Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жадамбын БАТ-ЭРДЭНЭ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, хэсэг, заалт нэмсүгэй:
1/6 дугаар зүйлийн 6.2-6.4 дэх хэсэг:
“6.2.“Улсын Их Хурлын хяналт” гэж хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилт, Засгийн газрын болон Улсын Их Хурлаас удирдлага нь сонгож, томилогддог байгууллагын хуулиар хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтэд энэ хуулийн 6.1.1-6.1.6-д заасан хяналтын арга хэрэгсэлд заасны дагуу шинжлэх, дүгнэх, хянах байнгын шинжтэй үйл ажиллагааг ойлгоно.
6.3.“Улсын Их Хурлын шалгалт” гэж хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны хүрээнд энэ хуулийн 34.1.1-д заасан аргаар нотлох баримт цуглуулах парламентын тусгай шалгалтыг ойлгоно.
6.4.Энэ хуулийн 6.1.1-6.1.6-д заасан Улсын Их Хурлын хяналтын дүн энэ хуулийн 6.1.7-д заасан Улсын Их Хурлын шалгалтыг тухайн асуудлаар явуулах үндэслэл байж болно.”
2/7 дугаар зүйлийн 7.8, 7.9 дэх хэсэг:
“7.8.Хяналт шалгалтын чиглэлээр авч хэрэгжүүлсэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, холбогдох шийдвэрийн биелэлтийг давтан хянаж болно.
7.9.Шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал хяналтын сонсгол, хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгээс гарсан санал, дүгнэлттэй холбогдуулан үр дүнгийн давтан хяналт хийнэ.”
3/23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэг:
“23.6.Төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх аргачлалыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.”
4/32 дугаар зүйлийн 32.12, 32.13 дахь хэсэг:
“32.12.Тухайн ээлжит чуулганы хугацаанд хоёр хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хянан шалгах түр хороо байгуулах саналыг дараагийн ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлсэн дарааллаар хэлэлцэнэ.
32.13.Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хянан шалгах түр хорооны дарга, гишүүнээр ажиллахгүй.”
5/35 дугаар зүйлийн 35.8 дахь хэсэг:
“35.8.Шинжээч, хянан шалгагчийг сонгож авах, шинжээч, хянан шалгагчаар томилогдсон тохиолдолд ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдлийн маягт, түүнийг бүртгэх, хянан шалгах, хадгалах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.”
6/39 дүгээр зүйлийн 39.3.7 дахь заалт:
“39.3.7.хяналт шалгалтын дүнгийн тайлан гаргах.”
7/39 дүгээр зүйлийн 39.11 дэх хэсэг:
“39.11.Хяналт шалгагч энэ хуулийн 39.3-т заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэх, нотлох баримтыг бүрүүлэх, үнэлэхэд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг жишиг болгоно.”
8/47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэг:
“47.4.Сонсголд гэрчээр дуудагдсан этгээдэд асуултад бүрэн хариулж, тайлбар өгөх эрхтэй.”
9/49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсэг:
“49.7.Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын үеэр гэрчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахыг хориглоно.”
10/56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг:
“56.2.Түр хорооны зардлын төсвийг Улсын Их Хурлын батлагдсан төсөвт багтаан түр хороо төлөвлөж, төсвийн ерөнхийлөн захирагчаар батлуулна.
2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.1.д дэх дэд заалтын “мэдүүлэг,” гэсний дараа “тайлбар” гэж, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсгийн “ирүүлсэн баримт мэдээлэл,” гэсний дараа “цахим мэдээллийн сангийн баталгаажсан лавлагаа,” гэж, 39 дугаар зүйлийн 39.2 дахь хэсгийн “сонирхлын зөрчилгүй,” гэсний дараа “тухайн асуудлаар мэргэшсэн,” гэж, мөн зүйлийн 39.3.5 дахь заалтын “нэрсийг” гэсний дараа “тухайн гэрчид шууд холбогдох асуудал бүрээр” гэж, 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсгийн “шинжилж,” гэсний дараа “тавьсан асуулт нэг бүрээр” гэж, 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсгийн “сануулах,” гэсний дараа “үг, үйлдлийг таслан зогсоох, шаардлагатай гэж үзвэл” гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн дараах зүйл, хэсэг, заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг:
“7.2.Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай гэж үзвэл Төрийн аудитын байгууллага, Монголбанк, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл болон холбогдох бусад хараат бус хянан шалгах чиг үүрэгтэй байгууллагад түшиглэн явуулна. Улсын Их Хурал хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ аливаа байгууллага, албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс нөлөөлж үл болно.”
2/8 дугаар зүйлийн 8.2-8.4 дэх хэсэг:
“8.2.Байнгын хороод ээлжит чуулган завсарлахаас ажлын 10 өдрийн өмнө дараагийн ээлжит чуулганы хугацаанд хийх хяналт шалгалтын цаглаварт тусгуулахаар хуралдаанаараа шийдвэрлэсэн саналаа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
8.3.Байнгын хорооноос ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг энэ хуулийн 7.2-т заасан байгууллагын шалгалтын сэдвийг харгалзан, энэ хуулийн 8.2-т заасан саналыг үндэслэн боловсруулсан Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлнэ. Дэд хороо шаардлагатай гэж үзвэл цаглаварт тусгуулах саналаа холбогдох Байнгын хороонд уламжилна.
