Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Салдангийн ОДОНТУЯА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 25 ӨДӨР
УЛААНБААТАР

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт: “3.1.2 дахь заалтын ”Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх” гэсний дараа “үндэсний ажиллагаа” гэж,
14 дүгээр зүйл, 14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг: “14 дүгээр зүйл. “Комиссын” гэсний дараа “болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн” гэж, мөн хуулийн 14.1 дэх заалтын “Комиссын” гэсний дараа “болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн” гэж, 14.2 дахь заалтын “Комиссын” гэсний дараа “болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн” гэж.
31 дүгээр зүйл, 31 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг: "31 дүгээр зүйл. ”сэргийлэх” гэсний дараа “үндэсний” гэж, хуулийн 31.3 дахь заалтын ”сэргийлэх” гэсний дараа “үндэсний” гэж, мөн зүйлийн ”...төсөв нь” гэсний дараа “улсын төсвөөс санхүүжих бөгөөд” гэж, мөн зүйлийн “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн нь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны Төсвийн ерөнхийлөн захирагч байна.” гэж;
31 дүгээр зүйлийн 31 дахь хэсэг: “31.31 дахь хэсэгт “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн жилийн төсвийн төслийг төлөвлөн Улсын Их Хурлын даргад хүргүүлэх бөгөөд төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Байнгын хороогоор зөвшөөрөгдсөн төсвийн төслийг улсын нэгдсэн төсвийн төсөлд нэгтгүүлэхээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлнэ.” гэж;
31 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг: “31.4.”хэвлэн нийтэлнэ.” гэсний дараа “Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, тайлангаар өгсөн санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх талаар Улсын Их Хурал тогтоол гаргана.” гэж, мөн хуулийн 31.5.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний ажлын алба хууль тогтоомжид заасан журмын дагуу тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.” гэж;
32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг: “32.1.”...томилно.” гэсний дараа “Гишүүнийг нэг удаа улируулан томилж болно.” гэж;
33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, 6, 7, 8, 9, 10 дахь заалт: “33.1.5.энэ хуулийн 33.1.8-аас 33.1.10-д заасан асуудлаар гомдол, мэдээлэл хүлээн авах, хууль зүйн зөвлөгөө өгөх” гэж, мөн хуулийн 33.1.6.хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэлийн асуудлаар хяналт-шалгалт хийх” гэж, мөн хуулийн 33.1.7.энэ хуулийн 33.1.6-д заасан асуудлаар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний удирдамж, чиглэлийн дагуу хүний эрхийн хяналт шалгалт явуулах” гэж, мөн хуулийн 33.1.8.хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэлийн хохирогчийн эмзэг байдлын талаар цагдаагийн болон бусад хууль сахиулах байгууллагын ажилтнууд, нийгмийн ажилтан, шүүгч, прокурор, эмнэлгийн ажилтнуудад сургалт явуулах” гэж, мөн хуулийн 33.1.9.бие махбодын шийтгэлийн хор хөнөөлийн талаарх мэдлэгийг дээшлүүлэх, хүчирхийлэлгүй арга барилыг сурталчлах, боловсрол олгох, хүүхдүүдийг өсгөх, асран халамжлахад чиглэсэн мэдлэгийг дээшлүүлэх” гэж, мөн хуулийн 33.1.10.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний шаардлага, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих” гэж;
33 дугаар зүйлийн Тайлбар: Тайлбар гэсэн хэсэгт “...зэвсэгт хүчин, хилийн болон дотоодын цэргийн анги”, дипломат төлөөлөгчийн газар” гэж;
35 дугаар зүйл, 35 дугаар зүйлийн 5 дахь хэсэг: 35 дугаар зүйл.”зөвлөмж” гэсний дараа “шаардлага” гэж, мөн хуулийн 35.5.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд хүүхдийн эсрэг бие махбодын шийтгэл, гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн эмзэг байдлыг зөрчсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулахаар шаардлага хүргүүлнэ.” гэж;
36 дугаар зүйл, 65 дугаар зүйлийн 6 дахь хэсгийн 1, 2, 3, 4, 5 дахь заалт: “36.1.”...гишүүнд” гэсний дараа “бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх” гэж, мөн зүйлийн “орон тооны” гэсний дараа ”Ажлын алба” гэж, мөн хуулийн 36.2.”...сэргийлэх” гэсний дараа “ажлын албаны” гэж, мөн зүйлийн “...албан хаагч байна.” гэсний дараа “Шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу төрийн үйлчилгээний ажилтан, гэрээт ажилтныг ажиллуулж болно.” гэж, мөн хуулийн “36.3.”...сэргийлэх” гэсний дараа “ажлын алба” гэж, мөн хуулийн 36.4.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажлын алба нь тогтолцооны хяналт шинжилгээ хийх, урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааны чиг үүргийг дагнан хэрэгжүүлэх бүтцээр ажиллана.” гэж, мөн хуулийн 36.5.Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх нэгжийг чиг үүргээ бие даан хэрэгжүүлэх боломжоор хангаж, албан хаагчдын халдашгүй байдал, аюулгүй байдлыг хангана.” гэж.
39 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг: “39.1.”...албан өрөө” гэсний дараа “тээврийн хэрэгсэл” гэж.
40 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг: “40.4.Хуулиар бусад баталгааг тогтоож болно.” гэж тус тус нэмсүгэй.
2 дугаар зүйлМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн ”Комиссоос” гэснийг “Комисс, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнээс” гэж, мөн хуулийн 36 дугаар зүйлийн “нэгж” гэснийг “Ажлын алба” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйлМонгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрэгжүүлэх” гэснийг, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.10 дахь заалтын “Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.” гэснийг, мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1 дэх хэсгийн “туслах” болон “нэгж” гэснийг, мөн зүйлийн 36.2 дахь хэсгийн “нэгжийн” гэснийг, мөн зүйлийн 36.3 дахь хэсгийн “нэгж нь Комиссын Тамгын газарт харьяалагдах ба” гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйлЭнэ хуулийг 2024 оны ... дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ (1).docx)