Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 5-Р САРЫН 13 ӨДӨР
УЛААНБААТАР

ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлаас соёрхон баталсан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлогын хүрээнд, гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх энэ хуульд заасан төслийн гадаад зээлийн эх үүсвэрийг холбогдох гэрээ, хэлэлцээрээр тогтоосон хугацаанд ашиглаж, төслийг бүрэн ашиглалтад оруулахад зориулсан эрх зүйн орчныг бүрдүүлэхэд оршино.
2 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
2.1Энэ х уулийн үйлчлэлд гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх доор дурдсан төсөл хамаарна:
2.1.1Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл;
2.1.2Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төсөл.
2.2Энэ хуулийн 2.1-д заасан төслийн нэрийг өөрчлөх, шинэ төсөл нэмэхийг хориглоно.
2.3Энэ хуулийн 2.1-д заасан гадаад зээлийн эх үүсвэрээр хэрэгжүүлэх төслийн гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэхтэй холбоотой энэ хуульд зааснаас бусад харилцааг холбогдох хууль тогтоомжоор зохицуулна.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ГАДААД ЗЭЭЛИЙН АШИГЛАЛТ, НЭГДСЭН ТӨСӨВ ХООРОНДЫН ХАМААРАЛ
З дугаар зүйлГадаад зээлийн ашиглалтын зардал
З.1Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлээр баталсан нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээ болон нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлын хэмжээ энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн тухайн жилийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болох бөгөөд нэмэгдсэн дүн нь дээрх хязгаарт хамаарахгүй.
З.2Тухайн жилийн төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжүүлэх зардал энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
ХЯНАЛТ, ИЛ ТОД БАЙДАЛ
4 дүгээр зүйлГадаад зээлийн ашиглалтын ил тод байдал, хяналт
4.1Засгийн газар энэ хуулийн хэрэгжилтийн талаарх тайланг тухайн жилийн нэгдсэн төсвийн гүйцэтгэлийн хамт Улсын Их Хуралд хүргүүлнэ.
4.2Энэ хуулийн 2.1-д заасан төслийн хэрэгжилт, санхүүжилт, гадаад зээлийн ашиглалттай холбоотой мэдээллийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу олон нийтэд ил тод, нээлттэй, тогтмол мэдээлнэ.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
5 дугаар зүйлХууийг дагаж мөрдөх журам
5.1Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулиар баталсан гадаад зээл, тусламжаас санхүүжих зардлаас энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтад санхүүжүүлсэн зардлыг энэ хуулийн 3.1, 3.2-т заасан үйлчлэлд хамруулна.
5.2Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн 10.2-т заасан Засгийн газрын авч ашиглах гадаад зээлийн дээд хэмжээ нь энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалтын зардлаар нэмэгдэж болно.
5.3Энэ хуулийн 2.1-д заасан төслийн гадаад зээлийн ашиглалт бүрэн дуусах хүртэлх хугацаанд энэ хуулийг дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Үзэл баримтлал
(02. Үзэл баримтлал_ГЗАҮАНХуулийн төсөл - 2026.05.13.pdf)