Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Баттөмөрийн ЭНХБАЯР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 9-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

Гэрийн тэжээвэр амьтны тухай хуулийн төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь нийтийн эрүүл мэндийг хамгаалах, гэрийн тэжээвэр амьтныг бүртгэх, асран хамгаалах, түр харах, үржүүлэх, хүчирхийллээс хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулахтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлГэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомж
2.1Гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1“гэрийн тэжээвэр амьтан” гэж ашиг шимийг нь ашиглахаас бусад зорилгоор гэршүүлсэн, хүнтэй хамт амьдрах боломжтой Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2, 4.1.3-т зааснаас бусад амьтныг;
3.1.2асран хамгаалагч” гэж гэрийн тэжээвэр амьтныг энэ хуульд заасан журмын дагуу өөрийн нэр дээр бүртгүүлсэн иргэнийг;
3.1.3“түр харагч” гэж гэрийн тэжээвэр амьтныг өөрийн хараа хяналтад байлгаж буй асран хамгаалагчаас бусад иргэнийг;
3.1.4эзэнгүй амьтан” гэж бусдын асран хамгаалалт, хараа хяналтад байхгүй гэрийн тэжээвэр амьтныг;
3.1.5.“үржил хязгаарлах мэс ажилбар” гэж мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр гэрийн тэжээвэр амьтныг хөнгөлөх, сав, өндгөвчийг авах, үр тогтсон үед савыг үр хөврөлтэй нь авах мэс ажилбарыг;
3.1.6түр байрлуулан асрамжлах газар” гэж эзэнгүй амьтныг асран хамгаалагчтай болох хүртэл түр хараа хяналтдаа байлгах зорилгоор энэ хуульд заасан журмын дагуу зөвшөөрөл 3.1.7. “нохой, муур үржүүлэгч” гэж энэ хуульд заасан журмын дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийг; 3.1.8. “бичил чип” гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг; 4 дүгээр зүйл.Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчим 4.1.Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд энэрэнгүй хандах, хүчирхийллээс ангид байлгах зарчмыг баримтална. ХОЁРДУГААР БҮЛЭГ АСРАН ХАМГААЛАГЧ, ТҮР ХАРАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ 5 дугаар зүйл.Иргэн асран хамгаалагч болох үндэслэл 5.1.Иргэнд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн эрх, үүрэг дараах үндэслэлээр үүснэ: 5.1.1.гэрийн тэжээвэр амьтныг бусдаас хуульд заасны дагуу шилжүүлэн авах; 5.1.2.эзэнгүй амьтныг асран хамгаалалтад авах; 5.1.3.өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах. 6 дугаар зүйл.Асран хамгаалагчид тавигдах шаардлага 6.1.Асран хамгаалагч нь дараах шаардлагыг хангасан байна: 6.1.1.18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай; 6.1.2.гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх; 6.2.Нохой, муурын асран хамгаалагч нь энэ хуулийн 6.1-т заасан шаардлагаас гадна асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байна. 7 дугаар зүйл.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт 7.1.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтыг энэ хуулийн 7.2-т заасан хуулийн этгээд зохион байгуулна. 7.2.Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.
3.1.7“нохой, муур үржүүлэгч” гэж энэ хуульд заасан журмын дагуу нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй ашгийн төлөө хуулийн этгээдийг;
3.1.8“бичил чип” гэж гэрийн тэжээвэр амьтан, түүний асран хамгаалагчийг таньж тогтоох зорилгоор амьтны арьсан доор байрлуулдаг, дахин давтагдашгүй дугаар агуулсан суулгацыг;
4 дүгээр зүйлГэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчим
4.1Гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд энэрэнгүй хандах, хүчирхийллээс ангид байлгах зарчмыг баримтална.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
АСРАН ХАМГААЛАГЧ, ТҮР ХАРАГЧИЙН ЭРХ, ҮҮРЭГ
5 дугаар зүйлИргэн асран хамгаалагч болох үндэслэл
5.1Иргэнд гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагчийн эрх, үүрэг дараах үндэслэлээр үүснэ:
5.1.1гэрийн тэжээвэр амьтныг бусдаас хуульд заасны дагуу шилжүүлэн авах;
5.1.2эзэнгүй амьтныг асран хамгаалалтад авах;
5.1.3өөрийн гэрийн тэжээвэр амьтны үр төлийг асран хамгаалалтад авах.
6 дугаар зүйлАсран хамгаалагчид тавигдах шаардлага
6.1Асран хамгаалагч нь дараах шаардлагыг хангасан байна:
6.1.118 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай;
6.1.2гэрийн тэжээвэр амьтныг хоол, орон байраар хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд хамруулах орлогын эх үүсвэртэй байх;
6.2Нохой, муурын асран хамгаалагч нь энэ хуулийн 6.1-т заасан шаардлагаас гадна асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан байна.
7 дугаар зүйлНохой, муурын асран хамгаалагчийн сургалт
7.1Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтыг энэ хуулийн 7.2-т заасан хуулийн этгээд зохион байгуулна.
7.2Нохой, муурын асран хамгаалагчийн сургалт зохион байгуулах хуулийн этгээд мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүсэлтийг сургалтын хөтөлбөрийн хамт хүргүүлж, бүртгүүлсэн байна.
