Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 8-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1. Нийгмийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГНИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйл. Нийгмийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 6,943,759.9 1.1 Ажил олгогчийн төлөх шимтгэл 2,844,337.7 1.2 Ажиллагчдаас төлөх шимтгэл 2,291,157.4 1.3 Эхийн хүүхэд асрах чөлөөтэй хугацааны шимтгэл 14,543.1 1.4 Цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэл 146.6 1.5 Сайн дурын даатгуулагчаас төлөх шимтгэл 279,336.5 1.6 Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэдийн төлөх шимтгэл 6,158.8 1.7 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон даатгуулагчийн төлөх шимтгэл 2,353.8 1.8 Бусад орлого 36,740.6 1.9 Төр хариуцах иргэдийн тэтгэвэр болон шимтгэлийн хөнгөлөлтийн татаас 1,452,499.9 Нийт орлого 6,943,759.9
4 дүгээр зүйл. Нийгмийн даатгалын сангийн төсөвт 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй эргэн төлөх төлбөр төлнө:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 67,232.2
5 дугаар зүйл. 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй төсөв зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 5,882,758.8 1.1 Тэтгэврийн даатгалын сан 5,391,992.2 1.2 Тэтгэмжийн даатгалын сан 281,082.7 1.3 Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан 66,698.6 1.4 Ажилгүйдлийн даатгалын сан 142,985.3 Нийт зарлага 5,882,758.8
6 дугаар зүйл. Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлээс Засгийн газрын урт хугацаат /нэг жил болон түүнээс дээш/ бонд, Монголбанкны үнэт цаас худалдан авахад зарцуулах хөрөнгийн дээд хэмжээг 300,000.0 сая төгрөгөөр баталсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг