Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Очирбатын АМГАЛАНБААТАР
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 3-Р САРЫН 5 ӨДӨР
УЛААНБААТАР

МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСЫН ТУХАЙ(Шинэчилсэн найруулга)

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйлХуулийн зорилт
1.1Энэ хуулийн зорилт нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг зохицуулах, хууль бус эргэлттэй тэмцэх, энэ төрлийн эм, биобэлдмэл, бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаатай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлттэй тэмцэх тухай хууль тогтоомж
2.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
З дугаар зүйлХуулийн нэр томъёо
З.1Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:
З.1.1"мансууруулах эм" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Мансууруулах эмийн тухай" 1961 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, биобэлдмэлийг;
З.1.2"сэтгэцэд нөлөөт бодис" гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан байгалийн, боловсруулсан болон нийлэгжүүлсэн эд зүйлийг;
З.1.3"мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хуваарилах, худалдах, хэрэглэх, тээвэрлэх, хадгалах, устгах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар энэ хууль, бусад хууль тогтоомжоор зөвшөөрсөн үйл ажиллагааг;
З.1.4"мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, тарималжуулах, үйлдвэрлэх, хуваарилах, санал болгох, түгээх, зуучлах, худалдах, илгээх, тээвэрлэх, хэрэглэх, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх, тус улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрүүлэх талаар Монгол Улсын хууль тогтоомж, Монгол Улсын Олон улсын гэрээгээр зөвшөөрснөөс бусад үйл ажиллагааг;
З.1.5"мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эд" гэж хууль тогтоомж, Монгол Улсын Олон улсын гэрээнд заасан, тус улсад хяналтад байлгавал зохих мансууруулах үйлчилгээ бүхий ургамал болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг үйлдвэрлэх, дахин боловсруулахад хэрэглэгддэг эд зүйлийг;
З.1.6"мансуурах дон" гэж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос хамааралтай өвчнийг;
ХОЁРДУГААР БҮЛЭГ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлт, түүнд тавих хяналт
4 дүгээр зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, ашиглах, хэрэглэх
4.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг дор дурдсан зорилгоор дараахь байгууллага ашиглаж болно:
4.1.1эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор эрүүл мэндийн болон эрдэм шинжилгээний байгууллага;
4.1.2лабораторийн шинжилгээ хийх, сургалт явуулах зорилгоор мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хяналт тавих үүрэгтэй байгууллага;
4.1.3харьцуулалт хийх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил явуулах эрх бүхий байгууллага;
4.1.4эмийн ургамлыг тарималжуулсан тохиолдолд сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг үйлдвэрлэх, экспортлох тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуйн нэгж.
4.2Эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болно.
4.3Шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглах мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын болон байгууллагын жагсаалт, ашиглах журмыг Засгийн газар батална.
5 дугаар зүйлМансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх
5.1Эмчилгээний зорилгоор хэрэглэх мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг улсын стандартын шаардлага хангасан жороор олгоно.
5.2Хүн амын тоог харгалзан мансууруулах эмээр үйлчлэх эрх бүхий эмийн сангийн тоо, байршлыг аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар тогтооно.
6 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх
6.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хууль тогтоомжид заасны дагуу тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.
6.2Экспортлогч, импортлогч талууд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийн өмнө харилцан гэрээ байгуулна.
6.3Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг экспортлогч, импортлогч талуудын байгуулсан гэрээ, тусгай зөвшөөрлийг үндэслэн Монгол Улсын хилээр нэвтрүүлнэ.
6.4Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг энэ хуулийн 6.3-т заасан тусгай зөвшөөрлийг үндэслэн Засгийн газраас тусгайлан тогтоосон хилийн боомтоор нэвтрүүлнэ.
6.5Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн тухай бүрд энэ тухай гаалийн байгууллага эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад 7 хоногийн дотор мэдэгдэнэ.
6.6Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхэд тавих хяналтын тусгай журмыг гаалийн удирдах төв байгууллага баталж мөрдүүлнэ.
7 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг хадгалах, устгах
7.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг зохих шаардлага хангасан байр, агуулахад хадгалах бөгөөд сав, баглаа боодол нь түүний бүрэн бүтэн байдлыг алдагдуулахгүйгээр хийгдсэн байна.
7.2Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг дараахь тохиолдолд устгана:
7.2.1эрх бүхий байгууллагын хяналтын үйл ажиллагааны явцад хууль бусаар ашиглаж байгааг илрүүлэн хурааж авсан бөгөөд цаашид ашиглах чанарын шаардлага хангахгүй бол;
7.2.2эмчилгээ, шинжилгээ, судалгааны зорилгоор ашиглаж байсан болон нөөцөлж хадгалсан боловч хэрэглэх хугацаа дууссан, чанараа алдсан;
7.2.3сав, баглаа боодол нь шошго, нэр хаяггүй бол.