7.3Нохой, муурын асран хамгаалагчийн сургалтын хөтөлбөр нь дараах агуулгатай байна:
7.3.1энэ хуульд заасан асран хамгаалагчийн эрх, үүрэг;
7.3.2нохой, муурын төрөл, үүлдрийн онцлог, хооллолт, эрүүл мэнд, арчилгаа болон холбогдох бусад зөвлөмж, мэдээлэл.
8 дугаар зүйлАсран хамгаалагч, түр харагчийн эрх
8.1Асран хамгаалагч нь дараах эрх эдэлнэ:
8.1.1хууль буюу гэрээгээр олгогдсон бусдын эрхийг зөрчихгүйгээр гэрийн тэжээвэр амьтныг асран хамгаалах;
8.1.2гэрийн тэжээвэр амьтныг хуульд заасны дагуу бусдад шилжүүлэх;
8.1.3гэрийн тэжээвэр амьтан тэжээснийхээ төлөө аливаа ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс ангид байх;
8.1.4хуульд заасны дагуу олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбайд гэрийн тэжээвэр амьтантай чөлөөтэй зорчих;
8.1.5гэрийн тэжээвэр амьтны амь нас, эрүүл мэндэд бусдын учруулсан гэм хорыг арилгуулахаар шаардах.
8.2Түр харагч нь энэ хуулийн 8.1.2-т зааснаас бусад асран хамгаалагчийн эрхийг эдэлнэ.
8.3Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 4.1.12-т заасан хөтөч нохойтой олон нийтийн газар, орон сууцны орчны газар, гудамж, талбай болон олон нийтийн үйлчилгээний газар чөлөөтэй зорчих, нэвтрэх, үйлчлүүлэх эрхтэй.
9 дугаар зүйлАсран хамгаалагч, түр харагчийн үүрэг
9.1Асран хамгаалагч, түр харагч нь дараах үүрэг хүлээнэ:
9.1.1олон нийтийн газар гэрийн тэжээвэр амьтантай зорчихдоо тухайн амьтны төрөл, биеийн хэмжээнд тохирсон хүзүүвч, хошуувч, цүнх, хөтөлгөө зэрэг зориулалтын хэрэгсэлтэй авч явах;
9.1.2гэрийн тэжээвэр амьтан бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;
9.1.3гэрийн тэжээвэр амьтан ашиглан бусад хүн, амьтныг айлган сүрдүүлэхгүй байх;
9.1.4гэрийн тэжээвэр амьтныг хоол хүнсээр хангах, халдварт өвчин, бэртэл гэмтэл авахаас урьдчилан сэргийлэх;
9.1.5гэрийн тэжээвэр амьтныг зориулалтын буюу улирлын онцлогт тохирсон, агаар солилцоо сайтай, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, хөдлөх хангалттай орон зай бүхий байр, үүр, орчин нөхцөлөөр хангах;
9.1.6гэрийн тэжээвэр амьтныг цэвэр, аюулгүй орчинд байлгах;
9.1.7гэрийн тэжээвэр амьтан орон сууц, хашаанаас хараа хяналтгүй гарахгүй байх, бусад амьтан орохгүй байх нөхцөлийг бүрдүүлэх;
9.1.8гэрийн тэжээвэр амьтан өвдсөн, бэртсэн тохиолдолд анхан шатны тусламж үзүүлж, мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид хандах, тусламж үйлчилгээ авах.
9.2Нохой, муурын асран хамгаалагч нь энэ хуулийн 9.1-т зааснаас гадна дараах үүрэг хүлээнэ:
9.2.1нохой, мууранд бичил чип суулгуулж, бүртгүүлэх;
9.2.2нохой, муурыг галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад жил бүр, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилгад гурваас доошгүй удаа, туулгад улирал тутам хамруулах;
9.2.3нохой, муур төрснөөс хойш зургаагаас арван хоёр сарын дотор үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэх;
9.2.4нохой, муурын хүзүүвч эсхүл цээживчинд асран хамгаалагчтай холбоо барих мэдээлэл бүхий пайз байршуулах;
9.2.5олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, орон сууцны орчны газар, цахилгаан болон явган шат, орц, хонгилыг нохой, муурын ялгадсаар бохирдуулахгүй байх, бохирдуулсан тохиолдолд орчныг цэвэрлэж, ялгадсыг зориулалтын хогийн сав болон цэгт хаях;
9.2.6нохой, муурыг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгийн талбайд салхилуулахгүй байх;
9.2.7нохой, муурыг эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхүйц хугацаагаар хараа хяналтгүй орхихгүй байх;
9.2.8гэр хороолол, амины орон сууц, зуслангийн хашаанд нохойг уях тохиолдолд зориулалтын хүзүүвч, гурван метрээс багагүй урттай гүйлгээ уяа ашиглах;
9.2.9нохой, муурыг соёлын биет өв, түүх, соёлын үл хөдлөх дурсгалт болон соёлын өвийн дурсгалын газруудад дагуулж явахгүй байх.
