Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Амгаланбаатарын ГАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 9-Р САРЫН 11 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлҮл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэг:
“7.8.Монгол Улсын иргэний өмчилж байгаа автозогсоолын зориулалттай нэг үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлнө.”
2/7 дугаар зүйлийн 7.9 дэх хэсэг:
“7.9.Монгол Улсын иргэн хоёр болон түүнээс дээш автозогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа бол энэ хуулийн 7.8-д заасан чөлөөлөлт тухайн иргэний сонгосон нэг авто зогсоолд хамаарна.”
2 дугаар зүйлЭнэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2.Үзэл баримтлал.docx)