Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2024 ОНЫ 4-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Төсөл
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2024 оны ... дугаар сарын ...-ны өдөр Дугаар Төрийн ордон, Улаанбаатар хот
“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”
Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, Улсын Их Хурлын 2023 оны 59 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1"Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө"-г хавсралтаар баталсугай.
2Төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж, хэрэгжилтийг жил бүрийн 02 дугаар сарын 01-ний өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Авлигатай тэмцэх газарт тус тус тайлагнаж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг дарга, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага, төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагад тус тус даалгаж, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагад зөвлөсүгэй.
3Энэхүү тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн Байнгын хороо /Д.Цогтбаатар/-нд даалгасугай.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

“Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө” батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл
(АТҮХХАХТөлөвлөгөө_батлах_тухай_УИХ_ын_Тогтоолын_төсөл_өргөн_мэдүүлсэн.docx)
АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ (2024-2030 он)
(АТҮХХАХТ_ний_ТӨСӨЛ_УИХ_д_өргөн_мэдүүлсэн_хувь.xlsx)