Хууль санаачлагч нар
Монгол Улсын хууль
2024 ОНЫ 8-Р САРЫН 12 ӨДӨР
УЛААНБААТАР
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ
НЭГДҮГЭЭР БҮЛЭГНИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь Үндэсний баялгийн сангийн төрөлжсөн сан бүрд 2024 оны төсвийн жилд төвлөрүүлэх орлого, хуримтлал үүсгэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж
2.1. Үндэсний баялгийн сангийн 2024 оны төсвийн хууль тогтоомж нь Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ирээдүйн өв сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
ХОЁРДУГААР БҮЛЭГҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГИЙН 2024 ОНЫ ТӨСВИЙН ОРЛОГО
3 дугаар зүйл. Үндэсний баялгийн санд 2024 оны төсвийн жилд төсвийн ерөнхийлөн захирагч доор дурдсан хэмжээтэй орлого төвлөрүүлнэ:
Д/д Төсвийн ерөнхийлөн захирагч Дүн /сая төгрөгөөр/ 1 Монгол Улсын Ерөнхий сайд 499,529.2 Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 499,529.2 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.2-т заасан уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд дэх төрийн эзэмших хувьцааны ногдол ашиг 499,529.2 Үүнээс: Хуримтлалын санд 499,529.2 2 Сангийн сайд 788,968.7 Татварын ерөнхий газар 788,968.7 Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11.1.1.а-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс Төсвийн тогтворжуулалтын болон Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд хуваарилаад үлдэх хэсгээс 20 хувь 788,968.7 Үүнээс: Ирээдүйн өв санд 788,968.7 Нийт орлого 1,288,497.9
4 дугаар зүйл. 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар Ирээдүйн өв сангийн үлдэгдэл 2,788,332.7 сая төгрөг байна. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн 11 дүгээр зүйл, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд заасны дагуу Ирээдүйн өв санд 2024 оны төсвийн жилд 788,968.7 сая төгрөг хуримтлуулна.
5 дугаар зүйл. Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сангийн хөрөнгийг санхүү, хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулах замаар арвижуулах хэмжээг 499,529.2 сая төгрөгөөр баталсугай.
6 дугаар зүйл. Энэ хуулийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Гарын үсэг