Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУХАЙ (Шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний бодлого, зарчмыг тодорхойлж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлага, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хүний эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөлийг хангах, ажил, хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд оршино.
2 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж
2.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Химийн хорт болон аюулгүй бодисын тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Энэ хуулиар дараах хүн, хуулийн этгээдийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн харилцааг зохицуулна:
3.1.1Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажил олгогч, ажилтан болон хувиараа хөдөлмөр эрхлэгч;
3.1.2Хөдөлмөрийн тухай хуулийн 3.6 дахь хэсэгт заасан хүн;
3.1.3хугацаат болон гэрээт цэргийн алба хаагч, сонсогч, оюутан цэрэг, дайчилгаатай сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн;
3.1.4ял эдэлж байгаа хоригдол.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1"ажлын байр" гэж иргэн, ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байрыг;
4.1.2“ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ” гэж хөдөлмөрлөх явцад хүний ажил үүргээ гүйцэтгэх чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны хими, физик, биологи, эргономикийн сөрөг хүчин зүйлийн өртөлтийг стандартын дагуу хэмжиж, зөвшөөрөгдөх хэмжээтэй харьцуулан дүгнэх хөдөлмөрийн эрүүл ахуйн үйл ажиллагааг;
4.1.3“ажлын байрны хөдөлмөрийн хэвийн нөхцөл” гэж ажлын байрны орчны болон хөдөлмөрийн үйл ажиллагааны сөрөг хүчин зүйлс ажилтны ажил үүргээ гүйцэтгэх чадвар, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөхгүй байхыг;
4.1.4“ажлын байрны аюултай хүчин зүйл” гэж хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт сөргөөр нөлөөлж ажил, хөдөлмөртэй холбоотой гэмтэл бэртэл, өвчин, хордлого үүсгэх үр дагавар бүхий ажлын байрны хүчин зүйлийг;
4.1.5“ажил хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, өвчин” гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин болон ажлын байрны сөрөг хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн бэртэл гэмтэл, өвчнийг;
4.1.6“аюултай тохиолдол” гэж ажилтанд бэртэл гэмтэл, өвчин үүсгэх эсхүл нас баралтад хүргэх өндөр эрсдэл бүхий ажлын байрны нөхцөл, үйлдвэрлэлийн осолд дөхсөн тохиолдлыг;
4.1.7"ажлын тусгай хувцас" гэж ажлын байрны аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс ажилтныг хамгаалах зориулалт бүхий хувцас, гутал, малгай, бээлий зэрэг хэрэгслийг;
4.1.8“мэргэжлээс шалтгаалсан өвчин” гэж Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 2.1.1-д заасныг;
4.1.9"өндөр эрсдэлтэй ажлын байр" гэж хөдөлмөрлөх явцад ажилтанд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсэх магадлал ихтэй болох нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээгээр тогтоогдсон ажлын байрыг;
4.1.10"үйлдвэрлэлийн осол" гэж хөдөлмөр эрхлэгч иргэн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн болон түүнтэй адилтгах ажлын байрны аюултай хүчин зүйлийн үйлчлэлд өртөж гэмтэж, өвчилсөн эсхүл амь насаа алдахыг;
4.1.11"хөдөлмөрийн аюулгүй байдал" гэж хөдөлмөрлөх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюултай ажлын байрны хүчин зүйлийг арилгах, ажил, хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг;
4.1.12”хөдөлмөрийн эрүүл мэнд” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбод өөрчлөлт орж, өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас урьдчилан сэргийлэх, ажил хөдөлмөр эрхэлж байгаа хүнд хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг;
4.1.13”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэнд” гэж хөдөлмөрлөх явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюултай болон сөрөг нөлөөлөл бүхий ажлын байрны хүчин зүйлийг арилгах, бэртэл гэмтэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээхэд чиглэсэн нэгдмэл үйл ажиллагааг;
4.1.14”хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэлт” гэж ажилтныг ажил, хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, өвчнөөс хамгаалах зорилгоор инженер технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэлтийн арга хэмжээг хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартын шаардлагад нийцүүлэн төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх, тасралтгүй сайжруулахыг;
4.1.15"хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ" гэж үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин үүсгэх ажлын байрны аюултай, сөрөг хүчин зүйлийг илрүүлэх, түүний эрсдэлийг стандарт, аргачлалаар үнэлэх үйл явцыг;
4.1.16“хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг” гэж ажлын байрны аюултай, сөрөг хүчин зүйлээс шалтгаалан хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлийг тогтоох, ажил үүргээ гүйцэтгэх чадварыг магадлах, ажил мэргэжлийн тохироог тодорхойлох, ажил хөдөлмөртэй холбоотой өвчин, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлэх эмнэлгийн үзлэгийг;
4.1.17“хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт” гэж хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэндэд хөдөлмөрийн нөхцөл нь сөргөөр нөлөөлж буй эсэхийг хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт үндэслэн тодорхойлж, ажил, хөдөлмөртэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэлтийн үндэслэл, нотолгоог бий болгох үйл ажиллагааг;
4.1.18“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн” гэж тухайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн эсхүл хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн цогц чадамжаа хүлээн зөвшөөрүүлсэн, дээд боловсролтой хүнийг;
4.1.19“хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтан” гэж аж ахуйн нэгж, байгууллагын түвшинд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хууль тогтоомж, шаардлагын дагуу зохион байгуулах мэдлэг, чадамж бүхий хүнийг;
4.1.20“химийн хорт болон аюултай бодис” гэж Химийн хорт болон аюултай бодисын тухай хуулийн 3.1.1, 3.1.2-т заасныг;
4.1.21"хувийн хамгаалах хэрэгсэл" гэж хөдөлмөрлөх явцад ажлын байрны аюултай хүчин зүйлийн нөлөөллөөс хүнийг хамгаалах зориулалт бүхий хэрэгслийг.
5 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний бодлого, зарчим
5.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний бодлого нь ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэгдэнэ.
5.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
5.2.1Монгол Улсад мөрдөгдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага нэгдмэл байх;
5.2.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг дэмжих;
5.2.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх мэдээллийн ил тод, үнэн бодит байдлыг хангах.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ШААРДЛАГА
6 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг тогтоох
6.1Хөдөлмөрлөх явцад хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажил, хөдөлмөртэй холбоотой бэртэл гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд мөрдөгдөх шаардлага, хэм хэмжээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандартаар тогтооно.
6.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх бусад хууль тогтоомжид заасан шаардлага нь энэ хуулиар тогтоосон хэм хэмжээтэй нийцсэн байна.
6.3Стандартчилал, тохирлын үнэлгээний төв байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх, хүчингүй болгоход хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал авна.
7 дугаар зүйлҮйлдвэрлэлийн орчин, барилга байгууламж болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг эзэмших, ашиглахад тавих шаардлага
7.1Аж ахуйн нэгж, байгууллагын үйлдвэрлэлийн орчин нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангасан байна.
7.2Ажил олгогч барилгын ажил хийх, машин техник, тоног төхөөрөмж угсрах, суурилуулах, турших, засвар хийхдээ хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангасан байна.
7.3Барилга байгууламжийн зураг төсөл нь тухайн барилга байгууламжийн барилга барилга угсралтын ажлын явцад ажилтны аюулгүй байдал, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангана.
7.4Барилга байгууламж болон барилга байгууламжид тогтмол суурилуулж, салгаж шилжүүлэхгүйгээр ашиглах зориулалтын үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг хоёр буюу түүнээс дээш хүн, хуулийн этгээд хамтран эзэмших, эсхүл ашиглах бол эзэмшигч, ашиглагч дараах шаардлагыг хангах үүрэгтэй:
7.4.1эзэмшигч, ашиглагч нь үйлдвэрлэлийн орчинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаж ажиллах талаар харилцан тохиролцож, гэрээнд тусгах;
7.4.2үйлдвэрлэлийн явцад химийн хорт ба аюултай бодис хэрэглэж байгаа эзэмшигч, ашиглагч нь энэ тухай харилцан мэдээлж, аюулгүй байдлыг хангах хамтарсан арга хэмжээ авах.
7.5Энэ хуулийн 7.4.1-д заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд үйлдвэрлэлийн барилга байгууламж болон үндсэн, суурин тоног төхөөрөмж, хэрэгслийг эзэмшигч, ашиглагч зэрэгцэн эзэмшихийг хориглоно.
7.6Энэ хуулийн 7.4.2-т заасны дагуу мэдээлээгүйн улмаас учирсан хохирлыг буруутай тал хариуцна.
Тайлбар:Энэ зүйлд заасан "үйлдвэрлэлийн орчин" гэдэгт аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны талбай, гадна орчныг ойлгоно.
8 дугаар зүйлМашин механизм, тоног төхөөрөмжид тавих шаардлага
8.1Үйлдвэрлэлийн зориулалттай, хүний эрүүл мэндэд аюул учруулж болох машин механизм, тоног төхөөрөмжийн талаар ажил олгогч, хүн, хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна:
8.1.1машин механизм, тоног төхөөрөмжийн бүтэц, хийц, хөдөлгөөнт хэсэг, удирдлага, дохиоллын систем, ажлын байр, гарц, шат, хашлага, хамгаалах хэрэгсэл зэрэг бүрдэл хэсэг нь аюулгүй ажиллагааны шаардлагыг хангасан байх;
8.1.2машин механизм, тоног төхөөрөмжийг ажиллуулах, засвар үйлчилгээ хийх үед мөрдөх ашиглалт, аюулгүй ажиллагааны заавар, техникийн паспорттай байх;
8.1.3машин механизм, тоног төхөөрөмжийн засвар, үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд тогтмол хийх.