7.3Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд болон бэлтгэх зориулалтын тоног төхөөрөмжийг хадгалах, устгах журмыг Засгийн газар батална.
8 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрөл олгох
8.1Монгол Улсын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг энэ хуулийн 4.1, 4.2-т зааснаас бусад зориулалтаар үйлдвэрлэх, худалдах, ашиглах, хэрэглэхийг хориглоно.
8.2Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бодис, тэдгээрийн түүхий эдийг үйлдвэрлэх, эм ханган нийлүүлэх байгууллагын худалдах тусгай зөвшөөрлийг эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага олгоно.
8.3Энэ хуулийн 4.1-д заасан зорилгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг гарган авахад ашигладаг химийн бодисыг ашиглах, импортлох тусгай зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.14-т заасны дагуу олгоно.
8.4Энэ хуулийн 8.2-т заасан тусгай зөвшөөрөл авахыг хүссэн байгууллага, аж ахуйн нэгж нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах шаардлага, тусгай нөхцөлийг хангасан агуулахтай байх бөгөөд уг агуулахын талаар эмийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дүгнэлт гаргана.
8.5Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд бэлтгэх, үйлдвэрлэх, худалдах тусгай зөвшөөрлийг гурван жилийн хугацаатай олгоно.
8.6Тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Зөвшөөрлийн тухай, Эрүүл мэндийн тухай хуулиар тус тус зохицуулна.
9 дүгээр зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн ашиглалт, зарцуулалтын тайлан
9.1Тусгай зөвшөөрөл авсан байгууллага, аж ахуйн нэгж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн бэлтгэл, үйлдвэрлэл, импорт, ашиглалт, зарцуулалт, хэрэгцээний тайланг жил бүрийн 09 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө гарган эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, цагдаагийн төв байгууллага болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасан Үндэсний хороонд тус тус ирүүлнэ.
ГУРАВДУГААР БҮЛЭГ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх
10 дугаар зүйлУрьдчилан сэргийлэх нийтлэг үүрэг
10.1Энэ хуулийн 14, 15, 16 дугаар зүйлд заасан байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах, урьдчилан сэргийлэх нийтлэг үүрэгтэй.
10.2Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгж, иргэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.
11 дүгээр зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх сурталчилгаа
11.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийг олон нийтэд ойлгуулан таниулах талаар төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, түүнчлэн эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, соёл урлаг, шинжлэх ухаан, боловсролын байгууллага болон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг төрийн бус байгууллага сурталчилгаа явуулж болно.
11.2Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар улсын хилээр нэвтрүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын талаар Монгол Улсын хилээр нэвтрэх гаалийн мэдүүлэгт монгол, орос, хятад, англи хэл дээр хэвлэмэлээр бичсэн байна.
11.3Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эд агуулсан сав, баглаа боодлын шошго дээр түүний хор аюултайг анхааруулсан тусгай санамж бичиг байна.
11.4Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор уршгийн талаар эрх бүхий байгууллагаас бэлтгэж, хянасан сурталчилгааны материалыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмчийн хэлбэр харгалзахгүй түгээх үүрэгтэй.
12 дугаар зүйлМансуурах донтой этгээдийг эмчлэх
12.1Мансуурах донтой этгээд сайн дураараа эмчлүүлэх хүсэлт гаргавал ердийн журмаар эмчилнэ.
12.2Мансуурах донтой нь эмнэлгийн байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч эмчлүүлэхээс зайлсхийсэн этгээдийг шүүхийн шийдвэрээр албадан эмчилнэ.
13 дугаар зүйлХориглох зүйл
13.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дараахь үйл ажиллагааг хориглоно:
13.1.1мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг шуудангийн илгээмжээр явуулах;
13.1.2мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэх, хэрэглэхийг аргачлан заах, тэдгээрийн хууль бус эргэлт, хэрэглээг сурталчилсан кино, дуу, дүрс, дуу-дүрс бичлэгт хуурцаг, ном товхимол, хэвлэмэл зургийг нийтэд түгээх, хэвлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, сүлжээг ашиглан сурталчлах;
13.1.3мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг жоргүйгээр болон хүчингүй жороор олгох, түүнчлэн жоронд заасан тоо, хэмжээнээс илүү олгох;
13.1.4эмчилгээнд хэрэглэх жагсаалтад орсноос бусад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмээр үйлчлэх;
13.1.5мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
13.1.6мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг иргэн эмчийн заавар, жоргүйгээр хэрэглэх;
13.1.7тусгай зөвшөөрөлтэй байгууллага, аж ахуйн нэгж хоёр талын гэрээнд заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг төстэй өөр зүйлээр орлуулах болон зөвшөөрсөн тоо, хэмжээг хэтрүүлэн Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
13.1.8мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр импортлох, экспортлох, үйлдвэрлэх, худалдах, хадгалах, Монгол Улсын хилээр нэвтрүүлэх;
13.1.9мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг насанд хүрээгүй хүнд худалдах, олгох;
13.1.10мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, хүүхдийн бусад байгууллага байрлаж буй нутаг дэвсгэрээс 10 килеметрээс ихгүй тойрогт үйлдвэрлэх, худалдах, хадгалах.
