Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2022 ОНЫ 3-Р САРЫН 3 ӨДӨР
УЛААНБААТАР

ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай хэсэг нэмсүгэй:
1/17 1  дүгээр зүйлийн 4 дэх хэсэг:
“4.Эмэгтэй цэргийн алба хаагчийн жирэмсний болон хүүхэд асрах чөлөөтэй байсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцно.”
2/17 1  дүгээр зүйлийн 5 дахь хэсэг:
“5.Цэргийн алба хаагч эмэгтэйн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаа, хүүхэд асрах чөлөөтэй байх хугацааны төлбөл зохих эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос тухайн үед мөрдүүлэхээр баталсан сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон сар бүр улсын төсвөөс хариуцан төлөх ба шимтгэл төлөлтийг тухайн алба хаагчийн анги, байгууллага нь нийгмийн даатгалын байгууллагад тайлагнана.”
3/24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг:
“2.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг хэрэгжилтийг хангахтай холбогдсон зааврыг батлан хамгаалах болон нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.”
2 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Цэргийн алба хаагч, түүнчлэн дайчилгааны сургууль, цугларалтад оролцож байгаа цэргийн үүрэгтэн” гэсний дараа “цэргийн тэтгэвэр авагч” гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“2.Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно."
4 дүгээр зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “халагдсан бол” гэснийг “чөлөөлөгдсөн бол” гэж, 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “халагдах тохиолдолд” гэснийг “чөлөөлөгдсөн тохиолдолд” гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 171 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн “Энэ тохиолдолд уг эхийн зөвхөн хоёр удаагийн төрөлт хамаарна.” гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг 2022 оны ... дүгээр сарын ... -ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Танилцуулга
(ТАНИЛЦУУЛГА.docx)