Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 4-Р САРЫН 17 ӨДӨР
УЛААНБААТАР

Биеийн тамир, спортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь биеийн тамир, спортоор дамжуулан бие бялдрын төдийгүй сэтгэл, оюуны боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөн, амьдралын зөв дадал хэвшлийг дэмжих, биеийн тамир, спортын удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодогтохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлБиеийн тамир, спортын хууль тогтоомж
2.1Биеийн тамир, спортын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйлХуулийн үйлчлэх хүрээ
3.1Үндэсний их баяр наадмын тухай хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
3.2Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулаагүй спортын холбооны үйл ажиллагаатай холбогдсон бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.
4 дүгээр зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1“биеийн тамир” гэж дасгал сургуулилт, идэвхтэй хөдөлгөөнөөр дамжуулан иргэний сэтгэл, оюуны болон бие бялдрыг хөгжүүлэх, үүний үр дүнд оюун ухааны болон материаллаг үнэт зүйлийг бий болгох үйл ажиллагааг;
4.1.2“биеийн тамирын арга зүйч” гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах болон иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэхэд арга зүйн удирдлага, дэмжлэг, туслалцаа үзүүлэх этгээдийг;
4.1.3“биеийн тамир, спортын ажилтан” гэж биеийн тамир, спортын байгууллагад ажиллаж байгаа болон биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг биеийн тамир багш, дасгалжуулагч, арга зүйчийн мэргэжлээр төгссөн этгээдийг;
4.1.4“биеийн тамир, спортын байгууллага” гэж өмчийн бүх хэлбэрийн биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхэлж, идэвхтэй хөдөлгөөн, спорт, өндөр амжилтын төлөө спортын чиглэлийн ажил, үйлчилгээ үзүүлэх зорилго, чиг үүрэг бүхий хуулийн этгээдийг;
4.1.5“гарын үсэг зурагч тал” гэж Дэлхийн Допингийн эсрэг Агентлагийн өмнө үүрэг хүлээсэн Монголын Үндэсний Олимп, Паралимпын Хороо болон допингийн эсрэг үндэсний байгууллагыг;
4.1.6“дасгалжуулагч” гэж биеийн тамир, спортын мэргэжлийн боловсрол олгох их, дээд сургуулийг төгссөн, спортын амжилтыг ахиулах зорилго бүхий сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаа эрхэлж буй этгээдийг;
4.1.7“допинг” гэж спортын үйл ажиллагаанд хэрэглэхийг хориглосон бодис, хориотой аргыг;
4.1.8Дэлхийн Допингийн эсрэг Агентлаг” гэж допингийн эсрэг үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, хянах чиг үүрэг бүхий олон улсын байгууллагыг;
4.1.9“Допингийн эсрэг үндэсний зөвлөл” гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангах талаар дүгнэлт, зөвлөмж гаргах эрх бүхий этгээдийг;
4.1.10“Допингийн эсрэг үндэсний байгууллага” гэж Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, хянах чиг үүргийг гэрээний үндсэн дээр гүйцэтгэх төрийн бус байгууллагыг;
4.1.11“идэвхтэй хөдөлгөөн” гэж эрүүл мэнд, бие бялдрыг дэмжихэд чиглэсэн хүний булчингийн үйл ажиллагааны оролцоотой 30 ба түүнээс дээш минутын хугацаанд тасралтгүй хүч зарцуулан тогтмол хийж байгаа биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг;
4.1.12”Магадлан итгэмжлэл” гэж спортын холбоо, клубийн үйл ажиллагаа, сургалт-дасгалжуулалтын чанарт хараат бус үнэлгээ хийж, мэргэжлийн дүгнэлт өгөх үйл ажиллагааг;
4.1.13“Монголын Үндэсний Олимпын Хороо” гэж олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх, сурталчлан дэлгэрүүлэх, Монголын баг тамирчдыг Олон улсын олимпын хорооноос явуулж буй тив, дэлхийн наадам, арга хэмжээнд удирдан, зохион байгуулж оролцуулах зорилго бүхий Олон улсын олимпын хорооноос хүлээн зөвшөөрсөн төрийн бус байгууллагыг;
4.1.15“мэргэжлийн тамирчин” гэж спортын тодорхой нэг төрлөөр дагнан хичээллэж, мэргэшсэн, гэрээний дагуу ашгийн төлөө тэмцээнд оролцон цалин хөлс, бусад мөнгөн урамшуулал авдаг тамирчныг;
4.1.16“оюутны дунд зохион байгуулах спорт” гэж мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч оюутны бие бялдрын хөгжлийг дэмжих биеийн тамир, спортын албан ёсны арга хэмжээ, тэмцээн, наадам, бэлтгэл сургуулилтын үйл ажиллагааг;
4.1.17“оюутны дунд зохион байгуулах спорт” гэж мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч оюутны бие бялдрын хөгжлийг дэмжих биеийн тамир, спортын албан ёсны арга хэмжээ, тэмцээн, наадам, бэлтгэл сургуулилтын үйл ажиллагааг;
4.1.18“спорт” гэж биеийн тамирын хөгжлийн үр дүнд бий болж, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, тэмцээн, наадамд тусгай журмын дагуу бэлтгэж оролцох үйл ажиллагааг;
4.1.19спортын барилга байгууламж” гэж иргэн, тамирчин биеийн тамир, спортоор хичээллэх, спортын тэмцээн зохион байгуулах зориулалт бүхий байгууламж, түүний дэд бүтцийг;
4.1.20“спортын клуб” гэж иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх, биеийн тамир, спортын үйл ажиллагаа эрхлэн, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий хуулийн этгээд болон байгууллагын дэргэдэх спортын дагнасан нэгжийг;
4.1.21“спортын наадам” гэж нэгдсэн хэлбэрээр зохион байгуулж байгаа спортын тэмцээн, соёл урлагийн арга хэмжээний нэгдлийг;
4.1.22“спортын сайн дурын ажилтан” гэж Монгол Улсын болон гадаадын иргэн нь гэрээний үндсэн дээр биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад өөрийн санаачилгын үндсэн дээр мөнгөн урамшуулал авахгүйгээр оролцож байгаа этгээдийг
4.1.23“спортын стандарт” гэж тухайн спортын үйл ажиллагаа, бэлтгэлд тавигдах орчны болон техникийн шаардлагыг ханган, спортын сургалт явуулдаг байгууллагад заавал дагаж мөрдөн биелүүлэх, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан бичиг баримтыг;
4.1.24”спортын сургалт” гэж спортоор хичээллэж буй хүмүүсийн биеийн тамир, спортын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн, тодорхой зорилтын үндсэн дээр стандарт, хөтөлбөрийн дагуу явагддаг, төлөвлөлт бүхий спортын тэмцээн, наадамд заавал оролцох үе шатыг багтаасан бэлтгэлийн үйл явцыг;
4.1.25“спортын тэмцээн“ гэж тухайн спортын төрлөөр тамирчид, багуудын хооронд зохион байгуулагч нарын тогтоосон дүрэм, зааврын дагуу өрсөлдөх, шилдэг оролцогчийг тодруулах үйл явцыг;
4.1.26“спортын холбоо” гэж нэг, эсхүл хэд хэдэн спортын төрлийг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа явуулж байгаа төрийн бус байгууллагыг;
4.1.27спортын төрөл” гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дүрэм, журам, тодорхой хэрэгсэл, тоног төхөөрөмж, сургалтын орчин бүхий олон нийтийн харилцаа үүсгэдэг спортын нэг хэсгийг;
4.1.28“спортын шүүгч” гэж тэмцээн, наадмыг дэнслэх үйл ажиллагаанд тусгайлан бэлтгэгдсэн, холбогдох цол зэрэгтэй, спортын дүрэм журам, зааврын хэрэгжилтийг сахин хангуулах этгээдийг;
4.1.29“тамирчин” гэж спортоор тогтмол хичээллэж, тусгайлсан сургалтын явцад бэлтгэгдэн, спортын тэмцээнд оролцдог этгээдийг;
4.1.30“үндэсний спорт” гэж ард түмний уламжлал, зан заншилд тулгуурлан хөгжсөн үндэсний онцлог шинжийг агуулсан үндэсний бөхийн барилдаан, сур, шагайн харваа, хурдан морины уралдаан зэрэг үндэсний уламжлалт спортыг;
4.1.31“хүүхдийн дунд зохион байгуулах спорт” гэж сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургалтын байгууллагын хүүхэд, суралцагчдад сэтгэл, оюуны болон бие бялдрын бэлтгэл олгоход чиглэсэн биеийн тамир, спортын арга хэмжээ, үйл ажиллагааг;
4.1.32”ёс зүйн зөвлөл” гэж холбогдох ёс зүйн хууль, хэм хэмжээний хэрэгжилтэд хяналт тавих, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиг үүрэг бүхий салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн болон спортын холбоо, клубын дэргэд ажиллах орон тооны бус бүтцийг.
