Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 26 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРЧИМ ХҮЧНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЭрчим хүчний тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй:
1/3 дугаар зүйлийн 3.1.35, 3.1.36 дахь заал:
“3.1.35.“эрчим хүчний төсөл” гэж нэгдсэн сүлжээнд холбогдон ажиллах сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бусад эрчим хүчний эх үүсвэрийн зураг төсөл боловсруулах, эрчим хүчний барилга байгууламж барих, ашиглах, өмчлөх, шилжүүлэх, эрчим хүч үйлдвэрлэх цогц үйл ажиллагаа бүхий төслийг;
3.1.36.“эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч” гэж эрчим хүчний төслийг санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, менежментийн үйлчилгээ үзүүлэх ерөнхий гүйцэтгэгч, туслан гүйцэтгэгчийг сонгох, түншлэлийн гэрээний үндсэн дээр эрчим хүчний төслийг барьж байгуулах эрх авсан этгээдийг.”
2/6 дугаар зүйлийн 6.1.20, 6.1.21 дэх заалт:
“6.1.20.эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх хэрэгцээ, шаардлагыг тодорхойлох;
6.1.21.эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах.”
3/6 дугаар зүйлийн 6.3, 6.4, 6.5, 6.6, 6.7, 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.12, 6.13, 6.14, 6.15, 6.16, 6.17, 6.18, 6.19, 6.20, 6.21 дэх хэсэг:
“6.3.Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно.
6.4.Энэ хуулийн 6.3-т заасан ажлын хэсэг 5-аас доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна:
6.4.1гишүүдийн 40 хувь нь эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас санал болгосон байх;
6.4.2гишүүдийн 60 хувь нь тухайн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын төлөөлөл байх.
6.5Ажлын хэсэг байнгын бус ажиллагаатай байх бөгөөд дараах чиг үүрэгтэй байна:
6.5.1сонгон шалгаруулалтын баримт бичиг, зарлал, урилга боловсруулах, зарлах, санал хүлээн авах;
6.5.2сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг нээх, баримт бичгийн бүрдүүлбэрийг хянах, үнэлэх;
6.5.3сонгон шалгаруулалтын эрх олгох шийдвэр гаргах зөвлөмжийг эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх.
6.6Ажлын хэсгийн дарга ажлын хэсгийн үйл ажиллагааг хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах, хурлыг товлох, тогтоосон хугацаанд шуурхай шийдвэр гаргаж, эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлнэ.
6.7Ажлын хэсгийн үйл ажиллагаатай холбоотой зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
6.8Ажлын хэсгийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх бөгөөд ажлын хэсгийн гишүүдийн дөрөвний гурваас доошгүй тооны гишүүн оролцсоноор хүчинтэйд тооцож, ажлын хэсгийн хуралд оролцсон гишүүдийн олонхын саналаар асуудлыг шийдвэрлэнэ.
6.9Сонгон шалгаруулалтын баримт бичгийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11.1-д заасны дагуу боловсруулж, эрчим хүчний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
6.10Сонгон шалгаруулалтын баримт бичигт сонгон шалгаруулалтад бэлтгэж ирүүлэх мэдээлэл, оролцогчид тавигдах шаардлага, хамгийн сайн саналыг сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлт, үнэлэх аргачлал, санал болгож байгаа гэрээний нөхцөл, техникийн тодорхойлолт, сонгон шалгаруулалтын жишиг маягтыг тусгана.
6.11Сонгон шалгаруулалтын баримт бичигт эрчим хүчний төслийн онцлогтой уялдуулан доор дурдсан нөхцөлийг харгалзан үзнэ:
6.11.1эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлэх үнэ;
6.11.2эрчим хүчний төслийг төрд шилжүүлэх нөхцөл, хугацаа;
6.11.3төслийн хугацаанд нийлүүлэх эрчим хүчний хэмжээ;
6.11.4төслийг хэрэгжүүлэх cанхүүжилтийн хэмжээ;
6.11.5санхүүжилтийн зардал;
6.11.6туслан гүйцэтгэгчийн чадавх болон туршлагын шаардлага;
6.11.7төслийн эрсдэл, хариуцлага хүлээх чадамж, баталгаа;
6.11.8төслийн үйл ажиллагаанд шаардлагатай гэж үзсэн бусад нөхцөл.
6.12Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах урилгад дараах мэдээллийг тусгана:
6.12.1төсөл хэрэгжүүлэх түншлэлийн төрөл;
6.12.2санхүүжилтийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр санхүүжүүлэх эсэх;
6.12.3сонгон шалгаруулалт зохион байгуулах хэл;
6.12.4дэнчингийн хэмжээ;
6.12.5энэ хуулийн 6.11-д заасан нөхцөл;
6.12.6гүйцэтгэлийн баталгааны хэмжээ.
6.12.7сонгон шалгаруулалтын үе шат.
6.13Эрчим хүчний төсөл сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай зохион байгуулах бөгөөд төсөл сонгон шалгаруулалтын явцад техникийн тэгш бус санал ирэх магадлалтай гэж үзсэн тохиолдолд сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж болно.
6.14Сонгон шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулах тохиолдолд нэгдүгээр үе шатанд техникийн санал ирүүлэх сонирхогч этгээд сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангах төслийн техникийн шийдлийг санал болгоно.
6.15Сонгон шалгаруулалтын нэгдүгээр үе шатанд ирүүлсэн төслийн техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр сонгон шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, сонгон шалгаруулалтын урилгыг нэгдүгээр үе шатанд оролцсон этгээдэд хүргүүлнэ.
6.16Сонгон шалгаруулалтын нэгдүгээр болон хоёрдугаар үе шатанд санал авах хүлээн авах хугацаа нь урилга хүргүүлснээс хойш ажлын 20-оос доошгүй өдөр байна.
6.17Сонгон шалгаруулалтын хоёрдугаар үе шатанд нэгдүгээр үе шатанд оролцсон сонирхогч этгээд санал ирүүлнэ.
6.18Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулахдаа сонгон шалгаруулалтын баримт бичигт дурдсан шалгуур үзүүлэлтээс гадна туслан гүйцэтгэгчийн чадавх болон туршлагын үзүүлэлтийг нэгтгэн үнэлнэ.
6.19Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ хуулийн 6.5.3-т заасан зөвлөмжийг үндэслэн, хамгийн сайн нөхцөл санал болгосон этгээдэд эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх эрх олгоно.
6.20Эрчим хүчний асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн нь энэ хуулийн 6.19-д заасан этгээдтэй төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний төсөл хэрэгжүүлэх түншлэлийн гэрээ байгуулах, холбогдох түншлэлд Засгийн газрын баталгаа гаргуулах саналыг Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлнэ.
6.21Эрчим хүчний төсөл хэрэгжүүлэгч нь төслийн гүйцэтгэл болон туслан гүйцэтгэгчийн гаргасан аливаа зөрчилд хариуцлага хүлээнэ.
2 дугаар зүйлЭрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.19 дэх заалтын “төр, хувийн хэвшлийн түншлэлийн” гэснийг “хуульд заасан тохиолдолд төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээ байгуулах,” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2025 оны ... дугаар сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Төсөл
(Хуулийн төсөл (1).docx)