8.4.Хяналт шалгалтын цаглаварт энэ хуулийн 6.1.3, 6.1.4, 6.1.5-д заасан хяналт, дараагийн ээлжит чуулганы хугацаанд үргэлжлэн ажиллах хянан шалгах түр хороо, Байнгын хорооноос байгуулах ажлын хэсэг, энэ хуулийн 13, 16 дугаар зүйлд заасан нэгдсэн дүн, тайлан, үнэлгээг тусгана.”
3/8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсэг:
“8.7.Хяналт шалгалтын цаглаварт тайлан, илтгэл, мэдээллийг тусгахдаа энэ хуулийн 14.1.2, 14.1.3-т зааснаас бусад тайлан, илтгэл, мэдээллийг тусгана.”
4/9 дүгээр зүйл:
“9 дүгээр зүйл.Байнгын, дэд хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд хяналт шалгалт зохион байгуулах
9.1.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлынхаа хүрээнд тодорхой асуудлаар шалган судлах, эсхүл хууль тогтоомжийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг дангаар болон хамтран байгуулна.
9.2.Гишүүн энэ хуулийн 9.1-д заасны дагуу хяналт шалгалт явуулах саналыг өөрийн харьяалагдах Байнгын хороонд эрхлэх асуудлын хүрээнд гаргаж болох бөгөөд уг саналыг Байнгын хороо хэлэлцэж дараах шийдвэрийг гаргана:
9.2.1.тухайн асуудлаар хяналт шалгалт хийж, дүнг танилцуулахыг эрх бүхий холбогдох байгууллагад даалгах;
9.2.2.Байнгын хорооны хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулах;
9.2.3.тухайн асуудлаар хяналт шалгалт явуулах шаардлагагүй гэж үзэх.
9.3.Байнгын, дэд хороо шаардлагатай гэж үзвэл ажлын хэсэг байгуулж болно. Ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл тусгай мэдлэг, мэргэшил шаардагдах асуудлаар туслалцаа үзүүлэх мэргэшсэн судлаач, мэргэжилтэн, мэргэжлийн холбооны төлөөллийг оролцуулсан мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсэг байгуулж болно.
9.4.Байнгын, дэд хороо ажлын хэсэг байгуулах тогтоолын хавсралтаар ажиллах удирдамж батлах бөгөөд ажлын хэсэг уг тогтоолд заасан хугацаанд санал, дүгнэлт гаргаж Байнгын, дэд хороонд танилцуулна. Байнгын, дэд хороонд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг ажлын хэсгийн ахлагч танилцуулна.
9.5.Ажлын хэсэг шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 10 дугаар зүйлд заасан асуудлаар санал, дүгнэлт, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулж, холбогдох Байнгын, дэд хороонд танилцуулж болно.
9.6.Дэд хороо энэ хуулийн 9.5-д заасан санал, дүгнэлт, Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг холбогдох Байнгын хороонд, Байнгын хороо нэгдсэн хуралдаанд тус тус танилцуулж шийдвэрлүүлнэ.
9.7.Байнгын хороо өөрийн эрхлэх асуудлын хүрээнд байгуулсан ажлын хэсгийн хяналт шалгалтын явц, үр дүнг жил бүрийн 12 дугаар сард багтаан хэлэлцэж, ажлын хэсгийн үйл ажиллагааг үргэлжлүүлэх, эсхүл дуусгавар болгох шийдвэрийг гаргана.”
5/10 дугаар зүйл:
“10 дугаар зүйл.Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын мөрөөр хэрэгжүүлэх арга хэмжээ
10.1.Улсын Их Хурал хяналт шалгалтынхаа үр дүнг үндэслэн шаардлагатай гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, эсхүл хүчингүй болгох арга хэмжээ авна.
10.2.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, эрчимжүүлэх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, зөвлөмж, шаардлагыг хэрэгжүүлэх талаар тус тус Засгийн газар, холбогдох байгууллагад чиглэл өгөхтэй холбоотой асуудлаар тогтоол гаргана.
10.3.Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийн Дөчин тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Засгийн газрын шийдвэрийг хүчингүй болгоно.
10.4.Холбогдох байгууллага, албан тушаалтан энэ хуулийн 10.1, 10.2-т заасан Улсын Их Хурлын шийдвэрийн тайланг энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд танилцуулна.
10.5.Энэ хуулийн 10.1, 10.2-т заасан Улсын Их Хурлын шийдвэрийг хүлээн авсан байгууллага, албан тушаалтан түүний хэрэгжилтийн явц болон гүйцэтгэлийн мэдээллийг дараах хэлбэрээр нийтэд мэдээлнэ:
10.5.1.байгууллагын албан ёсны цахим хуудсанд тусгайлан заасан цэсэд улирал тутам шинэчлэн байршуулах;
10.5.2.эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд тухайн хууль тогтоомжийн хэрэгжилтийн тайланг хавсаргана.
10.6.Энэ хуулийн 10.5-д заасан мэдээллийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр байршуулаагүй, хугацаа хожимдуулсан, дутуу тайлагнасан бол холбогдох албан тушаалтанд Монгол Улсын Их Хурлын тухай хууль болон энэ хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.”