9.3Нохой, муурыг түр харагч нь энэ хуулийн 9.2.5-9.2.8-д заасан үүрэг хүлээнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
НОХОЙ, МУУРЫН НЭГДСЭН БҮРТГЭЛ
10 дугаар зүйлНохой, муурын нэгдсэн бүртгэл
10.1Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч дор дурдсан хугацаанд нохой, муурыг мал эмнэлгийн үйлчилгээний нэгжид бичил чип суулгуулж, харьяа сум, баг, хорооны Засаг даргад бүртгүүлнэ:
10.1.1нохой, муурыг төрснөөс хойш 50 хоногийн дотор;
10.1.2бичил чип суулгуулаагүй нохой, муурыг шилжүүлэн авснаас хойш 30 хоногийн дотор.
10.2Асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгч нь дараах тохиолдолд 30 хоногийн дотор харьяа сум, баг, хорооны Засаг даргад хандаж, нохой, муурын нэгдсэн бүртгэлд өөрчлөлт оруулна:
10.2.1бичил чип суулгуулсан, нохой, муурын нэгдсэн бүртгэлд бүртгүүлсэн нохой, муурыг шилжүүлж авсан;
10.2.2нохой, муур үхсэн.
10.3Нохой, муур үржүүлэгч нь үржлийн нохой, муур болон түүний үр төлийг хуулийн этгээдийн нэр дээр бүртгүүлнэ.
10.4Нохой, муурын хаягийн бүртгэл нь асран хамгаалагчийн байнга оршин суугаа газрын хаягаар тодорхойлогдоно.
10.5Нохой, муурын бичил чип нь дахин давтагдашгүй дугаар бүхий, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартын шаардлага хангасан байна.
10.6Нохой, муурын бичил чипний стандартыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн стандартчилал, техникийн зохицуулалтын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага тогтооно.
11 дүгээр зүйлНохой, муур бүртгүүлэхэд тавигдах шаардлага
11.1Асран хамгаалагч энэ хуулийн 10.1.1, 10.1.2, 10.2.1-т заасан үндэслэлээр нохой, муурын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхэд доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
11.1.1иргэний цахим үнэмлэх;
11.1.2энэ хуулийн 6.1.2-т заасан орлогыг нотлох баримт;
11.1.3энэ хуулийн 6.2-т заасан асран хамгаалагчийн сургалтад хамрагдсан болохыг нотлох баримт;
11.1.4нохой, муурын эрүүл мэндийн дэвтэр, бичил чипний дугаар.
11.2Сум, баг, хорооны Засаг дарга нь энэ хуулийн 11.1-т заасан баримт бичгийг шалгасны үндсэн дээр нохой, муурын мэдээллийг энэ хуулийн 12.1-т заасан бүртгэлийн системд бүртгэнэ.
12 дугаар зүйлНохой, муурын бүртгэлийн систем
12.1Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь нохой, муурын бүртгэлийн системийг хөгжүүлж, хөтөлнө.
12.2Энэ зүйлийн 12.1-т заасан бүртгэлийн системд нохой, муурын дараах мэдээллийг тусгана:
12.2.1бичил чипний дугаар
12.2.2төрөл, үүлдэр, нэр;
12.2.3төрсөн он, сар, өдөр, нас, хүйс;
12.2.4асран хамгаалагчийн овог, нэр;
12.2.5асран хамгаалагчийн иргэний бүртгэлийн дугаар;
12.2.6асран хамгаалагчийн байнга оршин суугаа хаяг;
12.2.7үхсэн он, сар, өдөр.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ЭЗЭНГҮЙ АМЬТАНТАЙ ХОЛБООТОЙ ХАРИЛЦАА
13 дугаар зүйлЭзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах
13.1Бүх шатны Засаг дарга харьяа нутаг дэвсгэртээ эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлнэ.
13.2Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулахад дараах зарчмыг баримтална:
13.2.1харгис хэрцгий арга хэрэглэхгүй байх;
13.2.2үржил хязгаарлах аргыг нэн тэргүүнд эрхэмлэх;
13.2.3олон нийтийн газар, авто зам, гудамж, талбай, хүн амын суурьшлын бүсэд устгахгүй байх;
13.2.4нийтийн эрүүл мэнд, нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байх.
13.2.5энэ хуульд заасан бусад.
13.3Эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах журмыг энэ хуульд нийцүүлэн аймаг, нийслэлийн Засаг дарга батална.
13.4Эзэнгүй нохой, муурын тоо толгойг буудаж устгах замаар бууруулахыг хориглоно.
14 дүгээр зүйлАлдагдсан гэрийн тэжээвэр амьтан
14.1Гэрийн тэжээвэр амьтан алдагдсан тохиолдолд асран хамгаалагч, түр харагч 48 цагийн дотор тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
14.2Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд нь тухайн сум, дүүргийн цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгүүлнэ.
14.3Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд тухайн гэрийн тэжээвэр амьтны асран хамгаалагч буюу шаардах эрх бүхий этгээдэд гэрийн тэжээвэр амьтныг буцаан өгөх үүрэгтэй.
14.4Алдагдсан гэрийн тэжээвэр амьтныг олсон этгээд асран хамгаалагч, нохой, муур үржүүлэгчээс тухайн амьтныг түр харах, хамгаалах, асран хамгаалагчийг олохтой холбогдон гарсан зардлыг шаардах эрхтэй.
14.5Сум, дүүргийн цагдаагийн байгууллага, мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байна.
