Хууль санаачлагч нар
Улсын Их Хурлын тогтоол
2026 ОНЫ 6-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР
УУЛ УУРХАЙН ЗАРИМ ТӨСЛҮҮДИЙГ ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ТУХАЙ
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь заалт, Ашигт малтмалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. Гадаад валютын улсын нөөцийг богино хугацаанд нэмэгдүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг нэмэгдүүлэх боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор Монгол Улсын Их Хурлын 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” 47 дугаар тогтоолын хавсралтаар баталсан улсын тусгай хамгаалалттай газрын хилийн заагаас энэ тогтоолын хавсралтад заасан солбицол бүхий талбайг хассугай.
2. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших стратегийн ач холбогдол бүхий Гацууртын ордыг Монгол Улсын Их Хурлын 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн 14 дүгээр тогтоолд нийцүүлэн эдийн засгийн эргэлтэд оруулахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.
3. Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбогдох асуудлыг хууль тогтоомжид нийцүүлэн шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газар /Н.Учрал/-т даалгасугай.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
