Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Одонгийн ЦОГТГЭРЭЛ
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Улсын Их Хурлын тогтоол

2022 ОНЫ 12-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР

"Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл

Монгол улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас тогтоох нь
1Төрийн болон орон нутгийн өмчийн талаар дараах зарчмыг 2024 оны 07 дугаар сарын 01 хүртэл бариж ажиллахыг Монгол Улсын Засгийн Газар /Л.Оюун-Эрдэнэ/-т даалгасугай:
1/Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компанийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах замаар нэмж бий болгох, өөрчлөн байгуулах хэлбэрээр нэмж бий болгох, эдгээрийг бий болгох зорилгоор хувьцаа худалдан авах, өрийг хувьцаагаар солихыг хориглох:
2/Төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаний тооны дээд хязгаарыг 400 байхаар тогтоож, шинээр үүсгэх, өөрчлөн байгуулах шаардлага бий болсон тохиолдолд хувьчлах, хувьд шилжүүлэх, татан буулгах зарчмыг баримтлах:
3/Төрийн өмчит хуулийн этгээдийн талаар цаашид авах арга хэмжээг бодлогын баримт бичигт тусган хэрэгжүүлэх шийдвэрийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд танилцуулах :
2Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Хурлын Эдийн Засгийн байнгын хороо /Ж.Ганбаатар/, Төсвийн байнгын хороо /Г.Тэмүүлэн/ нарт үүрэг болгосугай.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Цогтгэрэл гишүүн.pdf)