5 дугаар зүйлБиеийн тамир, спортын талаар иргэн, гэр бүлийн эрхэмлэх зүйл
5.1Эрүүл мэндээ хамгаалах, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг тул гэр бүлийн хүрээнд биеийн тамир, спортын талаар дараах хандлагыг эрхэмлэвэл зохино:
5.1.1иргэн эрүүл мэндээ хамгаалах, бие бялдраа хөгжүүлэх зорилгоор биеийн тамир, спортоор тогтмол хичээллэж, сорилын болзлоо ханган биелүүлэх;
5.1.2хүн бүр өдөр тутам 30 минутаас багагүй хугацаанд идэвхтэй хөдөлгөөн хийх, эрүүл чийрэг бие бялдар, амьдралын зөв дадлыг төлөвшүүлэх;
5.1.3хүний сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих замаар нийгэмд эерэг хандлагыг дэлгэрүүлэх үйлсэд тамирчин байх эсэхээс үл хамааран хүн бүр өөрийн бие бялдар, хүсэл сонирхолд нийцсэн биеийн тамир, спортоор хичээллэх, тэмцээн наадамд оролцох, амралт чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх;
5.1.4спортын сургалтын үйл ажиллагаанд хүүхдийг хамруулах, багш, дасгалжуулагчаас тавьсан шаардлагыг биелүүлэх, хамтран ажиллах, хөгжлийн үйл явц, үр дүнтэй танилцах, хяналт тавих;
5.1.5эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн спортын авьяасыг багаас нь илрүүлэх, ур чадварыг хөгжүүлэх, бие бялдрын хөгжил, сэтгэл, оюуны төлөвшилд нь байнга анхаарах, туслалцаа дэмжлэг үзүүлэх;
5.1.6хүүхдийг гэр бүлийн орчинд биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дэмжин өөрөө үлгэрлэн, урамшуулах, зөв арга барил, дадал чадварыг эзэмшүүлэх.
6 дугаар зүйлБиеийн тамир, спортын үйл ажиллагааны зарчим
6.1Биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална:
6.1.1идэвхтэй хөдөлгөөн, спорт нь бүх нийтэд хүртээмжтэй, тогтвортой байх;
6.1.2хувь хүний онцлог, бие бялдрын хөгжилд нийцсэн олон хувилбартай, сонголт хийх боломжтой байх;
6.1.3өмчийн олон хэлбэрт тулгуурлан төр, хуулийн этгээд, иргэний нэгдмэл үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх;
6.1.4спорт ялгаварлан гадуурхалт, шударга бус өрсөлдөөнөөс ангид байх.
7 дугаар зүйлБиеийн тамир, спортод эрхэмлэн баримтлах ёс зүйн хэм хэмжээ
7.1Спортын тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийн орчныг төлөвшүүлэхийн төлөө дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
7.1.1хүн хүнээ хүндэтгэх нөхөрсөг зан харилцаа, хүндлэл, хүний мөн чанарыг эрхэмлэх зэрэг зан үйлийн сайн чанарыг дээдлэх;
7.1.2хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахаас ангид байх;
7.1.3сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, бэлгийн дарамтыг биеэр, үг хэлээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;
7.1.4спортын талбарт шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, аливаа авилгын саналыг бусдаас хүлээн авахгүй, бусдад тавихгүй, шударга бус үйлдэл, эс үйлдэлтэй үл эвлэрэх;
7.1.5өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, ололтоо бататган, тухайн мэргэшсэн спортын төрлөө хөгжүүлэхэд манлайлан оролцох;
7.1.6иргэн болон өөр хоорондоо хүндэтгэлтэй, эелдэг харьцаж, нийгэмд биеэ зөв боловсон, соёлтой авч явах талаар үлгэр дуурайлал үзүүлэх;
7.1.7олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо эх орон, баг, хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;
7.1.8улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа нөлөөллөөс ангид байх;
7.1.9бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараахгүй байх, хувь хүний нууцад халдахгүй байх;
7.1.10монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, өсвөр үе, ахмад настан, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр оролцон, хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэн, амьдралын зөв дадлыг сурталчлан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.
7.2Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.3Энэ хуулийн 9.1.5-д заасан этгээд нь энэ хуулийн 7.1-д заасныг зөрчиж ёс зүйн зөрчил гаргасан нь Ёс зүйн зөвлөлийн шийдвэрээр батлагдсан тохиолдолд ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд хамаарах мөнгөн шагнал, урамшууллыг олгохыг түр түтгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УДИРДЛАГА, ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ
8 дугаар зүйлУлсын Их Хурлын бүрэн эрх
8.1Монгол Улсын Их Хурал биеийн тамир, спортыг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
8.1.1биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлох;
8.1.2биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
8.1.3биеийн тамир, спортын асуудлаар олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орох, гарах асуудлыг шийдвэрлэх;
8.1.6хуульд заасан бусад бүрэн эрх.
9 дүгээр зүйлМонгол Улсын Засгийн газрын бүрэн эрх
9.1Монгол Улсын Засгийн газар биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
9.1.1биеийн тамир, спортын талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;
9.1.2улсын хэмжээнд зохион байгуулах спортын тэмцээн, наадмын эрх олгох, санхүүжүүлэх журам батлах;
9.1.3тухайн жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадмын жагсаалтыг батлах;
9.1.4Монгол Улс олон улс, бүс нутаг, тив, дэлхийн зэрэглэлийн наадам зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвших, зохион байгуулах шийдвэр гаргах;
9.1.5олимпын наадам, тив, дэлхийн наадам болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчид мөнгөн шагнал олгох, урамшуулах журмыг батлах;
9.1.6биеийн тамир, спортын хөгжлийн шалгуурт нийцсэн хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох журам, аргачлалыг батлах;
9.1.7допингийн эсрэг үндэсний дүрэм, допингийн эсрэг Үндэсний зөвлөлийг байгуулах, бүрэлдэхүүнийг батлах;
9.1.8хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
9.2Монгол Улсыг төлөөлөн олимп, паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах Үндэсний хорооны бүрэлдэхүүн, дүрмийг батална.
10 дугаар зүйлБиеийн тамир, спортын асуудал Засгийн газрын гишүүний бүрэн эрх
10.1Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
10.1.1улсын төсвөөс болон спортыг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэх спортын төрөл ангиллыг сонгох, үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, олон улсын тэмцээнийг санхүүжүүлэх журмыг батлах;
10.1.2өсвөр үе, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт явуулах, тэмцээн уралдаан зохион байгуулах журам батлах;
10.1.3биеийн тамир,спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэд ажиллах ёс зүйн орон тооны бус зөвлөлийн гишүүнд тавигдах шаардлага, зөвлөлийн журмыг батлах;
10.1.4биеийн тамирын дасгалжуулагч, арга зүйчийн мэргэшил дээшлүүлэх сургалтын хөтөлбөр батлах;
10.1.5төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх спортын холбоог сонгон шалгаруулах шалгуур үзүүлэлтийг батлах;
10.1.6спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, орчин үеийн судалгаа, ололт амжилт, заах арга зүйн ололтыг ашиглах, эрдэм шинжилгээний захиалгат ажил явуулахад дэмжлэг үзүүлэх;
10.1.7орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй үйлчилгээ үзүүлэх тариф, орлогыг зарцуулах үлгэрчилсэн журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй хамтран батлах.
