Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Отгоны САРАНЧУЛУУН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ДАРАМТААС АНГИД БАЙХ, УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь ялгаварлан гадуурхалт, дарамтыг илрүүлэх, таслан зогсоох, үр дүнтэй хамгаалах, урьдчилан сэргийлэх тогтолцооны эрх зүйн үндсийг тогтооход оршино.
2 дугаар зүйлЯлгаварлан гадуурхалт, дарамттай тэмцэх хууль тогтоомж
2.1Ялгаварлан гадуурхалтай тэмцэх хууль тогтоомж нь Монгол Улсын Yндсэн хууль, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлын тухай, Хөдөлмөрийн тухай хууль, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3Монгол Улсын хууль тогтоомжид ялгаварлан гадуурхалт, дарамтаас сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар тусгайлан заасан бол энэ хууль тогтоомжид хамаарна.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Монгол Улсын иргэн, Монгол Улсын нутаг дэвсгэрт байнга болон түр оршин сууж байгаа гадаад улсын иргэн, харьялалгүй хүн энэ хуулийн үйлчлэлд хамаарна.
4 дүгээр зүйлЯлгаварлан гадуурхлаас ангид байх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны зарчим
4.1Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална:
4.1.1хүний нэр төрийг хүндэтгэх, үл буруутгах, аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахгүй байх;
4.1.2хүний нэр төр, алдар хүнд, хувийн мэдээллийг хамгаалах;
4.1.4ялгаварлан гадуурхалт, дарамтыг үл тэвчих.
5 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
5.1Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
5.1.1"ялгаварлан гадуурхалт" гэж хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, бэлгийн, хүйсийн чиг баримжаа, эрүүл мэндийн нөхцөл байдлаар ялгаварлан гадуурхах сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлж тэвчишгүй орчин үүсгэх үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.2"ажлын байрны дарамт" гэж ажил, албан тушаалын байдлаар хүнийг үг хэл, бие, бусад хэлбэрээр доромжилж, айлган сүрдүүлж тулган шаардаж ажил албан тушаал, эд материал, сэтгэл санаа бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.3"бэлгийн дарамт" гэж бусдад ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны үр дагавар үүсгэж бэлгийн харьцааны шинжтэй үйлдэл хийх сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлэх бусад байдлаар хохирох үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэх үйлдэл, эс үйлдэхүйг;
5.1.4“ёс зүйн дарамт” гэж Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн үнэт зүйл, хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцэхгүй илт хууль бус аливаа үйлдэл, эс үйлдэхүйг мэдсэн боловч түүнийг тэвчин өнгөрөхөөс аргагүй нөхцөлд оруулахыг;
5.1.5“бэлгийн шинжтэй халдлага” гэж хүний биеийн эмзэг хэсэгт санаатайгаар хүрэх, биеийн эмзэг хэсэгт чиглэсэн дүрсний, дуу дүрсний бичлэг хийх, бэлгийн шинжтэй үйлдэл, үг хэлээр халдахыг;
5.1.5“ялгаварлан гадуурхалт, дарамтын хохирогч” гэж энэ зүйлд заасан үйлдэл, эс үйлдэхүйн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, нэр төрийн болон бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг;
5.1.6“мэдээлэгч” гэж энэ хуульд заасан ялгаварлан гадуурхалт, дарамтын талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэл өгсөн хүнийг.
5.1.7“хүчирхийлэл үйлдэгч” гэж энэ зүйлд заасан ялгаварлан гадуурхсан, дарамт учруулах үйлдэл, эс үйлдэхүй гаргасан хүн, хуулийн этгээдийг.
6 дугаар зүйлЯлгаварлан гадуурхалт, дарамтын хэлбэр
6.1Энэ хуульд заасан дараахь үйлдэл, эс үйлдэхүйг ялгаварлан гадуурхалтын хэлбэр гэж үзнэ:
6.1.1шууд ялгаварлан гадуурхалт;
6.1.2шууд бус ялгаварлан гадуурхалт;
6.1.3ажлын байрны дарамт;
6.1.4бэлгийн дарамт;
6.1.5ёс зүйн дарамт;
6.1.6бэлгийн шинжтэй халдлага.
6.2Хууль ёсны дагуу, бодит үндэслэлтэй, тухайн зорилгод хүрэхэд тохиромжтой, шаардлагатай арга хэрэгслээр хэрэгжүүлэх боломжтой, хүлээн зөвшөөрөгдөхүйц байхаас бусад тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг хүн, эсхүл бүлэг этгээдийг өөр хүн, хэсэг бүлэг этгээдтэй ижил буюу ижил нөхцөл байдалд оруулсан эсхүл тэгш бус байдалд оруулсныг шууд ялгаварлан гадуурхалт гэнэ.