8.2Машин механизм, тоног төхөөрөмжийг бусдад шилжүүлэхдээ ашиглалтын паспорт, гэрчилгээний хамт шилжүүлнэ.
8.3Цахилгааны тоног төхөөрөмж нь удирдлага, дохиолол, хаалт, хамгаалалттай, тохиолдож болзошгүй осол, бэртэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх хэрэгслээр тоноглогдсон байна.
8.4Цахилгааны тоног төхөөрөмж нь зураг төслийн дагуу угсрагдсан, газардуулга, газардуулгын даацын баталгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэж, цахилгаан ашиглалтын аюулгүй ажиллагааны дүрмийн шаардлагыг хангасан байна.
8.5Энэ хуулийн 8.1-8.4-т заасан шаардлагыг хангаагүй машин механизм, тоног төхөөрөмжийг ашиглахыг хориглоно.
9 дүгээр зүйлӨргөх байгууламжид тавих шаардлага
9.1Өргөх байгууламжийг эзэмшигч, ашиглагч хүн, хуулийн этгээд нь өргөх байгууламжийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ослоос урьдчилан сэргийлэх үүрэгтэй.
9.2Өргөх байгууламжид мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байх бөгөөд өргөх, зөөх ажиллагааг сургалтад хамрагдсан ажилтан удирдана.
9.3Өргөх байгууламж ашиглагч хүн, хуулийн этгээд нь засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасан хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна.
9.4Зориулалтын бус өргөх төхөөрөмжөөр хүнийг өргөх, буулгах, тээвэрлэх үйлдэл хийхийг хориглоно.
9.5Энэ хуулийн 9.1-9.4-т заасан шаардлагыг ажил олгогч хангасан байна.
Тайлбар:Энэ зүйлд заасан “өргөх байгууламж” гэдэгт босоо болон хэвтээ чиглэлд хүн, ачаа өргөх, тээвэрлэх зориулалт бүхий суурин болон хөдөлгөөнт тоног төхөөрөмжийг ойлгоно.
10 дугаар зүйлУурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойд тавих шаардлага
10.1Уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолой угсрах, ашиглах хүн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан байна:
10.1.1уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойд зохих журмын дагуу туршилт, тохируулга, баталгаажуулалт хийлгэж, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, ашиглах холбогдох зөвшөөрлийг авсан байх;
10.1.2уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойг аюулгүй ашиглах, удаан хугацаагаар зогсоох болон хадгалах үеийн ашиглалтын журамтай байх;
10.1.3уурын ба ус халаах зуух, даралтат сав, шугам хоолойн ашиглалтын үед осол, гэмтэл, саатлаас шалтгаалан ажилтан, бусад хүн бэртэж, гэмтэхээс урьдчилан сэргийлэх дохиоллын болон хамгаалалтын хэрэгслээр тоноглож, анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах.
11 дүгээр зүйлХимийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодистой харьцан ажиллахад тавих шаардлага
11.1Химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодис, материал үйлдвэрлэдэг, ашигладаг ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах талаар дараах шаардлагыг хангасан байна:
11.1.1химийн хорт болон аюултай бодисын хууль тогтоомжийн дагуу ажил олгогч, аж ахуйн нэгж, байгууллага өөрийн ажлын байрандаа химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодисыг үйлдвэрлэдэг, ашигладаг болон завсрын бүтээгдэхүүн, хаягдал хэлбэрээр ялгаруулдаг бол эдгээр бодисын бүртгэл, тэмдэглэлийг хөтлөх;
11.1.2химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодистой харьцдаг, нөлөөлөлд нь дам өртдөг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилтныг хор аюулын мэдээллээр хангаж, аюулгүй ажиллах, сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, дадлыг олгох сургалтыг зохион байгуулсан байх;
11.1.3химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодис үйлдвэрлэдэг, ашигладаг болон завсрын бүтээгдэхүүн, хаягдал ялгаруулдаг ажлын байранд ажилладаг хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд богино болон урт хугацаанд учирч болзошгүй сөрөг үр дагавраас урьдчилан сэргийлэх зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийж, түүнийг арилгах, бууруулах инженер технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн арга хэмжээг дэс дараатай хэрэгжүүлэх;
11.1.4Монгол Улсад ашиглах, хэрэглэхийг хязгаарласан химийн хорт ба аюултай бодис, тэдгээрийн нэгдэлтэй харьцан ажилладаг ажилтны бүртгэлийг хөтөлж, тухайн ажилтны өртөлтийг үнэлсэн хэмжилтийн дүн, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт болон урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн тайланг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн цахим удирдлагын системд жил бүр илгээх.
11.2Ажил олгогч нь стандартаар тогтоосон зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн химийн хорт ба аюултай бодисын өртөлт бүхий ажлын байранд ажилтныг ажиллуулахыг хориглоно.
11.3Химийн хорт болон аюултай бодис хэрэглэх, харьцан ажиллахтай холбоотой аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавигдах бусад шаардлагыг холбогдох хуулиар зохицуулна.
11.4Химийн хорт болон аюултай бодис, цацраг идэвхт бодисын хэрэглээтэй холбоотой осол, хордлого гарсан тохиолдолд үйлдвэрлэлийн ослын нэгэн адил судлан бүртгэнэ.
11.5Газрын тосны бүтээгдэхүүн хадгалах, худалдаалах, түгээх, цэнэглэх, тээвэрлэх үйл ажиллагаанд дараах шаардлагыг тавина:
11.5.1химийн болон аюултай бодис хадгалах, ашиглах, устгах журмыг баримтлах;
11.5.2аюултай ачаа илгээгч нь гарч болзошгүй ослын үед ажиллах төлөвлөгөө, аюулгүй ажиллагааны зааврыг батлуулж, тээвэрлэгч байгууллага, жолооч, дагалдан яваа ажилтанд танилцуулж, баталгаажуулах;
11.5.3шингэрүүлсэн шатдаг хий тээвэрлэгч авто тээврийн хэрэгслийн торх нь даралтат савны стандартыг хангаж, хяналтын байгууллагаас аюултай ачаа тээвэрлэх зөвшөөрөл авах;
11.5.4шингэрүүлсэн шатдаг хий, аюултай ачаа тээвэрлэх маршрутыг замын хөдөлгөөний эрчим, бартаа саад бага байхаар сонгож, тээвэрлэх цэг, хугацаа, замын хөдөлгөөнд оролцох чиглэлийг орон нутгийн онцгой байдлын болон замын цагдаагийн албанд мэдэгдэж, зөвшилцөх, аюулгүй тээвэрлэх зөвлөмж, даалгавар авах;
11.5.5аюултай ачаа тээвэрлэх, онцгой ажил гүйцэтгэх бүрд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх;
11.5.6автомашинд хий түгээх станц нь орон сууц, олон нийтийн барилга байгууламжаас ерөнхий сүлжээний авто замын хөвөө, захаас галын аюулгүй байдлын зайг хангах.
Тайлбар:Энэ зүйлд заасан “хордлого” гэдэгт химийн хорт болон цацрагт идэвхт бодисын нөлөөгөөр цочмог хэлбэрээр богино хугацаанд хордохыг ойлгоно.
12 дугаар зүйлГалын аюулгүй байдалд тавих шаардлага
12.1Энэ хуулийн 3.1-д заасан этгээд нь Галын аюулгүй байдлын хууль тогтоомж, техникийн зохицуулалт, галын аюулаас урьдчилан сэргийлэх болон гал унтраах дүрэм, журам, стандарт, техникийн зохицуулалтыг хангаж ажиллах үүрэг хүлээнэ.
12.2Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь галын дохиолол болон гал унтраах тусгай тоноглол, гарц, орцын зураглалыг гал гарч болзошгүй ажлын байр бүрд байрлуулан, тэдгээрийг тогтмол ажиллагаатай байлгаж, ажилтныг уг тоноглолыг ашиглаж сургасан байна.
12.3Галын аюулгүй байдлыг хангах талаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг, хариуцлагыг Галын аюулгүй байдлын тухай, Зөрчлийн тухай хуулиар зохицуулна.
13 дугаар зүйлХязгаарлагдмал орчинд тавих шаардлага
13.1Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь өөрийн эзэмшлийн барилга, байгууламж болон ажил, үйлчилгээ явуулдаг ажлын байран дахь хязгаарлагдмал орчныг тодорхойлон бүртгэнэ.
13.2Хязгаарлагдмал орчинд ажил, үйлчилгээ явуулах үед ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдэлийг үнэлж, арилгах эсхүл хяналтад авах арга хэмжээг ажил олгогч хэрэгжүүлнэ.
Тайлбар:Хязгаарлагдмал орчин гэдэгт хүн байнга ажиллах зориулалтгүй, орц, гарц хязгаарлагдмал, агааржуулалт хангалтгүй, шугам хоолойн худаг, бохирын шугам, нөөц сав зэрэг хагас эсвэл бүтэн хаалттай орчнууд хамаарна.
