5 Урсгал зардал 3,917,705.4 Хөрөнгийн зардал 48,758.1 33 Зам, тээврийн сайд 817,649.9 Урсгал зардал 24,320.3 Хөрөнгийн зардал 793,329.6 34 Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд 574,260.6 Урсгал зардал 330,626.7 Хөрөнгийн зардал 243,634.0 35 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд 430,898.7 Урсгал зардал 10,605.8 Хөрөнгийн зардал 420,293.0 36 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 679,072.5 Урсгал зардал 555,484.2 Хөрөнгийн зардал 123,588.3 37 Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд 87,490.3 Урсгал зардал 71,067.3 Хөрөнгийн зардал 16,423.0 38 Эрчим хүчний сайд 469,464.1 Урсгал зардал 242,170.1 Хөрөнгийн зардал 227,294.0 39 Эрүүл мэндийн сайд 1,657,121.7 Урсгал зардал 1,376,042.7 Хөрөнгийн зардал 281,079.0
6.2.Монгол Улсын төсвөөс 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр доор дурдсан хэмжээтэй санхүүжилт олгоно:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Сангийн сайд 162,278.2 2 Боловсролын сайд 31,036.3 3 Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд 50,285.5 4 Хот байгуулалт, орон сууцжуулалтын сайд 5,000.0
5/16-18 дугаар зүйл:
16 дугаар зүйл.2024 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно:
Д/д Аймаг Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/ 1 Архангай 33,831.9 2 Баян-Өлгий 22,080.6 3 Баянхонгор 34,182.5 4 Булган 10,232.3 5 Говь-Алтай 26,065.0 6 Дундговь 18,195.6 7 Завхан 37,581.9 8 Өвөрхангай 27,680.8 9 Сүхбаатар 13,917.6 10 Төв 16,840.6 11 Увс 30,877.0 12 Ховд 12,982.1 13 Хөвсгөл 37,957.8 14 Хэнтий 38,777.6 15 Говьсүмбэр 6,836.4 Нийт дүн 368,039.7
17 дугаар зүйл.2024 оны төсвийн жилд орон нутгийн төсвөөс улсын төсөвт доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Аймаг Төвлөрүүлэх орлогын хэмжээ /сая төгрөгөөр/ 1 Дорноговь 11,773.8 2 Дорнод 2,619.1 3 Өмнөговь 1,419,975.6 4 Сэлэнгэ 2,308.0 5 Дархан-Уул 1,355.1 6 Улаанбаатар 19,590.5 7 Орхон 137,661.3 Нийт дүн 1,595,283.5
18 дугаар зүйл.2024 оны төсвийн жилд Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан болон улсын төсвөөс Орон нутгийн хөгжлийн санд олгох орлогын шилжүүлэг доор дурдсан хэмжээтэй байна:
Д/д Аймаг Шилжүүлгийн хэмжээ /сая төгрөгөөр/ 1 Архангай 12,690.8 2 Баян-Өлгий 11,949.5 3 Баянхонгор 21,577.0 4 Булган 14,228.4 5 Говь-Алтай 17,357.4 6 Дорноговь 42,708.1 7 Дорнод 25,422.0 8 Дундговь 15,880.4 9 Завхан 14,700.7 10 Өвөрхангай 14,480.8 11 Өмнөговь 47,716.0 12 Сүхбаатар 18,215.7 13 Сэлэнгэ 27,768.4 14 Төв 28,366.8 15 Увс 13,069.0 16 Ховд 29,385.2 17 Хөвсгөл 16,739.1 18 Хэнтий 18,587.1 19 Дархан-Уул 20,763.4 20 Улаанбаатар 50,167.0 21 Орхон 34,710.3 22 Говьсүмбэр 7,000.3 Нийт дүн 503,483.6
2 дугаар зүйл. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 1 дүгээр хавсралтаар баталсан "Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 онд хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн талаарх чанарын болон тоон хэмжээний үзүүлэлт"-ийг 1 дүгээр хавсралтаар өөрчлөн найруулсугай.
3 дугаар зүйл. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 2 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт" -ыг 2 дугаар хавсралтаар өөрчлөн найруулсугай.
4 дүгээр зүйл. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар хавсралтаар баталсан "Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2024 онд эргэн төлөлт хийх концессын "Барих-Шилжүүлэх" төрлөөр хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн жагсаалт" -ыг 3 дугаар хавсралтаар өөрчлөн найруулсугай.
5 дугаар зүйл. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн "18,359,777.4" гэснийг “20,173,724.9” гэж, 7 дугаар зүйлийн "20,753,857.3" гэснийг “22,677,835.3” гэж, 8 дугаар зүйлийн “3,359,350.2” гэснийг “3,833,414.6” гэж, 10 дугаар зүйлийн “513,710.9” гэснийг “478,553.6” гэж, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн "3,414,050.7" гэснийг “3,951,799.6” гэж, 12.2 дахь хэсгийн "1,225,000.0" гэснийг “2,209,000.0” гэж, 13 дугаар зүйлийн "3,286,546.7" гэснийг “1,940,399.6” гэж тус тус өөрчилсүгэй.
6 дугаар зүйл. Монгол Улсын 2024 оны төсвийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
Өргөн мэдүүлэх -Бусад
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/