6.3Хуульд заасан үндэслэл, журмын дагуу тогтоосон заалт, шалгуур нь хууль ёсны, бодит үндэслэлтэй, тухайн зорилгод хүрэхэд тохиромжтой, шаардлагатай арга хэрэгслээр зохицуулахаас үндэслэлээр энэ хуулийн 5.1 дахь хэсэгт заасан үйлдэл, үйлдэл, эс үйлдэхүйгээр аливаа хүн, бүлэг этгээдийг бусад хүн, бүлэг хүмүүсийн хувьд тэгш бус байдалд хүргэж болзошгүй нөхцөл байдалд хүргэсэн эсхүл тийм нөхцөл байдлыг үүсгэсэн зохицуулалт, журам, шалгуур тогтоохыг шууд бус ялгаварлан гадуурхалт гэнэ. Энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан зорилго, сэдлээр тодорхой хүн, бүлэг хүмүүсийг ялгаварлан гадуурхахыг өдөөн турхирсан, зааварласныг шууд бус ялгаварлан гадуурхалтад хамааруулна.
6.4Хуульд заасны дагуу ажлын байрны зохицуулалт хийх, ажлын чиг үүрэг, ажлын байрыг өөрчлөх, сэлгэн ажиллахыг санал болгосон, төрийн албаны болон хөдөлмөрийн харилцааг дуусгавар, ажлаас халах болгох илэрхийлэх, мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх, ёс зүйн болон сахилгын шийтгэл оногдуулах тухай илэрхийлсэн нь хууль ёсны дагуу бодит үндэслэлтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц байхаас бусад тохиолдолд энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх заалтад заасан 5.1.1 дахь заалтад заасан үйлдэл, үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг хүн, эсхүл бүлэг этгээдэд тэвчишгүй орчин үүсгэхийг хэлнэ.
6.5Нийгэмд тогтсон харилцааны ёс зүй, уламжлалыг дагахаас бусад зорилгоор, харилцааны тогтсон хэм хэмжээнээс хэтэрсэн тодорхой хүн, бүлэг хүн рүү чиглэсэн энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-д заасан үйлдэл эс үйлдэхүйг бэлгийн дарамт гэнэ. Бэлгийн дарамтын шинжтэй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг , зөрчилд тооцсон нь энэ хуульд заасан хамгаалалтыг хэрэгжүүлэх, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй хийсэн аливаа этгээдийг энэ хуульд заасан хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
6.6Илт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйд оролцохыг шаардах, тухайн хууль бус үйлдэлийг мэдсээр байж дуугүй байхыг тулгах, хүний эрхийн зөрчил болон гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй хууль бус үйлдлийг мэдэгдэх,мэдээлэх боломжгүй болгох нөхцөл байдалд оруулсан энэ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан үйлдэл, эс үйлдэхүйг ажлын байрны дарамт гэнэ. Хууль тогтоомжоор хүлээсэн, мэргэжлийн онцлог, мэргэжлийн болон ёс зүйн дүрмийг хэрэгжүүлснийг ёс зүйн дарамтад хамааруулахгүй.
6.7Гэмт хэргийн шинжгүй боловч хохирогчийн биеийн эмзэг хэсэгт, зөвшөөрөлгүйгээр санаатайгаар бэлгийн сэдлээр хүрэх эсхүл уг сэдлээр гэрэл зураг авах, дуу дүрсний бичлэг хийх зэргээр хохирогчид халдсан үйлдлийг бэлгийн шинжтэй халдлага гэнэ.
6.8Энэ хуулиас гадна бусад хууль тогтоомжид жендэрийн, хүүхдийн, хөгжлийн бэрхшээлтэй хүний, ахмад настны эрхийг хамгаалах, ялгаварлан гадуурхалт, дарамтаас урьдчилан сэргийлэх талаар тусгайлан заасан бол тухайн хуульд заасны дагуу арга хэмжээ авч, хуулийн хэрэгжилтийг хангуулна.
7 дугаар зүйлЯлгаварлан гадуурхалт, дарамтын талаар гомдол, мэдээлэл гаргах
7.1Ялгаварлан гадуурхалт, дарамттай холбоотой гомдол, мэдээллийг хохирогч өөрөө, эсхүл бусдаар дамжуулан гаргана.