6/12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг
“12.1.Асуулга нь дараах хэлбэртэй байна:
12.1.1.хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалт, үр дүнг тодруулах, хуульд заасан үйл ажиллагаа явуулахыг шаардах зорилгоор гишүүнээс Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурлаас бүрэлдэхүүн, удирдлагыг нь сонгож, томилдог байгууллагын даргад бичгээр хандсан асуулга;
12.1.2.гишүүдээс Ерөнхий сайдад хууль тогтоомж, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, тухайн жилийн төсөв, жилийн төлөвлөгөөний биелэлт, улс орны эдийг засаг, нийгэм, санхүүгийн төлөв байдал болон бусад асуудлаар асуулт тавьж, нэгдсэн хуралдаан дээр хариулт авахыг Улсын Их Хурлын асуулга.”
7/12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэг:
“12.4.Гишүүний асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 113 дугаар зүйлд заасны дагуу нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ.”
8/13 дугаар зүйл:
“13 дугаар зүйл.Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх, бусад байгууллагаас ирүүлсэн тайлан, дүнг хэлэлцэх
13.1.Улсын Их Хурлаас хийх хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээг /цаашид “үнэлгээ” гэх/ энэ хуулийн 8.2-т заасан цаглаварт тусгасны дагуу хийх бөгөөд үнэлгээний тайланг холбогдох Байнгын хороо тухай бүр хэлэлцэнэ.
13.2.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 8.3-т заасан саналд нэгээс дээшгүй үнэлгээний ажил төлөвлөж тусгана.
13.3.Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагаас үнэлгээний тайланг тухай бүр холбогдох Байнгын хороо, Тамгын газарт хүргүүлж, энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан мэдээллийн нэгдсэн санд байршуулах бөгөөд Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл үнэлгээний тайланг тухай бүр хэлэлцэнэ.
13.4.Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага нь үнэлгээний ажлын нэгдсэн дүнгээ дараа жилийн төлөвлөгөөний хамт жил бүрийн 12 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд ирүүлэх бөгөөд Улсын Их Хурал дараах журмаар дүн шинжилгээ хийж, хэлэлцэнэ:
13.4.1.Тамгын газар холбогдох тайланд үндэслэн тайланд дурдсан асуудалд шалтгаан, үр дагаврын шинжилгээ хийх;
13.4.2.Хууль зүйн байнгын хороо үнэлгээний нэгдсэн дүнг энэ хуулийн 13.4.1-д заасан шалтгаан, үр дагаврын шинжилгээний тайлангийн хамт хэлэлцэж, санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд оруулах;
13.4.3.нэгдсэн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг дараа оны хаврын ээлжит чуулган хаахаас өмнө хэлэлцэж, шаардлагатай бол Хууль тогтоомжийн тухай хуулийн 52.1-д заасан авах арга хэмжээний талаар холбогдох шийдвэрийг батлах;
13.5.Улсын Их Хурлаас үнэлгээ хийхтэй холбогдуулан Засгийн газар болон холбогдох төрийн байгууллага, албан тушаалтан шаардлагатай мэдээ, мэдээлэл, судалгаа, тайлан, баримт бичгийг тогтоосон хугацаанд үнэн зөв, бүрэн гүйцэд гаргаж өгөх үүрэгтэй.
13.6.Улсын Их Хурлаас үнэлгээ хийх ажлыг зохион байгуулах, холбогдох байгууллагаас үнэлгээний тайлан хүлээн авах, шалтгаан, үр дагаврын дүн шинжилгээ хийхтэй холбоотой журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батлах бөгөөд шаардлагатай бол уг журамд холбогдох аргачлалыг тусгана.
13.7.Энэ зүйл нь хууль санаачлагч Хууль тогтоомжийн тухай хуулийн 8.1.1-д заасны дагуу үнэлгээ хийлгэхэд хамаарахгүй.”
9/16 дугаар зүйл:
“16 дугаар зүйл.Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг хэлэлцэх, үүрэг амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих
16.1.Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагад үүрэг, чиглэл болгосон буюу хуулиар нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлахаар заасан Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийн тайланг дараа оны 03 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
16.2.Энэ хуулийн 16.1-д заасан тайланд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг дүгнэх үнэн зөв, бодитой, иж бүрэн, үр дүнд суурилсан, нотлох баримт бүхий мэдээллийг тусгана.
16.3.Тамгын газар энэ хуулийн 16.1-д заасан тайланг энэ хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл холбогдох байгууллагад буцаах буюу нэмэлт мэдээллийг гаргуулж болно.
16.4.Тамгын газар Байнгын хорооны эрхлэх асуудал бүрээр биелэлтийн тайланд дүн шинжилгээ хийж, Байнгын хороодод хүргүүлэх бөгөөд шийдвэрийн биелэлтийн нэгдсэн дүнг Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулна.
16.5.Холбогдох Байнгын хороо энэ хуулийн 16.1-д заасан тайлан, 16.4-т заасан дүн шинжилгээг хэлэлцэж, Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, Улсын Их Хурлын шийдвэр, холбогдох заалтыг хяналтаас хасах, холбогдох албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх саналаа Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлнэ.
16.6.Байнгын хороо шаардлагатай гэж үзвэл энэ хуулийн 9.1-д заасны дагуу өөрийн эрхлэх асуудлын хүрээнд Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий хяналт шалгалтын ажлын хэсгийг байгуулж болно.