14 дүгээр зүйлӨндрийн ажлын аюулгүй байдалд тавих шаардлага
14.1Ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч нь өндрийн түвшний зөрүүтэй байрлал болон өндөрт ажил үүрэг гүйцэтгэхэд ажил олгогч нь дараах шаардлагыг хангасан байна:
14.1.1сургалтад хамрагдаж өндөрт аюулгүй ажиллах мэдлэг, чадвар, дадал эзэмшсэн хүнийг ажиллуулах, шаардлагатай хувийн хамгаалах хэрэгслээр хангах;
14.1.2өндрийн ажлыг эхлүүлэхээс өмнө өөрийн болон бусад хүний аюулгүй байдалд эрсдэл учруулж болзошгүй нөхцөл байдлыг үнэлж, аюулгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;
14.1.3ажил үүргээ гүйцэтгэж байгаа хүнийг уналтаас хамгаалах тоног төхөөрөмжийг зөв сонгон суурилуулж, засвар үйлчилгээ хийж, баталгаат байдлыг тогтмол шалгаж, хяналт тавих;
14.1.4үйлдвэрлэлийн ослын тохиолдолд хэрэгжүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, бэлэн байдлыг хангах.
15 дугаар зүйлХөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлд тавих ерөнхий шаардлага
15.1Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл нь ажилтны эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт богино болон урт хугацаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангана.
15.2Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг стандарт, аргачлалаар хийсэн хэмжилт, үнэлгээнд үндэслэн тодорхойлно.
16 дугаар зүйлБиологийн хүчин зүйлд тавих шаардлага
16.1Ажил олгогч нь хүнд халдварлах, өвчин үүсгэх сөрөг нөлөөтэй нян, вирус, мөөгөнцөр, шимэгч, биологийн гаралтай хорт бодис болон тэдгээрийг агуулсан материал, хаягдалтай харьцдаг ажил, албан тушаалын бүртгэлийг хөтөлнө.
16.2Энэ хуулийн 16.1-д заасан ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтны ажлын байрны эрсдэлийг арилгах, бууруулах, хяналтад авах арга хэмжээг ажил олгогч хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлнэ.
17 дугаар зүйлЭргономикийн хүчин зүйлд тавих шаардлага
17.1Үйлдвэрлэл, үйлчилгээний барилга байгууламж, тоног төхөөрөмж, ажлын байрны зохион байгуулалт, багаж, хэрэгсэл, бараа материалын савлагаа, жин, хөдөлмөрлөх үеийн ажилтны биеийн байрлал, олон давтагдах үйлдэл бүхий ажил, ажлын нэг үйлдлийн үргэлжлэх хугацаа нь урт болон богино хугацаанд ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэхгүй байх шаардлагыг хангасан байна.
18 дугаар зүйлАжлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэлд тавих шаардлага
18.1Ажил олгогч нь ажлын байрны аюул, эрсдэлийг инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээгээр бүрэн арилгах эсхүл бууруулах боломжгүй тохиолдолд стандартын шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг ажилтанд олгож, зохистой хэрэглээнд хяналт тавина.
18.2Ажил олгогч нь ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг сонгохдоо ажлын байран дахь аюултай хүчин зүйлсийн шинж чанар, өртөлтийн болон эрсдэлийн түвшин, хөдөлмөрийн нөхцөл, бусад хамгаалах хэрэгсэлтэй хамт хэрэглэх байдлыг харгалзана.
18.3Ажил олгогч нь ажилтанд олгох ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн нэр, төрөл бүхий жагсаалтыг баталж мөрдүүлнэ.
18.4Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг турших, мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулах, худалдаж авах, хадгалах, цэвэрлэх, засварлах, ариутгах зардлыг ажил олгогч хариуцна.
18.5Ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл нь стандартад нийцсэн байна.
18.6Ажил олгогч эсхүл ажилтан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгсэл нь аюулгүй ажиллагаа, эрүүл мэндийн шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулж болно.
19 дүгээр зүйлАжлын байрны нийгэм-сэтгэл зүйн орчин
19.1Ажил олгогч ажил үүргийн хуваарилалт, төлөвлөлт, ачаалал болон ажилтан, ажил олгогч, гуравдагч этгээд хоорондын харилцаа, байгууллагын соёл нь ажилтны сэтгэл зүйн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хувь хүний ажил, амьдралын зохистой тэнцвэрийг алдагдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
19.2Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 6,7 дугаар зүйлд заасан ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхалтаас ангид орчин бүрдүүлж, ажлын байран дахь дарамт, хүчирхийллээс урьдчилан сэргийлнэ.
20 дугаар зүйлАжлын байрны эрүүл ахуйн тусгай шаардлага
20.1Ажил олгогч нь ажлын байрны орчин, хөдөлмөрийн нөхцөл, үйлдвэрлэл, үйлчилгээний онцлогоос хамааран ажлын байрны эрүүл ахуйн дараах тусгай шаардлагыг хангана:
20.1.1халуун, хүйтэн, салхитай, хур тунадастай зэрэг гадаа, халаалтгүй орчинд ажиллаж байгаа ажилтныг түр завсарлах, амрах, дулаацах, хоргодох зориулалтаар тоноглож, тохижуулсан амрах байраар хангах;
20.1.2халуун, хүйтэн нөхцөл болон гадаа ажилладаг ажилтныг эрүүл ахуйн шаардлага хангасан ундны усаар хангах;
20.1.3хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтныг эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээллэг хүнсний бүтээгдэхүүн, хоолоор үнэгүй хангах;
20.1.4ажилтны хөдөлмөрлөх хэвийн үйл ажиллагааг хангахад чиглэсэн, тусгайлан төхөөрөмжилсөн хувцас солих, түр амрах, хооллох, бие засах, усанд орох, дулаацах зэрэг зориулалтын ахуйн байраар хангах.
20.2Хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байр нь тохирох хэрэглэгдэхүүнээр тоноглогдсон, орц, гарц, шат, ариун цэврийн өрөөгөөр саадгүй нэвтрэх боломжоор хангагдсан байна.
20.3Гамшиг, ослын үед хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах төлөвлөгөөтэй, түүнийг хэрэгжилтийн бэлэн байдлыг хангасан, зориулалтын тэмдэг, тэмдэглэгээ байршуулсан байна.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТОГТОЛЦОО
21 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо
21.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний тогтолцоо нь хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага түүний харьяа аймаг, дүүргийн төрийн захиргааны байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний болон салбар хороо, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага, холбоо, аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бүтэц, ажилтнаас бүрдэнэ.
22 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
22.1Улсын Их Хурал нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
22.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх үндэсний бодлогыг тодорхойлох;
22.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх олон улсын гэрээ, конвенцод Монгол Улс нэгдэн орох асуудлыг шийдвэрлэх;
22.1.3хуульд заасан бусад бүрэн эрх.
23 дугаар зүйлЗасгийн газрын бүрэн эрх
23.1Засгийн газар нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
23.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх төрийн бодлогыг боловсруулж, хэрэгжилтийг хангах;
23.1.2өөрийн бүрэн эрхийн хүрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах, цуцлах;
23.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх төрийн хяналтыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
23.1.4хуульд заасан бусад бүрэн эрх.
24 дүгээр зүйлХөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
24.1Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
24.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
24.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын төрийн захиргааны хяналтын бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулах;
24.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагын бүтэц, орон тоо, дүрмийг батлах;
24.1.4хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн хүний нөөцийн бодлого, хэрэгцээг тодорхойлж, холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
24.1.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх;
24.1.6гадаад улстай хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар гэрээ, хэлэлцээр байгуулах, олон улсын гэрээ конвенцод нэгдэх асуудлыг судлах, шийдвэрлүүлэх;
24.1.7үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг төлөвлөж, санхүүжилтийг шийдвэрлүүлэх;
24.1.8хуульд заасан бусад бүрэн эрх.
25 дугаар зүйлЭрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх
25.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
25.1.1мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан хүнд сэргээн засах, хөдөлмөрийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд эрүүл мэндийн байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
25.1.2мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэх, мэдээлэх, статистик мэдээллийн сан үүсгэх, харилцан мэдээлэл солилцох;
25.1.3хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтнийг бэлтгэх, давтан сургах, мэргэжлийн индексийг батлах;
25.1.4аймаг, дүүргийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэх;
25.1.5хуульд заасан бусад бүрэн эрх.
Тайлбар:Энэ зүйлд заасан хөдөлмөрийн эрүүл мэндийн мэргэжилтэн гэдэг хөдөлмөрийн эрүүл ахуй, хөдөлмөрийн эрүүл мэнд судлал, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын чиглэлээр төрөлжсөн мэргэшил эзэмшсэн эрүүл мэндийн мэргэжилтнийг ойлгоно.
26 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Үндэсний хороо, түүний бүрэн эрх
26.1Төрийн захиргааны төв байгууллага, ажил олгогч, ажилтны эрх ашгийг хамгаалах болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн Үндэсний хороо /орон тооны бус/-г /цаашид “Үндэсний хороо” гэх/ хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хороог тухайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд тус тус байгуулж ажиллуулна.
26.2Үндэсний хорооны дүрэм, бүрэлдэхүүнийг талуудын саналыг үндэслэн Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны дарга, салбар хороо, зөвлөлийн дүрмийг Үндэсний хорооны дарга тус тус батална.
26.3Хөдөлмөрийн тухай хуулийн 15.4-т заасан аймаг, нийслэлийн хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт хороо нь тухайн орон нутгийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар нийгмийн түншлэлийг хэрэгжүүлнэ. Сум, дүүрэгт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зөвлөлийг Засаг даргын шийдвэрээр байгуулж болно.
26.4Үндэсний хороо нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
26.4.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар төрийн бодлого боловсруулах, хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудлаар санал, зөвлөмж гаргах;
26.4.2үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үр дүнтэй танилцах;
26.4.3олон улсын хөдөлмөрийн байгууллагын холбогдох конвенцод нэгдэн орох асуудлаар санал, зөвлөмж боловсруулах;
26.4.4нийгмийн түншлэлийн талуудын түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар төр, ажил олгогч, ажилтны төлөөллийн хооронд харилцан ойлголцол, хамтын ажиллагааг дэмжих, мэргэжил арга зүйгээр хангах.