10.1.8спортын тэмцээн, наадмын норматив, шаардлага, нээлт, хаалтын дэг, соёл, удирдлага, зохион байгуулах журам батлах;
11 дүгээр зүйлБиеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
11.1Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаас гадна дараах  чиг үүргийг хэрэгжүүлнэ:
11.1.1биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг зохион байгуулах, биелэлтийг хангах;
11.1.2аймаг, сум, нийслэл, дүүргийн засаг захиргаа, бусад холбогдох байгууллагын саналыг авч биеийн тамир, спортын хөгжлийн богино, дунд хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжүүлэх;
11.1.3хүн амд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол, амьдралын зөв хандлагыг төлөвшүүлэх, иргэнийг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх ажлыг зохион байгуулах;
11.1.4спортын хөгжлийн шалгуурт нийцсэн хүн амын бие бялдрын сорилын үзүүлэлт, түвшин тогтоох, үр дүнг тооцох аргачлал, журмыг боловсруулах, хэрэгжилтийг хангах;
11.1.5төр, хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар хүн амын бие бялдрын түвшин тогтоох сорилыг улсын хэмжээнд зохион байгуулах ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
11.1.6энэ хуульд заасан өөрийн бүрэн эрхэд хамаарах зарим асуудлыг биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол тэгш олгох чадамжтай төрийн бус байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж, холбогдох зардлыг санхүүжүүлэх;
11.1.7биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон холбогдох бусад иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай хамтран ажиллах;
11.1.8улсын төсвөөс санхүүжүүлэх үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журмын хэрэгжилтийг хангах;
11.1.9улсын хэмжээнд зохион байгуулах спортын наадмын хөтөлбөрт багтах спортын төрлийг тогтоох, тэмцээнийг удирдлага, зохион байгуулалт, арга зүйгээр хангах, хяналт тавих;
11.1.10улсын төсвөөс санхүүжүүлэх улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоог сонгон шалгаруулах, эрх олгох, норматив, шаардлагын хэрэгжилтэд хяналт тавих, олон улсын дүрэм, стандартын хэрэгжилтийг хангах;
11.1.11энэ хуулийн 9.1.3-т заасныг үндэслэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах спортын холбоонд энэ хуулийн 9.1.2-д заасан журмын дагуу дэмжлэг үзүүлэх, үйл ажиллагаанд хяналт тавих;
11.1.12биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, шүүгчийг нэгдсэн бодлого, тодорхой чиглэлээр бэлтгэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох дээд байгууллагад хүргүүлэх, энэ талаар гарсан шийдвэрийн биелэлтийг хангах;
11.1.13биеийн тамирын ажилтан, дасгалжуулагч, арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангах;
11.1.14биеийн тамир, спортын мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, байнгын үйл ажиллагааг хангах, системийн өргөтгөл, шинэчлэлийг тогтмол хийх;
11.1.15допингийн эсрэг үндэсний байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
11.1.16сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллагын биеийн тамир, эрүүл мэндийн сургалтын хөтөлбөр, агуулгыг хэрэгжүүлэх сургалтын орчныг сайжруулах зөвлөмж гаргах;
11.1.17биеийн тамир, спортын асуудлаар гадаадын болон олон улсын байгууллагатай хамтран ажиллах;
11.1.18төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг хэрэгжүүлэх зөвлөл байгуулан, энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх;
11.1.19улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжийг улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг зохион байгуулах;
11.1.20хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг паралимп, дифлимп, тусгай олимпын уралдаан тэмцээнд оролцоход дэмжлэг үзүүлэх;
11.1.21улсын хэмжээнд биеийн тамир, спортоор тогтмол хичээллэгч иргэдийн тоог гарган, тоог нэмэгдүүлэх, хяналт тавих ажлыг зохион байгуулах;
11.1.22хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.
11.2Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага Засаг даргатай зөвшилцөн аймаг, нийслэлийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын даргыг томилж, чөлөөлнө.
11.3Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага биеийн тамир, спортын боловсрол олгох сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн болон мэргэжил дээшлүүлэх, спортын анагаах ухааны нэгжтэй байж болно.
12 дугаар зүйлАймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бүрэн эрх
12.1Аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
12.1.1харьяалах нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөө батлах, шаардлагатай төсөв, хөрөнгийг баталж, хяналт тавих;
12.1.2биеийн тамир, спортын асуудлаар тухайн шатны болон доод шатны Засаг даргын тайланг хэлэлцэж, чиглэл өгөх;
12.1.3эдийн засгийн тооцоо, материаллаг бааз, хүний нөөцийн судалгаанд үндэслэн нутаг дэвсгэртээ улсын хэмжээний спортын тэмцээн, наадам зохион байгуулах эрхийн төлөө нэр дэвших эсэхийг хэлэлцэн шийдвэрлэх;
12.1.4Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулах улсын хэмжээний болон олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулалтыг хариуцан гүйцэтгэх хуулийн этгээдийг байгуулах тухай шийдвэр гаргах;
12.1.5аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багт орон нутгаас санхүүгийн дэмжлэг үзүүлэх төсвийг батлах;
12.1.6биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, иргэний оролцоог дэмжих, аймаг, дүүргийн өсвөр үе, оюутны шигшээ багийн төсвийг батлах;
12.1.7хуульд заасан бусад бүрэн эрх.
13 дугаар зүйлАймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрх
13.1Аймаг, нийслэлийн Засаг дарга биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
13.1.1харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
13.1.2нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортыг хөгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах;
13.1.3иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биеийн тамир, спортын талаар гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх;
13.1.4тухайн нутаг дэвсгэрийн хүн ам, байгууллага, хамт олныг биеийн тамир, спортын арга хэмжээнд оролцуулах, түүнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн төсвийн төсөлд тусгах;
13.1.5сум, дүүргийн хороодод орон тооны биеийн тамирын арга зүйч ажиллуулах;
13.1.6энэ хуулийн 12.1.3, 12.1.4-д заасан шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, удирдлага, арга зүйгээр хангаж, энэ хуулийн 9.1.2-д заасан журмын дагуу санхүүгийн дэмжлэгийг төсөвт тусган санхүүжүүлэх;
13.1.7аймаг, дүүргийн өсвөр үеийн шигшээ багт орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
13.1.8хүн амын нягтаршил, боломж, хэрэгцээ шаардлагад нийцүүлэн иргэний идэвхтэй хөдөлгөөн, биеийн тамир, спортоор хичээллэх боломжийг бүрдүүлэх талаар хариуцсан нэгжтэй байх, стандартын шаардлагыг хангасан спортын барилга байгууламж, заал, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх;
13.1.9биеийн тамир, спортыг хөгжүүлэх, дэмжих чиглэлээр идэвх, санаачилгатай ажиллаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, спортын холбоо, бусад байгууллагатай хамтран ажиллах, дэмжлэг үзүүлэх;
13.1.10нутаг дэвсгэрийн давуу тал, орон нутгийн онцлогт тохирсон спортын төрлийг тэргүүн ээлжинд хөгжүүлэх;
13.1.11өсвөр үе, оюутны шигшээ багт орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
13.1.12хуульд заасан бусад бүрэн эрх.
14 дүгээр зүйлАймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
14.1Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
14.1.1харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
14.1.2биеийн тамир, спортын сургалтын үйл ажиллагаанд стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
14.1.3биеийн тамир, спортын талаарх тайлан, мэдээ, мэдээллийг хууль тогтоомжид заасан журмын дагуу холбогдох байгууллагад гаргаж өгөх;
14.1.4орон нутгийн биеийн тамир, спортын бусад байгууллага, баг тамирчинд хууль тогтоомжид заасан дэмжлэг, туслалцаа үзүүлэх;
14.1.5өөрийн албан ёсны орон тоон дээр хөгжлийн бэрхшээлтэй хүний төлөөллийг авч ажиллуулах;
14.1.6дасгалжуулагч, ажилтан, арга зүйчийн мэдлэг, ур чадвар, хандлагыг шинэчлэх үйл ажиллагааг тасралтгүй явуулах;
14.1.7ажилтан, дасгалжуулагч, арга зүйчийн хөдөлмөрийг бодитой үнэлж, шагнаж урамшуулах, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх.
14.2Аймаг, дүүргийн биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга нь орон тооны биеийн тамирын арга зүйчийг сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн томилж, түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн чөлөөлнө.
