Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Энхбаярын БАТШУГАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 12-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

ЗЭЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлЗээлийн мэдээллийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэг:
“10.3.Энэ хуулийн 10.1, 10.2-т зааснаас өөр зорилгоор зээлийн мэдээллийг ашиглахыг хориглоно.”
2/14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэг:
“14.3.Энэ хуулийн 14.1.3-т заасан зээлдэгчийн зээлжих чадварын зэрэглэлийг Монголбанкнаас баталсан онооны аргачлалын дагуу тогтооно.”
2 дугаар зүйлЗээлийн мэдээллийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“10.2.Зээлийн мэдээллийг зээлдэгчийн зээлжих чадварт зэрэглэл тогтооход ашиглана.”
3 дугаар зүйлЗээлийн мэдээллийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсгийг “зургаан” гэснийг “зургаа хүртэлх” гэж өөрчилсүгэй.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(2.Үзэл баримтлал 10282024 v1.docx)