ТАВДУГААР БҮЛЭГ БҮЛЭГ
НОХОЙ, МУУР ҮРЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
15 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа
15.1Нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхэлнэ.
15.2Нохой, муур үржүүлэх гэдэгт нохой, муурыг нэг болон түүнээс дээш удаа үржүүлэх үйл ажиллагааг ойлгоно.
16 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
16.1Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь энэ зүйлийн 16.2-т заасан баримт бичгийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд 16.5, 18.1.3-д зааснаас бусад тохиолдолд өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй.
16.2Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
16.2.1зөвшөөрөл хүссэн өргөдөл;
16.2.2энэ хуулийн 21.1.1-т заасан шаардлага хангасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт;
16.2.3хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрмийн хуулбар;
16.2.4улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
16.2.5үржүүлэх нохой, муурын төрөл, үүлдэр, хүйс, тоо толгой, чипний дугаарын мэдээлэл;
16.3Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны нөхцөл байдалтай биечлэн танилцах эрхтэй.
16.4Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангаагүй бол өргөдөл хүлээн авсан этгээд энэ тухай өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
16.5Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээдээс 1 жилийн дотор дахин зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.
17 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
17.1Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, холбогдох бусад баримт бичгийг хянан үзэж, зөвшөөрөл олгох эсэх тухай асуудлыг хуульд өөрөөр заагаагүй бол өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 21 өдрийн дотор шийдвэрлэнэ.
17.2Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзсан бол татгалзсан үндэслэлийг тодорхой зааж бичгээр хариу өгнө.
17.3Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгосон, хүчингүй болгосон тухай мэдээллийг шийдвэрийн хамт тухайн шийдвэр гарснаас хойш ажлын долоон өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ.
17.4Энэ хуулийн 17.1-т заасан хугацааг нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангасан өдрөөс эхлэн тоолно.
17.5Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.
18 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл
18.1Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:
18.1.1энэ хуулийн 16.4-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангаагүй тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдсэн боловч ажлын 21 өдөрт багтаан нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй;
18.1.2нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх орон байр нь энэ хуулийн 21.1.1-т заасан шаардлага хангаагүй;
18.1.3зөвшөөрөл хүсэгч нь иргэн, эсхүл ашгийн төлөө бус хуулийн этгээд бол;
18.1.4зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 23.1.5, 23.1.6-т заасан үндэслэлээр зөвшөөрлөө хүчингүй болгуулсан бол;
18.1.5зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан нь эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах газрын гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн бол.
19 дүгээр зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл
19.1Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд доор дурдсан зүйлийг тусгана:
19.1.1зөвшөөрлийг олгосон байгууллагын нэр;
19.1.2зөвшөөрөл эзэмшигчийн нэр, регистрийн дугаар, хаяг;
19.1.3эрхлэх үйл ажиллагааны төрөл;
19.1.4зөвшөөрлийн хугацаа;
19.1.5зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаанд тавих нөхцөл, шаардлага;
19.1.6зөвшөөрлийн дугаар, олгосон он, сар, өдөр;
19.1.7зөвшөөрөл олгосон байгууллагын эрх бүхий албан тушаалтны гарын үсэг, тамга.
20 дугаар зүйлНохой, муур үржүүлэгчийн хөтлөх бүртгэл
20.1Нохой, муур үржүүлэгч нохой, муурын талаар дараах бүртгэлийг хөтөлж, өөрчлөлтийг тухай бүр бүртгэнэ:
20.1.1төрөл, үүлдэр, тоо толгой, нас, хүйс, чипний дугаар;
20.1.2нийлүүлсэн нохой, муурын төрөл, үүлдэр, нас, чипний дугаар, нийлүүлсэн огноо;
20.1.3төрөлт, үр төлийн тоо, хүйс;
20.1.4нас баралт;
20.1.5үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн нохой, муурын мэдээлэл;
20.1.6худалдсан, бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн мэдээлэл.
20.2Нохой, муур үржүүлэгч нь энэ зүйлийн 20.1-т заасан эхний хагас жилийн тайланг жил бүрийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
21 дүгээр зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
21.1Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавигдана:
21.1.1нохой, муурыг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаар солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах;
21.1.2нэг наснаас дээш, найман наснаас доош нохой, муурыг үржүүлэх;
21.1.3нохой, муурыг жилд нэгээс дээшгүй удаа үржүүлэх;
21.1.4гэрээний үндсэн дээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл малын эмчтэй хамтран ажиллах;
21.1.5цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллын орчим нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байх;
21.1.6мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах;
21.1.7эрүүл ахуйн хөтөлбөртэй байх.
22 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах
22.1Нохой, муур үржүүлэгч нь нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтэд доор дурдсан баримт бичгийг хавсаргаж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
22.1.1нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ;
22.1.2энэ хуулийн 21.1.1-т заасан шаардлага хангасан нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт;
22.1.3улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт.
22.2Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 22.1-т заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж энэ хуулийн 23 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
22.3Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, энэ зүйлийн 22.2-т заасан хугацааны дотор бичгээр хариу өгнө.