7.2Гомдол, мэдээллийг хүлээн авсан, хянан шийдвэрлэж байгаа албан тушаалтан хохирогчийн хувийн мэдээллийг нууцлах, задруулахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
7.3Ялгаварлан гадуурхалт, дарамтад өртсөн гэж хүн эсхүл тодорхой бүлэг хүн үзвэл энэ тухай гомдол, мэдээллийг биечлэн, эсхүл хууль ёсны төлөөлөгч болон бусдаар дамжуулан гаргах нөхцөлийг хангах ба шаардлагатай бол хууль тогтоомжид заасны дагуу туслалцаа үзүүлж, хамгаална.
7.4Ялгаварлан гадуурхсан, дарамтыг дэмжсэн шинжтэй эсхүл хохирогчтой холбоотой мэдээ, мэдээлэл, зар сурталчилгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон бусад хэлбэрээр түгээхийг хориглоно.
7.5Нийгэмд нийтийн мэдээллийн хэрэгслээр илэрхий болсон, илт тодорхой баримтын хүрээнд тодорхой хүний болон тодорхой бүлгийн ялгаварлан гадуурхалт, дарамт байгаа эсэхийг гомдол, мэдээлэл гаргасан эсэхээс үл хамааран энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан, байгууллага хянан шалгана.
7.6Хохирогч нь төрийн албан тушаалтан, ажилтан бол энэ хуулийн 11, 12, 13, 14, 15, 16, 17 дугаар зүйлд заасан субьектэд ялгаварлан гадуурхсан, дарамталсан талаар гомдол, мэдээллийг гаргана.
7.7Ялгаварлан гадуурхсан, дарамталсан албан тушаалтан нь шууд удирдах болон дээд шатны албан тушаалтан нь хохирогчид нөлөөлж, хууль ёсны эрх ашиг сонирхол хохирол, хор уршиг учруулж болзошгүй, гомдол мэдээллийг төрийн албаны салбар зөвлөл шийдвэрлэхэд хууль бусаар нөлөөлж болзошгүй үндэслэлтэй эсхүл хуулийн этгээдийн албан тушаалтан бол Хүний эрх хамгаалагчийн хороонд гомдол, мэдээллийг гаргана.
8 дугаар зүйлХохирогчийн эрхийг хангах, хамгаалах
8.1Хохирогчийн эрхийг Төрийн албаны ёс зүйн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Жендерийн эрх тэгш байдлын тухай хуульд зааснаас гадна дараахь байдлаар хангана:
8.1.1энэ хуульд бусад хууль тогтоомжид заасан тусламж үйлчилгээ, хамгаалалт үзүүлэх;
8.1.2хууль зүйн туслалцаа үзүүлэх эрх бүхий этгээд, өмгөөлөгч, төрийн, төрийн бус байгууллага хохирогчийн эрх ашгийг хуульд заасны дагуу төлөөлөх;
8.1.3гомдол мэдээллийг хянан шийдвэрлэх ажиллагааны явц, нөхцөл байдал болон хүлээлгэсэн хариуцлагын талаархи мэдээллийг танилцуулж, тайлбарлан өгөх;
8.1.4хуульд заасан бусад.
8.2Хохирогч түүнийг төлөөлөн гомдол, мэдээлэл гаргасан хүнд хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй дараах үйлдлийг хориглоно:
8.2.1гомдол, мэдээлэл гаргасантай холбогдуулан албан тушаал бууруулах, албан тушаал дэвшүүлэхийг хязгаарлах, сахилгын шийтгэл оногдуулах, ажлаас халах, ажлаас чөлөөлөхийг шаардах;
8.2.2өөрийн зөвшөөрөлгүй албан үүргийн хуваарилалтыг өөрчлөх, шилжүүлэх;
8.2.3цалин хөлсийг үндэслэлгүйгээр бууруулах, ажлын байр, аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой хохирол учруулах, хохирол учруулж болзошгүй бусад үйлдэл, эс үйлдэхүй.
