Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 8-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН 2023 ОНЫ ТӨСВИЙН ГҮЙЦЭТГЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэг, Төсвийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 16,085,164.1 сая /арван зургаан их наяд наян таван тэрбум нэг зуун жаран дөрвөн сая нэг зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
2. Монгол Улсын 2023 оны төсвийн гүйцэтгэлийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 16,079,765.5 сая /арван зургаан их наяд далан есөн тэрбум долоон зуун жаран таван сая таван зуун мянга/ төгрөгөөр баталсугай.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

хууль санаачлагчийн албан бичиг, холбогдох яамны зөвшөөрөл
(өргөн мэдүүлсэн албан бичиг.pdf)