26.5Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь Үндэсний хорооны ажлын албаны үүргийг гүйцэтгэнэ.
26.6Үндэсний хорооны үйл ажиллагааны зардлыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний, салбар хорооны үйл ажиллагааны зардлыг уг асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний жил бүрийн төсвийн багцад тус тус тусгана.
27 дугаар зүйлХөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
27.1Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь улсын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
27.2Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
27.2.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулах;
27.2.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг ажил олгогч, иргэдэд сурталчлах;
27.2.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системээр дамжуулан холбогдох мэдээллийг ажил олгогчоос авах;
27.2.4үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах;
27.2.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналт хэрэгжүүлэх;
27.2.6хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
28 дугаар зүйлАймаг сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
28.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
28.1.1үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, түүнд шаардагдах хөрөнгө болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зөвлөлийн үйл ажиллагааны холбогдох зардлыг төсөвт тусгаж, хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.2үйлдвэрлэлийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилт болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар тухайн шатны Засаг даргын тайлан, мэдээллийг хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх;
28.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар холбогдох шийдвэр гарган, хэрэгжилтэд хяналт тавих;
28.1.4хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог хангаж, үйл ажиллагааг нь уялдуулан зохицуулах;
28.1.5хуульд заасан бусад эрх.
29 дүгээр зүйлАймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
29.1Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг харьяа засаг захиргааны нэгжид хангуулах чиглэлээр дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
29.1.1засаг захиргааны нэгжид хамаарах төсвийн байгууллагуудад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг төлөвлөж, хэрэгжүүлэх;
29.1.2хүний эрүүл мэнд, амь насанд ноцтой хохирол учруулсан үйлдвэрлэлийн томоохон ослын үед түүний хор уршгийг арилгах, хүн амыг авран хамгаалахад чиглэсэн арга хэмжээг шуурхай зохион байгуулах;
29.1.3хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
30 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагын чиг үүрэг
30.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
30.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах;
30.1.2ажил олгогч, ажилтан, иргэнд зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, сурталчилгааг зохион байгуулах, мэргэжил арга зүйн удирдлагаар хангах;
30.1.3ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг хэмжих, үнэлэх, химийн бодисын хордлогын шалтгааныг судлан тогтоох, дүгнэлт, зөвлөмж гаргах;
30.1.4хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлох, ажилтны хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, хөдөлмөр зохицуулалт, магадлал хийх;
30.1.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний аргачлал батлах, ажил олгогч, ажилтан, холбогдох талд мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
30.1.6мэргэжлээс шалтгаалсан өвчний оношилгоо, сэргээн засах тусламж үйлчилгээний удирдамж, аргачлал батлах, хэрэгжилтийг хангах;
30.1.7мэргэжлээс шалтгаалсан өвчний болон эрсдэлтэй ажлын байрны мэдээллийн сан бүрдүүлэх;
30.1.8үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан иргэнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлэх;
30.1.9хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үндэсний шалгуур үзүүлэлтийн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг хөгжүүлэх;
30.1.10хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн салбарын мэргэжилтнийг мэргэшүүлэх;
30.1.11хөдөлмөрийн эрүүл ахуйн хөндлөнгийн хяналтыг хэрэгжүүлэх;
30.1.12хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системийг нэвтрүүлэх, ажиллуулах, ашиглах;
30.1.13хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний цогц чадамж, мэргэшлийн түвшнийг үнэлж, зөвшөөрүүлэх, мэргэшлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлтийг тогтоох;
30.1.14хуульд заасан бусад чиг үүрэг.
30.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
31 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагын чиг үүрэг
31.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль, хөдөлмөрийн эрүүл ахуйн шинжилгээний лаборатори, хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд сэргээн засах тусламж, үйлчилгээ үзүүлдэг эрүүл мэндийн байгууллага, мэргэжлийн холбоо зэрэг мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг бусад байгууллага хамаарна.
31.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
31.2.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургууль нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтнийг Боловсролын хууль тогтоомжийн дагуу бэлтгэж, мэргэшүүлэх;
31.2.2хөдөлмөрийн эрүүл ахуйн шинжилгээний лаборатори нь ажлын байран дахь ажилтны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийг стандартын дагуу шинжлэн тодорхойлж, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэл, хөдөлмөрийн нөхцөлийг үнэлэх, химийн бодисын хордлогын шалтгааныг судлан тогтоох, хувийн хамгаалах хэрэгслийг шалган турших;
31.2.3ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний байгууллага энэ хуулийн 43 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу хэмжилт шинжилгээнд үндэслэн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг үнэлж, мэргэжлээс шалтгаалсан өвчний эрсдэлийг арилгах, бууруулах зөвлөмжийг ажил олгогч, ажилтан, холбогдох талд өгөх;
31.2.4хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын байгууллага нь ажил олгогч, ажилтан, иргэнд ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн мэдлэг, дадлыг олгох сургалтыг хууль тогтоомжоор тогтоосон шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтан бэлтгэх;
31.2.5хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг зохион байгуулах эрүүл мэндийн байгууллага нь хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт хийх, ажилтны ажил, мэргэжлийн тохироог үнэлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, хөдөлмөр зохицуулалтын асуудлаар ажилтан, ажил олгогчид зөвлөх;
31.2.6үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэнд сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлэх эрүүл мэндийн байгууллага нь сэргээн засах, эмчлэх, сувилах үйлчилгээг эмнэл зүйн удирдамж, аргачлалын дагуу зохион байгуулж, хөдөлмөр зохицуулалт хийх.
32 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн холбооны чиг үүрэг
32.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжлийн холбоо нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
32.1.1мэргэжлийн чиглэлээр стандарт, техникийн зохицуулалт, удирдамж, заавар, зөвлөмж боловсруулах, олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэхэд төрийн байгууллага, холбогдох талуудтай хамтран ажиллах;
32.1.2салбарын мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, инновацыг дэмжих, сайн туршлагыг түгээх;
32.1.3тухайн чиглэлийн мэргэжилтэнд тавигдах мэргэжлийн цогц чадамж, мэргэшлийн зэргийг үнэлэх, хүлээн зөвшөөрөх;
32.1.4төрийн байгууллагын зарим чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гэрээний үндсэн дээр гүйцэтгэх;
32.1.5хууль тогтоомжид заасан бусад.
33 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний эрх, үүрэг
33.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн нь дараах эрхтэй:
33.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар хүн, хуулийн этгээдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;
33.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүй, хүний амь нас, эрүүл мэндэд харш үйлдэл хийлгэхээр шаардсан тохиолдолд татгалзах;
33.1.3ажил үүргээ биелүүлэхэд шаардлагатай эрүүл, аюулгүй ажиллах нөхцөлөөр хангуулах;
33.1.4мэргэшлийн зэргээ баталгаажуулах, мэргэшлийн зэргийн нэмэгдэл авах;
33.1.5хууль тогтоомжид заасан бусад эрх.
33.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн нь дараах үүрэгтэй:
33.2.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг биелүүлж, хүнлэг, энэрэнгүй үзлийг эрхэмлэн, мэргэжлээ хүний эрүүл мэнд, аюулгүй байдлын эсрэг ашиглахгүй байх;
33.2.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага зөрчигдсөнөөс хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн бол холбогдох талд анхааруулах, аюулаас сэргийлэх талаарх мэдээлэл, зөвлөгөө өгөх;
33.2.3мэргэжлийн үйл ажиллагаандаа хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт, хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн удирдамжийг мөрдөх;
33.2.4ажил үүргээ гүйцэтгэх явцад олж мэдсэн хувь хүн, байгууллагын мэдээллийн нууцлалыг хадгалах, хууль тогтоомжийн дагуу эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх зорилгоор хэрэглэх;
33.2.5мэргэшлийн ур чадвараа байнга дээшлүүлэх;
33.2.6хууль тогтоомжид заасан бусад.
НЭГДҮГЭЭР ДЭД БҮЛЭГ
Аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зохион байгуулалт
34 дүгээр зүйлАж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэц, зохион байгуулалт
34.1Ажлын байрны аюултай хүчин зүйлээс ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах, ажил, хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангах, холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч шууд хариуцна.
34.210 хүртэл ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 34.1-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагааны онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшнээс хамаарч хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг ажил олгогч өөрөө хариуцах эсхүл аль нэг ажилтнаар хавсран эсхүл гэрээгээр гүйцэтгүүлнэ.
34.3Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага нь энэ хуулийн 34.1-д заасан үүргийг хэрэгжүүлэхэд байгууллагын үйл ажиллагааны онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан дараах байдлаар зохион байгуулна:
34.3.111-50 хүртэл ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг аль нэг ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх, эсхүл орон тооны ажилтан эсхүл гэрээгээр гүйцэтгүүлэх;
34.3.251-200 хүртэл ажилтантай бол орон тооны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтантай байх, хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмчийг орон тоогоор эсхүл гэрээгээр ажиллуулж болно;
34.3.3201-500 хүртэл ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэцтэй байх, хөдөлмөрийн эрүүл ахуйч, мэргэжлээс шалтгаалсан өвчний эмчийг орон тоогоор эсхүл гэрээгээр ажиллуулах;
34.3.4501 ба түүнээс дээш ажилтантай бол хөдөлмөрийн аюулгүй байдал болон хөдөлмөрийн эрүүл мэндийн нэгж бүхий хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэц ажиллуулах.
