Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Саруулсайханы ЦЭНГҮҮН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2026 ОНЫ 11-Р САРЫН 19 ӨДӨР
УЛААНБААТАР

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 8 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар (Н.Учрал)-т даалгасугай:
1.1. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн үйлдвэрийн газар, байгууллагад онцгой дэглэм тогтоох, төрөөс төлөөлөгч томилох, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлах зохицуулалт бүхий хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид дүн шинжилгээ хийж, Ашигт малтмалын тухай хууль болон шаардлагатай бусад хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
1.2. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль болон БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай зэрэг хуулиудад нийцүүлэн байгууллага, аж ахуйн нэгжид онцгой дэглэм тогтоосон, төрөөс төлөөлөгч томилсон Засгийн газрын шийдвэрүүдийг хүчингүй болгох, цаашид энэ төрлийн шийдвэр гаргахгүй байх;
2. Тогтоолын хэрэгжилтийн явц, үр дүнг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороонд 2027 оны хаврын чуулганы хугацаанд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газарт үүрэг болгосугай.
3. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо (Б.Жавхлан), Хууль зүйн байнгын хороо (Л.Мөнхбаатар)-нд даалгасугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Тогтоолын төсөл
(ТОГТООЛЫН ТӨСӨЛ.docx)