Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 8-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгох, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1. Үндэсний баялгийн сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
3 дугаар зүйл. Үндэсний баялгийн санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Ерөнхий сайд 507,114.8 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 507,114.8 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг 507,114.8 Үүнээс: Хуримтлалын санд 507,114.8 2 Сангийн сайд 1,849,712.5 Татварын ерөнхий газар 1,849,712.5 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 40 хувь 1,849,712.5 Үүнээс: Ирээдүйн өв санд 1,849,712.5 Нийт орлого 2,356,827.3
4 дугаар зүйл. 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 3,687,339.3 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2025 оны төсвийн жилд 1,849,712.5 сая төгрөг хуримтлуулна.
5 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 10, 11 дүгээр зүйлд заасны дагуу Хуримтлалын санд 2025 оны төсвийн жилд 562,125.2 сая төгрөг хуримтлуулна.
6 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 562,125.2 сая төгрөгөөр баталсугай.
7 дугаар зүйл. Энэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг