Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жаргалсайханы ЗОЛЖАРГАЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 12-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТҮҮНИЙ УДИРДЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах заалтыг нэмсүгэй.
132 дугаар зүйлийн 32.2 дахь хэсгийн “Иргэдийн Нийтийн Хурлын үйл ажиллагааны зохион байгуулалтын үндсэн хэлбэр нь хуралдаан байна.” гэсний дараа “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааныг цахим болон хосолмол хэлбэрээр зохион байгуулж болно.” гэж;
232 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийн “Иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд тухайн баг, хорооны сонгуулийн эрх бүхий иргэн бүр оролцох эрхтэй” гэсний дараа “бөгөөд тухайн баг, хороог харьяалах сум, дүүргийн Засаг дарга Иргэдийн Нийтийн Хуралд иргэд цахим систем ашиглан оролцох, санал өгөх боломжийг бүрдүүлнэ.” гэж;
2 дугаар зүйлМонгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дараах зүйл, хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
1/ 31 дүгээр зүйл:
“31 дүгээр зүйл.Нутгийн өөрийн удирдлага дахь иргэний оролцоо
31.1Тухайн нэгжид байнга оршин суугаа сонгуулийн эрх бүхий иргэд сайн дураараа хамтарч тухайн нэгжийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар нэг удаагийн, эсхүл хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргахыг санаачлах эрхтэй. Энэхүү эрхээ тухайн асуудлаар өргөдөл /цаашид "нийтийн өргөдөл" гэх/ гаргах замаар хэрэгжүүлэх ба нийтийн өргөдлийг цахим системээр гаргаж, хүлээн авч болно.
31.2Нийтийн өргөдлийг энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасан Иргэдийн Нийтийн Хурлын болон 35 дугаар зүйлд заасан Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлын хүрээнд гаргана.
31.3Нутгийн өөрөө удирдах байгууллага дараах үндэслэлээр нийтийн өргөдлийг хүлээн авахгүй:
31.3.1энэ хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт заасан асуудлын хүрээнд хамаарахгүй;
31.3.2улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдалд харшилсан;
31.3.3бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хохироох, ялгаварлан гадуурхахыг уриалсан;
31.3.4өргөдөлд дурдсан асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа;
31.3.5хувийн асуудлаар гаргасан.
31.4Нийтийн өргөдлийг цахим системд 30 хоногийн хугацаатай байршуулах ба уг өргөдлийг нийслэл, тухайн дүүрэг, хороонд байнга оршин суугаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн 3 хувь ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн, тухайн аймаг, сум, багт байнга оршин суугаа, Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэдийн 5 хувь ба түүнээс дээш тооны иргэн дэмжсэн бол нутгийн өөрөө удирдах байгууллага хэлэлцэх үүрэгтэй:
31.5Нийтийн өргөдлийг дэмжсэн иргэдийн санал Цахим гарын үсгийн тухай хуулийн 4.1.3-т заасан тоон гарын үсгээр эсхүл танилт нэвтрэлтийн ДАН системээр баталгаажсан байна.
31.6Нийтийн өргөдлийг цахим системээр хүлээн авах үлгэрчилсэн журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга батална.
31.7Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шаардлагатай гэж үзвэл нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар гаргах шийдвэрийн талаар хуульд заасны дагуу зөвлөлдөх санал асуулга явуулж болно.
2/ 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэг:
“32.4.Иргэн баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд биеэр хүрэлцэн ирсэн болон цахим системд бүртгэгдэн нэвтэрснээр баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлын оролцогч болно.”
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2.MUZZNtUt_huuliin_uzel_barimtlal_JZoljargal_25.docx)