16.7.Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлт, санал, дүгнэлтийг нэгтгэн хэлэлцэж, нэгдсэн хуралдаанд оруулна.
16.8.Нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг жил бүрийн 06 дугаар сарын 15-ны дотор хэлэлцэж, шаардлагатай гэж үзвэл дараах шийдвэр гаргана:
16.8.1.Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг эрчимжүүлэх, шийдвэрийг хэрэгжүүлээгүй холбогдох албан тушаалтанд холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэхээр даалгах;
16.8.2.Улсын Их Хурлын шийдвэр, түүний холбогдох зүйл, хэсэг, заалтыг хяналтын бүртгэлээс хасах талаар холбогдох Байнгын хороо, Тамгын газарт чиглэл өгөх.
16.9.Тамгын газар Улсын Их Хурлын шийдвэрийн хяналтын бүртгэл хөтлөх, үүрэг чиглэл болгосон шийдвэрийг хяналтад авах, хяналтаас хасах санал гаргах, биелэлтийн тайланг хүлээн авах, түүнд дүн шинжилгээ хийх ажлыг эрхлэх бөгөөд холбогдох журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.
16.10.Улсын Их Хурлын шийдвэрийг бүртгэх, хяналт тавих Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаанд нэгдсэн цахим систем бүрдүүлж, ашиглаж болно.
16.11.Улсын Их Хурлын нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Засгийн газрын гишүүн, бусад байгууллагын удирдлагаас өгсөн тодорхой хугацаатай, хэрэгжих боломжтой амлалт, үүрэг бүхий тайлбарыг “Амлалт” /цаашид “амлалт” гэх/ гэж үзэж, Тамгын газар бүртгэн хэрэгжилтэд хяналт тавина.
16.12.Энэ хуулийн 16.11-д заасан амлалт, тайлбарыг холбогдох албан тушаалтан ажлын 5 өдрийн дотор Тамгын газарт ирүүлнэ.
16.13.Амлалтын биелэлт хангалтгүй, эсхүл хугацаа хоцорсон тохиолдолд холбогдох Байнгын хороо тухайн албан тушаалтны мэдээллийг сонсож, шаардлагатай бол хариуцлага тооцох саналыг эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ.
16.14.Амлалтын бүртгэл, түүний хэрэгжилтэд хяналт тавих нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын дарга батална.”
10/17-20 дугаар зүйл:
“17 дугаар зүйл.Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
17.1.Улсын Их Хурал жил бүрийн 04 дүгээр сарын 15-ны дотор Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөө /цаашид “төлөвлөгөө” гэх/-ний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэхдээ дараах хүрээнд хэлэлцэнэ:
17.1.1.төлөвлөсөн үр дүн, зорилтот түвшиндээ хүрсэн эсэх, хүрээгүй шалтгаан нөхцөл;
17.1.2.төлөвлөсөн үр дүнгийн хүрсэн түвшинг тэргүүлэх чиглэлийн үр дүнгийн шалгуур үзүүлэлт тус бүрээр;
17.1.3.төлөвлөгөөний зорилтын хэрэгжилт нь дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийн хэдэн хувьд хүрснийг;
17.1.4.цаашид авах арга хэмжээ.
17.2.Засгийн газар улсын төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг гүйцэтгэлийн тайлангийн хамт жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
17.3.Тамгын газар хуулийн 17.2, 17.5-д заасан тайлан болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 161.5.3-т заасны дагуу хийсэн дүгнэлтийг үндэслэн төлөвлөгөөний гүйцэтгэл, үр дүнгийн талаарх нэгдсэн дүгнэлт гаргаж, цаашид авах арга хэмжээний саналын хамт 04 дүгээр сарын 10-ны дотор Улсын Их Хурлын гишүүдэд хүргүүлнэ.
17.4.Тамгын газар энэ хуулийн 17.3-т заасан дүгнэлт, санал гаргахад нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл Засгийн газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс холбогдох мэдээллийг ажлын 5 өдрийн дотор авна.
17.5.Төрийн аудитын байгууллага төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланд аудит хийж, жил бүрийн 03 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
17.6.Улсын Их Хурал Засгийн газраас ирүүлсэн төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг энэ хуулийн 17.5-д заасан аудитын тайлан, 17.3-т заасан дүгнэлт, саналын хамт хэлэлцэнэ. Шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурал төлөвлөгөөг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын үйл ажиллагаанд нэгдсэн дүгнэлт өгч, хэрэгжиж буй жилийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах, эсхүл холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох асуудлаар Засгийн газарт тогтоолоор үүрэг, чиглэл өгнө.
18 дугаар зүйл.Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
18.1.Улсын Их Хурал Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл /цаашид “үндсэн чиглэл” гэх/-ийн гүйцэтгэл, үр дүнг дуусгавар болох оны 6 дугаар сарын 20-ны дотор, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр /цаашид “хөтөлбөр” гэх/-ийн гүйцэтгэл, үр дүнг дуусгавар болох оны 05 дугаар сарын 15-ны дотор дараах хүрээнд хэлэлцэнэ:
18.1.1.үндсэн чиглэл болон хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилт нь төлөвлөсөн үр дүндээ хүрсэн эсэх;
18.1.2.үндсэн чиглэл болон хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааны үр дүн нь дунд хугацааны баримт бичгийн хэдэн хувьд хүрснийг;
18.1.3.хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн үр дүн;
18.1.4.үндсэн чиглэл болон хөтөлбөр хоорондын төлөвлөлт, хэрэгжилтийн уялдаа;
18.1.5.тухайн бодлогын баримт бичгийн хэрэгжээгүй зорилго, зорилтын шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ.