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтийг зохицуулах талаарх төрийн байгууллагуудын чиг үүрэг
14 дүгээр зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих нийтлэг чиг үүрэг
14 .1Засгийн газар нь мансуурах донтой этгээдэд эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх, нийгэмшүүлэх үйлчилгээний журмыг боловсруулна.
14 .2Мансуурах донтой хүн сайн дурын үндсэн дээр эмнэлгийн болон сэтгэл зүйн тусламж авах, эмчилгээнд хамрагдах, нийгэмших талаар гаргасан аливаа санал санаачлагыг төрийн болон төрийн бус байгууллага, олон нийтийн сайн дурын бүлэг, иргэд бүхий л талаар дэмжинэ.
14 .3Эмийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын бүртгэл, хуваарилалт, үйлдвэрлэл, зарцуулалт, тээвэрлэлт, хадгалалт, худалдаа, хэрэглээ хуульд заасан журамд нийцэж байгаа эсэхэд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг арилгуулах арга хэмжээ авна.
14 .4Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын түүхий эдийн олборлолт, ургамлын тархацад хяналт тавина.
14 .5Гааль, хил хамгаалах болон хяналтын байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох үүрэгтэй.
14 .6Цагдаа, тагнуул, хил хамгаалах, хяналтын болон холбогдох бусад байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтийг таслан зогсоох, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
15 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлтэй хийх тэмцэлд дэмжлэг үзүүлэх
15.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтээс урьдчилан сэргийлэх, түүнд хяналт тавих эрх бүхий төрийн байгууллагад зайлшгүй шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргана.
15.2Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, илрүүлэх зорилгоор амьтан сургах, хяналтын болон лабораторийн шинжилгээний техник хэрэгслээр хангахад төрөөс зохих дэмжлэг, хөнгөлөлт үзүүлнэ.
16 дугаар зүйлМансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, хууль бус эргэлттэй тэмцэх үндэсний хороо
16.1Энэ хуулийн 14.1-14.4-т заасан байгууллагын авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын зохисгүй хэрэглээг бууруулах, эргэлтэд хяналт тавих, эрх зүйн орчныг бүрдүүлэх, олон улсын харилцааг хөгжүүлэх чиг үүрэгтэй Үндэсний хороо ажиллана.
16.2Үндэсний хорооны дарга нь хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн байна.
16.3Үндэсний хорооны ажлын албаны чиг үүргийг Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба хэрэгжүүлнэ.
16.4Үндэсний хороо мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль ёсны болон хууль бус эргэлтийн төлөв байдлын тайланг, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх саналын хамт Засгийн газарт жил бүрийн 10 дугаар сард багтаан тайлагнаж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдээлнэ.
ТАВДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл
17 дугаар зүйлХууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эдийн эргэлттэй холбоотой энэ хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол Төрийн албаны хууль, Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэнэ.
17.2Энэ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.4, 3.1.5-д заасан хууль бус эргэлт явуулсан хүн, хуулийн этгээдэд энэ хууль, Эрүүгийн хууль, бусад хуульд заасан хэм хэмжээний дагуу хариуцлага хүлээлгэнэ.
18 дугаар зүйлУлсын орлого болгох, устгах
18 .1Монгол Улсын хилээр нэвтрүүлж байгаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг эрх бүхий төрийн байгууллагаас олгосон зөвшөөрөл болон экспортлогч, импортлогч талуудын байгуулсан гэрээнд заасан нэр төрөл, тоо, хэмжээнээс илүү байвал хурааж, хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын орлого болгоно.
18 .2Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтээс олсон орлогыг хурааж, хууль тогтоомжид заасан журмын дагуу улсын орлого болгоно.
18 .3Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийн хууль бус эргэлтэд ашигласан багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж, эд зүйлсийг мэргэжлийн болон холбогдох бусад байгууллага цаашид ашиглах боломжтой тухай дүгнэлт гаргасан нөхцөлд улсын орлого болгож, энэ хуулийн 4.1.1-д заасан зорилгоор, тухайн байгууллагад хууль тогтоомжид заасан журмын дагуу шилжүүлж болно.
18 .4Энэ хуулийн 18.3-д зааснаас бусад тохиолдолд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис, тэдгээрийн түүхий эд, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, бусад эд зүйлсийг хууль тогтоомжид заасан журмын дагуу устгана.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

(1.Үзэл баримтлал.docx)