34.410 ба түүнээс дээш ажилтан ажиллуулж байгаа эсхүл энэ хуулийн 34.3-д зааснаас бусад хүн, хуулийн этгээд үйл ажиллагааны онцлог, ажилтны тооноос хамааран хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлыг аль нэг ажилтнаар хавсран гүйцэтгүүлэх эсхүл орон тооны ажилтан ажиллуулах эсхүл гэрээгээр гүйцэтгүүлж болно.
35 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл
35.150 ба түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд ажил олгогчид дэмжлэг үзүүлэх, ажилтны оролцоог хангах зорилгоор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөлийг ажиллуулна.
35.250-иас цөөн ажилтантай аж ахуйн нэгж, байгууллага нь нийт ажилтны саналд үндэслэн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл байгуулан ажиллуулж болно.
35.3Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил олгогч болон ажилтнаас сонгогдсон төлөөлөл ажиллана. Орон тооны бус зөвлөлийн гишүүдэд урамшуулал олгож болно.
36 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан бүтэц, ажилтны чиг үүрэг
36.1Энэ хуулийн 34.2-т заасан асуудал хариуцсан бүтэц, ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын тогтолцоог хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн нэвтрүүлж, хэрэгжилт, үр дүнд хяналт тавьж, тасралтгүй сайжруулахтай холбоотой дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
36.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бодлого, дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, ажил олгогчоор батлуулан мөрдөх, түүнийг тасралтгүй сайжруулах;
36.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжлийн хүний нөөц, төсөв, удирдлага зохион байгуулалтын ажлыг төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих асуудлаар ажил олгогчид зөвлөх, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх;
36.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээний төлөвлөгөө, шаардлагатай төсвийг батлуулах, ажлын байран дахь аюул, эрсдэлийг арилгах, бууруулах асуудлаар холбогдох удирдах албан тушаалтан, ажилтанд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэлийг үнэлж, ажил олгогчид танилцуулах;
36.1.4ажлын байран дахь ажил, хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчин үүсгэх аюулыг илрүүлэх, хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөлийг хэмжих, эрсдэлийн үнэлэх, арилгах, бууруулах, ажилтны аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, үр дүнг үнэлэх;
36.1.5хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалтыг хөдөлмөрийн нөхцөлөөс хамааруулан зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлэх, оношлуулах, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлэх, мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдлыг бүртгэх, мэдээлэх;
36.1.6үйлдвэрлэлийн ослын хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах, ослын шалтгаанд дүн шинжилгээ хийх, давтан гарахаас урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэх, аюултай тохиолдлыг бүртгэх, мэдээлэх;
36.1.7хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлж, сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалтын чанарыг үнэлэх;
36.1.8ажлын байран дахь аюултай хүчин зүйл, ажлын орчны нөхцөл, онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийн нэр, төрөл бүхий жагсаалт боловсруулж, ажил олгогчоор батлуулах, түүний чанар, зохистой хэрэглээнд хяналт тавих;
36.1.9ажилтанд зориулсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх нэгж ажиллуулдаг бол нэгжийн үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах;
36.1.10хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, техникийн зохицуулалт, стандарт болон аж ахуйн нэгж, байгууллагад мөрдөх хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, журмын хэрэгжилтэд үзлэг, шалгалт, дотоод хяналт хийж, гарсан зөрчлийг арилгуулах;
36.1.11хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн шаардлага, дүрэм, журмыг зөрчсөн албан тушаалтан, ажилтанд хариуцлага хүлээлгэх саналаа ажил олгогчид гаргах;
36.1.12хууль тогтоомжид заасан бусад чиг үүрэг.
37 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын бүтцийн нэгжийн удирдах албан тушаалтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар хүлээх чиг үүрэг
37.1Аж ахуйн нэгж, байгууллагын нэгжийн дарга, ахлах ажилтан тэдгээртэй адилтгах албан тушаалтан нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
37.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, өөрийн харьяалах ажлын байр болон үйлдвэрлэлийн орчинд тохирсон дүрэм, журмыг боловсруулахад оролцох;
37.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хяналт тавих, үр дүнг тооцох, удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд манлайлан ажиллах;
37.1.3ажлын байран дахь аюулыг үнэлэх, арилгах, аюултай тохиолдлыг бүртгэн мэдээлэх;
37.1.4хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн удирдлагын төлөвлөгөөг хэрэгжүүлэх;
37.1.5өөрийн харьяалах нэгжийн нийт ажилтны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын хэрэгцээг тодорхойлох, сургалт зохион байгуулах, мэдлэг, дадлыг үнэлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгаа өгөх;
37.1.6энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлэхэд ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтантай хамтран ажиллах.
37.2Аж ахуйн нэгж, байгууллагын нэгжийн дарга, ахлах ажилтан тэдгээртэй адилтгах албан тушаалтны ажлын байрны тодорхойлолтод энэ хуулийн 37.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг тусгана.
38 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн санхүүжилт
38.1Аж ахуйн нэгж, байгууллага эрсдэлийн түвшнээс хамааран үйлдвэрлэл, үйлчилгээний зардлын 1.5 хувиас доошгүй хэмжээний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангуулах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний төсөв, зардлыг жил бүр баталж, дараах арга хэмжээнд зарцуулна:
38.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бүтэц, ажилтан, зөвлөлийн чиг үүрэгт хамаарах үйл ажиллагаа;
38.1.2ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх;
38.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;
38.1.4ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийх;
38.1.5ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх;
38.1.6хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт;
38.1.7хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт, зааварчилгаа, сургалтын орчныг бүрдүүлэх;
38.1.8ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийн шалгалт, туршилт;
38.1.9ажлын байр, үйлдвэрлэлийн орчны аюул, эрсдэлгүй байдлыг хангах, аюулыг тусгаарлах хаалт, хашилт, дохиоллын систем байршуулж, тэмдэг, тэмдэглэгээ хийх;
38.1.10ажилтныг сувилах, хөдөлмөрийн чадвар алдалтыг сэргээн засах;
38.1.11хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээ.
38.2Ажилтан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээний аливаа зардлыг хариуцахгүй.
ХОЁРДУГААР ДЭД БҮЛЭГ
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн эрх, үүрэг
39 дүгээр зүйлАжил хөдөлмөр эрхэлж байгаа ажилтны хөдөлмөрийн зохистой нөхцөлөөр хангуулахтай холбогдсон нийтлэг эрх, үүрэг
39.1Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа ажилтан дараах эрхтэй байна:
39.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангасан ажлын байранд ажиллах;
39.1.2үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах;
39.1.3ажлын байрны нөхцөл, эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж болзошгүй аюултай хүчин зүйл, тэдгээрийг тодорхойлсон хэмжилт, үнэлгээний үр дүнгийн талаар бодит мэдээлэл авах;
39.1.4ажил, үүргээ биелүүлэх явцад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэм хэмжээ зөрчигдсөн болон амь нас, эрүүл мэндэд нь аюултай нөхцөл бий болсон тохиолдолд ажлаа зогсоож, энэ талаар ажил олгогчид мэдэгдэх;
39.1.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хэлэлцэхэд биечлэн эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцож, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхийг ажил олгогчоос шаардах;
39.1.6хууль тогтоомжид заасан бусад.
39.2Ажил, хөдөлмөр эрхэлж байгаа хүн, ажилтан дараах үүрэгтэй байна:
39.2.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хэм хэмжээ, технологийн горимыг чанд мөрдөх;
39.2.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж зохих мэдлэг, дадлыг эзэмших;
39.2.3хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад амь нас, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нөхцөл бий болсон тохиолдолд аюулгүй ажиллагааны дүрэм, журамд заасны дагуу шуурхай арга хэмжээ авах;
39.2.4ажил, хөдөлмөртэй холбоотой сөрөг нөлөөллөөс эрүүл мэндээ хамгаалах, хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдах;
39.2.5ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу зөв хэрэглэх;
39.2.6ажил, үүргээ аюулгүй гүйцэтгэх дадал эзэмших, осол бэртэл, хордлогоос сэргийлэх, болзошгүй аюул, ослын үед анхны тусламж үзүүлэх чадвартай байх;
39.2.7өөрийгөө болон бусдыг аюул, эрсдэлд учруулахгүй байх;
39.2.8ажил олгогчийн зүгээс хууль тогтоомжийн хүрээнд нийцүүлэн тавьсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг биелүүлж ажиллах;
39.2.9гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор үүсэх аюулыг илрүүлэх, эрсдэлийг үнэлэхэд оролцох;
39.2.10хууль тогтоомжид заасан бусад.
40 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг
40.1Ажил олгогч нь дараах нийтлэг эрхтэй байна:
40.1.1энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан ажилтныг томилох, чөлөөлөх, бүтэц, орон тооны бус зөвлөл байгуулах;
40.1.2ажлын байрны онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг баталж, мөрдүүлэх;
40.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дүрэм, журмыг зөрчсөн ажилтанд энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд заасан хариуцлага хүлээлгэх;
40.1.4хоёр ба түүнээс дээш гүйцэтгэгчтэй ажил, үйлчилгээ үзүүлж байгаа бол захиалагч, ерөнхий болон бусад гүйцэтгэгчээс ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаж ажиллахыг шаардах;
40.1.5хууль тогтоомжид заасан бусад.