18.2.Засгийн газар хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг гүйцэтгэлийн тайлангийн хамт дуусгавар болох жилийн 04 дүгээр сарын 01-ний дотор, үндсэн чиглэлийн гүйцэтгэл, үр дүнгийн тайлан, болон холбогдох хяналт-шинжилгээ, үнэлгээний тайланг гүйцэтгэлийн тайлангийн хамт дуусгавар болох жилийн 04 дүгээр сарын 05-ны дотор Улсын Их Хурал, Төрийн аудитын дээд байгууллагад тус тус ирүүлнэ.
18.3.Төрийн аудитын дээд байгууллага үндсэн чиглэлийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг тухайн жилийн 05 дугаар сарын 30-ны дотор, хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг тухайн жилийн 05 дугаар сарын 01-ний дотор Улсын Их Хуралд ирүүлнэ.
18.4.Тамгын газар үндсэн чиглэл, хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнд энэ хуулийн 18.1-д заасан хүрээнд дүн шинжилгээ хийх бөгөөд Засгийн газраас ирүүлсэн тайлан, холбогдох мэдээллийг хянан үзэж, нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл мэдээллийг ажлын 5 өдрийн дотор авна.
18.5.Тамгын газар үндсэн чиглэлийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн дүн шинжилгээг тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны дотор, хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн шинжилгээг тухайн жилийн 05 дугаар сарын 10-ны дотор гишүүдэд хүргүүлнэ.
18.6.Улсын Их Хурал хөтөлбөрийн болон үндсэн чиглэлийн гүйцэтгэл, үр дүнгийн тайланг энэ хуулийн 18.3-т заасан тайлан, 18.5-д заасан дүн шинжилгээний хамт хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
19 дүгээр зүйл.Хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
19.1.Улсын Их Хурал хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнг тухайн баримт бичиг дуусгавар болохоос зургаан сарын өмнө дараах хүрээнд хянан хэлэлцэнэ:
19.1.1.хөгжлийн зорилтот хөтөлбөрт тусгасан зорилго, зорилт нь төлөвлөсөн үр дүндээ хүрсэн эсэх;
19.1.2.хөгжлийн зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн бодлого, үйл ажиллагааны үр дүн;
19.1.3.хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэл нь урт хугацааны хөгжлийн бодлогын холбогдох зорилгын хэдэн хувьд хүрсэн, тэдгээрийн уялдаа;
19.1.4.тухайн бодлогын баримт бичигт тусгагдсан бодлогын зорилтот түвшиндээ хүрээгүй шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээ.
19.2.Засгийн газар хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнгийн тайлан болон холбогдох хяналт-шинжилгээний тайланг Улсын Их Хурал хэлэлцэхээс гурван сарын өмнө Улсын Их Хурал, Төрийн аудитын дээд байгууллагад тус тус ирүүлнэ.
19.3.Тамгын газар хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнд энэ хуулийн 19.1-д заасан хүрээнд дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурал хэлэлцэхээс 15 өдрийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
19.4.Тамгын газар хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэлийн тайлан тайлан, үр дүнд дүн шинжилгээ хийхэд нэмэлт мэдээлэл шаардлагатай гэж үзвэл Засгийн газраас мэдээллийг ажлын 10 өдрийн дотор гаргуулан авна.
19.5.Төрийн аудитын дээд байгууллага хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнд хийсэн аудитын тайланг Улсын Их Хурал хэлэлцэхээс нэг сарын өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ. Хэрэв хөгжлийн зорилтот хөтөлбөр бүрэн хэрэгжээгүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх зөвлөмжийг аудитын тайландаа тусгана.
19.6.Улсын Их Хурал хөгжлийн зорилтот хөтөлбөрийн гүйцэтгэл, үр дүнг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнг тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
20 дугаар зүйл.Урт хугацааны бодлогын баримт бичгийн гүйцэтгэлийн тайланг хэлэлцэх
20.1.Улсын Их Хурал Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого /цаашид “урт хугацааны хөгжлийн бодлого” гэх/-ын гүйцэтгэл, үр дүнг тухайн баримт бичиг дуусгавар болох хугацаанаас хоёр жилийн өмнө хянан хэлэлцэнэ.
20.2.Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын үр дүнг зорилго, зорилтын шалгуур үзүүлэлтийн зорилтот түвшинд хүрсэн эсэхийг зорилго, зорилт бүрээр хянан хэлэлцэнэ.
20.3.Засгийн газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэл, үр дүнгийн тайланг холбогдох хяналт-шинжилгээ, үнэлгээний хамт Улсын Их Хурал хэлэлцэхээс нэг жилийн өмнө Улсын Их Хурал болон Төрийн аудитын дээд байгууллагад ирүүлнэ.
20.4.Тамгын газар энэ хуулийн 20.3-т заасан тайланд энэ хуулийн 20.3, 20.7-д заасан тайланд тулгуурлан дүн шинжилгээ хийж, Улсын Их Хурлаар хэлэлцэхээс 45 хоногийн өмнө гишүүдэд хүргүүлнэ.
