Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Саруулсайханы ЦЭНГҮҮН
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Монгол Улсын хууль

2026 ОНЫ 6-Р САРЫН 15 ӨДӨР
УЛААНБААТАР

ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйлТөсвийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг, заалт нэмсүгэй.
27.7Энэ хуулийн 27.1.8-д заасны дагуу үнэлж, эрэмбэлээгүй төсөл, арга хэмжээг улсын төсвийн төсөлд тусгахыг хориглоно;
28 1 .2.5.1төсвийн орлого, зарлагын бүтэц, түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч бүрийн орлого, зарлагыг өмнөх онтой харьцуулсан мэдээлэл;
28 1 .2.5.2төсвийн төслийн голлох үзүүлэлтийг өмнөх жилийн батлагдсан төсөв болон гүйцэтгэлтэй харьцуулсан мэдээлэл;
28 1 .2.5.3төсвийн урсгал зардлыг төсвийн ерөнхийлөн захирагч бүрээр зардлын ангилал, төрлөөр өмнөх онуудтай харьцуулж, тухайн зардлын үндэслэл, тооцоолол, тайлбар, бусад мэдээлэл;
28 1 .2.5.4Төсвийн төсөлд туссан төсөл, арга хэмжээний зорилго, байршил, нийт өртөг, санхүүжилтийн эх үүсвэр, хэрэгжих хугацаа болон хүлээгдэж буй нийгэм, эдийн засгийн үр нөлөө;
28 1 .2.5.5төсвийн бодлогын хувилбар,төсвийн төслийн сонголтын боломжит үр нөлөө, ач холбогдол;
28 1 .7Иргэн, хуулийн этгээдийн гаргасан саналыг хүлээн авсан эсэхийг эгүүлэн мэдэгдэж, ирүүлсэн саналуудын талаарх тоон болон холбогдох мэдээллийг нэгтгэн энэ хуулийн 281.2-д заасан хугацаанд ил тод, нээлттэй тайлагнах.
28 1 .8Төсвийн хялбаршуулсан товч танилцуулгыг олон улсын жишигт нийцсэн иргэдэд зориулсан төсөв хэлбэрээр боловсруулах бөгөөд аргачлал, загварыг Засгийн газар батална.
29.3.7Улсын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 27.1.8-д заасан үнэлгээ, эрэмбэд үндэслэн, төсвийн хязгаарт багтаан, салбарын эрэмбийн дарааллыг алдагдуулахгүйгээр төсвийн төсөлд тусгана.
29 1 .6Төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний үнэлгээ, эрэмбэ, санхүүжилт, хэрэгжилтийн мэдээллийг олон нийтэд нээлттэй цахим хэлбэрээр байршуулна.
31.4.8Урсгал зардлыг зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, зорилтот бүлэг болон хэрэгжилтийн үр дүнтэй уялдуулсан нарийвчилсан тооцоо;
32.2.23Урсгал зардлыг зардлын нэр, төрөл, зориулалт, нэгж өртөг, тоо хэмжээ, нийт үнэ, зарцуулах бүлэг зэргээр ангилж төсвийн захирагч бүрээр нарийвчилсан тооцоо;
32.2.24Олон нийтийн саналын дагуу төсвийн төсөлд оруулсан өөрчлөлтийн талаарх үндэслэл, тайлбар бүхий нэгдсэн мэдээлэл.
2 дугаар зүйлТөсвийн тухай хуулийн дараах хэсэг, заалтыг өөрчлөн найруулсугай.
27.1.8Улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан төсвийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг энэ хуулийн 28.11-д заасан аргачлал, 291 дүгээр зүйлд заасан шаардлагын дагуу оноогоор үнэлж, эрэмбэлэн, тухайн эрэмбэ, оноо, үнэлгээний үндэслэл, тайлбарын хамт төсвийн төсөлд тусгах;
27 1 .3Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын хөрөнгө оруулалтын төслүүдийг урьдчилсан үнэлгээний аргачлалын дагуу нэгдсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ өгч, онооны нийлбэр болон жинлэсэн дүнгээр эрэмбэлж, тухайн төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эх үүсвэрийг тодорхойлно.
28.11Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний эдийн засгийн үр ашиг, нийгмийн ач холбогдлыг тооцох, оноогоор үнэлэх, эрэмбэлэх аргачлалыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
28 1 .2.5Олон нийтийн хэлэлцүүлэгт зориулан төсвийн төслийн танилцуулгыг дараах шаардлагад нийцүүлэн энгийн, ойлгомжтой, богино хэмжээний дүрс, бичгэн болон зурган дүрслэл, хүснэгт, харьцуулалт, тайлбар зэрэг хүртээмжтэй хэлбэрээр боловсруулж, олон нийтэд нээлттэй байршуулах;
32.2.6Төслийн дугаар, төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршил, эхлэх дуусах хугацаа, төсөвт өртөг /анхны, сүүлийн, анхны төсөвт өртөг өөрчлөгдсөн бол өөрчлөгдсөн шалтгаан үндэслэл/, тухайн онд санхүүжих дүн, улсын хөгжлийн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан холбогдох арга хэмжээний дугаар, уг төлөвлөгөө дэх төсөл, арга хэмжээний эрэмбэ, эрэмбийн оноо, үндэслэл тайлбар болон бусад шаардлагатай мэдээллийг багтаасан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалт /санхүүжилтийн эх үүсвэрээр/;
70.2Энэ хуулийн 27.1.8, 27.7-д заасан шаардлагыг зөрчиж төсөл, арга хэмжээг төсөвт тусгасан, мөн энэ хуулийн 281.2, 281.4, 32.2.6.-д заасныг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдсон бол удирдах болон гүйцэтгэх албан тушаалтныг ажлаас халах үндэслэл болно.
3 дугаар зүйлЭнэ хуулийг 2026 оны ... сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Товч танилцуулга
(ТОВЧ ТАНИЛЦУУЛГА.docx)
Дэлгэрэнгүй танилцуулга
(ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГА.docx)