Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2026 ОНЫ 10-Р САРЫН 6 ӨДӨР
УЛААНБААТАР
АШИГТ МАЛТМАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
1 дүгээр зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд дараах агуулгатай 39.1.10 дахь заалт нэмсүгэй:
1/39 дүгээр зүйлийн 1.10 дэх хэсэг:
“39.1.10. ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг эхлүүлэхийн өмнө төслийн нөлөөлөлд өртөх иргэдээс санал авч, тухайн баг, хорооны Иргэдийн Нийтийн Хуралаар хэлэлцүүлж, төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гарсан байна.”
2 дугаар зүйл. Ашигт малтмалын тухай хуулийн 39 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 39.10 дахь хэсэг нэмсүгэй:
1/39 дүгээр зүйлийн 10 дэх хэсэг:
“39.10. Энэ хуулийн 39.1.10-д заасан иргэдийн санал авах болон багийн Иргэдийн Нийтийн Хурлаар хэлэлцүүлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүй, эсхүл тухайн баг, хорооны Иргэдийн Нийтийн Хурлаар төслийг хэрэгжүүлэхийг дэмжсэн шийдвэр гараагүй бол ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг эхлүүлэхийг хориглоно.”
3 дугаар зүйл. Энэ хуулийг 20.. оны .. дугаар сарын ..-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
ТӨСЛИЙН ФАЙЛУУД
Өргөн мэдүүлэх -Үзэл баримтлал
Өргөн мэдүүлэх -Танилцуулга
Өргөн мэдүүлэх -Зардлын тооцооны судалгаа
Өргөн мэдүүлэх -Хууль тогтоомжийн хэрэгцээ шаардлагын урьдчилан тандан судалгаа
Өргөн мэдүүлэх -Тухайн харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ
Өргөн мэдүүлэх -Бусад