8.3Хохирогч, мэдээлэгч энэ хуулийн 8.2-д заасан нөхцөл бүрдсэн гэж үзвэл эрх бүхий байгууллагад гомдол гаргаж болно.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ДАРАМТААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ШИЙДВЭРЛЭХ ТОГТОЛЦОО
9 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурал, Засгийн газрын бүрэн эрх
9.1Монгол Улсын Их Хурал ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
9.2Монгол Улсын Засгийн газар ялгаварлан гадуурхалт, дарамттай тэмцэх хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
11 дүгээр зүйлТөрийн захиргааны төв байгууллага, Ёс зүйн хороо, ёс зүйн дэд хорооны чиг үүрэг
11.1Төрийн захиргааны төв байгууллага нь салбарын хэмжээнд ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх ажлыг энэ хуульд заасны дагуу зохион байгуулах бөгөөд харьяа агентлаг, байгууллагын албан тушаалын тодорхойлолтод энэ хуульд заасан чиг үүргийг тусгасан байдалд хяналт тавина.
11.2Ёс зүйн хороо, төрийн болон нутгийн удирдлагын байгууллагын дэргэдэх Ёс зүйн дэд хороо нь энэ хууль болон Төрийн албан хаагчийн ялгаварлан гадуурхсан, дарамт учруулсантай холбоотой гомдол, мэдээллийг хуульд заасны дагуу хүлээн авч шийдвэрлэнэ.
12 дугаар зүйлХүний эрх хамгаалагчийн хорооны чиг үүрэг
12 дугаар зүйл.1Хүний эрх хамгаалагчийн хороо нь Хүний эрх хамгаалагчийн тухай хуульд заасны дагуу ялгаварлан гадуурхалт, дарамтын улмаас хүний эрх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээлэл гаргасан хүний эрх хамгаалагчийг хамгаалах, холбогдох эрх бүхий байгууллагад тухайн асуудлыг шийдвэрлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
13 дугаар зүйлЗасгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын чиг үүрэг
13.1Энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны ялгаварлан гадуурхалт, дарамтын улмаас хүний эрх эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлээгүй, ёс зүйн зөвлөл, ёс зүйн дэд хороог байгуулаагүй, тухайн хороо, зөвлөл нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар хуульд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
14 дүгээр зүйлХүний эрхийн комиссын чиг үүрэг
14.1Хүний эрхийн үндэсний комисс нь Хүний эрхийн комиссын тухай хуульд зааснаас гадна энэ хуулийн 11 дүгээр зүйлд заасан төрийн албаны үйл ажиллагаанд хамаарахгүй хуулийн этгээд, аж ахуйн нэгж байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамтын улмаас хүний эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авч шийдвэрлэнэ.
17 дугаар зүйлПрокурорын байгууллагын чиг үүрэг
17.1Прокурорын байгууллага ялгаварлан гадуурхалт, дарамтын улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн тохиолдол бүрийг нарийвчлан судалж дүгнэлт гаргах, үйлдэгдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтанд мэдэгдэл хүргүүлж, хэрэгжилтэд хяналт тавина.
18 дугаар зүйлГэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Жендэрийн үндэсний хорооны чиг үүрэг
18.1Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг Зохицуулах зөвлөл, Жендэрийн үндэсний хороо хамтран ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулна.
19 дүгээр зүйлТөрийн бус байгууллагын чиг үүрэг
19.1Төрийн бус байгууллага нь хохирогчийн хүсэлтээр түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үйл ажиллагааг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлнэ.
19.2Энэ хуулийн 19.1-т заасан итгэмжлэгдсэн төлөөлөгч дараахь эрх эдэлнэ:
19.1.1хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр төрийн, төрийн бус байгууллага, бусад этгээдтэй харилцах;
19.1.2ялгаварлан гадуурхалт, дарамттай холбоотой мэдээлэл олж авах;
19.1.3ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх, хохирогчийг хамгаалах үйл ажиллагааны талаархи саналаа эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах;
19.1.4хохирогчийн хүсэлтээр зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох;
19.1.5хохирогчийн нэр төр, амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор холбогдох байгууллага, хуулийн этгээд, бусад этгээдээс дэмжлэг хүсэх;
19.1.6хуульд заасан бусад.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ, ДАРАМТЫГ ИЛРҮҮЛЭХ, ТАСЛАН ЗОГСООХ, ХАМГААЛАХ АРГА ХЭМЖЭЭ
20 дугаар зүйлЯлгаварлан гадуурхалт, дарамтыг илрүүлэх, мэдээлэх
20.1Төрийн албан тушаалтан, ажил олгогч, ажилтан нь ялгарварлан гадуурхалт, дарамтын шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар энэ хуульд заасан эрх бүхий албан тушаалтан, байгууллагад мэдээлнэ.
20.2Ялгаварлан гадуурхалт, дарамтын шинжтэй үйлдэл, эс үйлдэхийн талаар хохирогч, энэ талаар олж мэдсэн хүн холбогдох байгууллагад мэдээлэх эрхтэй.