23 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
23.1Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
23.1.1нохой, муур үржүүлэгч хүсэлт гаргасан;
23.1.2нохой, муур үржүүлэгч хуулийн этгээд татан буугдсан;
23.1.3нохой, муур үржүүлэгч нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
23.1.4энэ хуулийн 21 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
23.1.5энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагыг зөрчсөн;
23.1.6энэ хуулийн 47.2-т заасан хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг гаргасан;
23.1.7зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;
23.1.8нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулаагүй;
23.1.9зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
23.1.10энэ хуулийн 20.2-т заасан бүртгэлийн тайлан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гурав буюу түүнээс дээш удаа хугацаа хэтрүүлж хүргүүлсэн;
23.1.11энэ хуулийн 18.1-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдсон;
23.1.12гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн, худалдаа, тэмцээн уралдааныг зөвшөөрөгдсөнөөс өөр байршилд, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлага хангаагүй нөхцөлд зохион байгуулсан.
24 дүгээр зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох журам
24.1Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа тухай мэдсэн даруйд нохой, муур үржүүлэгчид урьдчилан мэдэгдэж, мэдэгдлийг хүргүүлсэн огноог тэмдэглэлд тусгана.
24.2Энэ хуулийн 24.1-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш нохой, муур үржүүлэгч ажлын 10 өдрийн дотор холбогдох тайлбар, баримтыг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй бол уг хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор зөвшөөрлийг хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэнэ.
24.3Нохой, муур үржүүлэгч энэ зүйлийн 24.2-т заасан хугацаанд тайлбар өгөөгүй, мэдэгдэлд заасан үндэслэлд гомдол гаргаагүй бол нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүчингүй болгох үндэслэлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
24.4Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон шийдвэрийг нохой, муур үржүүлэгч болон харьяалах татварын албанд ажлын 3 өдрийн дотор бичгээр мэдэгдэнэ.
25 дугаар зүйлНохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болох
25.1Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дуусгавар болгож, холбогдох бүртгэлийг хийнэ:
25.1.1зөвшөөрлийн хугацаа дууссан бөгөөд нохой, муур үржүүлэгч зөвшөөрлийн хугацааг сунгах хүсэлтийг хуульд заасан хугацаанд гаргаагүй;
25.1.2мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгосон.
25.2Нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болсон тохиолдолд зөвшөөрөл эзэмшиж байсан этгээд нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг нэн даруй зогсоож, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй нохой, муурыг хувь хүн эсхүл энэ хуульд заасан зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд шилжүүлнэ.
26 дугаар зүйлНохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэх
26.1Нохой, муурыг гагцхүү нохой, муур үржүүлэгч худалдах эрхтэй.
26.2Нохой, муур үржүүлэгч нохой, муурыг төрснөөс хойш гурван тун урьдчилсан сэргийлэх тарилгад хамруулсны дараа бусдад шилжүүлнэ.
26.3Нохой, муурыг төрснөөс хойш 45 хоногийн дотор эхээс нь салгах, худалдах болон бусад хэлбэрээр бусдад шилжүүлэхийг хориглоно.
26.4Нохой, муур үржүүлэгч нохой, муурыг энэ хуулийн 21.1.1-т заасан шаардлага хангаагүй байр, дэлгүүр эсхүл гар дээрээс худалдахыг хориглоно.
26.5Нохой, муурыг энэ хуулийн 6.1.1, 6.2-т заасан шаардлага хангасан иргэн эсхүл нохой, муур үржүүлэгчид худалдана.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
ЭЗЭНГҮЙ АМЬТАН ТҮР БАЙРЛУУЛАН АСРАМЖЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
27 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа
27.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг энэ хуульд заасны дагуу зөвшөөрөл авсан ашгийн төлөө бус хуулийн этгээд эрхэлнэ.
27.2Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах гэдэгт арваас дээш нохой, муурыг асран хамгаалагчтай болох хүртэл байрлуулан асрамжлах үйл ажиллагааг ойлгоно.
27.3Иргэн, хуулийн этгээд түр байрлуулан асрамжлах газраас эзэнгүй амьтныг хүлээн авахыг шаардах эрхгүй.
28 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл
28.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 16.2.1-16.2.4-т заасан баримт бичгийг мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд энэ зүйлийн 28.3, 29.3.3-т зааснаас бусад тохиолдолд өргөдлийг хүлээн авахаас татгалзах эрхгүй.
28.2Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангаагүй бол өргөдөл хүлээн авсан этгээд энэ тухай өргөдөл хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөвшөөрөл хүсэгчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ.
28.3Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тохиолдолд тухайн этгээдээс 1 жилийн дотор дахин зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээж авахгүй.
29 дүгээр зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох
29.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 17.1-17.4-т заасны дагуу олгоно.
29.2Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгоно.
29.3Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах үндэслэлээр эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоос татгалзана:
29.3.1энэ хуулийн 28.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийн бүрдэл хангаагүй тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдсэн боловч ажлын 21 өдөрт багтаан нэмэлт баримт бичгийг ирүүлээгүй эсхүл ирүүлсэн баримт бичиг нь шаардлага хангаагүй;
29.3.2эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх орон байр нь энэ хуулийн 32.1.1-т заасан шаардлага хангаагүй;
29.3.3зөвшөөрөл хүсэгч нь иргэн, эсхүл ашгийн төлөө хуулийн этгээд бол;
29.3.4зөвшөөрөл хүсэгч нь энэ хуулийн 36.1.5-т заасан үндэслэлээр зөвшөөрлөө хүчингүй болгуулсан бол;
29.3.5зөвшөөрөл хүсэгч хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, удирдах зөвлөлийн гишүүн нь нохой, муур үржүүлэгчийн хувьцаа эзэмшигч, эрх бүхий албан тушаалтан бол.