20.5.Тамгын газар урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэл, үр дүнд дүн шинжилгээ хийхэд шаардлагатай мэдээллийг Засгийн газар, түүний яам, агентлаг нэн даруй гаргаж өгөх үүрэгтэй.
20.6.Төрийн аудитын дээд байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэл, үр дүнд аудит хийж, Улсын Их Хурлаар хэлэлцэхээс гурван сарын өмнө Улсын Их Хуралд ирүүлнэ.
20.7.Төрийн аудитын дээд байгууллага урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго, зорилт бүрэн хэрэгжээгүй, шалгуур үзүүлэлтээ бүрэн хангаагүй гэж дүгнэсэн бол түүний шалтгаан нөхцөл, цаашид авах арга хэмжээний талаарх санал, зөвлөмжийг тайландаа тусгана.
20.8.Улсын Их Хурал урт хугацааны хөгжлийн бодлогын гүйцэтгэлийн тайланг хянан хэлэлцээд шаардлагатай гэж үзвэл Засгийн газарт холбогдох чиглэл өгөх тогтоол батална. Засгийн газар Улсын Их Хурлын тогтоолыг биелүүлэхээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон үр дүнгийн талаар тухайн тогтоолд заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулах үүрэгтэй.
20.9.Энэ хуулийн 17-20 дугаар зүйлд заасан тайланд дүн шинжилгээ хийх журмыг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга батална.”
11/24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг:
“24.2.Хоёр дахь хэлэлцүүлгийн үе шатанд төсвийн төсөлд тусгуулахаар гаргаж олонхын дэмжлэг авсан санал энэ хуулийн 23.1-д заасан шаардлагыг хангасан эсэхэд Тамгын газар дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, нэгдсэн хуралдааны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн шатанд уг дүгнэлтийг гишүүдэд хүргүүлнэ.”
12/30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг:
“30.1.Улсын Их Хурал Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүн, Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Төрийн албаны зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхий аудитор, Монголбанкны Ерөнхийлөгч, Тэргүүн дэд, Дэд ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүн, Санхүүгийн зохицуулах хорооны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Үндэсний статистикийн хорооны дарга, Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүн, Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүн, Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүнийг томилохдоо нэр дэвшигчийн сонсгол явуулна.”
13/32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэг:
“32.5.Улсын Их Хурал тогтоолын төслийн хэлэлцүүлгийн шатанд санаачлагч гишүүд бүгд зөвшөөрснөөр түр хорооны тусгай шалгалтын сэдэв, хүрээ хязгаарыг нарийвчлан тодорхойлж болно.”
14/32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэг:
“32.8.Түр хороог дараах тохиолдолд байгуулахгүй:
32.8.1.Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол;
32.8.2.тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол;
32.8.3.яллагдагчийг шүүхэд шилжүүлснээс хойш хоёр жилийн хугацаа өнгөрөөгүй байгаа эрүүгийн хэрэгтэй холбогдсон асуудлаар;
32.8.4.татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.”
15/33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэг:
“33.4.Түр хорооны бүрэлдэхүүнд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилсан сэргийлэх тухай хуульд заасан ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн орно.”
16/33 дугаар зүйлийн 33.8 дахь хэсэг:
“33.8.Түр хорооны даргаар түр хороо байгуулах саналыг анх санаачилсан гишүүнийг, уг гишүүн өөрөө татгалзвал түр хорооны бусад гишүүдийн дотроос хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар сонгоно.”
17/35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэг:
“35.4.Түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын тов, дараалал, сэдэв, хөтөлбөр батлах, түр хорооны тайлан, санал, дүгнэлтийг батлах, түр хорооны төсөв батлах, түр хорооны үйл ажиллагааг эрчимжүүлэх, ажлын удирдамж батлах зэрэг зөвхөн өөрийн үйл ажиллагааг зохион байгуулахтай холбоотой асуудлаар тогтоол батална.”
18/39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг:
“39.1.Түр хорооны гишүүдийн саналыг харгалзан хянан шалгагчийг нийт гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилж, ажлын даалгаврыг батална. Хянан шалгагч түр хороо татан буугдах хүртэл ажлын даалгаварт заасан үүргээ биелүүлж ажиллана. Хянан шалгагчаар ажиллуулах саналыг энэ хуулийн 7.2-д заасан байгууллагаас авч болно.”
19/40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэг:
“40.1.Түр хороо хянан шалгагчийн санал болгосноор тусгай мэргэжлийн шинжээч томилон ажиллуулж, дүгнэлт гаргуулж болно.”
20/44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэг:
“44.3.Нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол /цаашид “сонсгол” гэх/-д дараах журмыг баримтална:
44.3.1.сонсголыг дараах дарааллын дагуу явуулна:
44.3.1.a.сонсголын зорилго, ирц, дэгийг танилцуулах;
44.3.1.б.энэ хуулийн 39.3.6-д заасан хянан шалгагчийн дүн шинжилгээ, тайланг сонсох;
44.3.1.в.шинжээчийн дүгнэлтийг сонсох;
44.3.1.г.эрх ашиг нь хөндөгдөж буй, иргэн хуулийн этгээд, эсхүл холбогдох төрийн байгууллага, албан тушаалтны мэдээлэл сонсох;
44.3.1.д.даргалагч шаардлагатай гэж үзсэн бол хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын сэдэвтэй холбогдуулан бичгээр ирүүлсэн мэдээллийн агуулгыг уншиж танилцуулах;
44.3.1.е.даргалагч болон гишүүд сонсголд хянан шалгагч, шинжээч, гэрчээс асуулт асууж, хариулт авах.
