Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2023 ОНЫ 10-Р САРЫН 23 ӨДӨР
УЛААНБААТАР

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

1 дүгээр зүйлЗасгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
19.1Эрүүл мэндийг дэмжих сан нь хүн амын эрүүл мэндийн байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийг тандах, судлах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд дэвшилтэт технологи нэвтрүүлэх, зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх болон амьгүй донорт оршуулгын тэтгэмж олгох зориулалттай байна.
19.3Эрүүл мэндийг дэмжих сангийн хөрөнгийг дараах арга хэмжээг санхүүжүүлэхэд зарцуулна:
19.3.1иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, иргэнд эрүүл зан үйл төлөвшүүлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагаа;
19.3.2хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эрсдэлт хүчин зүйлийг судлах, тандах үйл ажиллагаа;
19.3.3эмийн зохистой хэрэглээг сурталчлан таниулах;
19.3.4эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд орчин үеийн дэвшилтэт технологи шинээр нэвтрүүлэх үйл ажиллагаа;
19.3.5зайлшгүй шаардлагаар гадаад улсад эмчлүүлсэн өвчтөний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлэх;
19.3.6Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих хугацааг хангаагүй эсхүл тэтгэмжийн шимтгэл төлж байгаагүй амьгүй донорт олгох оршуулгын тэтгэмж.
2 дугаар зүйлЗасгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5 дахь хэсгийн “зарцуулах” гэснийг “төвлөрүүлэн зарцуулах” гэж өөрчилсүгэй
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Хуулийн төсөл
(2_Тусгай_сангийн_хуулийн_төсөл (2).docx)