30 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээнд тусгах мэдээлэл
30.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлд энэ хуулийн 19 дугаар зүйлд заасан мэдээллийг тусгана.
31 дүгээр зүйлТүр байрлуулан асрамжлах газрын хөтлөх бүртгэл
31.1Түр байрлуулан асрамжлах газар нь эзэнгүй амьтны талаар дараах бүртгэлийг хөтөлж, өөрчлөлтийг тухай бүр бүртгэнэ:
31.1.1төрөл, үүлдэр, тоо толгой, нас, хүйс, чипний дугаар;
31.1.2тухайн амьтныг хэрхэн олж авсан талаарх мэдээлэл;
31.1.3нас баралт;
31.1.4үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэсэн нохой, муурын мэдээлэл;
31.1.5нохой, муур бусдад шилжүүлсэн тохиолдолд шилжүүлэн авсан этгээдийн мэдээлэл.
31.2Түр байрлуулан асрамжлах газар энэ хуулийн 31.1-т заасан бүртгэлийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн дотор мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад жил бүр хүргүүлнэ.
32 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд тавигдах нийтлэг шаардлага
32.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэхэд дараах нийтлэг шаардлага тавигдана:
32.1.1амьтны төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээнд тохирсон, хөдөлгөөн хязгаарлахгүй орон зай бүхий талбайтай, агаар солилцоо сайтай, улирлын онцлогт тохирсон, байгалийн гэрэл нэвтрэх боломжтой, эрүүл ахуйн шаардлага хангасан орон байранд ангилан байрлуулах;
32.1.2гэрээний үндсэн дээр мал эмнэлгийн үйлчилгээний нэгж, эсхүл малын эмчтэй хамтран ажиллах;
32.1.3мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн шаардлагыг хангах;32.1.4.эрүүл ахуйн хөтөлбөртэй байх.
32.2Түр байрлуулан асрамжлах газар энэ хуулийн 9.2.1-т зааснаас бусад асран хамгаалагчийн үүргийг хүлээнэ.
33 дугаар зүйлТүр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөр
33.1Түр байрлуулан асрамжлах газрын эрүүл ахуйн хөтөлбөр дараах баримт бичгээс бүрдэнэ:
33.1.1эзэнгүй амьтныг төрөл, үүлдрийн онцлог, биеийн хэмжээ, эрүүл мэндийн байдалд тохируулан түр байрлуулан асрамжлах газарт хүлээн авах журам;
33.1.2халдварт өвчтэй эзэнгүй амьтныг тусгаарлах, асрах журам;
33.1.3түр байрлуулан асрамжлах газарт мөрдөх аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага.
33.2Түр байрлуулан асрамжлах газар эрүүл ахуйн хөтөлбөрийг ажилтанд танилцуулж, хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавина.
33.3Түр байрлуулан асрамжлах газар иргэдийг эрүүл ахуйн хөтөлбөртэй танилцах боломжоор хангана.
34 дүгээр зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаанд хориглох зүйл
34.1Түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно
34.2Түр байрлуулан асрамжлах газар эзэнгүй амьтан хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор бусдад шилжүүлэхийг хориглоно.
34.3Цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллын орчим нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
35 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгах
35.1Түр байрлуулан асрамжлах газар эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө зөвшөөрлийг сунгуулах тухай хүсэлтэд доор дурдсан баримт бичгийг хавсаргаж мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ:
35.1.1эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ;
35.1.2энэ хуулийн 32.1.1-т заасан шаардлага хангасан эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа явуулах орон байрны хэмжээ, нөхцөл байдлыг харуулсан гэрэл зураг, хаягийн нотлох баримт.
35.2Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 35.1-т заасан хүсэлт, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан үндэслэл байгаа эсэхийг хянаж, зөрчилгүй бол зөвшөөрлийн хугацааг анх олгосон хугацаагаар сунгана.
35.3Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг сунгахаас татгалзсан тохиолдолд татгалзсан үндэслэлийг тодорхой зааж, энэ хуулийн 35.2-т заасан хугацааны дотор бичгээр хариу өгнө.
36 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох
36.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг дараах тохиолдолд хүчингүй болгоно:
36.1.1түр байрлуулан асрамжлах газар хүсэлт гаргасан;
36.1.2түр байрлуулан асрамжлах газар татан буугдсан;
36.1.3түр байрлуулан асрамжлах газар нийтийн эрх ашиг, эрүүл мэнд, аюулгүй байдал, хүрээлэн байгаа орчинд их хэмжээний хохирол учруулсан нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон;
36.1.4энэ хуулийн 32 дугаар зүйлд заасан нийтлэг шаардлагыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн;
36.1.5энэ хуулийн 47.2-т заасан хүчирхийллийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүй гаргасан;
36.1.6зөвшөөрөл, түүнийг баталгаажуулсан баримт бичгийг хуульд зааснаас бусад тохиолдолд бусдад шилжүүлсэн, худалдсан, бэлэглэсэн, барьцаалсан;
36.1.7түр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан худалдах, үржүүлэх үйл ажиллагаа эрхэлсэн;
36.1.8эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд явуулаагүй;
36.1.9зөвшөөрөл авахдаа хуурамч бичиг баримт бүрдүүлсэн нь тогтоогдсон;
36.1.10энэ хуулийн 31.2-т заасан тайлан хүргүүлэх үүргээ биелүүлээгүй, эсхүл гурав буюу түүнээс дээш удаа хугацаа хэтрүүлж хүргүүлсэн;
36.1.11энэ хуулийн 29.3-т заасан зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл тогтоогдсон бол.
