Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Ерөнхийлөгч
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 9 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалт:
“9.1.4.Монгол Улсын Үндсэн хуулийн цэц Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 3-т зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан;”
2/9 дүгээр зүйлийн 9.1.6 дахь заалт:
“9.1.6.Хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар буюу жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүнийг нэр дэвшүүлсэн намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзэж, уг гишүүнийг эгүүлэн татах саналаа Улсын Их Хурлын даргад Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгээр уламжлан өргөн мэдүүлж, уг саналыг Улсын Их Хурал нээлттэй хэлэлцэн, илээр санал хураан гишүүний олонх дэмжсэн;”
3/9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэг
“9.2.Энэ зүйлийн 9.1.5-д заасан хүсэлтийг Улсын Их Хурал гаргахдаа дараах асуудлаар гаргасан иргэний гомдлыг үндэслэн Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо урьдчилан хянан үзэж, үндэслэл бүхий хэмээн үзвэл дэд хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар нээлттэй хэлэлцэж, илээр санал хураан Улсын Их Хурлын гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна:
9.2.1.Гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан;
9.2.2.Ард түмний элчийн хувьд гишүүн нь төлөөлөх чиг үүргээ хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны 30-аас дээш хувьд хүрэлцэн ирээгүй;
9.2.3.Гишүүн нь хууль тогтоох чиг үүргийг хэрэгжүүлээгүй буюу Улсын Их Хурлын ээлжит чуулганы санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй;
9.2.4.Гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн.
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж,” гэсний дараа “ёс зүйн хэм хэмжээг чандлан сахиж,” гэж, 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “тогтоол гаргана.” гэсний дараа “Энэ хуулийн 9.1.4, 9.1.5, 9.1.6, 9.1.7-д заасан тохиолдолд орон гарсан гэж үзэж гишүүнийг эгүүлэн татах тухай тогтоол баталсанд тооцно.” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх хэсгийн “гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн” гэснийг “байна гэж дүгнэлт гаргаж Улсын Их Хуралд танилцуулсан” гэж, мөн зүйлийн 9.1.5 дахь хэсгийн “үйлдсэн болох нь хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрээр тогтоогдсон” гэснийг “үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн” гэж, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн “9.1.6-д” гэснийг “9.1.8-д” гэж, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн “9.2” гэснийг “9.4” гэж, мөн зүйлийн 9.1.4, 9.1.5, 9.1.6 дахь заалтын дугаарыг “9.1.5, 9.1.7, 9.1.8” гэж, мөн зүйлийн 9.2, 9.4 дэх хэсгийн дугаарыг “9.4, 9.5” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсгийн “, энэ хуулийн 9.1.4, 9.1.5-д заасан тохиолдолд эгүүлэн татах” гэснийг, мөн зүйлийн 9.4 дэх хэсгийн “9.3”, “, эгүүлэн татах”, “, энэ хуулийн 9.1.4, 9.3-т заасан асуудлаар гишүүн саналаа нууцаар”, “, 9.1.5” гэснийг тус тус хассугай.
5 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйлЭнэхүү хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2.Үзэл баримтлал 2023.03.09.docx)