Хууль санаачлагч нар
 Монгол Улсын Засгийн газар
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах.

Монгол Улсын хууль

2024 ОНЫ 8-Р САРЫН 29 ӨДӨР
УЛААНБААТАР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Эрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, зарцуулах төсвийн хэмжээ, төсөв зарцуулах эрх олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлЭрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж
2.1.Эрүүл мэндийн даатгалын сангийн 2025 оны төсвийн хууль тогтоомж нь Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН САНГИЙН 2025 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА
3 дугаар зүйлЭрүүл мэндийн даатгалын санд 2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Орлогын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 2,525,575.8   1.1 Ажил олгогч, даатгуулагчаас төлөх шимтгэл 1,156,409.8   1.2 Төрөөс эрүүл мэндийн даатгалыг нь хариуцах иргэдийн улсын төсвөөс төлөх шимтгэл 353,036.7   1.3 Төр хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 966,297.8   1.4 Бусад даатгуулагчаас төлөх шимтгэл 49,831.5 Нийт орлого 2,525,575.8
4 дүгээр зүйлД/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 77,600.0
5 дугаар зүйл2025 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагчид доор дурдсан төсөв зарцуулна:
Д/д Зарлагын төрөл Дүн /сая төгрөгөөр/ 1 Эрүүл мэндийн сайд 2,293,894.9   1.1 Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилт 931,754.0   1.2 Төрөөс хариуцах тусламж, үйлчилгээний санхүүжилт 1,119,081.9   1.3 Эмийн санд олгох 171,485.3   1.4 Үйл ажиллагааны урсгал зардал 18,011.0   1.5 Эрсдэлийн сан 53,562.6 Нийт зарлага 2,293,894.9
6 дугаар зүйлЭнэ хуулийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

танилцуулга
(4.ЭМДС-танилцуулга-2025.docx)