Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Ерөнхийлөгч
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 14 ӨДӨР
УЛААНБААТАР

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/14 дүгээр зүйлийн 7 дахь хэсэг.
“7. Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол түүний гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүнд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийг хүүхэд, хөдөлмөрийн чадваргүй хүний тооноос үл хамааран энэ хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан хувиар тогтооно.”
2/18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.
“3.Цэргийн алба хаагч энэ хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан шалтгаанаар нас барсан бол тухайн цэргийн алба хаагчийн гэр бүлд 80 метр квадратаас доошгүй талбай бүхий орон сууцыг нэг удаа олгоно.”
3/19 дүгээр зүйлийн 9 дэх хэсэг.
“9.Энэ хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан орон сууцны үнийн дүнгийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 500 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү байна.”
2 дугаар зүйлЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтын “аюултай хорт бодистой үүргийнхээ дагуу харилцах,” гэсний дараа “хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэж яваад гэмт халдлагад өртөх, гэмт хэргийг таслан зогсоох, онц байдал,” гэж, 19 дүгээр зүйлийн 7 дахь хэсгийн “Энэ” гэсний дараа “хуулийн 18 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, энэ” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлЦэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “1,2-т” гэснийг ”2-т” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсгийн “1 дэх хэсэгт зааснаар” гэснийг “1, 7 дахь хэсэгт зааснаар” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2024 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
(240412_АХ_эцсийнх_1.docx)