Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР

АЖ АХУЙН НЭГЖИЙН ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай заалт нэмсүгэй:
1/17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн 6 дахь заалт:
6 Их хэмжээний өгөгдлийг өндөр хурдтай хадгалах, автоматаар боловсруулах зориулалттай тоног төхөөрөмж, график процессор бүхий сервер, супер компьютер 3
2/22 дугаар зүйлийн 22.5.23 дахь заалт:
“22.5.23.Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг.”
2 дугаар зүйлАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“20.1Энэ хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасны дагуу тодорхойлоход 0-6 тэрбум төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 10 хувиар, 6-10 тэрбум хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 600 сая төгрөг дээр 6 тэрбумаас дээш давсан орлогод 15 хувиар, 10 тэрбум төгрөгөөс дээш албан татвар ногдуулах тухайн жилийн орлого олсон тохиолдолд 1 тэрбум 200 сая төгрөг дээр 10 тэрбумаас дээш давсан орлогод 25 хувиар нэмж албан татвар ногдуулна.”
3 дугаар зүйлАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн “1.5 тэрбум” гэснийг “2.5 тэрбум” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсгийн “25-ны” гэснийг “сүүлийн өдрийн” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсгийн “20-ны” гэснийг “сүүлийн өдрийн” гэж, 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэг, 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.8 дахь хэсэг, 29 дүгээр зүйлийн 29.13 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.12 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.8, 31.9 дэх хэсгийн “10-ны” гэснийг “сүүлийн өдрийн” гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйлАж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.4 дэх заалтын “үйлчилгээ, Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 11.1-д заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдийн мэдээллийн технологийн бүтээгдэхүүн, ажил,” гэснийг хассугай
5 дугаар зүйлЭнэ хуулийг 2027 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Товч, дэлгэрэнгүй танилцуулга
(2_ААНОАТ_товч,_дэлгэрэнгүй_танилцуулга_2026.docx)