44.3.2.Сонсголын явцад сонсгол даргалагч болон гишүүн бусдыг ялгаварлан гадуурхах, доромжлох, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдахыг хориглоно.
44.3.3.Энэ хуулийн 44.3.1.б, 44.3.1.в, 44.3.1.г-д заасан дүн шинжилгээ, тайлан, дүгнэлт, мэдээллийг тус бүр 10 минутаас илүүгүй хугацаанд танилцуулна.
44.3.4.Гэрчээс асуулт асуух, хариулт авах хугацаа 30 хүртэл минут байх бөгөөд энэ хугацаанд багтаан хэдэн ч асуулт асууж, хариулт авч болно. Гишүүний асуулт, гэрчийн хариултын хугацааг тэнцвэртэй хуваарилна.
44.3.5.Даргалагч гэрчид энэ хуульд заасан эрхийг танилцуулж, асуултад хариулах боломжоор хангана.
44.3.6.Сонсголын бэлтгэл хангах, зохион байгуулахтай холбоотой бусад харилцаанд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан холбогдох журмыг баримтална.”
21/55 дугаар зүйлийн 55.2 хэсэг:
“55.2.Нэгдсэн хуралдаанд түр хороо энэ хуулийн 55.1-д заасан тайлан, санал, дүгнэлт, шийдвэрийн төслийг, холбогдох Байнгын хороо түр хорооны тогтоолын төслийн талаарх санал, дүгнэлтээ нэгдсэн хуралдаанд танилцуулна. Тайланд тусгай шалгах ажиллагааны агуулга, тогтоогдсон үйл баримт, тусгай шалгалтын дүгнэлт, шаардлагатай гэж үзвэл холбогдох тайлбар, мэдээлэл, саналыг багтаана.”
22/55 дугаар зүйлийн 55.7 дахь
“55.7.Түр хорооны тайланг нэгдсэн хуралдаанд танилцуулснаас хойш 14 хоногийн дотор мэдээллийн нэгдсэн санд байршуулна.”
23/56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг:
“56.1.Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зардлыг Улсын Их Хурлын төсөвт тусган санхүүжүүлнэ.”
24/56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэг:
“56.3.Улсын Их Хурлын төсвийн шууд захирагч батлагдсан төсөвтөө багтаан хянан шалгах түр хорооны даргын саналыг харгалзан хянан шалгах түр хорооны үйл ажиллагааны зардлыг зориулалтын дагуу зарцуулна.”
4 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн Хоёрдугаар бүлгийн гарчгийн “, ТҮҮНИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ” гэснийг “ЗОХИОН БАЙГУУЛАЛТ” гэж, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн “хянан шалгах” гэснийг “хяналт шалгалтын” гэж, мөн зүйлийн 6.1.3 дахь заалтын “биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх” гэснийг “хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” гэж, 7 дугаар зүйлийн гарчгийн “хяналт шалгалтын” гэснийг “хянан шалгах” гэж, мөн зүйлийн 7.1 дэх хэсгийн “болон хянан шалгах түр хороо, Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих үйл ажиллагааг хэрэгжүүлнэ” гэснийг “хороо, Улсын Их Хурлын гишүүн /цаашид “гишүүн” гэх/ Улсын Их Хурлын хяналтыг хэрэгжүүлж, хянан шалгах түр хороо Улсын Их Хурлын шалгалт явуулна” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “төрөлтэй” гэснийг “хэлбэртэй” гэж, мөн зүйлийн 8.5 дахь хэсгийн “, дэд хороо, нам, эвслийн бүлэг” гэснийг “хороо” гэж, мөн зүйлийн 8.8.2 дахь заалтын “39.4.2” гэснийг “39.5.2, 39.5.3” гэж, 15 дугаар зүйлийн 15.1.3 дахь заалтын “жил бүр” гэснийг “хаврын чуулганы хугацаанд” гэж, мөн зүйлийн 15.2 дахь хэсгийн “Улсын Их Хуралд дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд ирүүлнэ” гэснийг “Улсын Их Хурал дараах мэдээллийг хуульд заасан хугацаанд хэлэлцэнэ” гэж, мөн зүйлийн 15.4 дэх хэсгийн “15.1-д заасан тайланд ажлын 10 өдрийн дотор Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороо, гишүүдэд тараасан байна” гэснийг “15.1.1, 15.1.5-15.1.8, 15.1.14, 15.1.18-д заасан үйл ажиллагааны тайланд түүнийг ирүүлснээс хойш ажлын 20 өдрийн дотор Тамгын газар дүн шинжилгээ хийж, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийн “БИЕЛЭЛТЭД” гэснийг “ХЭРЭГЖИЛТЭД” гэж, 21 дүгээр зүйлийн 21.3.1 дэх заалт, 23 дугаар зүйлийн гарчиг, мөн зүйлийн 23.1 дэх хэсгийн “, хоёр дахь” гэснийг “дэх” гэж, 21 дүгээр зүйлийн 21.3.2 дахь заалтын “гурав” гэснийг “хоёр” гэж, 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийн “хоёр дахь” гэснийг “нэг дэх” гэж, 24 дүгээр зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 24.1 дэх хэсгийн, мөн зүйлийн 24.3 дахь хэсгийн “Гурав” гэснийг “Хоёр” гэж, 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Улсын Их Хуралд тогтоолын төсөл өргөн мэдүүлэх бөгөөд уг” гэснийг “гаргасан саналд Улсын Их Хурлын тогтоолын төслийг хавсаргана. Уг” гэж, мөн зүйлийн 32.3 дахь хэсгийн “заасны дагуу өргөн мэдүүлсэн бол Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан дэгийн дагуу чуулганы хуралдааны” гэснийг “заасан тогтоолын төслийг” гэж, мөн зүйлийн 32.7 дахь хэсгийн “болно” гэснийг “болох бөгөөд хянан шалгах түр хорооны ажиллах хугацаанд тухайн Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болсон бол түр хороог татан буугдсанд тооцно” гэж, мөн зүйлийн 32.10 дахь хэсгийн “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан үндэслэлээр Хянан шалгах түр” гэснийг “Хянан шалгах түр хороо шалгалтаар цуглуулсан нотлох баримтад үндэслэсэн тайлан, санал, дүгнэлтээ Улсын Их Хуралд танилцуулах бөгөөд тайлангаа танилцуулснаар уг” гэж, 33 дугаар зүйлийн 33.5 дахь хэсгийн “гишүүдийн нэрийг өөрөө тогтоож, холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ. Байнгын хороо ирүүлсэн нэрийг өөрчлөхгүйгээр хэлэлцэнэ” гэснийг “гишүүдийнхээ нэрийг холбогдох Байнгын хороонд хүргүүлнэ” гэж, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “Байнгын хорооны” гэснийг “Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22.3.3, 22.3.6, 22.3.8-д заасан” гэж, мөн зүйлийн 34.1.2 дахь заалтын “томилох” гэснийг “, шинжээч томилох, тайлбар, мэдүүлэг авах” гэж, 35 дугаар зүйлийн 35.7.5 дахь заалтын “төлөөлөх” гэснийг “төлөөлж холбогдох байгууллага, албан тушаалтантай харилцах” гэж, 37 дугаар зүйлийн гарчгийн “Хянан шалгах” гэснийг “Нотлох баримт цуглуулахтай холбоотой” гэж, 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсгийн “мэдүүлэг авах асуудал” гэснийг “тухайн гэрчид шууд холбогдох асуудал” гэж, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсгийн “тусгай шалгалтын дүнд үндэслэн тайлан бичгээр гаргаж, сонсголд амаар” гэснийг “энэ хуулийн 39.3.7-д заасан тайланг бичгээр гаргаж, сонсголд биечлэн оролцож,” гэж, мөн зүйлийн 39.7 дахь хэсгийн “огцруулна” гэснийг “огцруулж, энэ хуулийн 7.6-д зааснаар байгуулсан гэрээний хариуцлага хүлээлгэнэ” гэж, 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсгийн “39.8, 39.9, 39.10” гэснийг “35.8, 39.8, 39.9” гэж, Гуравдугаар дэд бүлгийн гарчгийн “Хяналт шалгалтын” гэснийг “Хянан шалгах” гэж, 49 дүгээр зүйлийн 49.7 дахь хэсгийн дугаарыг “49.8” гэж, 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсгийн “шаардлагатай бол холбогдох шийдвэрийн төслийг Улсын Их Хуралд танилцуулна” гэснийг “шаардлагатай гэж үзвэл Улсын Их Хурлын шийдвэрийн төслийг боловсруулна. Хэрэв түр хороо шийдвэрийн төсөл боловсруулсан бол холбогдох Байнгын хороогоор уг Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлж санал, дүгнэлт гаргуулна” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 6.1.2 дахь заалтын “тавих” гэснийг, мөн зүйлийн 6.1.6 дахь заалтын “хийх” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсгийн “Улсын Их Хурлын нэгдсэн удирдамжийн дагуу хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд” гэснийг, Гуравдугаар бүлгийн гарчгийн “ШАЛГАЛТЫГ” гэснийг, 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалтын “, өрийн удирдлагын хууль тогтоомжийн биелэлтийг жил бүр” гэснийг, 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсгийн “Үндсэн хуульд харшилсан эсэх” гэснийг, 32 дугаар зүйлийн 32.11 дэх хэсгийн “/цаашид энэ бүлэгт “түр хороо” гэх/-” гэснийг, 34 дүгээр зүйлийн 34.1.1.а дэд заалтын “нийтийн” гэснийг, 39 дүгээр зүйлийн 39.3.6 дахь заалтын “, тайлан гаргах” гэснийг тус тус хассугай.
6 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэг, 34 дүгээр зүйлийн 34.1.1.е дэд заалт, мөн зүйлийн 34.1.6 дахь заалт, 35 дугаар зүйлийн 35.7.4, 35.7.6 дахь заалт, 39 дүгээр зүйлийн 39.10 дахь хэсэг, 40 дүгээр зүйлийн 40.3, 40.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйлЭнэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(00-Төсөл-техник (2).docx)