Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Амгаланбаатарын ГАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлТамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.8 дахь хэсэгт дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
“6.8.3.Тамхи худалдаалж буй байранд энэ хуулийн 6.7.7-д заасан 21 нас хүрээгүй хүнд тамхи худалдах, түүгээр худалдуулахыг хориглосон тухай санамжийг нийтэд ил газар байрлуулах, дүрсний хяналтын төхөөрөмж суурилуулан хэвийн үйл ажиллагааг нь тогтмол хангах”.
2 дугаар зүйлТамхины хяналтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7.14. “ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн болон дотуур байраас 500 метрийн дотор” гэснийг “сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын, төрийн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага дотор болон соёлын, урлагын, нийтийн биеийн тамир, спортын арга хэмжээ зохион байгуулж байгаа газар” гэж өөрчилсүгэй.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2.Үзэл баримтлал-500м.docx)