Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Равжихын ЭРДЭНЭБҮРЭН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

УЛС ТӨРИЙН НАМЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлУлс төрийн намын тухай хуулийн 17 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 17.2.2.1, 17.2.2.2 дахь заалт нэмсүгэй:
“17.2.2.1.төлөөллийн төв байгууллагын гишүүдийн дийлэнх олонхын саналаар шинээр болон нөхөн сонгогдсон төлөөллийн төв байгууллагын гишүүдийг батламжилж болно.
17.2.2.2.намын төлөөллийн төв байгууллагын гишүүдийн олонхын саналаар хяналтын байгууллагын гуравны нэг хүртэлх гишүүдийг намын Даргын санал болгосноор чөлөөлөх, сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.”
2 дугаар зүйлУлс төрийн намын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
26.7.Нам энэ хуулийн 26.1-д заасан орлогыг хүлээн авах намын төв, аймаг, нийслэл, дүүргийн намын байгууллага тус бүрд банкны нэг данстай байна. Нам өөр харилцах данстай байхыг хориглоно.
3 дугаар зүйлУлс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.6 дахь хэсгийн “12” гэснийг “120” гэж, 33 дугаар зүйлийн 33.7 дахь хэсгийн “50” гэснийг “500” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлУлс төрийн намын тухай хуулийн 33 дугаар зүйлийн “33.8” дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн “34.6.12” дахь заалтыг тус тус хассугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2. Үзэл баримтлал .docx)