Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 6-Р САРЫН 10 ӨДӨР
УЛААНБААТАР
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 12.1.10, 12.1.11 дэх заалт нэмсүгэй:
“12.1.10.нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хэмжээ;
12.1.11.нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ;”
2 дугаар зүйл. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.1.3 дахь заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“6.1.2.нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл нь тухайн төсвийн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувиас илүүгүй алдагдалтай, эсхүл ашигтай байх;
6.1.3.тухайн жилийн нэгдсэн төсвийн нийт зарлагын өсөлтийн хувь нь тухайн жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувь, тухайн жилийн өмнөх дараалсан 12 жилийн эрдэс баялгийн бус дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн дунджийн аль ихээс хэтрэхгүй байх.”
3 дугаар зүйл.. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг 20… оны ... дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Төслийн документ файл /DOC, DOCX/
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Хууль санаачлагчийн албан бичиг