40.2Ажил олгогч нь дараах нийтлэг үүрэгтэй байна:
40.2.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангасан ажлын байрны нөхцөлийг бүрдүүлэх инженер технологи, удирдлага зохион байгуулалт, хувь хүнд чиглэсэн арга хэмжээг шат дараатай хэрэгжүүлэх удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэх;
40.2.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангуулах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд шаардагдах зардлыг баталж, зарцуулах;
40.2.3үйлдвэрлэлийн үйл ажиллагааны явцад хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл үүссэн тохиолдолд уг үйл ажиллагааг яаралтай зогсоож, аюулыг шуурхай арилгах;
40.2.4ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийг үнэлэх, бууруулах, арилгах, уг үйл ажиллагаанд удирдах ажилтан, ажилтны төлөөллийг томилж ажиллуулах;
40.2.5эрсдэлтэй ажлын байранд аюулыг анхааруулах, хориглох, сануулах, заах тэмдэг, санамж байрлуулах, аюулыг тусгаарлах хаалт, хашилт, дохиоллын систем байршуулж, тэмдэглэгээ хийх;
40.2.6ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэх;
40.2.7ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн нөхцөл болон ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт үндэслэн хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтыг зохион байгуулах;
40.2.8ажил олгогчид зориулсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдах;
40.2.9хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдаж, шаардлагатай мэдлэг, дадлыг эзэмшсэн, шалгалтад тэнцсэн, аюулгүй ажиллах зааварчилгаа авсан, шаардлагатай бол хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэх;
40.2.10үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, аюултай тохиолдлын талаар тэмдэглэл, бусад шаардлагатай мэдээллийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системд илгээх;
40.2.11үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд хяналтын улсын байцаагч, холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж, шаардлагатай арга хэмжээг авах;
40.2.12үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан ажилтанд хууль тогтоомжийн дагуу нөхөн төлбөр олгох;
40.2.13хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий этгээдийг ажлын байранд саадгүй нэвтрүүлэх, албан шаардлага, албан даалгаврыг биелүүлэх;
40.2.14хууль тогтоомжид заасан бусад.
40.3Захиалагч, ерөнхий болон туслан гүйцэтгэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангах урьдчилан сэргийлэх арга хэмжээ, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтанд учирсан хохирлыг нөхөн төлөх, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулах зэрэгт зайлшгүй шаардагдах хөрөнгө, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг гэрээнд тодорхой тусгана. Хэрэв гэрээнд энэ талаар тусгаагүй бол хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэм буруутай тал нь учирсан хохирол, гэм хорыг ажилтны өмнө хариуцна.
41 дүгээр зүйлХувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрх, үүрэг
41.1Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн дараах эрхтэй байна:
41.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжоор тогтоосон шаардлагыг хангахтай холбоотой зардлыг ажил үйлчилгээний төлбөр, төсөвт тусган гүйцэтгүүлэгч, захиалагчаас гаргуулах;
41.1.2захиалгаар гүйцэтгэх ажил, үйлчилгээний үед захиалагч, ерөнхий гүйцэтгэгчээс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг ажил гүйцэтгэх гэрээнд тусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлага хангаж ажиллахыг шаардах;
41.1.3захиалгаар ажил, үйлчилгээ гүйцэтгэх үед хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаагүйгээс гарсан осол, гэмтэл, өвчний улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх;
41.1.4хууль тогтоомжид заасан бусад.
41.2Хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн дараах үүрэгтэй байна:
41.2.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг хангаж өөрийн болон бусдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэл учруулахгүй байх;
41.2.2ажил, хөдөлмөрийн онцлогт нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан байх;
41.2.3ажлын байрны эрсдэлийн үнэлгээ хийх;
41.2.4тухайн салбарт тавигдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн шаардлагыг мөрдөх;
41.2.5үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулах;
41.2.6хууль тогтоомжид заасан бусад.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
42 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зарчим
42.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь ажил, хөдөлмөр эрхлэгч хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад чиглэж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналттай нэгдмэл, харилцан уялдаатайгаар салбар дунд хамтын ажиллагаа, идэвхтэй оролцоонд суурилан хэрэгжинэ.
42.2Үндэсний түвшинд хэрэгжүүлэх үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 4 жил тутам баталж, хэрэгжүүлнэ.
42.3Аймаг, дүүргийн түвшинд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцаж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.
42.4Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн шаардлагыг хангаж, ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, ажил хөдөлмөртэй холбоотой осол, бэртэл, гэмтэл, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
43 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн техникийн зохицуулалт, стандарт
43.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн техникийн зохицуулалт нь ажлын байранд ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд заавал мөрдөх шаардлагыг тогтооно.
43.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандарт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд тавих шаардлага, техникийн зохицуулалтыг хэрэгжүүлэхэд мөрдөх хэм хэмжээ, аргачлал, зааврыг тогтооно.
43.3Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн стандартыг шинээр боловсруулах, шинэчлэх асуудлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага хариуцна.
44 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ
44.1Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээг стандарт, аргачлалын дагуу тогтмол хийж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлнэ.
44.2Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь ажлын байрандаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээний үр дүн, урьдчилан сэргийлэх талаарх мэдээллийг эрсдэлд өртөж байгаа ажилтан, холбогдох талд танилцуулна.
44.3Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ, түүний мөрөөр хэрэгжүүлсэн хэрэгжүүлсэн ажлын тайланг тухай бүр удирдлагын цахим системд оруулна.
45 дугаар зүйлАжлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ
45.1Ажил олгогч нь ажлын байр шинээр бий болгох, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэл, нөхцөл өөрчлөгдөх бүрд ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэнэ.
45.2Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээгээр хэвийн бус нөхцөлтэй нь тогтоогдсон болон химийн хорт болон аюултай бодис агуулсан түүхий эд, материал ашигладаг ажлын байранд жил бүр хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ.
45.3Хөдөлмөрийн хэвийн нөхцөлтэй ажлын байранд таван жил тутамд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийлгэнэ.
45.4Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг итгэмжлэлийн асуудал эрхэлсэн төрийн байгууллагаас итгэмжлэгдсэн тохирлын үнэлгээний байгууллага стандартын дагуу хийнэ.
45.5Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх мэргэжилтэн нь хөдөлмөрийн эрүүл ахуйн мэргэшлээр суралцсан, ажил хөдөлмөртэй холбоотой өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, үр нөлөөг нь үнэлэх чадвартай, мэргэжлээрээ ажилласан туршлагатай байна.
45.6Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийсэн хуулийн этгээд үнэлгээний тайланг ажил олгогчид танилцуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор удирдлагын цахим системд оруулна.
45.7Ажилтан өөрийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх хүсэлтээ ажил олгогчид гаргаж болно.
46 дугаар зүйлХөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт
46.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээгээр ажилтан хими, физик, эргономик, биологийн зэрэг аюултай хүчин зүйлд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт хийж, хэмжилтийн үр дүнд үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
46.2Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн мэргэжилтэн баталгаат байдлыг хангасан хэмжих хэрэгслийг ашиглан стандартын дагуу хийнэ.
46.3Хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилтээр ажилтан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн аюултай хүчин зүйлд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч энэ талаар хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системд мэдээлнэ.
47 дугаар зүйлХөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, тандалт
47.1Ажил олгогч нь хөдөлмөрийн эрүүл ахуйн хэмжилт эсхүл ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээний дүнд үндэслэн хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах шаардлагатай ажлын байрны жагсаалтыг гаргана.
47.2Энэ хуулийн 47.1-д заасан жагсаалтад хамаарах ажилтныг хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан болон хугацаат үзлэгт ажил олгогчийн зардлаар хамруулж, ажил, мэргэжлийн тохироог тодорхойлуулна.
47.3Өндөр эрсдэлтэй ажилд шинээр орох болон хөдөлмөрийн нөхцөл нь солигдож байгаа ажилтныг хөдөлмөрийн эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт хамруулна.
47.4Ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн дүнд үндэслэн ажил олгогч шаардлагатай бол хөдөлмөр зохицуулалт хийнэ.
47.5Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтыг ажилтны хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд үндэслэн зохион байгуулж, мэргэжлээс шалтгаалсан өвчнийг эрт илрүүлж, хөдөлмөрийн чадвар алдалтаас урьдчилан сэргийлнэ.
47.6Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалт, мэргэжлээс шалтгаалсан өвчний жагсаалт болон бүртгэх, мэдээлэх журмыг хөдөлмөрийн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална.
48 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн удирдлага
48.1Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн болон хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ, хэмжилт, тандалт, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчин, аюултай тохиолдолд хийсэн дүн шинжилгээ болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим системийн бүртгэл, мэдээлэлд үндэслэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлнэ.
48.2Ажил олгогч нь ажлын байрны аюултай хүчин зүйлийг арилгах, бууруулах, орлуулах инженер технологи, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг үр нөлөөгөөр эрэмбэлж дангаар нь эсхүл хамтад нь хэрэгжүүлж, тасралтгүй сайжруулна.
48.3Ажлын байран дахь аюулыг арилгах боломжгүй бол ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор стандарт шаардлага хангасан ажлын тусгай хувцас, хувийн хамгаалах хэрэгслээр хангана.
49 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт
49.1Ажил олгогч, удирдах албан тушаалтан, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад жил бүр хамрагдаж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай мэдлэг, дадалтай болсон байна.
49.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт нь дараах төрөлтэй байна:
49.2.1ажил олгогч, удирдах ажилтны;
49.2.2нийт ажилтны;
49.2.3хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэний;
49.2.4өндөр эрсдэлтэй ажлын байранд ажиллаж байгаа иргэн, ажилтны;
49.2.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтны.
49.3Дээд, мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага нь суралцагч, иргэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг, ур чадвар, дадлыг эзэмшүүлнэ.
49.4Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн сурагч, хүүхдэд осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал олгох сургалтыг мэргэжлийн холбоо, сургалтын байгууллагатай хамтран зохион байгуулна.
50 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим систем
50.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн удирдлагын цахим систем нь (цаашид “удирдлагын цахим систем” гэх) Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуульд заасан үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын мэдээллийн сан болон дараах мэдээллээс бүрдэнэ:
50.1.1үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан ажил олгогч, даатгуулагчийн бүртгэл;
50.1.2хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгт хамрагдсан даатгуулагчийн бүртгэл;
50.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамрагдсан ажил олгогч, даатгуулагчийн бүртгэл;
50.1.4аж ахуйн нэгж, байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ажилтан, мэргэжилтний бүртгэл;
50.1.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хяналт, шалгалтын мэдээлэл;
50.1.6бусад мэдээлэл.
50.2Удирдлагын цахим системийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран хариуцна.
50.3Удирдлагын цахим систем нь мэдээллийн нөөц сантай байна.
50.4Удирдлагын цахим системийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлнэ.
51 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн санхүүжилт
51.1Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг үндэсний түвшинд хэрэгжүүлэх санхүүжилт нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ:
51.1.1улсын болон орон нутгийн төсөв;
51.1.2гадаад, дотоодын иргэн, хуулийн этгээдийн хандив;
51.1.3гадаадын зээл, тусламж;
51.1.4үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас зарцуулах хөрөнгө;
51.1.5хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.
51.2Аймаг, нийслэл, сум, дүүргийн түвшинд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн арга хэмжээнд шаардагдах төсвийг тухайн засаг захиргааны нэгжийн Засаг дарга Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулан зарцуулна.
51.3Ажил олгогч, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн энэ хуулийн 36, 38 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангахад шаардагдах зардлыг хариуцна.
51.4Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн дагуу ажил олгогч, ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн холбогдох зардал, санхүүжилтийг олгоно.
52 дугаар зүйлҮйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал
52.1Нийгмийн даатгалын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын асуудлыг хариуцна.
52.2Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн хувь хэмжээг даатгуулагчийн ажлын байран дахь эрсдэлийн түвшнээс хамааруулан тогтооно.
52.3Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 13.1-д заасны дагуу санхүүжүүлнэ.
53 дугаар зүйлАжилтны амь нас, эрүүл мэндийн даатгал
53.1Эрсдэл өндөртэй ажлын байранд ажиллаж байгаа ажилтныг амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулна. Амь нас, эрүүл мэндийн нэмэлт даатгалын хураамжийг ажил олгогч хариуцна.
53.2Энэ хуулийн 53.1-д заасан ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын хураамжийг удирдлагын цахим системд үндэслэн эсхүл ажлын байранд хийсэн эрсдэлийн үнэлгээгээр тодорхойлсон эрсдэлийн түвшнээс хамааруулан холбогдох хууль тогтоомжийн дагуу тогтооно.
53.3Ажилтны амь нас, эрүүл мэндийн даатгалын байгууллага нь даатгуулагчид дараах зардлыг олгоно:
53.3.1үйлдвэрлэлийн осолд орсон хүнд үзүүлэх эмнэлгийн яаралтай тусламж, ослын газраас эмнэлэг хүргэх болон эмчилгээний зардал;
53.3.2хөдөлмөрийн чадварыг нөхөн сэргээхтэй холбоотой протез, ортопед, сэргээн засах болон сувиллын тусламж, үйлчилгээний зардлын үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох жишиг зардлаас давсан хэсэг;
53.3.3гэрээгээр тохиролцсон бусад.
53.4Энэ хуулийн 53.3.3-д заасан гэрээнд дараах зардал, нөхөн төлбөрийг олгохоор харилцан тохиролцож болно:
53.4.1ажил олгогч, даатгуулагчид чиглэсэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний урьдчилан сэргийлэлт болон эрүүл мэндийн үйлчилгээний зардал;
53.4.2Хөдөлмөрийн тухай хуулийн 125.1-д заасан нөхөн төлбөрийг ажилтан эсхүл түүний гэр бүлд олгох.
ТАВДУГААР БҮЛЭГ
ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛ, МЭРГЭЖЛЭЭС ШАЛТГААЛСАН ӨВЧНИЙ БҮРТГЭЛ, МЭДЭЭЛЭЛ, ХӨДӨЛМӨР ЗОХИЦУУЛАЛТ, СЭРГЭЭН ЗАСАХ ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭ
54 дүгээр зүйлҮйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг мэдэгдэх, бүртгэх, хянан баталгаажуулах, мэдээллийн сан бүрдүүлэх
54.1Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, статистик өгөгдлийн сан бүрдүүлэх асуудлыг хариуцна.
54.2Энэ хуулийн 3.1-д заасан хүн Нийгмийн даатгалын сангаас олгох Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 3.1-д заасан тохиолдолд осолд өртсөний улмаас гэмтсэн, өвчилсөн, эсхүл амь насаа алдсан бол үйлдвэрлэлийн осолд тооцож, шалтгааныг нь тогтоох акт, дүгнэлт үйлдэнэ.
54.3Ажил олгогч нь өөрийн зардлаар үйлдвэрлэлийн осолд өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх, ослын газраас эмнэлэгт хүргэх, эмчилгээ, үзлэг, шинжилгээг хийлгэх арга хэмжээг нэн даруй авна. Осолд өртсөн хүн энэ хуулийн 53 дугаар зүйлд заасан амь нас, эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол эмнэлгийн яаралтай тусламж, ослын газраас эмнэлэг хүргэх болон эмчилгээний зардлыг даатгалын байгууллагаас ажил олгогчид нөхөн олгоно.
54.4Ажил олгогч үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлын хор уршгийг арилгах, аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлнэ.
54.5Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг техникийн зохицуулалтын дагуу судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс (цаашид “комисс” гэх)-ыг байгуулж ажиллуулна.
54.6Аймаг, cум, нийслэл, дүүргийн Засаг дарга тухайн засаг захиргааны нэгжид ажиллаж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгч хүн үйлдвэрлэлийн осолд өртсөн тохиолдолд ослыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулна.
54.7Комисс нь үйлдвэрлэлийн осол гарснаас хойш ажлын таван өдрийн дотор судлан бүртгэх бөгөөд акт үйлдэж, энэ хуулийн 59.1-д заасан хяналтын улсын байцаагчид ажлын гурван өдрийн дотор хүргүүлнэ.
54.8Комисс нь үйлдвэрлэлийн аюултай тохиолдол гарснаас хойш ажлын таван өдрийн дотор судлан бүртгэж, энэ хуулийн 50.1-д заасан удирдлагын цахим системд бүртгүүлэн тухайн тохиолдол дахин гарахаас урьдчилан сэргийлж ажиллана.
54.9Үйлдвэрлэлийн ослын судлан бүртгэсэн актыг хяналтын улсын байцаагч ажлын таван өдрийн дотор хянан баталгаажуулж, энэ хуулийн 50.1-д заасан удирдлагын цахим системд бүртгэнэ.
54.10Хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын актыг зөвшөөрөөгүй эсхүл хүний амь нас хохирсон үйлдвэрлэлийн ослын тохиолдолд дүгнэлт гаргана.
54.11Үйлдвэрлэлийн осол нь зам тээврийн шинжтэй бол тээврийн цагдаагийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулна.
54.12Зүрх, судасны эрхтэн тогтолцооны эмгэгийн улмаас ажилтан ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ нас барсан тохиолдолд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн үйлчилгээний байгууллагын дүгнэлтийг үндэслэн хяналтын улсын байцаагч үйлдвэрлэлийн ослын актыг баталгаажуулна.
54.13Үйлдвэрлэлийн ослын улмаас ажилтны эрүүл мэндэд хүнд гэмтэл, бэртэл учирсан, нас барсны улмаас мэргэжлийн байгууллагын шинжилгээ, магадалгаа шаардлагатай бол ослыг судлан бүртгэсэн акт, дүгнэлт гаргах хугацааг ажлын 30 өдөр хүртэл нэг удаа сунгаж болно.
54.14Ажил олгогч нь хяналтын улсын байцаагчийн баталгаажуулсан үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэсэн акт, дүгнэлтийг ажил олгогч эсхүл харьяалах Засаг дарга, нийгмийн даатгалын байгууллага, осолдогч эсхүл түүний гэр бүлд мэдэгдэнэ.
54.15Ноцтой хор аюул, хохирол ихтэй үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдолд тухай бүр Засгийн газраас томилсон комисс судлан бүртгэнэ.
54.16Ажил олгогч, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 54.5, 54.6-т заасан үүргээ биелүүлээгүй эсхүл үйлдвэрлэлийн ослын акт, дүгнэлтийг осолд өртсөн хүн, ажилтан зөвшөөрөхгүй бол гомдлоо дээд шатны байгууллага болон шүүхэд гаргаж холбогдох хуулийн дагуу шийдвэрлүүлнэ.
54.17Үйлдвэрлэлийн ослын актыг хянан баталгаажуулснаас хойш ажлын 15 өдрийн дотор ажил олгогч тухайн ослын шалтгаан, нөхцөлийг арилгах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж, хяналтын улсын байцаагчаар батлуулж хэрэгжүүлнэ.
54.18Сум, дүүргийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн зөвлөл харьяа засаг захиргааны нэгжийн хувиараа хөдөлмөр эрхлэгчид бүртгэгдсэн үйлдвэрлэлийн ослын тохиолдолд дүн шинжилгээ хийж, шалтгаан нөхцөлийг аргалгах, давтан гарахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулна.