20.3Энэ зүйлийн 20.1, 20.2-т заасан мэдээлэл гаргагч нь хувийн мэдээллээ бусдад ил болгох зөвшөөрөл олгосон, эсхүл хуульд зааснаас бусад тохиолдолд мэдээлэгчийн талаарх мэдээллийг тодорхойлох боломжгүй болгож, нууцална.
20.4Мэдээлэгчийн хувийн мэдээллийг энэ хуулийн 20.3-т зааснаас бусад үндэслэлээр задруулсан гэж үзвэл мэдээлэгч нь хуульд заасны дагуу гомдол гаргаж болно.
20.5Хохирогч, мэдээлэгч нь өөрийгөө хамгаалуулахаар энэ хуулийн ... дугаар зүйлд заасан хамгаалалтын арга хэмжээ болон хуульд заасан шаардлагатай бусад арга хэмжээг авахыг Хүний эрхийн Үндэсний Комисс, хууль сахиулах байгууллагаас шаардаж болно.
20.6Хохирогч, мэдээлэл гаргагч нь энэ хуулийн .....-д заасан хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно.
20.7Хохирогч, мэдээлэгч нь энэ хуульд заасан зөвлөгөө авах тухай хүсэлтийг эрх бүхий байгуулагад гаргах бөгөөд тухайн байгууллага хүсэлтийн дагуу шаардлагатай арга хэмжээ авна.
20.8Хохирогч, хүний эрх хамгаалагч, мэдээлэгч нь эрх бүхий байгууллагад ялгаварлан гадуурхалт, дарамтын талаар мэдээлэл өгсөн асуудлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллагад хандаж болно. Олон нийтийн хэвлэл мэдээллийн байгууллага нь тухайн асуудлыг мэдээлсэн эх сурвалжаа нууцлах эрхтэй.
21 дүгээр зүйлМэдээлэл солилцох, хамтран ажиллах
21.1Ялгаварлан гадуурхалт, дарамтын талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, шийдвэрлэхээр энэ хуулийн Хоёрдугаар бүлэгт заасан байгууллага нь цахимаар болон бусад хэлбэрээр гомдол, мэдээлэл гаргах боломжийг бүрдүүлж, хоорондын үйл ажиллагааг уялдуулж, харилцан мэдээлэл солилцох үүргийг хүлээнэ.
21.2Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбоотой хийсэн судалгаа, дүн шинжилгээ, үнэлгээний тайлан, илтгэлийн хүрээнд эрх бүхий байгууллагаас гаргасан зөвлөмж, шаардлагыг төрийн байгууллага, албан тушаалтан биелэлтийг хангуулж, арга хэмжээ авч ажиллана.
22 дугаар зүйлЯлгаварлан гадуурхалт, дарамтыг таслан зогсоох
22.1Энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь хүчирхийлэл үйлдэгчээс хохирогчид хууль бусаар нөлөөлөхөөс сэргийлж хүчирхийлэгчийг тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
22.2Эрх бүхий байгууллага нь ялгаварлан гадуурхалт, дарамтыг таслан зогсоох, хохирогчийг хамгаалахтай холбоотой дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
22.2.1гомдол, мэдээллийн дагуу холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
22.2.2хохирогч, мэдээлэгч эрхээ эдлэх нөхцөлийг бүрдүүлэх, хамгаалалтын арга хэмжээ зохион байгуулах;
22.2.3хохирогчид хууль зүйн болон сэтгэл зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах;
22.2.4хуульд заасан бусад.
23 дугаар зүйлХохирогчид үзүүлэх үйлчилгээний төрөл
23.1Хохирогчид үзүүлэх үйлчилгээ дараахь төрөлтэй байна:
23.1.1хамгаалалт;
23.1.2сэтгэл зүйн зөвлөгөө;
23.1.3хууль зүйн зөвлөгөө.
23.2Энэ хуулийн 23.1-д заасан үйлчилгээг холбогдох байгууллага, албан тушаалтан хамтран үзүүлэх, үйлчилгээний талаархи мэдээллийг солилцох үүрэгтэй.
23.3Хохирогчийн хүсэлтээр энэ хуульд зааснаас бусад төрлийн үйлчилгээ, түүнийг үзүүлдэг байгууллага, ажилтны талаархи мэдээллийг өгч болно.
23.4Хохирогчид үйлчилгээ үзүүлэхэд бие эрүүл мэндийн болон жендэрийн хэрэгцээ, шаардлагыг харгалзана.