37 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах зөвшөөрлийг хүчингүй болгох журам
37.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 24 дугаар зүйлд заасан журмын дагуу хүчингүй болгоно.
38 дугаар зүйлЭзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл дуусгавар болох
38.1Эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг энэ хуулийн 25 дугаар зүйлд заасан журмын дагуу дуусгавар болгоно.
39 дугаар зүйлТүр байрлуулан асрамжлах газар гэрийн тэжээвэр амьтан шилжүүлэх
39.1Түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл эзэмшигч эзэнгүй амьтныг энэ хуулийн 6.1.1, 6.2-т заасан шаардлага хангасан иргэнд шилжүүлнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТАЛААРХ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЧИГ ҮҮРЭГ, ОРОЛЦОО
40 дүгээр зүйлХөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын чиг үүрэг
40.1Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
40.1.1гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлагаар хангаж, хэрэгжилтэд нь хяналт тавих;
40.1.2салбарынхаа хөгжлийн чиг баримтлал, бодлого, төлөвлөлтөд гэрийн тэжээвэр амьтныг хамгаалах, эзэнгүй амьтны тоо толгойг бууруулах арга хэмжээг тухайлан тусгаж хэрэгжүүлэх;
40.1.3гэрийн тэжээвэр амьтны үзэсгэлэн худалдаа, уралдаан, тэмцээн зохион байгуулах журам боловсруулах
41 дүгээр зүйлМал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
41.1Мал, амьтны эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
41.1.1нохой, муурын нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулах;
41.1.2нохой, муур үржүүлэх, эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, хүчингүй болгох, хугацааг сунгах;
41.1.3нохой, муур үржүүлэгч болон түр байрлуулан асрамжлах газрын нэгдсэн бүртгэл хөтлөх;
41.1.4нохой, муур үржүүлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэх, зөвшөөрөл олгохоос татгалзах, зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхийг хянан шалгахтай холбогдуулан нэмэлт баримт бичиг гаргаж өгөхийг шаардах;
41.1.5нохой, муур үржүүлэх болон эзэнгүй амьтан түр байрлуулан асрамжлах үйл ажиллагаа эрхлэхэд дагаж мөрдөх журмыг батлах, түүний биелэлтийг хангуулах;
41.1.6нохой, муурын асран хамгаалагчийн сургалт явуулах хуулийн этгээдийн бүртгэл хөтлөх.
42 дугаар зүйлМэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэг
42.1Мэргэжлийн хяналтын байгууллага нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан чиг үүргээс гадна гэрийн тэжээвэр амьтны талаар дараах хяналт шалгалтыг хэрэгжүүлнэ:
42.1.1нохой, муур үржүүлэгч, түр байрлуулан асрамжлах газар энэ хуульд заасан нийтлэг шаардлагыг хангаж байгаа эсэхэд;
42.1.2нохой, муур үржүүлэгч, түр байрлуулан асрамжлах газрын зөвшөөрлийг хүчингүй болгох үндэслэл байгаа эсэхэд;
42.1.3энэ хуулийн 26 дугаар зүйлд заасан нохой, муур худалдах, худалдан авах, шилжүүлэхэд тавигдах шаардлагын биелэлтэд;
42.1.4хуульд заасан бусад
43 дугаар зүйлЦагдаагийн байгууллагын чиг үүрэг
43.1Цагдаагийн байгууллага хуульд заасан чиг үүргээс гадна алдагдсан, олсон гэрийн тэжээвэр амьтны бүртгэл хөтлөх, асран хамгаалагчийг тогтоох арга хэмжээ авах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
44 дүгээр зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын чиг үүрэг
44.1Аймаг, нийслэлийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
44.1.1харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомжийн биелэлтийг нэгдсэн удирдлагаар хангах;
44.1.2харьяалах нутаг дэвсгэрийн нохой, муурын бүртгэл хөтлөх ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
44.1.3харьяалах нутаг дэвсгэрийн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг нэгдсэн удирдлагаар хангах;
44.1.4чиг үүргийнхээ хүрээнд дүрэм, журам, заавар баталж, хэрэгжилтэд нь хяналт тавих.
