Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2025 ОНЫ 6-Р САРЫН 18 ӨДӨР
УЛААНБААТАР
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлд, доор дурдсан агуулгатай 4.1.5 дахь хэсэг нэмсүгэй:
“4.1.5. газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн”
2 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 5.1 дэх хэсэг нэмсүгэй:
“5.1. Энэ хуулийн 4.1-д заасан бараанд онцгой албан татвар ногдуулахдаа дараах биет нэгжийг үндэслэл болгоно:”
Д/д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Онцгой албан татвар ногдуулах биет нэгж 6 Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн 1 тонн
3 дугаар зүйл. Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.1 дэх хэсэг нэмсүгэй:
“6.1.Энэ хуулийн 4.1.1-т заасан Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүний тогтоосон биет нэгжид дараах хэмжээгээр онцгой албан татвар ногдуулна:”
Д /д Онцгой албан татвар ногдуулах барааны нэр, төрөл Биет нэгж Ногдуулах онцгой албан татварын хэмжээ /төгрөгөөр/ 2018 2019 2020 оноос хойш 9 Газрын тосны үйлдвэрлэлийн дайвар бүтээгдэхүүн 1 тонн - - 285.0-750.0
4 дүгээр зүйл. Энэ хуулийг ...оны ... дугаар сарын ....-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Хэлэлцэх эсэх -Холбогдох Байнгын, дэд, түр хорооны санал, дүгнэлт