15 дугаар зүйлСум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх
15.1Сум, дүүргийн Засаг дарга харьяалах нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
15.1.1тухайн нутаг дэвсгэртээ биеийн тамир, спортын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
15.1.2иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас биеийн тамир, спортын талаар гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх;
15.1.3сум, дүүргийн иргэдийн биеийн тамир, спортын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
15.1.4тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, аж ахуйн нэгж биеийн тамир, спортын эрх бүхий байгууллагаас тогтоосон стандарт, норм, нормативыг сахин мөрдөж байгаа эсэхэд тэдгээрийн харьяалал, өмчийн хэлбэрийг үл харгалзан хяналт тавих.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТООР ДАМЖУУЛАН СЭТГЭЛ, ОЮУНЫ БОЛОН БИЕ БЯЛДРЫН БОЛОВСРОЛ ОЛГОХ, ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН
16 дугаар зүйлБоловсролын байгууллага дахь биеийн тамирын үйл ажиллагаа
16.1Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага биеийн тамир спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох, идэвхтэй хөдөлгөөний талаар дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
16.1.1сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон дээд боловсролын сургалтын байгууллага биеийн тамир, спортын онол, философи, түүх, үзэл санаа, эрүүл, зөв амьдралын хэв маяг, соёл, ёс зүй, ирээдүйн чиг хандлагын талаар бусад хичээлийн нэгэн адил танхимын боловсрол олгох сургалтаар дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсролтой, идэвхтэй хөдөлгөөний амьдралын дадал хэвшилтэй иргэн бэлтгэх зорилгыг агуулсан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
16.1.2боловсрол, сургалтын байгууллагын биеийн тамирын хичээлийн боловсролын хөтөлбөр, агуулга, стандартад хичээлээс гадуурх ажлын чиглэлийг тогтооход биеийн тамир, спортын асуудал  хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг тусгах;
16.1.3биеийн тамир, спортын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд биеийн тамир, спортын асуудал  хариуцсан төрийн захиргааны байгууллагын саналыг тусган ажиллах;
16.1.4боловсролын сургалтын байгууллага үндэсний стандартад нийцсэн биеийн тамир, спортын заал, талбай, хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй байх асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх.
16.2сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
16.2.1сургуулийн өмнөх, ерөнхий боловсролын, мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага суралцагчид олгох сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох үндсэн хичээлийг батлагдсан хөтөлбөр, агуулгын дагуу шаардлага хангасан стандартын заал танхим, сургалтын хэрэглэл бүхий орчинд зааж сургах;
16.2.2өсвөр үе, хүүхдийн нас, биеийн онцлогт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй сургалт явуулах, тэмцээн, наадмыг зохион байгуулах, тэднийг улс, аймаг, нийслэл, бүсийн тэмцээнд оролцоход дэмжих, туслалцаа үзүүлэх;
16.2.3хичээлээс гадуурх биеийн тамир, спортын сургалтын ажлыг секц, дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулж, шаардлагатай хөрөнгийг жил бүрийн төсөвт тусгах;
16.2.4биеийн тамир, спортоор дамжуулан сэтгэл, оюуны болон бие бялдрын боловсрол олгох тогтолцоог үндсэн хөтөлбөрөөс гадна спортын клубийн хэлбэрээр зохион байгуулах;
16.2.5дээд боловсролын сургалтын байгууллага шинээр элсэх спортын гоц авьяас, чадвартай хүүхдэд сургалтын тэтгэлэг олгох дэмжих;
16.2.6сургуулийн захиргаа ерөнхий эрдмийн хичээлийн сургалтын чанарын үнэлгээ хангасан суралцагчийг үндэсний хэмжээнд зохион байгуулагдаж байгаа тэмцээн, наадамд оролцуулахад дэмжлэг үзүүлэх.
17 дугаар зүйлЭрүүл мэндийн байгууллага дахь биеийн тамирын үйл ажиллагаа
17.1Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүний эрүүл мэндийг хамгаалах, бие бялдрыг хөгжүүлэх, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд мэдээлэх, сурталчлах талаар биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
17.1.1халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн хөтөлбөр, төслийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн мэдээлэл, сургалт, сурталчилгаа, ухуулга нөлөөлөл, тандалт судалгааны ажлыг зохион байгуулах;
17.1.2хүний биеийн бүтэц, үйл ажиллагааны алдагдлын улмаас үүссэн үр дагаврыг арилгахад чиглэсэн сэргээн засах тусламж, үйлчилгээ, эрүүл мэндийг дэмжих арга хэмжээг идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан зохион байгуулах;
17.1.3спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчны эрүүл мэндийн хяналт үйлчилгээг хамтран зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх.
17.2Эрүүл мэндийн байгууллага биеийн тамирыг хөгжүүлэх зорилгоор дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
17.2.1биеийн тамирыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл аж төрөх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажил, үйл ажиллагааг зохион байгуулах;
17.2.2нөхөн сэргээх, физик эмчилгээнд биеийн тамирын дасгал хөдөлгөөнийг ашиглах, биеийн тамир, спортын ажилтны оролцоотойгоор зохион байгуулах;
17.2.3хүний эрүүл мэндийг дэмжсэн хамтарсан сургалт, сурталчилгаа, мэдээллийн ажлыг явуулж байх.
18 дугаар зүйлАж ахуйн нэгж, байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа
18.1Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага идэвхтэй хөдөлгөөн, спортоор дамжуулан ажилтны сэтгэл, оюуны болон бие бялдрын хөгжлийг дэмжих, хамт олны дунд нөхөрсөг, найрсаг харилцааг бүрдүүлэх чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
18.1.1ажлын байрны онцлог нөхцөлтэй уялдуулан ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх орчныг бүрдүүлэх;
18.1.2ажилтнаа идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллүүлэх төлөвлөгөө гарган ажиллах, спортын тэмцээн зохион байгуулах;
18.1.3байгууллагын жил бүрийн төсөвт ажилтны идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, тэмцээн наадамд шаардагдах зардлыг тусгах;
18.1.4ажилтны бие бялдрын түвшин тогтоох, байгаа төвшнөөс бууруулахгүй байх, ахиулах арга хэмжээг тогтмол хэрэгжүүлэх;
18.1.5байгууллага, салбарын хүрээнд спортын тэмцээн, наадам зохион байгуулж, ажилтны бие бялдар, эрүүл мэндийг хамгаалах ажлыг дэмжих;
18.1.6ажилтныг биеийн тамир, спортоор хичээллэхэд зориулсан спортын барилга байгууламж барьж ашиглах, спортын хэрэглэл, тоног төхөөрөмжтэй байх;
18.1.7тухайн байгууллага сайн дурын үндсэн дээр спортын клуб байгуулан ажиллуулах, биеийн тамирын ажилтантай байж болно.
18.2Амралтын газар, сувилал, хүүхдийн зуслан амрагчийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын үйл ажиллагаа явуулах орчныг бүрдүүлнэ.
19 дүгээр зүйлЗэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага дахь биеийн тамир, спортын үйл ажиллагаа
19.1Зэвсэгт хүчин, хил хамгаалах, онцгой байдлын болон хууль сахиулах байгууллага энэ хуулийн 18.1-д зааснаас гадна дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ:
19.1.1өөрийн үйл ажиллагааны чиглэлээр спортын тэмцээн, наадам зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
19.1.2бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийн тусгай норм, норматив тогтоох, тусгай сургалтын хөтөлбөрийг батлан мөрдүүлэх;
19.1.3бие бүрэлдэхүүний бие бялдрын хөгжлийг хангах, спортоор хичээллэх, мэргэжлийн тусгай бэлтгэлийг хангах чиглэлээр спортын дагнасан нэгж ажиллуулах.
19.2Цэргийн насны залуучуудын бие бялдрын бэлтгэлийн чиглэлээр төрөл бүрийн ажил, арга хэмжээг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагатай хамтран явуулж болно.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА
20 дугаар зүйлСпортын холбоо, түүний чиг үүрэг, эрх үүрэг
20.1Спортын холбоо ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор тухайн спортын төрлийг дэлгэрүүлэхэд чиглэсэн тодорхой хөтөлбөрийн дагуу бодитой, байнгын үйл ажиллагааг эрхлэн, улс болон олон улсын түвшний тэмцээнд оролцох, зохион байгуулах, тамирчинд зориулсан сургалтын ажил эрхэлнэ.
