Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 6-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/5 дугаар зүйлийн 5.5 дахь хэсэг:
“5.5.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 2, 3-т заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа биет нэгжид болон Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэж борлуулсан үнэ, эсхүл импортын гаалийн үнээс хувиар тооцож хосолсон хэлбэрээр тогтооно.”
2/6 дугаар зүйлийн 6.11 дэх хэсэг:
“6.11.Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 2, 3-т заасан барааны импортын гаалийн үнээс дараах хувиар онцгой албан татвар ногдуулна:
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Ногдуулах онцгой албан татварын хувь 1 Янжуур болон түүнтэй адилтгах бусад тамхи 30 2 Дүнсэн болон түүнтэй адилтгах задгай тамхи Үүнээс: 30 Хамрын тамхи 20
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн гарчгийн “биет нэгж” гэсний дараа “, үнэ” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь заалтын “хамрын тамхи” гэснийг “хамрын тамхийг энэ хуулийн 6.1 дэх хэсгийн 7-д заасан хэмжээгээр” гэж өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл. Энэ хуулийг 2026 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийн төсөл
Өргөн мэдүүлэх -Өргөн мэдүүлсэн төслийн цахим эх хувь
