Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2025 ОНЫ 12-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР

"Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт, “Шинэ итгэл-Эрс шинэтгэл” “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026-2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийг хавсралтаар баталсугай.
2Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр дараах арга хэмжээг хэрэгжүүлж, Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Г.Занданшатар/-т даалгасугай:
2.1төрийн нийтийн өмчид зайлшгүй байх хувьчилж үл болох хөрөнгө болон ашгийн бус, нийгмийн шинжтэй төрөөс үйл ажиллагааг заавал хариуцан явуулах шаардлагатай төрийн өмчит хуулийн этгээдийн төрөл, чиглэлийг тодорхойлж, холбогдох жагсаалтыг боловсруулж, шийдвэрлүүлэх;
2.2Улсын Их Хурлаас 2001-2022 онд баталсан төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах болон төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэлүүдийн хэрэгжилтэд нийгэм, эдийн засаг, санхүүгийн өнөөгийн бодит нөхцөлд бодитой үнэлэлт, дүгнэлт хийж, төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг биржээр олон нийтэд нээлттэй худалдах талаар цаашид авах арга хэмжээний санал боловсруулж, шийдвэрлүүлэх.
3”Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-ийн 4.1, 4.2, 4.4, 4.5, 4.7, 4.14, 4.17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
ГАРЫН ҮСЭГ


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(Үзэл баримтлал.pdf)