20.2Спортын холбоо Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу тухайн спортын төрлийн олон улсын холбооны өөр өөрийн онцлогт тохирсон дүрэмд нийцүүлэн үйл ажиллагаа явуулна.
20.3Спортын холбоо сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдсэн гишүүнчлэлтэй байж болно.
20.4Спортын холбоо нутаг дэвсгэр, өөрийн онцлог байдал, үйл ажиллагааны чиглэлээр нэг спортын төрлийн нэг төлөөлөгчийн газар, салбартай байж болно.
20.5Спортын холбоо өөрийн төлөөлөгчийн газар, салбар холбоо, спортын клубээр дамжуулан иргэнд идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
20.6Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийг үндэслэн тухайн спортын холбоог нэгдсэн бүртгэлд хамруулах, ангилах, төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх спортын холбоог салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу сонгон шалгаруулна.
20.7Спортын холбоог үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буйг хүлээн зөвшөөрөх шалгуурыг энэ хуулийн 20.6-д заасан журмаар зохицуулна.
20.8Спортын холбооны эрх, үүрэг:
20.8.1спортын тэмцээний заавар, тухайн жилийн тэмцээн, наадмын хуваарь батлах;
20.8.2улсын хэмжээний спортын тэмцээний нэгдсэн хуваарьт оруулах саналаа биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлэх;
20.8.3олон улсын дүрмийн дагуу тухайн спортын төрлийн дасгалжуулагч, спортын шүүгчийн үйл ажиллагаанд хяналт тавих, ажиллах эрхийг хязгаарлах, хасах;
20.8.4спортын клубийг холбооны гишүүнээр элсүүлэх, тухайн спортын төрлөөр сургалт-дасгалжуулалт эрхлэх зөвшөөрөл олгох;
20.8.5спортын тэмцээн, наадмын үед олон улсын дүрмийн дагуу тоглолтын үр дүнд нөлөөлөхүйц үйлдэл, эс үйлдэл гаргасан тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн тухайн спортын тэмцээн, наадмын үйл ажиллагаанд оролцох эрхийг хязгаарлах, хасах;
20.8.6тамирчин, биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч, тамирчны ёс зүйн дүрмийг энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн нийтлэг хэм хэмжээнд нийцүүлэн баталж, мөрдүүлэх;
20.8.7спортын холбооны ёс зүйн зөвлөл байгуулах;
20.8.8биеийн тамир,спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх орон тооны бус Ёс зүйн зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх;
20.8.9тамирчны сургалт-дасгалжуулалтыг шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, шигшээ баг бүрдүүлэн спортын тэмцээн, наадамд оролцуулах;
20.8.10тамирчин, шүүгчид спортын зэрэг, цол олгох, бууруулах, хасах;
20.8.11холбооны бүтэц, үйл ажиллагаа, зохион байгуулсан спортын тэмцээн, наадам, тамирчны амжилт, спортын цол, зэрэг, гишүүнчлэлийн талаарх өөрчлөлтийг мэдээллийн цахим санд тогтмол шинэчлэх;
20.8.14тамирчин, дасгалжуулагч, спортын шүүгчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх;
20.8.15биеийн тамир, спортын арга хэмжээг зохион байгуулахад спортын сайн дурын ажилтныг оролцуулан, дэмжлэг авах.
20.9Спортын холбоо дараа жилд Монгол Улсад зохион байгуулах олон улс, тив, дэлхийн зэрэглэлийн тэмцээн зохион байгуулах санал, шаардлагатай төсвийн дэмжлэгийн хэмжээ, танилцуулгын хамт тухайн оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.
21 дугаар зүйлСпортын клуб, түүний үйл ажиллагаа
21.1Спортын клуб ёс зүйтэй, хүмүүнлэг, бүтээлч, эрүүл чийрэг иргэн бэлтгэх, эерэг хандлага түгээх зорилгоор спортын тухайлсан болон хэд хэдэн төрлөөр үйл ажиллагаа явуулж болно.
21.2Спортын клуб спортын төрлийн дагнасан сургалт-дасгалжуулалтын үйл ажиллагаанд тухайн спортын төрлийн үндэсний стандартыг, үндэсний стандарт байхгүй тохиолдолд олон улсын спортын холбооноос гаргасан сургалт-дасгалжуулалтын хөтөлбөрийг мөрдөнө.
21.3Сургалт дасгалжуулалтын үйл ажиллагааг удирдах, хянах зорилгоор дасгалжуулагч, биеийн тамирын арга зүйч ажиллуулж, хичээллэгчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавих үйл ажиллагааг зохион байгуулна.
21.4Хүүхдийг спортын тэмцээн, бусад арга хэмжээнд оролцуулахад 15 хүртэлх хүүхэд тутамд нэг багш, дасгалжуулагч ажиллаж, хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангана.
21.5Спортын клубийг оршин байгаа газрын аж ахуйн нэгж, байгууллага, бүх шатны боловсролын байгууллага өмчийн хэлбэр харгалзахгүйгээр ажиллуулж болно.
22 дугаар зүйлБиеийн тамир, спортын магадлан итгэмжлэх үйл ажиллагаа
22.1Спортын холбоо, клуб энэ хуулийн 4.1.12-д заасан магадлан итгэмжлэлийг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ.
22.2Биеийн тамир, спортын магадлан итгэмжлэлийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас эрх олгосон байгууллага гэрээгээр хэрэгжүүлж, гүйцэтгэлийн үр дүнгээ тайлагнана.
22.3Хөдөлгөөний хомсдолоос шалтгаалсан халдварт бус өвчлөлийн эрсдэлийг бууруулах зорилгоор хичээллэсэн иргэний үр дүнд харгалзан магадлан итгэмжлэгдсэн спортын клубэд спортыг дэмжих сангаас үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлж болно.
22.4Спортын холбоо, клубийг магадлан итгэмжлэх журам, шалгуур үзүүлэлт, үйлчилгээний төлбөрийн дэмжлэг үзүүлэх хэмжээг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
22.5Магадлан итгэмжлэх журам, шалгуурт хөгжлийн бэрхшээлтэй хүнийг биеийн тамир, спортын үйл ажиллагаанд тэгш хамруулах, тэдний хичээллэх хэрэгцээ, шаардлагад нийцсэн орчин бүрдүүлэх үзүүлэлтийг тусгана.
23 дугаар зүйлҮндэсний шигшээ баг
23.1Үндэсний шигшээ баг өсвөр үе, залуучууд, оюутны, насанд хүрэгчдийн гэсэн ангилалтай байна.
23.2Бие даасан бүтэцтэй байгуулах үндэсний шигшээ багийг тухайн спортын төрлийн холбооноос санал авсны үндсэн дээр бүрдүүлж, зохион байгуулна.
23.3Монгол Улсын нэрийн өмнөөс олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадамд оролцох үндэсний шигшээ багийг спортын холбоо бүрдүүлж, үйл ажиллагааг нь хариуцан зохион байгуулна.
23.4Энэ хуулийн 10.1.2.-т заасан журмын дагуу сонгосон спортын төрлийн спортын холбоонд гэрээний дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага спортын холбоотой Захиргааны ерөнхий хууль, холбогдох журмын дагуу гэрээ байгуулж, санхүүжүүлнэ.
23.5Аймаг, дүүргийн Засаг дарга харьяалах аймаг, дүүргийн өсвөр үе, шигшээ багт орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх бөгөөд аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар спортын 8-аас доошгүй төрлөөр спортын холбооны орон нутаг дахь салбартай хамтран сонгон шалгаруулж, үйл ажиллагааг нь зохион байгуулна.
23.6Оюутны дэлхийн аварга, Универсиадад Монгол Улсыг төлөөлөн оролцох оюутны шигшээ багийг аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд байгуулж, дэмжлэг үзүүлнэ.
23.7Спортын онцгой авьяас, чадвартай суралцагч, оюутан, залуучуудыг илрүүлэх, спортын сургуульд сургах нөхцөл бололцоогоор хангах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах замаар дэмжиж, Үндэсний шигшээ багийн тамирчдын нөөцийг бүрдүүлнэ.
