Хууль санаачлагч нар
УИХ-ын гишүүн
Жудагийн БАЯРМАА
Боловсруулж буй
Өргөн баригдсан
Хэлэлцэх эсэх
Ажлын хэсэг
Анхны хэлэлцүүлэг
Эцсийн хэлэлцүүлэг
Батлах

Улсын Их Хурлын тогтоол

2025 ОНЫ 10-Р САРЫН 27 ӨДӨР
УЛААНБААТАР

"Хянан шалгах түр хороо байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолын төсөл

ХЯНАН ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.7 дахь заалт, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.3 дахь хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1, 33.2, 33.8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1Монгол Улсын Их Хурлын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн "Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай" 58 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан гэрээ хэлэлцээр, түүний бэлтгэл ажил, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах, нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хуралд танилцуулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Хянан шалгах түр хороог байгуулсугай:
2Улсын Их Хурлын хянан шалгах түр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсугай:
Олонхыг төлөвлен:
..........................Улсын Их Хурлын гишүүн
..........................Улсын Их Хурлын гишүүн
..........................Улсын Их Хурлын гишүүн
..........................Улсын Их Хурлын гишүүн
..........................Улсын Их Хурлын гишүүн
Цөөнхийг төлөөлөн:
Ж.Баярмаа Улсын Их Хурлын гишүүн
Ж.Баярмаа Улсын Их Хурлын гишүүн
..................................Улсын Их Хурлын гишүүн
..................................Улсын Их Хурлын гишүүн
3Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны тусгай шалгалтын хүрээ хязгаарыг доор дурдсанаар тогтоосугай:
1/.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 58 дугааp тогтоолын хэрэгжилтийн хүрээнд байгуулсан хоёр улсын гэрээ хэлэлцээр, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээ, холбогдох бусад баримт бичиг, үйл ажиллагаа;
2/.Монгол Улсын Их Хурлын 2024 оны 12 сарын 27-ны өдрийн 58 дугаар тогтоол батлахаас өмнөх жилүүдэд хийсэн хоёр улсын засгийн газар, ажлын хэсэг, аж ахуйн нэгж хоорондын уулзалт, хэлэлцээртэй холбоотой бүх баримт бичиг;
4Тусгай шалгалтыг иж бүрэн хэрэгжүүлж, тайлан, санал, дүгнэлтийг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсэгт заасан хугацаанд Улсын Их Хуралд танилцуулахыг Улсын Их Хурлын хянан шалгах түр хороонд даалгасугай.
5Энэ тогтоолыг 2025 оны 09 дүгээр сарын ...-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН


ТӨСЛИЙН ФАЙЛУУД

Цахим эх хувь
(Цахим эх хувь.pdf)