Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Бөхчулууны ПҮРЭВДОРЖ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР

АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлАшигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь заалтыг “47.1.2. Ашигт малтмал экспортлосон этгээд. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн хүдэр, нүүрсийг худалдан авч баяжуулж, боловсруулж, угааж нэмүү өртөг шингээж агуулгыг дээшлүүлсэн бол хамаарахгүй.”, 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсгийг “47.7. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг бүтээгдэхүүний боловсруулалтын түвшингээс хамаарч хүдэр, баяжмал, бүтээгдхүүний аль нэгд давхардуулахгүйгээр ногдуулна.” гэж өөрчлөн найруулсугай.
2 дугаар зүйлАшигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1 дэх заалтыг “47.2.1. “. . . . үнийг баримтлан” гэсний дараа “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Монгол улсын биржийн үнээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцдог болно.” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2023 оны . . дүгээр сарын . . -ний өдрөөс дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(ашигт малтмал-цахим эх хувь.pdf)