23.8Ёс зүйн болон допингийн ноцтой зөрчил гаргасан нь тухайн спортын холбоог үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнээс хасах үндэслэл болно.
24 дугаар зүйлСургалт-дасгалжуулалтыг удирдан зохион байгуулах
24.1Энэ хуулийн 32.1-д заасан шаардлага хангасан дасгалжуулагчид өсвөр үе, залуучууд, оюутан, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн спортын сургалт-дасгалжуулалтыг удирдах, спортын тэмцээнд оролцуулах, үйл ажиллагаа эрхлэх эрхийг Биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу олгоно.
24.2Сургалт-дасгалжуулалтын ажлыг тухайн спортын дүрмийн шаардлага, Стандартчиллын үндэсний зөвлөлийн баталсан тухайн спортын орчин, сургалтад тавих стандартын дагуу удирдан явуулна.
24.3Спортын сургалт-дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамруулах үүргийг тухайн байгууллага, дасгалжуулагч хүлээнэ.
25 дугаар зүйлСпортын тэмцээн, наадмын зохион байгуулалт
25.1Улсын хэмжээний спортын наадмыг Олон улсын олимпын хорооны ивээл доор явагдах болон бусад тив, дэлхийн наадмын мөчлөгт нийцүүлэн зохион байгуулна.
25.2Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага үндэсний хэмжээний спортын наадмыг зохион байгуулах хороог байгуулан ерөнхий удирдлагаар хангана.
25.3Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараа онд зохиогдох улсын хэмжээний спортын тэмцээний талаар спортын холбооны саналыг авч, нэгдсэн хуваарийг тухайн оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө олон нийтэд зарлана.
25.4Орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулах тохиолдолд зохион байгуулагч тухайн сумын биеийн тамирын арга зүйч, дүүргийн Биеийн тамир, спортын газарт ажлын 10 өдрийн өмнө урьдчилан мэдэгдэнэ.
25.5Энэ хуулийн 25.4-д заасан тэмцээн зохион байгуулах талаар сумын биеийн тамирын арга зүйч, аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар болон тухайн спортын төрлийн холбоонд мэдэгдэнэ.
25.6Энэ хуулийн 25.3-т заасан хуваарьт ороогүй улсын хэмжээний спортын тэмцээн, энэ хуулийн 25.4-д зааснаар урьдчилан мэдэгдээгүй орон нутгийн чанартай спортын тэмцээн зохион байгуулахыг хориглоно.
25.7Тэмцээний үед хүүхдийн эрүүл мэндэд хохирол учирсан, амь нас, эрүүл мэндэд хохирол учрах нөхцөл байдал бий болсон тохиолдолд хүүхдийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд даруй хамруулна.
25.8Спортын тэмцээн болон бэлтгэлийн турш багш, дасгалжуулагч, зохион байгуулагч хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах үйлдлээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үүрэгтэй.
26 дугаар зүйлМэргэжлийн спорт
26.1Ашиг олох зорилгоор мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн тамирчны оролцоотой мэргэжлийн спортын тэмцээн зохион байгуулж болно.
26.2Мэргэжлийн спортын аливаа үйл ажиллагааг оролцогч талуудын хамтын гэрээгээр зохицуулна .
26.3Мэргэжлийн тамирчин, дасгалжуулагч энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
ДОПИНГИЙН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА
27 дугаар зүйлДопингийн эсрэг үндэсний тогтолцоо
27.1Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг дараах байгууллага хангаж ажиллана:
27.1.1Монголын үндэсний олимпын хороо,
27.1.2Монголын үндэсний паралимпын хороо;
27.1.3Допингийн эсрэг үндэсний байгууллага;
27.2Энэ хуулийн 27.1.3-д заасан байгууллага Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Копенгагены тунхаглал, Дэлхийн болон допингийн эсрэг үндэсний дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлнэ.
27.3Допингийн эсрэг үндэсний байгууллага үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:
27.3.1Монгол Улсын хууль тогтоомжийг биелүүлэх, допингийн эсрэг олон улсын дүрэм, удирдамж, зөвлөмжийг мөрдөх;
27.3.2Монгол Улсын нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуулийн дагуу ил тод байдлыг хангаж, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах;
27.3.3сайн засаглалыг хэрэгжүүлэх;
27.3.4ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
27.3.5тамирчны эрх, хууль ёсны ашиг сонирхол, эрүүл мэндийг хамгаалах.
27.7Допингтой холбоотой аливаа маргааныг олон улс, үндэсний спортын арбитрын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл бүхий байгууллага хэрэгжүүлнэ.
28 дугаар зүйлДопингийн эсрэг үйл ажиллагаанд оролцогчдын эрх, үүрэг
28.1Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
28.2Допингийн эсрэг үндэсний байгууллага энэ хуулийн 27.4 -т заасан зарчмын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
28.2.1Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон допингийн эсрэг үндэсний дүрмийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа тайлагнах;
28.2.2олон улс, тив, дэлхийн спортын тэмцээн, наадам болон түүнтэй адилтгах тэмцээнд оролцох тамирчинд допингийн хяналтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
28.2.3тамирчдаас шинжилгээний сорьцыг Дэлхийн допингийн эсрэг агентлагийн хүлээн зөвшөөрөгдсөн лабораторид шинжлүүлэх, хариу хүлээн авах ажлыг зохион байгуулах;
28.2.4допингийн эсрэг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, судалгааг явуулах;
28.2.5допингийн эсрэг боловсрол олгох сургалт, сурталчилгааг эрх бүхий байгууллагатай хамтран зохион байгуулах
28.2.6үр дүнгийн удирдлагыг хэрэгжүүлэх, шийтгэл ногдуулах;
28.2.7эмчилгээний зорилгоор чөлөөлөх ажлыг хэрэгжүүлэх;
28.2.8Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан бусад дүрэм, заавар, зөвлөмж, олон улсын стандартын хэрэгжилтийг хангах;
28.2.9Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенц, Дэлхийн допингийн эсрэг дүрэм болон Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэхээр байгуулсан гэрээг үндэслэн улсын төсвөөс олгосон хөрөнгө, санхүүжилтээр гүйцэтгэсэн үйл ажиллагаа, холбогдох гэрээ хэлцэл, санхүүгийн гүйлгээ, нягтлан бодох бүртгэлийн талаар хувь хүний нууцад хамаарахаас бусад тайлан, мэдээллийг жил бүрийн 2 дугаар сард багтаан биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, олон нийтэд ил болгоно.
28.3Допингийн эсрэг үндэсний зөвлөл дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
28.3.1Спортод сэргээш хэрэглэхийн эсрэг олон улсын конвенцын хэрэгжилтийн үндэсний тайланг хэлэлцэх;
28.3.2Допингийн эсрэг үндэсний байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг “Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамж”-д нийцэж байгаа эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
28.3.3Допингийн эсрэг үндэсний байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг “Допингийн эсрэг байгууллагын үйл ажиллагааны хараат бус байдлын тухай удирдамж”-д нийцэж байгаа эсэх тухай дүгнэлт, зөвлөмж гаргах;
28.3.4улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлэх Допингийн хяналтын хөтөлбөрийн зардал, үйл ажиллагааны төлөвлөлт, зарцуулалтыг хэлэлцэх, зөвлөмж гаргах;
28.3.5төрийн болон төрийн бус байгууллагын ажлын уялдааг хангах, хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх;
28.3.6тухайн асуудлаар олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагаас ирүүлсэн санал, зөвлөмжийг хэлэлцэх;
28.3.7зөвлөлийн гишүүдийн ажлын тайлан, мэдээлэл болон бусад асуудлыг хэлэлцэх, зөвлөмж гаргах.
28.4Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр Дэлхийн допингийн эсрэг дүрэм, түүний хүрээнд батлагдсан олон улсын стандартын нийцлийг хангаж байгаа эсэх талаар хэрэг хянан шийдвэрлэж болно.
ЗУРГАДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН АЖИЛТАН, АРГА ЗҮЙЧ, ТАМИРЧИН, ДАСГАЛЖУУЛАГЧ, ШҮҮГЧ
29 дугаар зүйлТамирчны эрх, үүрэг
29.1Тамирчин дараах эрх эдэлнэ:
29.1.1спортын төрлөө сонгох, хичээллэх;
29.1.2тэмцээн, наадамд оролцох;
29.1.3спортын цол, зэрэг авах;
29.1.4харьяалагддаг спортын клубээс гэрээний дагуу өөр спортын клубт шилжих;
29.1.5спортын тэмцээн, наадамд бэлтгэх, оролцох хугацаанд үндсэн ажил, сургуулиас чөлөөлөгдөх;
29.1.6зөрчигдсөн эрхээ хамгаалахаар спортын арбитрт хандах;
29.1.7хууль тогтоомжид заасан бусад.
29.2Тамирчин дараах үүрэг хүлээнэ:
29.2.1ёс зүйн дүрмийг чандлан сахин биелүүлэх;
29.2.2биеийн тамир, спортын үйл ажиллагаа, бэлтгэл сургалтын заавар журмыг баримтлах;
29.2.3оролцож байгаа тэмцээний дүрэм болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх;
29.2.4шударга өрсөлдөөнийг эрхэмлэх, хориотой арга мэх, тохиролцсон тоглолт хийхгүй, допинг хэрэглэхгүй байх, хэн нэгэн допинг хэрэглэхийг шаардвал татгалзах, зохих байгууллагад мэдэгдэх;
29.2.5эрүүл ахуй, ариун цэврийн дүрэм, зааврыг баримтлах, эмнэлгийн үзлэгт тогтмол орох;
29.2.6хууль тогтоомжид заасан бусад.
30 дугаар зүйлХөгжлийн бэрхшээлтэй хүний биеийн тамир, спортын үйл ажиллагаа
30.1Тулгуур эрхтэн, нуруу нугасны гэмтэлтэй, одой, харааны болон хэл яриа, сонсголын бэрхшээлтэй, оюуны ялгаатай хөгжилтэй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоо дэмжлэг үзүүлж ажиллана.
30.2Пара спорт, дүлий иргэдийн спорт, оюун ухааны хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх, спортын тэмцээн, наадамд оролцоход төрийн байгууллага, спортын холбоо дэмжлэг үзүүлж ажиллана.
30.3Спортын тэмцээн, наадамд хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бие эрхтэн, хөгжлийн онцлогоор адил түвшинд өрсөлдүүлэх зарчмыг баримтална.
30.4Энэ хуулийн 30.3-т заасан зарчмыг хангах зорилгоор улсын хэмжээний спортын тэмцээнд оролцох хөгжлийн бэрхшээлтэй тамирчны ангиллыг олон улсын дүрмийн дагуу тогтоох комиссын бүрэлдэхүүн, ажиллах журмыг биеийн тамир, спорт, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
30.5Хөгжлийн бэрхшээлтэй иргэн энэ хуулийн 29 дугаар зүйлд заасан тамирчны эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
31 дугаар зүйлБиеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчийн эрх, үүрэг
31.1Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч дараах эрхтэй:
31.1.1дасгалжуулагч шинжлэх ухааны дэвшилт арга барил, спортын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сургалтад сонгон хэрэглэх;
31.1.2суралцагч болон түүний эцэг, эх, асран хамгаалагчид шаардлага тавих, зөвлөгөө өгөх;
31.1.3суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авьяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх;
31.1.4суралцагчийг сонгон суралцуулах, спортын гүнзгийрүүлсэн сургалт зохион байгуулах;
31.1.5судалгаа шинжилгээний ажил хийх, дүгнэлт гаргах;
31.1.6мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх, төгсөлтийн дараах сургалтад таван жил тутамд хамрагдах
31.1.7албан үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах.
31.2Дасгалжуулагч энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу авах мөнгөн урамшууллын хэмжээг тухайн мөнгөн шагнал хүртсэн тамирчин, дасгалжуулагч, бэлтгэлд оролцогч талууд буюу холбоо, клубын хооронд байгуулсан гэрээгээр зохицуулна.
31.3Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч дараах үүрэгтэй:
31.3.1биеийн тамир, спортын хууль тогтоомж, сургалтын стандарт, спортын ажил, үйлчилгээний зааврыг мөрдөж ажиллах;
31.3.2спортын ажилтан, арга зүйч ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлж, мэргэжлээ хүний эрүүл мэнд, бие бялдрын эсрэг нөлөөтэй зүйлд ашиглахгүй байх;
31.3.3спортын шударга өрсөлдөөнийг эрхэмлэх;
31.3.4биеийн тамир, спортын боловсрол олгох, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэх чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулах, өөрийн биеэр үлгэрлэх;
31.3.5мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх.
31.4Биеийн тамир, спортын дасгалжуулагч дараах үүрэгтэй:
31.4.1ёс зүйн дүрмийг чандлан сахин биелүүлж, суралцагчийг ялгаварлан харьцахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах;
31.4.2тухайн спортын стандарт болон үлгэрчилсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх;
31.4.3онолын мэдлэг, заах арга зүй, ур чадвараа дээшлүүлэх;
31.4.4суралцагч бүрийн онцлог байдалд тохируулан сургалт явуулах, өөрөө өөрийгөө хөгжүүлэх, бие хүний хүмүүжил, төлөвшилд дэмжлэг үзүүлэх;
31.4.5суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих, сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх;
31.4.6суралцагчийн бие махбод, сэтгэл зүйд дарамт, шахалт үзүүлэхгүй байх;
31.4.7хүний эрүүл мэнд, бие бялдрын эсрэг нөлөөтэй зүйлд мэргэжил, мэдлэгээ ашиглахгүй байх.
32 дугаар зүйлМэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, ажил мэргэжлийн зэрэг олгох
32.1Спортын дасгалжуулагчид мэргэжлийн зэрэг олгох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
32.2Өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багийн сургалт-дасгалжуулалтыг удирдах дасгалжуулагч энэ хуулийн 32.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэргийг авсан байна.
32.3Биеийн тамир, спортын боловсрол олгох их, дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр төгсөөгүй иргэн спортын сургалт-дасгалжуулалтыг энэ хуулийн 32.1-д заасан журмын дагуу мэргэжлийн зэрэг авсны үндсэн дээр эрхэлж болно.
32.4Мэргэжлийн үйл ажиллагаагаа эрхлэх зөвшөөрөл, ажил мэргэжлийн зэргийн бүртгэлийн санг дасгалжуулагчийн бүртгэлийн хувийн дугаар үүсгэн, хөтөлж ажиллана.
33 дугаар зүйлБиеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, тамирчин, дасгалжуулагчийн нийгмийн баталгаа
33.1Тамирчин доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:
33.1.1тамирчин Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тивийн наадам, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам, болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртвэл энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу мөнгөн шагнал авах;
33.1.2үндэсний шигшээ багийн тамирчны цалингийн хэмжээ, урамшууллыг гаргасан амжилт, цол зэрэг, ур чадварыг харгалзан тусгайлан тогтоох;
33.1.3спортын сургалт-дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг дүрмийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, хувцас хэрэглэлээр тухайн байгууллага хангах;
33.1.4хөгжлийн бэрхшээлтэй тамирчныг бусад тамирчны нэгэн адил нийгмийн баталгаагаар хангагдах.
33.2Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч дараах нийгмийн баталгаагаар хангагдана
33.2.1хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлийн онцлог, гүйцэтгэсэн хөдөлмөрийн чанар, хэмжээнд тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;
33.2.2тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан, амралтын өдрүүдээр ажилладаг байдлыг харгалзан нэмэгдэл цалин, урамшуулал, бусад дэмжлэг авах;
33.2.3аймаг, дүүргийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамирын арга зүйч, спортын дасгалжуулагч болон сум, хорооны биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчид улсын төсвөөс таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ажиллаж байгаа байгууллагаараа дамжуулан олгоно;
33.3Энэ хуулийн 33.2.3-д заасан нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгоход шаардагдах зардлыг тухайн байгууллага дараа жилийн төсөвтөө тусгана.