54.19Ажил олгогч үйлдвэрлэлийн ослыг нуун дарагдуулахыг хориглоно.
55 дугаар зүйлМэргэжлээс шалтгаалсан өвчний бүртгэл, мэдээлэл, түүнтэй холбогдсон хөдөлмөр зохицуулалт
55.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага нь мэргэжлээс шалтгаалсан өвчний оношийг баталгаажуулах, хөдөлмөр зохицуулалт хийх, хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох, бүртгэх, мэдээлэх, статистик мэдээллийн сан бүрдүүлэх асуудлыг хариуцна.
55.2Ажил олгогч нь мэргэжлээс шалтгаалсан өвчний тохиолдол бүрийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний дүнд үндэслэн бүртгэн мэдээлж, шаардлагатай тохиолдолд хөдөлмөр зохицуулалт хийж, ажилтныг хөдөлмөрийн чадвар алдахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна.
55.3Эрүүл мэндийн байгууллага нь үзлэгээр илэрсэн мэргэжлээс шалтгаалсан өвчний шинж тэмдэг бүхий тохиолдлыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагад мэдээлж, онош баталгаажуулалт хийлгэнэ.
55.4Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага баталгаажуулсан мэргэжлээс шалтгаалсан өвчнийг бүртгэж, эрүүл мэндийн статистик хариуцсан байгууллагад мэдээлнэ.
55.5Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүний хөдөлмөрийн чадварын магадалгааг Эрүүл мэндийн магадлалын зөвлөлийн Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөл хийнэ.
55.6Мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүний хөдөлмөрийн чадвар нь тэтгэвэр тогтоолгох хэмжээгээр алдагдаагүй бол Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлийн дүгнэлт, хөдөлмөр зохицуулалт хийх зөвлөмжийг тухайн хүн болон ажил олгогчид өгнө.
55.7Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас ажилтны хөдөлмөр зохицуулалтыг хийж өөр ажилд томилогдохтой холбогдуулан дахин мэргэшүүлэх шаардлагатай бол түүнтэй холбогдсон зардлыг ажил олгогч гаргана.
55.8Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар нь тэтгэвэр тогтоолгох хэмжээгээр эргэн сэргээгдэхгүйгээр алдагдсан бол хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг Мэргэжлээс шалтгаалсан өвчний салбар зөвлөлөөс хугацаагүй тогтооно.
56 дугаар зүйлҮйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүнд зориулсан сэргээн засах тусламж, үйлчилгээ
56.1Мэргэжлээс шалтгаалсан өвчин оношлогдсон эсхүл үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүнд сэргээн засах тусламж, үйлчилгээг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага, төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага үзүүлнэ.
56.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллагаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүний хөдөлмөрийн чадварыг хадгалах, сэргээн засах төлөвлөгөөг боловсруулж, эмнэлгийн хяналт үзлэг зохион байгуулах, сэргээн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжид хяналт-шинжилгээ, үнэлгээ хийнэ.
56.3Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсан хүнд сэргээн засах эмнэлгийн тусламж, үйлчилгээнд үзүүлэх эмнэл зүйн удирдамжийг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хариуцсан төрийн үйлчилгээний байгууллага батална.
56.4Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр авч байсан хүн өндөр настны тэтгэвэрт шилжсэн нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчтэй хүнд зориулсан сэргээн засах тусламж, үйлчилгээ авах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй.
56.5Энэ хуулийн 56.4-т заасан сэргээн засах тусламж, үйлчилгээний зардлыг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас санхүүжүүлнэ.
56.6Сэргээн засах тусламж, үйлчилгээний зардал үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас олгох жишиг зардлаас давсан тохиолдолд зөрүүг ажил олгогч хариуцах эсхүл энэ хуулийн 53.3.2-д заасны дагуу даатгалын байгууллагаас олгоно.
ЗУРГААДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛЬ ТОГТООМЖИЙН БИЕЛЭЛТЭД ТАВИХ ХЯНАЛТ
57 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт
57.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналт нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чиглэж, хараат бус, шударга, нээлттэй, ил тод, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, хяналтад хамрагдаж байгаа талуудын хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх зарчмыг баримтална.
57.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараах хяналтыг тавина:
57.2.1төрийн захиргааны хяналт;
57.2.2аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт;
57.2.3ажилтны төлөөллийн байгууллагын хяналт;
57.2.4хөндлөнгийн хяналт.
58 дугаар зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналт
58.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих төрийн захиргааны хяналтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, орон нутагт хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
58.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасны дагуу эрх олгосон хяналтын улсын байцаагч гүйцэтгэнэ.
58.3Төрийн захиргааны хяналтыг хэрэгжүүлэгч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, гүйцэтгэлийн хяналтыг төлөвлөхдөө энэ хуулийн 50.1-д заасан удирдлагын цахим системийн өгөгдөл, мэдээлэлд үндэслэнэ.
58.4Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гүйцэтгэхдээ шалгуулагч талд урьдчилан мэдэгдэхгүйгээр хийнэ.
59 дүгээр зүйлХөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх улсын байцаагчийн бүрэн эрх
59.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төрийн захиргааны хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэх улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
59.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, хуулийн хэрэгжилтийг хангуулах;
59.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн бүтэц, зохион байгуулалт, санхүүжилт, хөдөлмөрийн нөхцөл болон ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн бүхий л асуудлын биелэлтийг шалгах, хэрэгжилтийг хангуулах;
59.1.3хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжоор тогтоосон шаардлага, хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, хэрэгжилтийг хангуулах;
59.1.4ажлын байр, үйлдвэрлэлийн орчинд ажилтан болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулах нөхцөл үүссэн тохиолдолд тухайн ажил, үйлчилгээ, үйл ажиллагааг шууд зогсоох, аюулгүй байдлыг хангуулах;
59.1.5үйлдвэрлэлийн осол, аюултай тохиолдлыг судлан бүртгэсэн, мэдээлсэн болон ослын шалтгаан, хүчин зүйлийг тогтоосон байдалд хяналт тавих, үйлдвэрлэлийн ослын талаар дүгнэлт гаргах;
59.1.6хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаарх хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал гаргах;
59.1.7хуульд заасан бусад бүрэн эрх.
60 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт
60.1Ажил олгогч нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн хэрэгжилт, эрсдэлийн үнэлгээний дагуу хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлтэд дотоод хяналт тавина.
60.2Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дотоод хяналтын дүнг ажил олгогч болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн орон тооны бус зөвлөл эсхүл нийт ажилтанд танилцуулна.
60.3Ажил олгогч дотоод хяналтын явцад илэрсэн зөрчлийг арилгах арга хэмжээ авах үүрэгтэй.
60.4Ажилтны төлөөлөгч болон ажилтан нь аж ахуйн нэгж, байгууллагын дотоод хяналт тавих үйл ажиллагаанд оролцох эрхтэй.
61 дүгээр зүйлАжилтны төлөөллийн байгууллагын хяналт
61.1Ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах байгууллага, мэргэжлийн холбоо нь ажилтны төлөөллийн байгууллагын хяналтыг дараах байдлаар хэрэгжүүлнэ:
61.1.1үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний талаар үнэн зөв мэдээлэл авах;
61.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн зөрчлийг арилгах шаардлагыг ажил олгогчид тавих;
61.1.3хөдөлмөрийн болон хамтын гэрээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн талаар хүлээсэн үүргийн биелэлт, түүний явцыг дүгнэж, нийт ажилтанд мэдээлэх;
61.1.4хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн төсөлд санал өгөх;
61.1.5хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомж, хөдөлмөрийн болон хамтын гэрээ, хэлэлцээрт тусгагдсан асуудлаар үүссэн маргааныг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцох;
61.1.6хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар болон хөдөлмөрийн нөхцөлийг дордуулсан, ажилтны эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, хамтарсан хяналт шалгалт хийх саналаа холбогдох байгууллагад тавих.
62 дугаар зүйлХөндлөнгийн хяналт
62.1Итгэмжлэлийн асуудал хариуцсан байгууллагаас итгэмжлэгдсэн байгууллага итгэмжлэлийн хүрээний тодорхойлолтод заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн дараах хөндлөнгийн хяналтыг ажил олгогч, ажилтны хүсэлтээр хийж болно:
62.1.1хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хууль тогтоомжийн нийцлийн үнэлгээ;
62.1.2хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эрсдэлийн үнэлгээ;
62.1.3ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ;
62.1.4хувийн хамгаалах хэрэгслийн сорил, туршилт;
62.1.5хууль тогтоомжид заасан бусад.
62.2Хөндлөнгийн хяналт хэрэгжүүлэх байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн ажилтантай, хөндлөнгийн хяналтын байгууллагад тавигдах шаардлага хангасан байна.
62.3Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөндлөнгийн хяналтын байгууллага нь хяналт хийсэн тайланг удирдлагын цахим системд тухай бүр илгээнэ.
ДОЛООДУГААР БҮЛЭГ
ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ МЭНДИЙН ХУУЛЬ ТОГТООМЖ ЗӨРЧИГЧДӨД ХҮЛЭЭЛГЭХ ХАРИУЦЛАГА, МАРГААН ШИЙДВЭРЛЭХ
63 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
63.1Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
64 дүгээр зүйлБусад
64.1Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудлаар ажил олгогч, ажилтан болон хөдөлмөр эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдийн хооронд үүссэн маргааныг холбогдох хуулийн дагуу шийдвэрлэнэ.
64.2Энэ хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт заасан журмыг боловсруулан батална.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Албан бичиг
(Албан бичиг.pdf)