45 дугаар зүйлСум, дүүргийн Засаг даргын чиг үүрэг
45.1Сум, дүүргийн Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
45.1.1харьяалах нутаг дэвсгэртээ гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангах;
45.1.2харьяалах нутаг дэвсгэрийн нохой, муурын бүртгэл хөтлөх ажлыг зохион байгуулах;
45.1.3харьяалах нутаг дэвсгэрийн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг зохион байгуулах;
45.1.4харьяалах нутаг дэвсгэртээ байрлах нохой, муур үржүүлэгч, түр байрлуулан асрамжлах газрын үйл ажиллагаанд хяналт тавих, гэрийн тэжээвэр амьтны тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах ажлыг зохион байгуулах
46 дугаар зүйлБаг, хорооны Засаг даргын чиг үүрэг
46.1Баг, хорооны Засаг дарга гэрийн тэжээвэр амьтны талаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
46.1.1харьяалах нутаг дэвсгэрийн нохой, муурын бүртгэл хөтлөх;
46.1.2харьяалах нутаг дэвсгэрийн эзэнгүй нохой, муурын тоо толгойг бууруулах ажлыг хэрэгжүүлэх.
НАЙМДУГААР БҮЛЭГ
ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫГ ХАМГААЛАХ
47 дугаар зүйлГэрийн тэжээвэр амьтныг хүчирхийллээс хамгаалах
47.1Иргэн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.
47.2Дараах үйлдэл, эс үйлдэхүйг гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийлэл гэж үзнэ:
47.2.1харгис хэрцгийгээр алах;
47.2.2асран хамгаалагч, түр харагч гэрийн тэжээвэр амьтныг санаатайгаар хаях, төөрүүлэх;
47.2.3эдгэшгүй өвчин, гэмтэлтэй, орчин тойрондоо аюултай болон хуульд зааснаас бусад тохиолдолд унтуулга хийх;
47.2.4зодох, тамлах, хэт ачаалуулах;
47.2.5хэсгийн болон бүтэн мэдээ алдуулах эм, эмнэлгийн хэрэгсэл хэрэглэхгүйгээр мэс ажилбар хийх;
47.2.6хараа хяналтгүй орхих, өлсгөх, харангадуулсны улмаас үхэлд хүргэх;
47.2.7гэрийн тэжээвэр амьтныг зодолдуулах, өгөөш, бай болгох, хүчирхийллийн шинжтэй тэмцээн, уралдаан, арга хэмжээ зохион байгуулах, оролцуулах;
47.2.8гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх хортой эм бэлдмэл, химийн бодисоор хордуулах;
47.2.9нохой, муурыг байнга уях, хөдөлгөөн хязгаарласан орчинд хорих;
47.2.10биеийн хэмжээ илт зөрүүтэй гэрийн тэжээвэр амьтдыг хооронд нь нийлүүлэх эсхүл аль нэг гэрийн тэжээвэр амьтны эрүүл мэндэд хохирол учирч болохуйц нийлүүлгийг санаатайгаар хийх;
47.2.11гэрийн тэжээвэр амьтныг өөр төрлийн амьтантай нийлүүлэх;
47.2.12гэрийн тэжээвэр амьтан ашиглан бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах;
47.2.13гэрийн тэжээвэр амьтанд мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, согтууруулах ундаа хэрэглүүлэх.
47.3Энэ хуулийн 47.2-т заасан хүчирхийлэлд өртсөн гэрийн тэжээвэр амьтныг эмчлэх зардлыг гаргасан иргэн, хуулийн этгээд хүчирхийлэл үйлдсэн этгээдээс тухайн амьтныг эмчлэхтэй холбогдон гарсан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.
47.4Гэрийн тэжээвэр амьтан бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан бол эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн мал эмнэлгийн үйлчилгээний нэгж тухайн амьтныг албадан унтуулах арга хэмжээ авах ба унтуулахад гарсан зардлыг асран хамгаалагч хариуцна.
48 дугаар зүйлГэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчлахыг хориглох
48.1Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг сурталчилсан, уриалсан, өөгшүүлэн дэмжсэн, өдөөн турхирсан зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, нэвтрүүлэг, мэдээ бүтээх, нийтлэх, байрлуулах, түгээхийг хориглоно.
49 дугаар зүйлГэрийн тэжээвэр амьтны түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглох
49.1Гэрийн тэжээвэр амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг ашиг олох зорилгоор боловсруулах, худалдах, худалдан авахыг хориглоно.
50 дүгээр зүйлИргэн, хуулийн этгээдийн үүрэг, оролцоо
50.1Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд дараах үүрэг хүлээнэ:
50.1.1гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийн талаар эрх бүхий байгууллагад гомдол, мэдээлэл гаргах;
50.1.2асран хамгаалагч, түр харагчийг гэрийн тэжээвэр амьтан тэжээснийх нь төлөө ялгаварлан гадуурхахгүй байх;
50.1.3асран хамгаалагч, түр харагчид энэ хуульд заасан үүргээ биелүүлэх шаардлага тавих;
50.2Иргэн бусдын гэрийн тэжээвэр амьтныг биеэ хамгаалах сэдэл төрүүлэхүйц үйлдэл гаргахыг хориглоно.
50.3Хүн, хуулийн этгээд гэрийн тэжээвэр амьтныг шагнал, урамшуулалд олгох, олгохоор амлах, сурталчлахыг хориглоно.
ЕСДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
51 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
51.1Энэ хуулийг зөрчсөн этгээдэд Иргэний хууль, Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ
52 дүгээр зүйлХууль хүчин төгөлдөр болох
52.1Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(ГТАтХ үзэл баримтлал 2022.09.18.docx)