ДОЛДУГААР БҮЛЭГ
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САНХҮҮЖИЛТ
34 дугаар зүйлБиеийн тамир, спортын санхүүжилт
34.1Энэ хуулийн 9.1.2, 9.1.4, 10.1.2, 22.3. 23.4, 23.6, 28.1, 36.2-т заасан үйл ажиллагааг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
34.2Энэ хуулийн 12.1.1, 12.1.3, 12.1.4, 13.1.5, 13.1.7, 13.1.8-д заасан үйл ажиллагааг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
34.3Биеийн тамир, спортын байгууллага санхүүгийн эх үүсвэрээ нэмэгдүүлэх, ажилтан, дасгалжуулагч, тамирчны нийгмийн баталгааг дээшлүүлэх зорилгоор хууль тогтоомжид нийцүүлэн ажил, үйлчилгээ явуулж болох бөгөөд түүнээс олсон орлогоо энэ хуульд заасан зориулалтын дагуу захиран зарцуулж болно.
34.4Энэ хуулийн 10.1.7-д заасан журмын дагуу орон нутгийн биеийн тамир, спортын байгууллага хууль тогтоомжид нийцүүлэн нэмэлт болон төлбөртэй үйлчилгээ үзүүлж, олсон орлогыг биеийн тамир, спортын ажилтны хөдөлмөрлөх нөхцөлийг сайжруулах, нийгмийн баталгааг хангах, тоног төхөөрөмж худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зарцуулж болно.
34.5Биеийн тамир, спортын байгууллагын өөрийн орлогын хэмжээтэй холбоотойгоор улсын төсвөөс санхүүжүүлэх хөрөнгийн хэмжээг багасгахыг хориглоно.
34.6Биеийн тамир, спортын зардлыг улсын болон орон нутгийн төсөвт бие даасан зүйл болгон батална.
34.7Биеийн тамир, спортод зориулсан төсвийн болон сангийн хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.
35 дугаар зүйлБиеийн тамир, спортын үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг
35.1Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн спортын холбоо, спортын клуб, биеийн тамирын арга хэмжээ, спортын тэмцээн, наадмыг ивээн тэтгэж болно.
35.2Аж ахуйн нэгж, байгууллагын спортын заал, талбай түүний дэд бүтцийг барих, дотоодын үйлдвэрлэлээс хангах боломжгүй спортын хэрэглэл, тоног төхөөрөмжийг улсын хилээр нэвтрүүлэх, спортын зориулалт бүхий барилгын материалд холбогдох хуульд заасны дагуу төрөөс татварын дэмжлэг үзүүлж болно.
35.3Газрын төлбөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын санаачилгаар иргэдэд үйлчлэх спортын зориулалтаар тоноглон ашиглаж байгаа барилга байгууламж, заал, талбайн газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтоож, төрөөс дэмжиж болно.
35.4Иргэдэд үйлчлэх спортын зориулалттай, барилга байгууламжийн нутаг дэвсгэр дэх үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас
35.4Энэ хуулийн 22.3-д заасан клубд үзүүлэх дэмжлэгтэй холбогдох журмыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
36 дугаар зүйлБиеийн тамир, спортын барилга байгууламж, сургалтын орчин, спортын хэрэглэл материал
36.1Спортын барилга байгууламж, заал, талбай, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, хэрэглэл материал нь спортын ажилтан, дасгалжуулагч, тамирчны хөдөлмөрийн онцлогт тохирсон, стандартад нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан байна.
36.2Спортын барилга байгууламж, заал, талбайн стандартыг боловсруулан, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хуулийн 6.5-д заасны дагуу батлуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
36.3Биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа биеийн тамир, спортын барилга, байгууламжийг гэрчилгээжүүлэх ажлыг биеийн тамир, спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу хэрэгжүүлнэ.
36.4өмчийн хэлбэр харгалзахгүй биеийн тамир, спортын барилга байгууламж, заал, талбай нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний хэрэгцээ, техникийн шаардлагыг хангасан байна.
36.5Төрийн болон орон нутгийн өмчийн спортын барилга байгууламж, заал, талбайн зориулалтыг өөрчлөхийг хориглоно.
36.6Хувьчлах болон тухайн барилга байгууламж, заал, талбайг буулгаж, шинээр барих тохиолдолд биеийн тамир, спортын зориулалтыг хэвээр хадгална.
36.7Сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, мэргэжлийн болон техникийн, дээд боловсрол олгох сургалтын байгууллага суралцагчийн идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх стандартын шаардлага хангасан барилга байгууламж, заал, талбай, хэрэглэл материал, тоног төхөөрөмжтэй байх нөхцөлийг бүрдүүлж ажиллана.
36.8Спортын төрөл бүрийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, материал, хувцас хэрэглэлийг дотоодоо үйлдвэрлэх, засварлах, хангах ажилд төрөөс дэмжлэг, туслалцаа үзүүлнэ.
36.9Биеийн тамир, спортын байгууллагын барилга байгууламж, эдэлбэр газрыг зориулалтын дагуу ашиглана.
36.10Боловсролын сургалтын байгууллага нь барилга, хот төлөвлөлтийн норм, нормативыг баримтлан тогтоосон, биеийн тамирын хичээлийн сургалтад зориулсан гадаа эзэмшил талбай, газартай байна.
НАЙМДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ
37 дугаар зүйлБиеийн тамир, спортын цахим мэдээллийн сан, дэд бүтэц
37.1Биеийн тамир, спортын салбарт спортын цахим мэдээллийн сантай байх бөгөөд тус сан нь төрийн мэдэлд байна.
37.2Спортын цахим мэдээллийн сан нь иргэдийн бие бялдрын түвшин тогтоох, хянах, зөвлөгөө өгөх удирдлагын системтэй байна.
37.3Спортын цахим мэдээллийн сан бүх түвшний спортын байгууллага, орчин, хэрэглэгдэхүүн, сургалтын үйл явц, үр дүн, салбарын хүний нөөц, төсвийн мэдээллээс бүрдэнэ.
37.4Спортын цахим мэдээллийн сангийн нууцлал, хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах үүргийг биеийн тамир, спортын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хариуцна.
37.5Спортын цахим мэдээллийн нөөц сантай байна.
37.6Спортын цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, аюулгүй байдлыг хангахтай холбоотой үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.
37.7Спортын цахим мэдээллийн сан бүрдүүлэх, ажиллуулах журмыг спортын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
38 дугаар зүйлГадаад харилцаа
38.1Биеийн тамир, спортын гадаад хамтын ажиллагаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалд нийцсэн, гадаад бодлогын нэгдмэл байдлыг баримтална.
38.2Биеийн тамир, спортын асуудлын хүрээнд гадаад улсын ижил төрлийн байгууллага, олон улсын болон бусад байгууллагатай гэрээ байгуулах тохиолдолд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авна.
38.3Гадаадын тамирчин, дасгалжуулагчийг биеийн тамир, спортын байгууллага, холбоо гэрээгээр ажиллуулах бол олон улсын спортын байгууллагаас гаргасан дүрэм, журам, зааварт нийцсэн байна.
39 дугаар зүйлБиеийн тамир, спортын хуулийн биелэлтэд хяналт тавих
39.1Биеийн тамир, спортын салбарын хяналтыг хяналт-шинжилгээ, тандалт, судалгаа хийх хэлбэрээр хэрэгжүүлнэ.
39.2Биеийн тамир, спортын хууль тогтоомжийн биелэлтэд бүх шатны Засаг дарга хяналт тавьж ажиллана.
39.3Талууд гэрээнд маргааныг спортын арбитраар шийдүүлэхээр харилцан тохиролцсон, шүүхийн харьяаллын бус спортын үйл ажиллагаатай холбоотой маргааныг спортын арбитрын журмаар шийдвэрлүүлж болно.
39.4Спортын холбоод болон тамирчин, шүүгч, дасгалжуулагч, сонирхогч этгээд хүсэлт гаргасан бол спорттой холбоотой аливаа маргааныг спортын арбитрын шийдвэрлэнэ.
40 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
40.1Удирдах ажилтан болон дасгалжуулагч, спортын шүүгч энэ хуульд заасан ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг зөрчсөн бол холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
40.2Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэрэг, зөрчлийн шинжгүй Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
41 дугаар зүйлХууль хүчин төгөлдөр болох
41.1Энэ хуулийг …. оны … дүгээр сарын ...-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(2.Дагалдах хуулиуд.docx)