Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2025 ОНЫ 6-Р САРЫН 24 ӨДӨР
УЛААНБААТАР

ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлҮндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 3 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
3 дугаар зүйлҮндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлогыг төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1   Монгол Улсын Ерөнхий сайд 507,114.8 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 507,114.8 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг 507,114.8 Үүнээс: Хуримтлалын санд 507,114.8 2 Сангийн сайд 1,394,066.4 Татварын ерөнхий газар 1,255,963.6 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь 1,255,963.6 Үүнээс: Ирээдүйн өв санд 1,255,963.6 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.б-д заасан Ирээдүйн өв сангийн хөрөнгө оруулалтын орлого 138,102.8 Үүнээс: Ирээдүйн өв санд 138,102.8   Нийт орлого 1,901,181.2
2 дугаар зүйлҮндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн “1,849,712.5” гэснийг “1,394,066.4 ” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйлЭнэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(2. LAW-NWF 1.docx)