23.5Энэ хуулийн 23.1-д заасан үйлчилгээг хохирогчид үнэ төлбөргүй үзүүлнэ.
23.6Энэ хуульд заасан эрх бүхий байгууллага, цагдаагийн байгууллагын гэрч хохирогчид туслалцаа үзүүлэх алба нь үнэлгээ хийсний үндсэн дээр хохирогчийг хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
23.7Хохирогчид сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх журмыг нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
23.8Хууль зүйн туслалцааны төв, Монголын Хуульчдын Холбоо, Монголын Өмгөөлөгчдийн холбоотой хамтран хохирогчид хууль зүйн туслалцаа үзүүлэх ажлыг зохион байгуулна.
23.9Хохирогчид өмгөөллийн үйлчилгээг хуульд заасан журмын дагуу үзүүлнэ.
23.10Хохирогч өөрөө зөвшөөрч хүсэлт гаргаснаас бусад тохиолдолд хүчирхийлэл үйлдэгчтэй уулзуулахыг хориглоно.
24 дүгээр зүйлХүчирхийлэл үйлдэгчид авах арга хэмжээ, хүлээлгэх хариуцлага
24.1Эрх бүхий байгууллага, албан тушаалтан нь гомдол, мэдээллийг шалгах явцад хүчирхийлэл үйлдэгчид тусгаарлах дараах арга хэмжээг авна. Үүнд:
24.1.1хохирогчтой ойртох, уулзах, хууль бусаар нөлөөлөхийг хориглож сануулах
24.1.2ажлын байранд бусад хүмүүстэй уулзах нөлөөлөхийг хориглож сануулах,
24.2Ялгаварлан гадуурхсан, дарамталсан үйлдэл эс үйдэхүй нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй бол цагдаагийн байгууллагад харьяаллын дагуу шилжүүлнэ.
24.3Энэ хуульд заасны дагуу ялгаварлан гадуурхсан, дарамталсан, бэлгийн шинжтэй халдлага гарсныг тогтоосон бол хүчирхийлэл үйлдэгчид дараах хариуцлага хүлээлгэнэ.Үүнд:
24.3.1Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөх, халах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох талаар томилсон эрх бүхий байгууллага албан тушаалтанд мэдэгдэх.
24.3.2хохирогчоос уучлал гуйлгах
24.3.3өөрт нь хаалттай сануулах
24.3.4сануулж олон нийтэд нээлттэй мэдээлэх
24.3.5сахилгын болон ёс зүйн, мэргэжлийн дүрэмд зааснаар хариуцлага хүлээлгэхээр томилсон буюу эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэх.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
25 дугаар зүйлХууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих
25.1Ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд дараахь хэлбэрээр хяналт тавина:
25.1.1Монгол Улсын Их Хурал хууль тогтоомжийн биелэлтийн талаарх Засгийн газрын тайланг 2 жил тутам хэлэлцэн, шийдвэр гаргах;
25.1.2Монгол Улсын Засгийн газар, Төрийн захиргааны төв байгууллага, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Жендерийн үндэсний хороо, Төрийн албаны Ёс зүйн хороо, дэд хороо, Прокурорын байгууллага, Хүний эрхийн үндэсний комисс энэ хуулиар хүлээсэн чиг үүргийг хэрэгжүүлж, биелэлтийг хангах;
25.1.3ялгаварлан гадуурхалт, дарамтаас ангид байх, урьдчилан сэргийлэх чиг үүргийг хуулиар хүлээсэн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагааг уялдуулан, хамтын ажиллагааг зохицуулах;
26 дугаар зүйлСанхүүжилт
26.1Гэмт хэрэг, зөрчилд оногдуулсан торгох шийтгэлийг биелүүлж, төсөвт төвлөрүүлсэн мөнгөн дүнгийн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгийг энэ хуульд заасны дагуу хохирогчид тусламж, үйлчилгээ үзүүлэх, хамгаалахад зориулан тухайн байгууллагын дараагийн жилийн төсөвт тусгаж, санхүүжүүлнэ.
27 дугаар зүйлХууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
27.1Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны тухай хууль, Төрийн албаны ёс зүйн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.2Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
27.3Энэ хуулийг зөрчсөн хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээлгэсэн нь тухайн зөрчлийг арилгах, зөрчлийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй.
28 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох хугацаа
28.1Энэ хуулийг ... оны ... дугаар сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(Conception-antidiscrimination-act.docx)